ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР, ДҮҮРГИЙНХЭЭ ЦАГДААГИЙН ХЭЛТСҮҮДТЭЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

608 2018/01/19

 Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус дүүрэг дэх Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсүүдтэй хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөн дээр дүүргийн прокурорын газраас "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, Шүүхэд төрийг төлөөлөх чиглэлээр 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар”, мөн Цагдаагийн хэлтсүүдээс "дүүргийн хэмжээн дэх эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ, үр дүн, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарч буй алдаа зөрчлүүд болон анхаарах асуудлын талаар” тус тус мэдээлэл хийсэн байна.

Мөн шинэчлэн батлагдсан хуулиудыг практикт хэрэгжүүлэхэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар харилцан ярилцаж, шийдвэрлэх арга замыг тодорхойлон, удирдлагын түвшинд шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлуудын талаар дээд шатны прокурорын газарт санал хүргүүлэхээр тогтжээ.

Хамтарсан зөвлөгөөнөөс "2018 оныг дүүргийн хэмжээнд хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх жил” болгон зарлаж, уг ажлын хүрээнд тодорхой ажлуудыг шат дараалсан байдлаар хамтран авч хэрэгжүүлэх, тухайлбал өмнө оны үлдэгдэл мөрдөн байцаалтын хэргүүдийг 1 дүгээр улиралдаа багтаан шийдвэрлэх, мөн оны эхний хагас жилд хэрэг бүртгэлтэнд шалгагдаж буй хэргүүдэд гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шуурхай олж тогтоон, мөрдөн байцаалтанд шилжүүлж, эцэслэн шийдвэрлэх талаар шийдвэр гаргалаа.

Дүүргийн ерөнхий прокуророос энэ онд Прокурорын байгууллагаас дэвшүүлсэн зорилго, зорилтуудын хүрээнд шинэчлэн батлагдсан хуулиуд, тэдгээрт нийцүүлэн гаргасан заавар, журмуудыг үйл ажиллагаандаа нэг мөр хэрэгжүүлж, хэргийг тал бүрээс бүрэн шуурхай шалгаж, бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй, үндэслэлгүйгээр яллагдагчаар татахгүй байх, мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан, хууль зөрчсөн гэх үндэслэлээр шүүхээс хэргийг буцаах, цагаатгах явдлыг гаргуулахгүй байхад анхаарч, тодорхой үр дүн гаргаж ажиллах талаар мөрдөгч, прокуроруудад үүрэг, даалгавар өгсөнөөр зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө.

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА