Ё.САГСАЙ: ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ХЭН НЭГНИЙ ТАЛД АЖИЛЛААГҮЙ

1 180 2017/11/15

Хан-Уул дүүргийн Зайсангийн аманд байрлах тусгай хамгаалалттай газарт "Уран ган” гэх барилгын компани орон сууц барихаар газар ашиглах гэрчилгээг хуурамчаар үйлдсэн хэргийг  Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа аж. Энэ хэргийг 2016 оны наймдугаар сард иргэн Ч.Бээжинхүүгийн гаргасан гомдлын дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж дуусаад, прокурорт хянуулахаар шилжүүлжээ.  Хавтаст хэргийг хянасан Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас тухайн хэргийн хөөх хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хэрэгсэхгүй болгожээ. Гэтэл энэхүү анхан шатны прокурорын байгууллагын шийдвэрийг хохирогч гэх Ч.Бээжинхүү хүлээн зөвшөөрөхгүй Улсын ерөнхий прокурорын газар /УЕПГ/-т  хоёр ч удаа хандсан байна. Энэ маргаан юу болсон талаар УЕПГ-ын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ё.Сагсайгаас тодрууллаа. 

-Нэгэнт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хоёр ч удаа анхан шатны прокурор хэрэгсэхгүй болгосон хэргийг дахин шалгахаар болсон нь ямар учиртай юм бол?

-Эрүүгийн хэргийн хохирогч, холбогдогч, оролцогч хэн нэгэн этгээд хуулийн дагуу аль нэг шатны прокурорын гаргасан шийдвэрт гомдол гаргах эрхтэй. Тэр эрхийнхээ хүрээнд хэн ч гомдол гаргаж, прокурорын аль ч шатанд шалгуулж болдог. Анхан шатны прокурор тухайн хэргийг шалгаад гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, түүний дээд шатны прокурорт, дээд шатных нь прокурорын шийдвэрийг мөн эс зөвшөөрвөл Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргаж, шалгуулах эрх нь иргэдэд бий. Энэ хүрээнд шалгагдаж буй асуудал.

-Хэргийн хохирогч гэх иргэн Ч.Бээжинхүү УЕПГ-т хоёр ч удаа гомдол гаргасан юм байна. Анхны гомдлыг 2016 оны гаргасан байсан?

-"Уран ган” ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэн "Ихэр нева”  гэх иргэн Ч.Бээжинхүүгийн нэр дээрх компанийн тамга тэмдгийг ашиглан, гарын үсгийг нь хуурамчаар үйлдэж, Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд хүсэлт гарган, "Ихэр нева” ХХК-ийн улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах зөвшөөрөлтэй гэрчилгээг нь өөрийнхөө хүү Л.Золбоогийн "Далай омбо” ХХК-ийн нэр дээр хууль бусаар шилжүүлж, тухайн "Ихэрнева” ХХК-д хохирол учруулсан гэх асуудалд анх эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж, тус дүүргийн Прокурорын газар хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байсан. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч Ч.Бээжинхүү нар 2016 оны наймдугаар сард Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан.

-Тухайн гомдолдоо Б.Лхагвасүрэн, Ү.Үнэнбат нарт холбогдох хэргийг бүрэн шалгалгүйгээр хэрэгсэхгүй болгосон тул тэр прокурорынхоо шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж өгнө үү гэсэн байсан?

-Тийм. Энэ гомдлын дагуу УЕПГ-т тухайн хэргийг татаж хянаад дээрх хууль бус үйлдлийн улмаас "Ихэрнева” ХХК-д учирсан хохирлын хэмжээг бүрэн тогтоогоогүй байна гэх үндэслэлээр хэргийг дахин шалгах шаардлагатай гэж үзэн сэргээж, мөрдөн байцаалтын ажиллагаа дахин явуулахыг цагдаагийн байгууллагад 2016 оны наймдугаар сард даалгасан. Прокурорын даалгаврын дагуу уг хэрэгт Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэс мөрдөн байцаах ажиллагааг дахин явуулсан ч, тус дүүргийн Прокурорын газар хэргийг мөн л хэрэгсэхгүй болгосон байсан. УЕПГ-аас сэргээсэн хэргийг  шалгаад Чингэлтэй дүүргийн прокурор дахин хэрэгсэхгүй болгосныг нь хохирогч Ч.Бээжинхүү  эс зөвшөөрч 2017 оны аравдугаар сард УЕПГ-т хоёр дахь удаагаа гомдол гаргасан юм.

-Хэрэгт хийвэл зохих ажиллагааг бүрэн хийгээгүй, хэрэгсэхгүй болгож дутуу шалгалаа, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдсан гэж хохирогч үзсэн байсан?

Энэ гомдлын дагуу УЕПГ дахин хэргийг хянаж үзээд,  2017 оны аравдугаар сард Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтнууд "Ийм зөвшөөрөл өгсөнөө санахгүй байна" гэж мэдүүлсээр байхад тухайн зөвшөөрлийг хэн хэрхэн яаж олгосныг бүрэн шалгаагүй,  бичиг баримтад зурагдсан гарын үсэг хуурамч байж болох үндэслэлтэй байхад тухайн гарын үсгийг хуурамч эсэхийг нь шинжээч томилж, дүгнэлт гаргуулаагүй байсан. Тиймээс эдгээр ажиллагааг дахин хийж гүйцэтгэх шаардлагатай байна гэж үзэн УЕПГ-аас хэргийг дахин сэргээж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст хоёр дахь удаагаа даалгасан.  Энэ бол хэргийн оролцогчийн гомдлоор дээд шатны прокурор бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянаж хуульд заасан шийдвэр гаргаж буй үйл ажиллагаа юм. Түүнээс биш "Ноцтой мэдээ” сонин болон бусад мэдээллийн сайтад дурдсан шиг прокурор аль нэг талд нь үйлчилсэн, хууль бус шийдвэр гаргаж, хууль зөрчсөн асуудал байхгүй. УЕПГ хавтаст хэрэг цугларсан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт хийж үзээд үнэхээр мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгагдах, нотлогдох ёстой асуудлыг бүрэн гүйцэд нотлоогүй байна гэсэн үндэслэлээр хэргийг нь сэргээсэн юм.  Энэ сэргээсэн шийдвэр бол хуулийн хүрээнд хуульд нийцэж гарсан ийм шийдвэр юм.

-Өөрөөр хэлбэл,  хэн нэг прокурорын албан тушаалтан, аль нэг этгээдэд үйлчлэх замаар танил тал харж ямар нэгэн байдлаар хууль бус шийдвэр гаргаагүй гэсэн үг үү?

-Тийм. Чингэлтэй дүүргийн Прокурорын газар хуульд заасан эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байсан. Үүнийг УЕПГ-аас хэргийн зүйлчлэлийг буруу зүйлчилж, үндэслэлгүй дүгнэлт хийн, хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон байна гэж үзсэн. Энэ нь мөрдөн байцаалтаар шалгагдаж, тогтоогдох ёстой ажиллагаа юм.

Эх сурвалж: www.news.mn

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА