“ПРОКУРОР-2017”, “ТУСЛАХ АЖИЛТАН-2017” МЭРГЭЖЛИЙН УРАЛДААНЫ 2 ДУГААР ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

2 074 2017/12/05

 

Монгол Улсын прокурорын байгууллагаас прокурор, туслах ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, харилцан ур чадвараасаа суралцах, ажлын туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор "Прокурор -2017”, "Туслах ажилтан-2017” мэргэжлийн уралдааныг жил бүр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Уралдааны 1 дүгээр шатны шалгаруулалт Улс, Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Сум дундын прокурорын газруудын прокурор, ажилтнуудын дунд зохион байгуулагдсан бөгөөд тус шатанд байгууллага хамт олноосоо шалгарсан нийт 31 прокурор, 32 туслах ажилтан 2 дугаар шатны уралдаанд оролцож байна. Улсын Ерөнхий прокурорын газарт 2 дугаар шатны мэргэжлийн уралдааны нээлтийн ажиллагаа 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр болов. Мэргэжлийн уралдааныг нээж Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар хэлсэн үгэндээ: "Прокурорын байгууллага хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхэд прокурор, прокурорын байгууллагын ажилтан бүрийн мэдлэг, ур чадвар нэн чухал. Тиймээс тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх ажлын хүрээнд 2016 оноос эхлэн прокуроруудын дунд мэргэжлийн уралдааныг зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ жил 2 дахь удаагаа зохиогдох гэж байна. Энэ удаагийн мэргэжлийн уралдаан нь Прокурорын тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай зэрэг хуулиуд шинэчлэгдэн батлагдаж, хэрэгжиж эхлээд тодорхой хугацаа өнгөрч байгаа үед болж байгаагаараа онцлогтой юм. "Прокурор 2017”, "Туслах ажилтан 2017” мэргэжлийн уралдааны явцад мэдлэг ур чадвараа сорихын зэрэгцээ ажлын арга барил, туршлагаасаа харилцан солилцоно гэдэгт найдаж байна. Уралдаанд амжилттай оролцохыг хүсье” гэв. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий прокурорын туслах прокурорууд, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах, хяналтын прокурорууд болон ажилтан, албан хаагчид оролцлоо. Мэргэжлийн уралдаан нь 2017 оны 12 дугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд болох бөгөөд уралдааны талаарх мэдээ, мэдээллийг тухай бүрт нь хүргэх болно.

 


СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА