ХАН-УУЛ ДҮҮРГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭСТ ПРОКУРОРЫН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ

461 2017/12/22

Хан-Уул дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд буюу улсын байцаагч нараас  явуулж буй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг шалгасан байна. Шалгалтанд тус хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудын хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн нийт 78 материал, зөрчлийн 5 хэрэгхамрагдсан бөгөөд хяналт, шалгалтаар дараахь нийтлэг зөрчлүүд илэрчээ. Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд болох улсын байцаагч нар  нь Зөрчлийн тухай хуулийн зүйл, заалтыг буруу хэрэглэж, шийтгэл оногдуулж, хуулийг илтэд буруугаар хэрэглэсэн,  Зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулдаггүй, эрх зүйн баримт бичгийг хууль  журамд  заасан шаардлагын хэмжээнд үйлддэггүй, зөрчлийн хэргийн материалыг холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулаагүй зэрэг  Зөрчлийн тухай хууль Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил  дутагдал   илэрсэн байна. Шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил дутагдал болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, хууль хэрэглэх чадвар, зүйлчлэлийн байдалд шалгалт хийсэн прокуроруудаас  дүгнэлт хийж үзэхэд  Хан-Уул  дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд нь хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн заалтыг чанд баримталж, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдалд тохируулж, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байхаар шийдвэрлэх шаардлагатай гэж  үзсэн байна. Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд болох мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын холбогдох хууль тогтоомж, ялангуяа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаарх мэдлэг хангалтгүй, ажилдаа хариуцлагагүй ханддагаас шууд шалтгаалан дээрх зөрчил дутагдлууд гарсан,  улсын байцаагч нарын шинэ эрх зүйн орчинд ажиллах чадвар, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр сургалтуудыг зохион явуулдаггүй байдал нь мөн дээрх зөрчил, дутагдлууд гарахад нөлөөлсөн гэж дүгнэжээ. Түүнчлэн Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтнаас зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг зохион байгуулалт, мэргэжлийн удирдлагаар хангаж буй  байдал дутмаг, холбогдох бүртгэл хөтлөлт, дотоод хяналт шалгалт хангалтгүй, шийтгэлийн хуудас, шийтгэврийг нэгбүрчлэнхянадаггүй, эрх бүхий албан тушаалтнуудын зөрчил шалган шийдвэрлэж байгаа ажиллагаа нэг бүртэй танилцдаггүй, хуулийн заалтыг зөв хэрэглэж байгаа эсэх, гомдол, мэдээллийг хуульд заасан хугацаанд шалгаж байгаа эсэхэд хяналт тавьдаггүйн улмаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил, дутагдал гарч, улмаар хүн, хуулийн этгээдийн ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл байдал үүссэн байна гэж   дүгнэсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар тус дүүрэг дэх  Мэргэжлийн хяналтын хэлтэст  прокурорын  шаардлага хүргүүлжээ.

 

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА