ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ

2 938 2017/11/24

 

                                                                        ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН  ХЭРЭГЖИЛТ 
                       Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа                                     Хууль зүйн магистр Г.Оюунболд

/Цуврал нийтлэл/

УЕПГ-ын Сургалт, судалгааны төвийн судлаач нар шинээр батлагдсан Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал, цаашид анхаарах асуудлын талаар цувралаар нийтлүүлж байгаа бөгөөд энэхүү өгүүллээр гэмт хэргийн хохирлын талаар зохицуулалтыг хөндсөн болно.

Нэг. Удиртгал.

Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болон хор уршгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуулийн этгээд, хувь хүнд учирсан бүрэн шалгаж, нотлох баримтаар тогтоох нь зүйлчлэлд шууд нөлөөлдөг. Эрүүгийн хуульд хохирлоос хамаарч зүйлчлэлд нөлөөлөх тусгай ангид заагдсан 100 орчим гэмт хэрэг байна. Практикт гэмт хэргийн хохирлыг тогтооход Эрүүгийн хуульд заасан зарим зүйл хэсэг эргэлзээ төрүүлж, зүйлчлэхэд хүндрэл бэрхшээл учруулж байгаа тухай мөрдөгч, прокуророос тодорхой хэргийн жишээн дээр илэрхийлж байна.[1]

            Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад хохирол, хор уршигийг шинээр тодохойлсон. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг хохирол, хохирол учирсны улмаас үүсэн үр дагаврыг хор уршигт тооцсон. Түүнчлэн 2002 оны ЭХ-д хохирлыг бага бус, үлэмж, их, онц их хэмжээний гэж 4 ангилдаг байсныг өөрчилж шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйл. Гэмт хэргийн хохирол, хор уршиг гэсэн хэсэгт заахдаа:

1.    ноцтой хохирол

2.    их

3.    үлэмж

4.    бага хэмжээний хохирол гэсэн хохирлын 4 төрөл байхаар хуульчилжээ.

 4.1."их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг;

4.2."үлэмж хэмжээний хохирол” гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг;

4.3."бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэжээ.

            Үлэмж хэмжээний хохирлыг авлигын 3 гэмт хэрэгт / 22.3 дугаар зүйл.Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах, 22.9 дүгээр зүйл.Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын  бусаар зарцуулах, 22.12 дугаар зүйл.Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах / шаардахаар хуульчилсан бөгөөд ЭХ-ийн тусгай ангид заасан бүх гэмт хэрэгт хамаарахгүй онцлогтой зохицуулжээ.

Хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эдийн засгийн ач холбогдол бүхий эд хөрөнгийн эрхэд хохирол учирсныг ноцтой хохироолд тооцохоор шинээр хуульчилсан. Энэхүү ойлголтыг УДШ тайлбарласан бөгөөд хууль тогтоогчоос ноцтой хохирлыг дээрх тайлбараар нь хуульчилсан байна.

Шүүх гэмт хэргийн хохирол хор уршигийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор заажээ.

Эрүүгийн хуулийн үзэл баримтлал, танилцуулгаас үзвэл 2015 онд их хэмжээний хохирол, ноцтой хохирол гэсэн хоёр төрөлтэй байсан бөгөөд 2017 онд уг хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр "үлэмж хэмжээ”, "бага хэмжээ” гэсэн хоёр төрлийг нэмсэн байна. Тухайн үед ажиллаж байсан ажлын дэд хэсгийн гишүүд, судлаачдаас энэ талаар тодруулахад зарим гэмт хэргийг зөрчилд тооцох болсонтой холбоотойгоор хохирлын төрлийг нэмжээ. Тухайлбал, Зөрчлийн тухай хуульд 8.6 дугаар зүйл "Хулгайлах”, 8.7 дугаар зүйл "Хөрөнгө завших”, 8.8 дугаар зүйл "Эд хөрөнгө устгах, гэмтээх”,  10.28 дугаар зүйл "Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах” үйлдлийг зөрчилд тооцохдоо "үлэмж” гэсэн хохирлын хэмжээгээр ялган заагласан байна.

Хоёр. Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэхэд үүсч буй бэрхшээл

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэргүүдийн дийлэнхи нь буюу 70 орчим хувь нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байхаар тусгажээ.

Харин Өмчлөх эрхийн зарим гэмт хэрэг буюу 5 төрлийн хэргийн үндсэн шинжийг хууль тогтоогч "бага хэмжээнээс дээш”хохирол учруулсан бол гэж томъёолжээ. Тухайлбал, ЭХТА-ийн 17.5 дугаар зүйл. Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших, 17.8 дугаар зүйл. Эд хөрөнгө устгах, гэмтээх,  17.11 дүгээр зүйл. Болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх, 18.4 дүгээр зүйл. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварын гэрчилгээ эзэмшигчийн эрхийг зөрчих, 18.16 дугаар зүйл. Барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчих гэмт хэргийн үндсэн шинжид "бага хэмжээнээс дээш” хохирол учирахыг шаардсан бөгөөд ЭХЕА-ийн 2.5 дугаар зүйлд"бага хэмжээнээс дээш хохирол”гэснийг тодорхойлоогүй бөгөөд "бага хэмжээ” "үлэмж хэмжээ”-ний хоорондох хэмжээ буюу 300,000-10,000,000 төгрөгний хохиролыг ямар хэмжээнд тооцох нь тодорхой бус байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заагдсан "бага хэмжээнээс дээш хохирол” гэсэн шинжийг мөн хуулийн Ерөнхий ангид тодорхойлоогүй тул 300,000-10,000,000 төгрөгний хохирлыг "бага хэмжээнээс дээш хохирол” гэж хэрэглэх боломжгүй нөхцөл үүсч байна.

 Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэргийн үндсэн шинжид хамаарах гол нөхцлийг уг хуулийн ерөнхий ангид тодорхойлоогүй тул практикт 300,000-10,000,000 төгрөгний хохирлыг яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд үнийн дүнгээр нь бичиж байна.

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.2 дугаар зүйл.Хууль ёсны зарчим

1.Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно.

2.Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж заасан бөгөөд 300,00 төгрөгнөөс 10,000,000 төгрөгний хооронд учруулсан хохирол, түүнийг төлсөн байдал зэрэг нь хохирлын хэмжээнээс шалтгаалж ял шийтгэл хүлээлгэхэд харгалзан үзэх, нөлөөлөх нөхцөл юм. Тиймээс дээрх хохирлыг шууд "бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол”  гэж хэрэглэвэл Эрүүгийн хулийг төсөөтэй хэрэглэхийг хориглосон зарчим алдагдана.

Мөн Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 18.13 дугаар зүйл "Банк хууль бусаар байгуулах, банкны төлбөрийн чадвар алдагдуулах” гэсэн гэмт хэргийн хүндрүүлэх шинжид 300,000 сая төгрөгний хохирлын сондгой интервал буюу "...гэмт хэргийн улмаас бусдад гурван зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсан бол.” гэж заасан нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалд"гэмт хэргийн талаарх ойлголтыг өргөн хүрээтэй болгох, хүн, нийгэм, төрд учруулах хор аюулын шинж чанараас хамааруулан гэмт хэргийг зөрчлөөс шинжээр нь тодорхой ялган зааглана. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хохирлын хэмжээ гэсэн шалгуур үзүүлэлт бүхий, босго тогтоосон ойлголтыг байхгүй болгосноор гэмт хэргийг зөрчлөөс материаллаг шинжээр ялган төсөөтэй байдлаар хэрэглэдэг байдлыг хална. [2]гэсэн атлаа 2017 онд шинээр батлагдсан Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар энэ үзэл баримтлалаас эрс ухарсан байна.  Тухайлбал 300,000 төгрөгнөөс доош хохирол учирсан бол Зөрчлийн тухай хуульд заасан хулгайлах, хөрөнгө завших, эд хөрөнгө устгах зөрчил гэж үзэн зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж байгаа бөгөөд энэ нь "давхар стандарт” үүсгэх гол хүчин зүйл болж байна.

 Хулгайлах гэмт хэрэг дээр жишээ авахад хулгайлагдсан гар утсыг 300,000 төгрөгнөөс доош үнэлж зөрчил гэж үзэн шалгаж, эсхүл үзэмжээр гэмт хэрэг гэж үзэн хэрэг бүртгэлт явуулж байна. "Эд зүйлийн үнэлгээ”[3]гэсэн хуульд байхгүй хүснэгтээр өнөөг хүртэл эрүүгийн хэргийг зүйлчилж ирсэн бидний хувьд Эрүүгийн процессийн хуулийн шинэчлэлийн гол үзэл санаа хэрэгжихгүйд хүрч, хуучин байсан хэвшмэл хандлага хэвээр үлдэх нөхцөл болж байна. Гэтэл хулгайлах үйлдэл нь мөн чанартаа нэг үйлдэл бөгөөд үүнийг том, жижиг гэж хоёр хуваах нь шудрага ёсны зарчим харшилдаг.

Өмчлөх эрхийн эсрэг зарим гэмт хэргийн үндсэн шинжид хохиролын хэмжээг зөрчлөөс ялгаж өгөөгүй тул хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдэгдсэн хэрэг дээр хохирол 300,000 хүрээгүй байсан ч хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа нь ЭХТА-ийн 17,1 дүгээр зүйлийг тайлбарласан”-Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэснээс хамаарч байна.

Дээрд дурдсан шударга ёсны зарчмын хүрээнд авч үзвэл Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн хүндрүүлэх шинж болох "орон байранд нэвтэрсэн” хулгайлах үйлдэлд хохирол шаардахгүй атлаа, "нэвтрээгүй” үйлдэлд 300,000 төгрөгнөөс дээш хохирол шаардаж байгаа нь учир дутагдалтай юм.

Гурав. Дүгнэлт, санал

1. Бага хэмжээнээс дээш гэсэн ойлголтыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангид тодорхойлох, эсхүл хоорондоо адил шинжтэй гэмт хэрэг, зөрчлийг аль нэг талд нь багтаах шаардлагатай. Эрүүгийн хуулийн үзэл баримтлалаас ухарсан 2017 оны нэмэлт, өөрчлөлтүүдийг эргэн харж, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт нэмэлт өөрчлөлт оруулах.

2. Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн "Хулгайлах”, "Хөрөнгө завших”, "Эд хөрөнгө устгах” гэсэн зөрчлийг Зөрчлийн тухай хуулиас хасах. 

 3. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийг тайлбарласан -Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй гэсэн тайлбараас  "Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй гэсэн тайлбарыг хасах

4. Эрүүгийн хуулийн 18.13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "бусдад гурван зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол " гэсэн сондгой интервалыг ЭХЕА-д заасан хохирлын хэмжээг тооцох нэгжид нийцүүлэх

5. Практикт эрүүгийн хэргийг хэргийг хааж, хуулбарыг шилжүүлж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчлөөс гэмт хэрэгт, гэмт хэргээс зөрчил болсон тохиолдолд хэргийг харилцан шилжүүлэх тухай зохицуулалтыг дэлгэрэнгүй тусгах.

---о0о---

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА