АЙМАГ, ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРУУД СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙГ ҮЕ ШАТТАЙГААР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

643 2017/11/16

Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Сум дундын прокурорын газрууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон шинээр батлагдсан хуулийн талаарх сургалтуудыг үе шаттайгаар тогтмол зохион байгуулж ажиллаж байна. Тухайн сургалт, зөвлөгөөн зохион байгуулсан талаарх мэдээллүүдийг www.prokuror.mn сайт долоо хоног бүр нэгтэн цувралаар хүргэсээр байгаа билээ.  

                                    БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

            Баянгол дүүргийн прокурорын газраас, тус дүүргийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран харъяа Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэсүүдийн хяналтанд байгаа хорих ял тэнссэн, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан ялтнуудад сургалт зохион байгуулжээ. Хөдөлмөрийн хэлтсээс өрх толгойлсон, амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдийн талаар судалгаа авч, ажлын байранд хэрхэн зуучлах, энэ талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар холбогдох мэдээллийг хийлээ. Сургалтын явцад ажлын байранд зуучлуулах талаар нийтдээ 12 хүн судалгаанд хамрагдсан байна.  Мөн ахлах прокурор Д.Энхбаяр 2017 оны 07 дугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтуудаар сургалт орж, гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх, шүүхээс даалгасан үүргийг зөрчихгүй, хууль, журмыг сахин мөрдөж байх талаар үүрэг өгч ажиллажээ.

                                   СҮХБААТАР ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас харьяа дүүргийнхээ татварын хэлтсийн зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтнуудад энэ сарын 13-ны өдөр "Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт” сэдвээр сургалт зохион байгуулжээ. Сургалтыг тус дүүргийн прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Б.Соёлсайхан албан тушаалтнуудад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, эрх зүйн хэлбэрүүдийг практикт хэрэгжүүлэх, төрийн албан хэрэг хөтлөлтийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй үйлдэж хэвших талаар зөвлөн, Улсын Ерөнхий прокуророос зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр гарсан тушаал, заавар, журмуудыг гарын авлага болгон тарааж хуулийн хэрэгжилт болон хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаарсанал солилцсон хэлэлцүүлэх зэрэг хэлбэрээр орсон байна.

 

                               СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Ахлах прокурор Б.Энэрэл, хяналтын прокурор О.Мөнхцэцэг нар тус дүүргийн Засаг даргын тамгын газар, Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс зохион байгуулсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд "...Хамтарсан багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх нь...” сэдэвт сургалт, хэлэлцүүлэгт оролцжээ. Тус хэлэлцүүлэгт дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ж.Сүхбаатар, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга,  цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар, Дүүргийн эрүүгийн хэргийн АШШ-ийн шүүгч Б.Батаа болон дүүргийн 1, 2, 5, 22, 26 дугаар хорооны засаг дарга нар, мөн нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, хамтарсан багийн гишүүд зэрэг нийт 47 хүн оролцсон бөгөөд хэлэлцүүлгээр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, зөрчлийн хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудал, цаашид анхаарах асуудлын талаар яригдсан бөгөөд сургалтын үеэр дээрх албан тушаалтнуудад Ахлах прокурор Б.Энэрэл, хяналтын прокурор О.Мөнхцэцэг нар мэдээлэл өгч ажилласан байна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Монгол Улсад архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан Хан-Уул дүүргийн прокурорын газрын Байгууллагын болон Эрүүгийн хэргийн салбар архивын нээлттэй хаалганы өдөрлөгийг 2017 оны 11 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулжээ.

Тус өдөрлөг нь Хан-Уул дүүргийн иргэдэд үйлчлэх төв байрны "Нэг цэгийн үйлчилгээ”-ний танхимд дээрх өдрүүдэд 09:00-17:00 цагын хооронд явагдаж, Байгууллагын болон Эрүүгийн хэргийн салбар архивын талаарх ойлголт мэдээллийг 27 иргэдэд өгч, архивын талаарх гарын авлага брошурыг танилцуулан салбар архиваар үйлчлүүлэх хүсэлт гаргасан 2 иргэнд архивын лавлагаа хуулбарыг үнэ төлбөргүй олгож ажилласан байна. 

 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

         Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 4 дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан  болон шийтгэл оногдуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгажээ. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Н.Алтантүлхүүр эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан болон зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ажиллагааны явцад гарч буй зөрчил дутагдлын талаар эрх бүхий 30 албан хаагчдад 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мэдээлэл хийснээс гадна зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, түүнд анхаарах асуудлын талаар эрх бүхий албан хаагч нар сургалт зохион байгуулж, харилцан санал солилцсон байна.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Эрүүгийн  хэрэг хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсэг, Улсын ерөнхий  прокурорын 2017 оны  06 дугаар сарын  27-ны  өдрийн А/57 тушаалаар батлагдсан "Мэдүүлэг авах өрөөнд тавих  шаардлага” журамд заасны дагуу Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн тохижуулсан байцаалтын 3 өрөөтэй  танилцан зөвшөөрөл олгожээ. 

Тус цагдаагийн хэлтэст харьяалагдан шалгагдаж байгаа хэрэг бүртгэлтийн болон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа хэргийн тоо их, гэрч, хохирогч, яллагдагч нарыг цаг алдахгүй байцаахад байцаалтын өрөө хүрэлцэхгүй байсан тул өрөөний тоог нэмэгдүүлэх үүргийг  прокуророос өгсөн байна. Энэ үүргийн дагуу тус цагдаагийн хэлтэс нь нэмж 8 уулзалт, мэдүүлэг  авах өрөөнүүдийг тохижуулсныг   2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр  Дүүргийн Прокурорын газрын Ерөнхий Прокурор О.Алтангэрэл биечлэн танилцаж өрөөнүүдийг ашиглах зөвшөөрөл олгосноор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу байцаалт авах бүрэн боломжтой болжээ. 

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ 2

Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тус дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч нарт Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг нэг мөр хэрэглэх, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар сургалт зохион байгуулжээ. Сургалтанд 95 татварын улсын байцаагч хамрагдсан бөгөөд сургалтаар татварын улсын байцаагч нартай харилцан ярилцах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад учирч буй хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцсон байна. 

                                 СҮХБААТАР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Сүхбаатар аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нартай хамтарсан ажил хэргийн уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Уулзалтын үеэр эрх бүхий албан тушаалтны шийтгэвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгохоор бичиж буй прокурорын дүгнэлтийн хууль зүйн үндсэлэл, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудал, цаашид анхаарах асуудлын талаар ярилцаж, санал солилцсон байна.

Зөвлөгөөнд аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор О.Мөнхбаатар, ахлах прокурор Д.Баттулга, хяналтын прокурор Ц.Роза нар болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа, Б.Цэрэнханд, С.Баярцогт нар оролцсон байна.

 

               ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгтэй хамтран хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн ялтнуудтай уулзаж яриа танилцуулга хийж "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиудаар сургалт зохион байгуулжээ.  Сургалтанд нийт 28 ялтан хамрагдсан байна. Сургалтын үеэр сумын Засаг даргын тамгын газрын хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэн, Багийн Засаг дарга нарыг оролцуулан ажлын байранд зуулчлахад дэмжлэг үзүүлэн, тэдний сонирхсон асуултад хариулж, санал, хүсэлтийг нь сонсож ажиллаж орон нутгийн "Халиун кабелийн телевиз”-д мэдээ, мэдээлэл өгч хамтран ажиллажээ. 

 

 

 

 

 

 

                                   ДУНДГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Монгол Улсад орчин цагийн архивын салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ой, Дундговь аймагт аймгийн архивын алба үүсгэн байгууллагдсаны 60 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан тус аймгийн прокурорын газрын архивын ажилтнуудаас  архивын үйл ажиллагааг сурталчлах  зорилгоор хоёр өдрийн нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулжээ. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр тус газрын байгууллагын архив, эрүүгийн хэргийн салбар архивын үүсэл,  үйл ажиллагаа, архивуудад хадгалагдаж байгаа хадгаламжийн нэгжүүдийн талаар прокурор ажилтнуудад мэдээлэл хийсэн байна. Мөн тус аймгийн Төрийн архивын тасагт 20-70 жилийн өмнө нөхөн бүрдүүлэлтээр өгсөн 1943-1983 оны байнга хадгалах хадгаламжийн нэгжийг түр ашиглахаар авч, хэрхэн хадгаламжийн нэгж болгосон, одоо хэрхэн хадгалж байгаа талаар үзүүлэн гаргаж ажиллажээ. 

Улсын Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн ажлын чиглэлийн дагуу архивын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор гарын авлага тарааж, 2017 оны 11 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд архиваас иргэд, байгууллагад лавлагаа, хуулбар үнэ төлбөргүй олгож үйлчилсэн байна.

ДОРНОД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Дорнодаймгийн Прокурорын газраас санаачлан Цагдаагийн байгууллагатай хамтран зөвлөгөөнийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулжээ. Зөвлөгөөнөөр нэгдсэн удирдамжийн дагуу эзэнгүй хэргүүдийг илрүүлэн шалгаж шийдвэрлэх арга хэмжээний явц байдлыг эрчимжүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнуудаас хуулийг хэрэгжүүлэхэд гаргаж буй алдаа зөрчлийг таслан зогсоох, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас бусдын бие махбодь, амь нас, эд хөрөнгөнд хохирол учирах явдал өсч байгаад дүгнэлт хийн цаашид авч хэрэгжүүлэх ажлыг тодорхойлсон байна. Тус зөвлөгөөнд оролцогч байгууллагуудаас хэрэг, материал шалган шийдвэрлэх болон хяналтын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, хуулийг нэг мөр, зөв ойлгон хэрэгжүүлэх талаар ойлголтын зөрүүтэй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан ярилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар 8 заалт бүхий хамтарсан шийдвэр гаргаж, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахаар болсон байна.

 

 

 

 

 

ХОВД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Ховд аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Дарви сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран эмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах 1 өдөр"-ийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус суманд амжилттай зохион байгуулсан байна. Уг арга хэмжээний үеэр Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, "Ухаалаг харилцаа амжилтын үндэс” сэдвээр Аймгийн ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Доржсүрэн, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухайхуулиудаар хяналтын прокурор Т.Жавхлантөгс, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.Алтангэрэл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиар аймгийн Цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, цагдаагийн хошууч М.Оюунсүрэн нар тус тус сургалт хийж, хуулиудын үзэл баримтлал, анхаарах асуудлын талаар тайлбарлан таниулсан байна. Мөн 2017 оны 3 дугаар улирлын байдлаар дарви сум, аймгийн эрүү, зөрчлийн нөхцөл байдлын талаар танилцуулж, яриа таниулга хийжээ.

 

                                             УВС АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Увс аймгийн прокурорын газраас аймгийн Цагдаагийн газрын удирдлагууд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, нийтийн хэв журам хамгаалах, замын цагдаагийн тасгийн дарга нар, түүний ахлахуудтай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Хамтарсан зөвлөгөөнд Аймгийн ерөнхий прокурор Г.Эрдэнэбаяр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын ажлын чанар үр дүнг нэмэгдүүлэх, гэмт хэрэг шийдвэрлэлтийн талаар тодорхой удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах үүрэг даалгавар өгчээ. Мөн аймгийн ерөнхий прокурорын орлогч прокурор Б.Баярмагнай Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, хяналтын прокурор П.Удвал Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт, гаргаж байгаа алдаа зөрчлийн талаар мэдээлэл хийж, харилцан ярилцаж санал солилцож тодорхой шийдэлд хүрсэн зөвлөгөөн болжээ. Зөвлөгөөнөөс аймгийн Ерөнхий прокурор, Цагдаагийн газрын даргын хамтарсан тушаал гаргаж ажлыг эрчимжүүлэх шийдвэр гаргасан байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/73 дугаартай тушаалаар баталсан "Прокурорыг тусгай хэрэгслээр хангах, түүнийг хэрэглэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус прокурорын газрын прокурорууд болон харуул хамгаалалтын ажилтнуудад Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, дэд хурандаа Э.Анхбаяр "Прокурорын ажилтан тусгай хэрэгсэл хэрэглэх үйл ажиллагаа” сэдэвт сургалт явуулжээ.  Сургалтаар зайлшгүй нөхцөлд өөрийгөө хэрхэн хамгаалах, тусгай хэрэгслийг хэрхэн, яаж хэрэглэх талаар нэг бүрчлэн тайлбарласан байна. 

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА