ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН 1 ДҮГЭЭР ПРОКУРОРЫН ГАЗРААС СУРВАЛЖЛАГА БЭЛТГЭЛЭЭ

1 650 2018/01/25

Алслагдсан аймгийн сум дундын прокурорын газарт ажиллаж байгаа прокурорууд хяналтын чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаарх багц сурвалжлагыг хүргэе.

Монгол Улсын Их Хурлын 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тогтоолоор "Өмнөговь аймаг дахь сум дундын нэгдүгээр прокурорын газар”-ыг байгуулах шийдвэр гарч, 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Ханбогд суман дахь сум дундын нэгдүгээр прокурорын газар нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Манлай, Ханбогд суманд гарсан гэмт хэрэг, зөрчлийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд нутаг дэвсгэрийн зарчмаар хяналт тавьж, тус суман дахь Сум дундын шүүхээр хэрэг хянан хэлэлцэж шийдвэрлэх ажиллагаанд оролцож ажилладаг.

 


  Ханбогд сум дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.БЯМБАДОРЖ   

 

                         Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор А.АМГАЛАН        

 


 Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор В.ТӨГСБАЯР        

 


                    Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Д.ГАНЧИМЭГ                                                          

Ханбогд сум дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Бямбадорж: ХЯНАЛТЫН ХАРЬЯА НУТАГ ДЭВСГЭРТ ҮЙЛДЭГДСЭН ХЭРГИЙН 70-Д ХУВИЙГ 21 АЙМАГ, ХОТООС ИРСЭН ИРГЭД ҮЙЛДЭЖ БАЙНА

-Манай прокурорын газар нь прокурор 4, прокурорын болон захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан 2, захиргаа, үйлчилгээний ажилтан 5, нийт 11 хүний орон тоотойгоор хууль сахиулах чиг үүргээ хэрэгжүүлж байна. Хяналтын харьяаллын хувьд Өмнөговь аймгийн зүүн 4 сум болох Ханбогд, Баян-овоо, Цогтцэций, Манлай сумдыг хариуцан ажилладаг. Ханбогд суманд Оюутолгой ХК, Цогтцэции суманд "Таван толгой” ХК, "Энержи ресурс”, "Эрдэнэс таван толгой" зэрэг уул уурхайн томоохон компаниуд олборлолт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг. Ханбогд сумын Хайрхан багийн нутагт Гашуунсухайтын хилийн боомт оршдог бөгөөд Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл 246км замд уул уурхайн туслан гүйцэтгэгч 111 компаний 7246 тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэн, зам тээврийн хөдөлгөөнд оролцож байна. Орон нутгийн бүртгэлтэй хүмүүс гэмт хэрэгт холбогдох нь харьцангуй цөөн тоотой. Хяналтын харьяа нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хэргийн 70-д хувийг тус сумдад хөдөлмөр эрхлэхээр ирсэн иргэд, нүүрс тээврийн жолооч нараас үйлдэгдсэн байна.

2017 онд гэмт хэргийн шинжтэй 481 гомдол, мэдээлэл хүлээж авснаас 231-д нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Энэ онд хүлээн авч шалгасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл өмнөх оны мөн үеэс 52 хувиар, гэмт хэргийн гаралт 38 хувиар өссөн. 2017 онд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 14.2 хувийг зам тээврийн аюулгүй байдлын эсрэг хэрэг, 24.7 хувийг бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах хэрэг, 12.2 хувийг иргэдийн эд зүйл хулгайлах хэрэг, 7.0 хувийг итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг, 5.0 хувийг хориглосон болон хязгаарласан эд зүйлс улсын хилээр гаргах гэмт хэрэгэзэлж байна.

-2017 онд Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага гэмт хэргийн талаарх 484 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгасан ба өмнөх оны мөн үеэс 52-оор өссөн. Хүлээн авч шалгасан гомдол, мэдээллийн 97 хувийг шийдвэрлэсэн нь өмнөх оноос 1.2 хувиар өссөн эерэг үзүүлэлт болж байна. Хүлээн авсан гомдол, мэдээллийн 40.0 хувьд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар өссөн. Сүүлийн хагас жилд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэн, мөрдөн байцаалт явуулсан 67 хэргээс 56 хэрэг буюу 83,5 хувьд нь яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлж, шүүхэд шилжүүлсэн 56 хэргээс 31 буюу 55.3 хувийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэн одоо 11 хэргийн үлдэгдэлтэй байна. Сүүлийн хагас жилд хэрэг бүртгэлт явуулсан 152 хэргээс 58 буюу 38.0 хувьд нь хэрэг бүртгэлтийн хугацаа сунгасан. Мөрдөн байцаалт явуулсан 67 хэргээс 2 буюу 2.9 хувьд нь ердийн журмаар хугацаа сунгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад мөрдөн байцаалтын хугацаа сунгасан хэрэг 33.3 хувиар буурсан.

Төрийн нэрийн өмнөөс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцох оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. 2017 онд Ханбогд сум, Засаг даргын дэргэдэх Сум хөгжүүлэх сангаас олгосон 6 иргэний 42.5 сая төгрөгний нэхэмжлэлтэй иргэний хэрэгт төрийн нэрийн өмнөөс прокурор оролцохоор болж,шүүхэд нэхэмжлэл гаргаад байна. Одоогоор шүүх хурал зарлагдаагүй байна.

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ 12 ОБЪЕКТЫН 111 АЛБАН ТУШААЛТНЫ ЗӨРЧЛИЙН 6432 ШИЙДВЭРТ ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАСАН

Тус прокурорын газар нь 2017 оны сүүлийн хагас жилийн байдлаар зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 12 объектын 111 албан тушаалтныг судалгаандаа хамруулан, зөрчлийн 6432 шийдвэрт хяналт тавьж ажилласан байна. Давхардсан тоогоор 126 эрх бүхий албан тушаалтнуудад Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан заавар, журмуудаар нийт 3 удаагийн 22 цагийн сургалтыг зохион байгуулсан. Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийн байдалд хяналт тавьж, хялбаршуулсан журмаар 6412 хэргийг шийдвэрлэж,16 гомдолд зөрчлийн хэрэг нээж шалгасан.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн дарга дарга, цагдаагийн дэд хурандааД.Баярбат: ХЭРЭГ ЗӨРЧИЛД ХОЛБОГДОН ШАЛГАГДАЖ БАЙГАА ЯВУУЛЫН ИРГЭДИЙГ БАЙРШУУЛАХ ГАЗАР БАЙХГҮЙ, ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ БОЛОМЖГҮЙ БАЙДАЛ ҮҮССЭНЭЭС ЭДГЭЭР ХҮМҮҮС ОРГОН ЗАЙЛАХ ТОХИОЛДОЛ БАЙДАГ

-Ханбогд сум нь засаг захиргааны 5 багтай, албан ёсний 6928 иргэн байдаг боловч явуулын түр оршин сууж байгаа иргэд нийлээд 30 000-д хүн ажиллаж, амьдарч байна. Оюу толгойд л гэхэд 13000 хүн, Цагаанхад орчим 7000-8000 хүн ажиллаж. амьдарч байна. Гашуун сухайт хилийн боомтоор хууль бусаар хориглосон болон хязгаарласан эд зүйл нэвтрүүлэх, зам тээврийн осол, зөрчил гаргах гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлж байна. Хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаа явуулын иргэдийг байршуулах газар байхгүй, таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй байдал үүссэнээс эдгээр хүмүүс оргон зайлах, бусдын машиныг хөлсөөр барьж байгаад эвдрэнгүүт дугуйг нь авч зараад, яваад өгчихдөг, хаанахын хэн болох нь тодорхойгүй зэрэг шалтгааны улмаас хэргийг шалгах, шийдвэрлэх ажиллагаа удааширдаг тохиолдлууд гарч байна.


Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 211 дүгээр тогтоолоор Цагдаагийн ерөнхий газар, "Эрдэнэс Монгол” компани, "Гашуун сухайт авто зам” компани гурвалсан гэрээ байгуулж, Цагаан хад "дахь гэрээт цагдаагийн тасаг байгуулсан . Сум дундын 1 дүгээр прокурорын газар Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын "Цагаан хад" дахь гэрээт цагдаагийн үйл ажиллагаанд хяналт тавин ажилладаг. "Цагаан хад”-нд гэрээт цагдаагийн тасаг ажиллаж эхэлснээр гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, хэрэг эрс буурсан үзүүлэлттэй байгаа юм байна.

Ханбогд сум дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Бямбадорж: ГЭРЭЭТ ЦАГДААГИЙН ТАСГИЙН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДААС ЯВУУЛЖ БУЙ ЗАХИРГААНЫ ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГААНЫ ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛИЙГ ШАЛГАЖ, ШАЛГАЛТААР ИЛЭРСЭН ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР ШААРДЛАГА БИЧСЭН

-Цаашид бид Ханбогд, Цогтцэций болон бусад сумдын нутаг давсгэрт үйлдэгдсэн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг, бусдын эд зүйлийг хулгайлсан, хүний амь нас хохирсон болон бусад анхаарал татсан гэмт хэргүүдийн судалгааг тухай бүр гаргаж, судалгааны дүнд үндэслэн сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран"Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж, Цагаанхад орчим үйл ажиллагаа явуулж байгаа компаний ажилчид, жолооч нарт хууль сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа, таниулга хийх, сэрэмжлүүлэг, гарын авлага материалыг тараах, Нээлттэй шүүх хурал" хийх зэрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

 "Цагаан хад" дахь гэрээт цагдаагийнтасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч М.Энхбаяр: СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЗҮЙЛ ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 1087 ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЖ, 937 ЖОЛООЧИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХИЙГ ХУУЛИЙН ДАГУУ ХАСАЖ 407 528 000 ТӨГРӨГӨӨР ТОРГОСОН

-Манай гэрээт цагдаагийн тасаг нь 2017 оны 2 сараас эхлэн Замын болон хэв журмын цагдаа 30 хүний орон тоотойгоор Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумаас Гашуун сухайт дахь хилийн боомт хүртэлх 247 км замыг бүрэн хяналтандаа авч, үүрэг гүйцэтгэж байна. Байгуулагдсанаас хойш хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, чиглэлээр хийсэн замын хяналт шалгалтаар нийт 22559 зөрчил илрүүлсэн. Манай тасаг байгуулагдсанаар гарч байсан гэмт хэрэг , зөрчил 1 дахин буурсан үзүүлэлттэй байгаа. Үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 1087 зөрчил илрүүлж, 937 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуулийн дагуу хасаж 407 528 000 төгрөгөөр торгон, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 226 жолоочийг 51 960 000 төгрөгөөр торгон зөрчлийн материал бүрдүүлэн прокурорт хянуулж шийдвэрлүүлсэн. Энэ зам нь 4200 машин нэвтрүүлэх хүчин чадалтай , одоо 7000 гаран машин явж байна. Замын даац хэтэрснээс жолооч нар батлагдсан замаас гарч байгаль орчин, бэлчээрсүйтгэх зөрчлүүд их гарч байна.

"Цагаан хад" дахь гэрээт цагдаагийнтасгийн Хэв журам хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч А.Ариунболд: 7565 ЗӨРЧИЛД 700-Д САЯ ТӨГРӨГНИЙ ТОРГУУЛИЙГ БЭЛЭН БУЮУ БЭЛЭН БУСААР ОНОГДУУЛЖ АЖИЛЛАСАН

-Голчлон согтуугаар хэрүүл маргаан хийх, жижгээр танхайрах, төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагын эсэргүүцэх зөрчлүүд байнга гардаг. Эдгээр төрлийн 7565 зөрчил д 700-д сая төгрөгний торгуулийг бэлэн буюу бэлэн бусаар оногдуулж, ажилласан.

 

"Таван толгой шенгэн " ХК -ний Тээврийн менежер М.Нямжав : АЖИЛЛАХ НӨХЦЛИЙГ АМАР ТАЙВАН БОЛГОЖ ӨГСӨНД БИД ТАЛАРХАЛТАЙ БАЙДАГ

-Би нүүрс тээвэрлэлтийн "Тавантолгой шенгэн" компанид ажиллаад 7 жил болж байна. Гэрээт цагдаагийн тасаг ажиллахаас өмнө Цагаан хад орчим зам тээврийн осол, хүний амь нас эрстэх, архидан согтуурах, танхайрах хэрэг зөрчлүүд байнга гардаг байсан. Цагаан хад суурингийн хэсэг орчмоор эрүүл байтугай согтуу хүн ч явахын аргагүй айдас түгшүүртэй байдаг байсан.Өнгөрсөн жилээс гэрээт цагдаагийн тасаг ажиллаж эхэлснээс хойш гэмт хэрэг зөрчил буурсан. Ажиллах нөхцлийг амар тайван болгож өгсөнд бид талархалтай байдаг.

 

 

 

 Гашуун сухайт дахь Гаалийн газрын орлогч дарга Б.Есөн-Эрдэнэ : ГАШУУН СУХАЙТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР НИЙТ 73 АЛБАН ХААГЧИЙН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

 

-2017 онд захиргааны 142 зөрчил илрүүлж прокурорын байгууллагад хянуулсан. Гэмт хэргийн шинжтэй 13 зөрчил илрүүлж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Ихэнхдээ Хуш модны самар, ямааны мах чонын хоншоор хил гаргахыг оролдох зөрчлүүд гарсан. Улирлын чанартай малын мах гаргахыг завдах зөрчлүүд гарч байна. Бид эрсдэлийг тооцон боомтоор нэвтэрч байгаа Тээврийн хэрэгсэлд хяналт тавьж үзлэг шалгалтаа хийж ажиллаж байна. Гаалийн хяналтаар 140 грамм, 70 грамм"мими" гэх бодис нэвтрүүлэхийг завдсан 2 ч тохиолдлыг илрүүлж цагдаад шалгуулахаар шилжүүлсэн.

Ханбогд сум дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Бямбадорж: "МИМИ” ГЭХ ЭНЭХҮҮ БОДИСЫГ БНХАУ-Д МАНСУУРУУЛАХ СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ ЭМ БЭЛДМЭЛ, ХОРИОТОЙ ЭМИЙН ЖАГСААЛТАД ОРУУЛЖ, ХЭРЭГЛЭХИЙГ ХУУЛИАР ХОРИГЛОСОН

- Өнгөрсөн жилд манай цагдаагийн тасаг "мими" гэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн талаарх 4 гомдол мэдээлэл шалгагдсанаас 3-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаад, 2 хэргийн 3 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Шинэчлэн баталсан Эрүүгийн хуулиар Эм, эмийн түүхий эд, био бэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол дөрвөн мянга зургаан зуун далан нэгжээс хорин дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан байдаг. Ингэснээр "Ми ми”гэх бодисын хууль бус эргэлтийг хязгаарлах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин бүрдэж, шүүхээр шийдвэрлэж байгаа.

 

 

Ханбогд сумын Иргэдийн төлөөлөгчдын Хурлын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Ш.Эрдэнэжаргал:ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН АЖЛАА ПРОКУРОРТ САР БҮР ТАЙЛАГНАДАГ

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлыг прокурорын байгууллага удирдан чиглүүлж, заалт чиглэл өгч ажилладаг. Ханбогд сум хүн амын төвлөрөл ихтэй дайран өнгөрөх болон түр суурьших иргэдийн тоо өссөн. Гарч байгаа хэрэг, зөрчлийн дийлэнх нь зам тээврийн осол аваар, хулгайн хэргүүд байдаг. Гашуун Сухайтад нүүрсний тээвэрлэлт хийж байгаа жолооч нар түүнийг дагаад худалдаа, үйлчилгээ хийж байгаа иргэд гээд 10-д мянга орчим иргэдийн хөдөлгөөн байна. Уртын тээврийг хийхдээ жолооч нар зориулалтын бус замаар явж газар нутаг сүйтгэж байна. Уртын тээвэрт удаан хугацаагаар зогсохдоо архидан согтуурах, танхайрах зэргээр гэмт хэрэг зөрчил үйлддэг.Аймгийн цагдаагийн газар, Прокурорын байгууллагатай хамтран урьдчилан сэргийлэх сургалт, яриа таниулга хийж байна.

 ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН 1 ДҮГЭЭР ПРОКУРОРЫН ГАЗРЫН ПРОКУРОРЫН ТУСЛАХ БОЛОН ЗАХИРГАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУД


          Ханбогд суман дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газрын Захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан

                     С.БАТ-ОРШИХ


      Ханбогд суман дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газрын Прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан

       Ц.ХУЛАН

     Ханбогд суман дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газрын нягтлан бодогч Э.НАНСАЛМАА    

                                         Ханбогд суман дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газрын  жолооч Б.ДИВААЖИЙ

 

 
     Ханбогд суман дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газрын жижүүр Ц.ЭРДЭНЭБАТ  

  Ханбогд суман дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газрын жижүүр Б.ЧУЛУУНБААТАР

                                           

Ханбогд суман дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газрын үйлчлэгч С.ТУНГАЛАГХАНД


  "Прокурорын мэдээлэл" нэвтрүүлгийн баг бүрэлдэхүүн, Аймгийн Ерөнхий прокурор Д.Доной нар

Ханбогд суман дахь сум дундын 1-р прокурорын газарт ажиллав.                     

 2018 оны 01-р сарын 15-ны өдөр

 

 

 

 

 

 

 

 

 

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА