ШҮҮГЧ, ПРОКУРОР, ХЭРЭГ БҮРТГЭГЧ, МӨРДӨГЧ НАРЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

617 2017/12/22

Багануур дүүргийн прокурорын газраас шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөгч нарын хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат, Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Пүрэвжав, Цагдаагийн хэлтсийн дарга Т.Төгс нар оролцож шинээр хэрэгжиж байгаа хууль, заавруудыг хангах явцад гарч байгаа ололт, дутагдлуудын талаар анхааруулсан байна. Түүнчлэн "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Байгалмаа, "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав, "Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд анхаарах зарим асуудал”-ын талаар дүүргийн ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын ахлах зөвлөх М.Гэрэлбадрах, "Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны чанарыг дээшлүүлэхийн тулд авч хэрэгжүүлж байгаа удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ”-ний талаар Цагдаагийн хэлтсийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Алтанхуяг нар тус тус мэдээлэл хийж мөрдөгч, прокурор, шүүгч нар харилцан санал шүүмжлэл, асуулт хариулт өрнүүллээ.

Хамтарсан зөвлөгөөнөөс:

-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэргийн хугацаа сунгах ажиллагааг онцгой тохиолдолд авч үзэн аль болох үндсэн хугацааны дотор хэргийг шийдвэрлэх, шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор хэргийн хугацаа сунгалтыг бууруулах,

-Хэрэг бүртгэлтийн хэргийн хугацаа сунгалтыг энэ оны түвшингээс бууруулж, хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох ажиллагааг нэмэгдүүлэх,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан яллагдагчаар татах хүн, хуулийн этгээд хаана байгаа нь тодорхой, хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй гэж үзвэл прокурор өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн саналаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж хэргийг шуурхай шийдвэрлэх:

-Хэрэг бүртгэлтийн дугаар олгосон хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нэхэмжлэх талаарх материалыг бүрдүүлж хэвших, зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмын хэрэгжилтийг хангах зэрэг шийдвэрүүд гарсан байна.

 

 

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА