ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС БЭЛТГЭСЭН СУРВАЛЖЛАГА

2 089 2018/01/23


Улсын Ерөнхий прокурорын газрын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргал, хэвлэл мэдээллийн ажилтан О.Эрдэнэбүрэн нар "Прокурорын мэдээлэл" нэвтрүүлэг, багц сурвалжлага бэлтгэхээр Өмнөговь аймагт томилолтоор ажиллаад ирлээ.

Улсын Ерөнхий прокурорын газраас 2017 онд дэвшүүлсэн зорилтын биелэлтийг хангах чиглэлээр хийсэн ажил,  хяналтын ажлын үр дүн, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Өмнөговь аймгийн прокурорын газраас  хийж байгаа ажлын талаарх багц сурвалжлагыг хүргэе.

Өмнөговь аймгийн Прокурорын газар нь аймгийн шүүхийн системээс анх 1932 оны 10 сард шүүх яамны сайдын тушаалаар салж прокурор, мөрдөн байцаагч гэсэн хоёр орон тоотойгоор байгуулагдаж нэг эсгий гэрт Даланзадгад сумын төвд байрлаж, тулгын чулуугаа тавьсан түүхтэй ажээ. Тэр цагаас хойш аймгийн прокурорын газар нь хөгжлийн түүхэн замналыг туулж, хуульд заасан чиг үүргээ нэр төртэй хэрэгжүүлж ирсэн. Тус  аймгийн прокуророор ажиллаж байсан Г.Бахдал, Монгол Улсын гавьяат хуульч М.Алтанхуяг нар Монгол улсын Ерөнхий прокурор, Ц.Ариунболд, Ж.Баярсүрэн, Ц.Хашбаатар нарын олон хүмүүс прокурорын байгууллагын удирдах албан тушаалд ажиллаж байна. Мөн Монгол Улсын гавьяат хуульч Д.Жадамбаа тус аймгийн прокурорын орлогч прокуророор ажиллаж байсан билээ. Одоо тус аймгийн прокурорын газар  11 прокурор, прокурорын болон захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан 4, захиргаа үйлчилгээний ажилтан 11 ажилтантайгаар хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж байна.

Өмнөговь аймаг нь Монгол улсын хэмжээнд хамгийн том 165,0 мянган кв.км нутаг дэвсгэртэй,  12 төрлийн ашигт малтмалын 71 орд, 185 орчим илрэл тэмдэглэгдсэн,  Таван толгой, Нарийн сухайтын нүүрсний орд,  Оюу толгойн зэс, алтны орд зэрэг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын  ордууд үйл ажиллагаа явуулдаг манай улсын томоохон аймгуудын нэг юм.

2017 онд Уул уурхайн компаниудын үйл ажиллагаа сэргэж, эдгээр компаниудад ажиллахаар ирж байгаа иргэдийн тоо нэмэгдэж,  түр оршин суух, хөдөлгөөнт хүн амын тоо ихэссэнээс   шалтгаалан аймгийн хэмжээнд  2017 онд гэмт хэрэг зөрчлийн тоо урьд оныхоос өссөн дүнтэй гарчээ.

 ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Д.ДОНОЙ: АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ 23.4 ХУВИАР ӨССӨН БАЙНА

-Манай  аймаг нь 15 сум 58 багтай бөгөөд улсын хэмжээний ашигт малтмалын том ордуудтай. Аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт 2015, 2016 онуудад буурч байсан бол өнгөрсөн жилд 23.4 хувиар өссөн байна. Шалтгаан нь уурхайн компаниудын  үйл  ажиллагаа сэргэж, үүнийг  дагаад Монгол Улсын бүх л аймаг, хотуудаас ирж хөдөлмөр эрхлэх  иргэдийн тоо өссөнтэй холбоотой гэж дүгнэж байна. Эдгээр уул уурхайн компаниудад ажиллах  байнгын оршин суугч иргэдээс гадна хөдөлгөөнт, түр оршин суугч иргэдийн тоо өссөн. Аймгийн хэмжээнд гарсан нийт гэмт хэргийн 60-70 хувь нь уул уурхайн үйл ажиллагаа идэвхтэй явагдаж байгаа  Ханбогд , Цогтцэций, Гурван тэс зэрэг суманд гарсан байна. Тухайлбал: нийт гэмт хэргийн 33 хувь нь  Ханбогд суманд, 19 хувь нь  Цогтцэции суманд, 6.7 хувь нь Гурван тэс суманд бүртгэгдсэн.  Хэргийн төрлөөр нь авч үзвэл хулгайн гэмт хэрэг  115 хувиар,  бусдын хөрөнгийг завших гэмт хэрэг 60 хувиар, зам тээврийн ослын гэмт хэрэг 70 орчим хувиар өссөн. Эдгээр хэргүүдийн дийлэнх нь нүүрс тээврийн жолооч нартай холбоотой байдаг. Бие биенийхээ эд зүйлийг хулгайлах, итгэмжлэн хариуцсан машиныхаа эд анги, дугуй зэргийг  авч зарах, тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлыг хангаагүй, согтуугаар жолоо барьсан, гүйцэж түрүүлэх, урсгал сөрсөн зэрэг  үйлдэл хийснээс зам тээврийн осол гаргах зэрэг  гэмт хэрэг, зөрчлүүд эзэлж  байна.   

                       ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ИДЭВХЖҮҮЛЖ БАЙНА

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах зорилтыг хангах чиглэлээр олон ажлыг хийж байна.  Тухайлбал: Аймгийн хэмжээнд гарч байгаа гэмт хэрэг, шалтгаан нөхцлийг  2016 оны байдлаар,  байгаль хамгаалах журмын эсрэг гарч байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг 2016-2017 оны байдлаар  тус тус судалж, дүнг орон нутгийн Алтанговь телевиз,  МҮОНТ, ТВ-5,  НТВ телевизэд  ярилцлага, 7 хоног тутмын "Монгол говь" сонинд мэдээлэл нийтлүүлж, иргэдэд яриа таниулга хийлээ. Өмнөговь аймгийн болон Булган, Мандаловоо, Цогтовоо, Ханхонгор Цогтцэций, Баян-Овоо, Манлай, Ханбогд сумдын хэмжээнд 2016 онд үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт, эрүүгийн нөхцөл байдлын судалгааг хийж аймаг, сумдын Засаг дарга, Иргэдийн хурлын даргад  танилцуулга хүргүүлэн, ажиллаа.Өмнөговь аймгийн байгалийн тусгай хамгаалалттай газруудад хориотой ан агнах, ховор ургамал түүж бэлтгэх, хил гаргахыг оролдох зэрэг хэргүүд өмнөх онуудад гарч байсан. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шторк бэлтгэж, орон нутгийн  сонинд мэдээлэл, сэрэмжлүүлэг гаргаж сум, хороодын иргэдийн дунд яриа таниулга хийж ажилласнаар энэ төрлийн хэрэг энэ онд гарсангүй. Аймгийн прокурорын газрын үйл ажиллагаа ,Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын  талаар өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан "Прокурорын газрын мэдээлэл" сэтгүүл сар бүр хэвлэн гаргаж аймгийн төр, захиргааны байгууллагуудад хүргүүлж, ажиллаж байна

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС САР БҮР БЭЛТГЭН ГАРГАДАГ "ПРОКУРОРЫН МЭДЭЭЛЭЛ" СЭТГҮҮЛ

 

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧ Т.НАНСАЛМАА:ХЭРГИЙН ШИЙДВЭРЛЭЛТЭД АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА


-Манай хамт олон  өнгөрсөн онд Ерөнхий прокуророос өгсөн үүрэг, 2017 онд дэвшүүлсэн зорилтуудыг ханган ажиллаа. 2017 онд  шүүхэд 263 хэрэг шилжүүлэн шийдвэрлүүлсэн нь өмнөх оноос 76 хэрэг буюу  28.9 хувиар өссөн байна. 2017 оны сүүлийн хагас жилд  анхан шатны шүүхээр 151, давж заалдах шатны шүүхээр 37, хяналтын шатны шүүхээр 1 хэрэг буюу нийт 189 хэрэг хэлэлцэгдсэн   байна. Өмнөх онтой харьцуулахад 51 хэргээр буюу 25.0 хувиар өссөн байна. Оны эцэст хэрэг бүртгэлтэнд 111, мөрдөн байцаалтын ажиллагаанд 41 хэрэг буюу нийт 152 хэргийн үлдэгдэлтэй, хэргийн шийдвэрлэлт 72.1 хувьтай байсан. Одоо эдгээр хэргээс 85 хэргийг нь эцэслэн шийдвэрлээд байна. Аймгийн прокурорын газарт сүүлийн хагас жилд түдгэлзүүлсэн хэрэг гараагүй ба хуучин дугаартай 11 түдгэлзүүлсэн хэргийг хэрэг бүртгэлтэнд шилжүүлж, одоо ажиллагаанд байна.

1 ТЭРБУМ 118 САЯ 400 МЯНГАН ТӨГРӨГИЙН НЭХЭМЖЛЭЛИЙН ХАНГУУЛЖ ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ

-Нийтийн ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд төлөөлөн оролцох оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаа.  Төрийн болон, төрийн оролцоотой компани,  аймгийн хууль зүйн хэлтсээс гаргасан 1 тэрбум 172 сая 400 мянган төгрөгийн нэхэмжлэлтэй 5 хүсэлт хүлээн авч, шүүхэд төрийг төлөөлөн нэхэмжлэл гаргасан.  1 тэрбум 139 сая 400 мянган төгрөгийн нэхэмжлэлтэй 3 иргэний хэрэгт прокурор оролцон  1 тэрбум 118 сая 400 мянган төгрөгийн нэхэмжлэлийн хангуулж шийдвэрлүүллээ. Иргэний 2 хэргийн шүүх хурал хараахан болоогүй байна.

БАЙЦААН ШИЙТГЭХ АЖИЛЛАГААНЫ ОРОЛЦОГЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ НЬ ХЯНАЛТЫН НЭГ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ БАЙДАГ

 

 

-Монгол Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/57 дугаартай тушаалаар баталсан "Мэдүүлэг авах өрөөнд тавих шаардлага"-ын хэрэгжилтийг хангахад онцгой анхааран ажиллаа. Мэдүүлэг авах тусгайлан бэлдсэн өрөө,уулзалт, мэдүүлгийн өрөө,насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах   өрөөг цагдаагийн газарт стандарт шаардлагын дагуу байгуулсан эсэх, хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч нар тус өрөөнд байцаалт мэдүүлгээ авч байгаа эсэхэд хяналтаа тавьж, цагдаагийн газартайгаа хамтран ажиллаж байна. Ингэж ажилласнаар сүүлийн хагас жилд байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нараас эрх зөрчигдсөн талаар гомдол гараагүй, мөн шүүхээс энэ үндэслэлээр хэрэг буцаагүй. 

 

 

 

ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙГ ШАЛГАХ ЯВЦАД ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД УЧИРСАН ХОХИРОЛ БОЛОХ 14.5 САЯ ТӨГРӨГ, ИРГЭНД УЧИРСАН 770000 ТӨГРӨГИЙН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЖЭЭ

Тус аймгийн  30 объектын  363 эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавин ажилладаг. Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш манай хяналтад 11442 зөрчил бүртгэгдсэнээс 10800 -г хялбаршуулсан журмаар шийдэж, 36 буюу 0,3  хувьд зөрчлийн хэрэг нээсэн. Тус аймагт уул уурхайн тээвэрлэлтийн компаниуд жолооч  нартайгаа хөдөлмөрийн гэрээ хийдэггүй, нийгмийн даатгал төлдөггүй, иргэд хувиараа тусгай хамгаалалттай газарт очиж, металл хайгч ашиглан газар ухах зэрэг зөрчлүүд дийлэнх гардаг. Эдгээр зөрчлийг гаргасан нэр бүхий 5 аж ахуйн нэгжид  хуульд заасан торгууль 500.0-3 000 000  төгрөгний  торгууль ногдуулах арга хэмжээ авч ажилласан.  

ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ АЖИЛ ХАРИУЦСАН АХЛАХ ПРОКУРОР О.БАТНАСАН: ТОРГОХ ЯЛЫН БИЕЛЭЛТ ХҮНЭЭР 83,3, МӨНГӨН ДҮНГЭЭР 62.8 ХУВЬТАЙ БАЙНА

-Хорих болон хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлэгчдийг хууль журамд заасны дагуу  ялыг эдлүүлж, ял завшуулахгүй байх, ялтан болон цагдан хорих, албадах байранд хоригдогчдын эрхийг хангуулах, тэдний зөрчигдсөн эрхийг сэргээхэд анхаарч ажиллаа. 2017 оны сүүлийн хагас жилд хорих ял эдлүүлэх ажиллагаатай 6 удаа танилцаж, 1 шалгалт хийж, 5 ялтны хувийн хэрэг хянаж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар  албан бичиг  хүргүүлж, хариуг хугацаанд нь авч биелэлтийг тооцсон. Хорих ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой гарсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын 8 тушаал, хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллуулах тухай 1, хуулийн тэгшитгэлд хамруулахаар 16 санал ирүүлсний дагуу 17 ялтны хувийн хэргийг хянаж, шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлсэн. Тус аймгийн цагдан хорих байранд хоригдогчдын тоог урьд онтой харьцуулахад 39 хоригдогчоор буюу  39.8 хувиар буурсан. Цагдан хорих байрны даргын хууль хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан 2 тушаалыг хянаж, тус байрны үйл ажиллагаатай 27 удаа танилцаж, 1 шалгалтыг хийж, 48 хоригдогчийн хувийн хэргийг хянаж, шалгалтаар илэрсэн  зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан бичиг хүргүүлж, хариуг авсан байна. Цагдаагийн газрын баривчлах, саатуулах байрны үйл ажиллагаатай зааварт заасан хугацаанд тус бүр 14 нийт 28   удаа танилцаж,  дээд шатны прокурорын баталсан удирдамжийн дагуу 2 удаа шалгалт хийж, шалгалтаар илэрсэн  зөрчлийг албан бичиг өгч засуулж ажиллаа. Торгох ялаар шийтгүүлсэн 54 ялтнаас  45 ялтны 27490000 төгрөгний  ял бүрэн биелэгдэж,  3342000 төгрөгний ялыг хэсэгчлэн төлүүлж, одоо 7 ялтны 18278000 төгрөгний торгох ялын үлдэгдэлтэй байна.

ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ТАСГИЙН ДАРГА, ЦАГДААГИЙН ХОШУУЧ А.ТӨМӨРМӨНХ: 2016 ОНД МӨРДӨН БАЙЦААЛТЫН ХУГАЦАА СУНГАЖ, ШАЛГАСАН ХЭРЭГ 47.8 ХУВИАР БУУРСАН ЭЕРЭГ ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙГАА

-Аймгийн прокурорын газартай  хамтарсан зөвлөгөөнийг сар бүр  зохион байгуулж, тухай сард шийдвэрлэх хэрэг, илэрч буй зөрчил дутагдал, цаашид анхаарах асуудлын талаар хяналт хариуцсан прокурорууд тогтмол мэдээлэл хийхийн зэрэгцээ сэжигтэн, яллагдагчийг цагдан хорьсон, мөрдөн байцаалтын хугацаа сунгасан, түдгэлзүүлсэн хэргүүдийг шуурхай шийдвэрлэх талаар болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад учирч буй хүндрэл, бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар харилцан ярилцаж,  зөвлөгөөн бүрээс гаргасан шийдвэрийн биелэлт, үр дүнг дараагийн зөвлөгөөний эхэнд танилцуулж ажилласнаар хэргийн хугацаа сунгалт  буурч, 2017 оны сүүлийн хагас жилд удаа дараа хугацаа сунгаж шалгасан хэрэг байхгүй байна. 2016 онд мөрдөн байцаалтын 23  хэрэгт хугацаа сунгасан бол энэ онд 12 хэрэгт хугацаа сунгасан нь 11 хэргээр буюу 47.8  хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байгаа. Аймгийн прокурорын газраас  Мөрдөгч болон хэсгийн төлөөлөгч нарт шинээр батлагдсан хууль болон Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан аргачилсан зааврыг хэрэгжүүлэх талаарх сургалтыг 6 удаа зохион байгуулсан нь үр дүнтэй болсон.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Н.НАРАНБААТАР: ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАТАЙГАА НЯГТ ХАМТРАН АЖИЛЛАДАГ

-Аймгийн Засаг дарга, Иргэдийн хурлын дэргэдэх  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар Зөвлөл маань хууль хяналтын байгууллагатайгаа нягт хамтран ажиллаладаг.  Бид жилдээ салбар зөвлөлын үйл ажиллагаанд 30-д сая төгрөг төсөвлөдөг, хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн санхүүжилтэд тусдаа төсөв гаргаж ажилладаг. Уул уурхайн том орд газруудын үйл ажиллагаатай холбоотой түр болон байнга оршин суух иргэдийн тоо өсөх хандлагатай байгаа. Үүнийг дагаад хулгайн болон бие, эрүүл мэндэд гэмтэл учруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг  гэмт хэргүүдийн тоо өссөн. Аймгийн Засаг даргаас Засгийн газарт санал тавьснаар 2017 оны нэгдүгээр сараас Цагдаагийн ерөнхий газар, "Эрдэнэс Монгол” компани, "Гашуун сухайт авто зам” компани гурвалсан гэрээ байгуулж, гэрээт цагдаагийн тасаг байгуулсан юм. Тэгснээр  тодорхой үр дүнгүүд гарч байна. Аймгийн Цагдаагийн байгууллагад 540-д сая төгрөгний хөрөнгө оруулалт хийлээ. Эргүүл хамгаалалтын зориулалтаар 8 ширхэг Тоёото Приус маркийн  машин авч өгсөн . Прокурорт мөн шуурхай ажлын зориулалтаар 1 ширхэг машин өгөхөөр шийдвэрлээд байна.  Замын Цагдаагийн газрын тоног төхөөрөмжийг сайжруулахаар төсөвлөөд байна. Бид энэ онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар Зөвлөлийн төлөвлөгөөнд  аймгийн цагдаа,  прокурорын байгууллагаас гаргасан саналыг тусгаж, нийт   10 бүлэг 48 ажил хийхээр төлөвлөсөн. Архидан согтуурах , Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Байгаль хамгаалах зэрэг чиглэлээр хууль хяналтын байгууллагатайгаа хамтран ажиллана. Манай аймгийн прокурорын газар маань хууль сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн байгууллагууд , Ерөнхий боловсролын сургуулиуд , уурхай, цэргийн анги зэрэг газруудад очиж яриа таниулга хийдэг. 2018 онд хууль хяналтын байгууллагатайгаа хамтран манай аймгаас "Архидан согтуурах. мансуурахтай тэмцэх хөтөлбөр", "Аюулгүй, амар тайван Өмнөговь" хэрэгжүүлэхээр  төлөвлөөд байна.

 ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТАМГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Б.БАТЦООЖ: ПРОКУРОР, АЖИЛТНЫ ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН АСУУДЛЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА



 

-Прокурор, ажилтны эрүүл мэнд, нийгмийн асуудлыг сайжруулах талаар  аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Алтанговь телевиз, Политехник коллеж, ХААН банктай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Аймгийн прокурорын газрын прокурор ажилтнуудыг хугацаанд элэгний В,С вирусийн шинжилгээ, урьдчилан сэргийлэх вакцин, бие бялдрын сорилд тус тус хамруулсан. Сум дундын 1 дүгээр прокурорын газрын ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулан, нарийн мэргэжлийн үзлэг, оношлогоонд бүрэн хамруулсан байна. Аймгийн прокурорын газар нь прокурор, ажилтнууд чөлөөт цагаа өнгөрүүлэх фитнесийн өрөөтэй бөгөөд прокурор, ажилтнууд чөлөөт цагаараа фитнесээр хичээллэх, теннис тоглох нөхцөл боломжийг бүрдүүлсэн. Аймгийн политехник коллежтой спорт заал түрээслэх гэрээ байгуулж 7 хоног бүрийн мягмар гариг бүрт спортоор хичээллэж байна. Прокурорын газрын захиргаа, үйлчилгээний ажилтнуудад Өмнөговь аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд олгож буй "Говийн нэмэгдэл” олгуулах талаар албан бичиг хүргүүлсэн бөгөөд 2017 оны 11 дүгээр сард аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар уг асуудал дэмжигдсэн байна. 2017 оны 11 сараас аймгийн Хаан банктай гэрээ байгуулан прокурор, ажилтнуудад олгох зээлийн хүү 1,7 байсныг 1,4 хувь болгон бууруулж,прокурор, ажилтнууд хувьдаа эд хөрөнгө худалдан авах, банкнаас зээл авахад нь дэмжлэг үзүүлж байна. 

 Орон нутагт ажилласан сурвалжлагын үргэлжлэлийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Сум дундын нэгдүгээр прокурорын газраас хүргэх болно.

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА