“ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ” 45 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД 6308 ИРГЭНД ХУУЛЬ СУРТАЛЧИЛЖЭЭ

131 2017/12/15

Дархан-Уул аймгийн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурах явдалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, шинээр болон шинэчлэн баталсан хууль, тогтоомжийг иргэдэд сурталчилан тайлбарлан таниулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх "Иргэн таны төлөө” 45 хоногийн аяныг 2017 оны 10 дугаар сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны хооронд аймгийн хэмжээнд нийт Их, Дээд сургууль, коллеж, МСҮТ, Ерөнхий боловсролын сургуулиуд, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн дунд зохион байгуулжээ. 2017 оны эхний 9 дүгээр сарын байдлаар Дархан-Уул аймгийн хэмжээнд өсөх хандлагатай байгаа хүний амь насыг хөнөөх, хүчиндэх, дээрэмдэх, гэр бүлийн хүчирхийлэл, иргэдийн өмчийг хулгайлах зэрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор сургалт, ухуулга сурталчилгаа, уралдаан тэмцээн, эргүүл шалгалтыг зохион байгуулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах нь уг аяны гол зорилт байжээ

Тус аймгийн прокурорын газраас аянд нэгдэж хяналтын прокурор А.Оргилбаяр, О.Доржмаа, Д.Энхтуяа, Г.Яндаг нар иргэд хууль сурталчилах, аж, ахуйн нэгж байгууллагуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт ажлыг шалгах зэрэг байдлаар ажлын хэсэгт орж шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын тухай хуулиар иргэдэд гарын авлага, тараах материал бэлтгэн, ерөнхий боловсролын болон их дээд сургууль, МСҮТ, томоохон аж ахуй нэгж, байгууллагуудад 122 цагийн сургалт явуулж, нийт 6308 иргэнд хууль сурталчилан ажилласан байна. Мөн хяналтын прокурор А.Оргилбаяр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр, хяналтын прокурор Н.Дуламсүрэн "Өсвөр насны хүүхдүүдийг архи, тамхи, ахуй хэрэглээний газын хор, хөнөөлөөс урьдчилан сэргийлэх” сэдвээр тус тус мэдээлэл бэлтгэж,  аж ахуй нэгж, байгууллагууд, эцэг эх, асран хамгаалагч, хүүхдүүдийн төлөөллийг оролцуулсан зөвлөгөөнд оролцжээ. Мөн Дархан-Уул аймгийн орон нутгийн "ДИ ВИ ЭС” телевизээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын талаар болон прокурорын байгууллагын үйл ажиллагааны талаар аймгийн ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Мөнхбат, хяналтын прокурор О.Доржмаа нар тус тус ярилцлага өгсөн байна.

Аяны хүрээнд аймгийн прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран зам тээврийн осол болон хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт олон улсын чанартай автозамын дагуу мэдээллийн самбар байршуулсан зэргээр олон ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Аяны хаалтын ажиллагаа энэ сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Залуучууд театр болсон бөгөөд тус арга хэмжээний үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идвэхтэй оролцсон "Шилдэг ажилтан”-аар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа шалгарч Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Г.Эрдэнэбат шагналыг гардуулж өгсөн байна.

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА