Прокурорын туслах ажилтан болон нөөц ажилтныг шалгаруулж авах талаар/ МУ-ын Прокурорын байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмаас/

3 235 2016/05/06

Улсын Ерөнхий прокурорын 2011 оны
02 дугаар сарын 16 -ны өдрийн 35
тоот mушаалын II хавсралт

МОНГОЛ УЛСЫН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл.

1.1. Монгол Улсын Прокурорын байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь байгууллагын жигд хэвийн үйл ажиллагааг хангах, прокурор, ажилтан /прокурорын туслах ажилтан, нарийн бичгийн дарга, захиргаа үйлчилгээний албан хаагч/-ны эрх, үүрэгхариуцлагыг тодорхойлох, захиргаа үйлчилгээний ажилтныг сонгон шалгаруулах, томилох, чөлөөлөх, халах, сургах, шагнаж урамшуулах, мэргэшүүлэх тэдний хөдөлмөрийгоновчтой зохион байгуулж, сахилга дэг журмыг бэхжүүлэхэд оршино.

1.2. Монгол Улсын Прокурорын байгууллага нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль,Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль,Хөдөлмөрийн тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам болон энэ журмыг мөрдлөг болгон ажиллана.

1.3. Хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжилтийг газар, хэлтсийн дарга, аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокуроруудзохион байгуулж гүйцэтгэлд ньТамгын газрындарга хяналт тавина. 

Хоёр. Прокурор,ажилтныг ажилд томилох, сонгон шалгаруулах болон

туслах ажилтны ажил үүрэг 

2.1. Прокурор, Улсын Ерөнхий прокурор. түүний орлогч нарт туслах чиг үүрэг бүхий туслах ажилтан, прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан, захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан нарыг Улсын Ерөнхий прокурорын тушаалаар томилно.

/2015 оны А/44 тушаалаар 2.1-ийг өөрчилсөн/ 

2.2. Прокурор нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 125 тоот зарлигаар баталсан "Прокурорын тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу тангараг өргөнө.

2.3. Тамгын газрын дарга нь Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорт туслах чиг үүрэг бүхий туслах ажилтан, Улсын Ерөнхий прокурорын газарт ажиллах захиргаа, үйлчилгээний ажилтан, жолооч, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газарт ажиллах нягтлан бодогч, жолооч нарыг тус тус томилно.

/2015 оны А/44 тушаалаар 2.3-ыг өөрчилсөн/

2.4. Аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурор нь Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газрын даргын тушаалаар томилогддог албан тушаалтнаас бусад албан хаагчдыг тушаал гарган томилно.

2.5. Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын Тамгын газрын дарга,аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурор нь төрийн захиргаа, үйлчилгээний албан хаагч, нарийн бичгийн даргыг томилохдоо Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг удирдлага болгоно.

/2015 оны А/44 тушаалаар туслах ажилтан гэсэн үгийг 2.5-аас хассан/

2.6. Шаардлагатай гэж үзвэл ажилд орохыг хүссэн иргэнээс ажлын байрны тодорхойлолтод заасан ур чадварын болон бусад шалгалт авч болно.

2.7. Прокурорын туслах/нарийн бичгийн дарга/ болон нөөц ажилтныг сонгон шалгаруулахдаа дор дурдсан журмыг баримтална.

/2015 оны А/44 тушаалаар туслах ажилтан гэсэн үгийг 2.7-оос хассан/

2.7.1 Прокурорын туслах /нарийн бичгийн дарга/ болон нөөц ажилтныг сонгон шалгаруулах ажлыгхууль дээдлэх, шударга ил тод байх, адил тэгш байх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ.

2.7.2Сонгон шалгаруулах шалгалтад улс,аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг,сум, сум дундын прокурорын газарт прокурорын туслах/нарийн бичгийн дарга/ ажилтнаар анх удаа томилогдох иргэдийг хамруулна.

2.7.3. Прокурорын туслах ажилтан/нарийн бичгийн дарга/ болон нөөц ажилтныг сонгон шалгаруулах ажлын комиссыг Улсын Ерөнхий прокурорын тушаалаар комиссын дарга, нарийн бичгийн даргыг оролцуулан 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэйгээр томилно.

2.7.4. Комиссыг Улсын Ерөнхий прокурорын туслах, газар, хэлтсийн дарга нарын аль нэг нь даргалж, комиссын бүрэлдэхүүнд Прокурорын байгууллагын ажлын онцлогийн талаар мэдлэг, туршлагатай албан тушаалтныг оруулна.

2.7.5. Комисс нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлж, сонгон шалгаруулалттай холбогдсон аливаа асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэнэ.

2.7.5.1. Тухайн ажилтны холбогдох материалыг хүлээн авч, судлан дүгнэлт хийх;

2.7.5.2. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах;

2.7.5.3.Сонгон шалгаруулалтын дүнг хуралдаанаараа хэлэлцэж, сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийг гаргах;

2.7.5.4. Сонгон шалгаруулалтын дүнг тухай бүрт нь мэдээлж байх;

2.7.5.5.Сонгон шалгаруулалт явуулах байр,бусад шаардагдах нөхцөлийг хангах;

2.7.5.6. Сонгон шалгаруулалт явуулсан ажлын дүн, тэнцсэн иргэдийн нэрсийн хамт Улсын Ерөнхий прокурорт танилцуулах;

2.7.5.7. Сонгон шалгаруулалттай холбоотой иргэдээс гаргасан гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэх, хариу өгөх.

2.7.6. Комиссын нарийн бичгийн дарга нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ.

2.7.6.1. Сонгон шалгаруулалттай холбогдсон асуудлаар комиссын даргыг арга зүйн зөвлөгөө, мэдээллээр хангах;

2.7.6.2. Сонгон шалгаруулалттай холбогдсон санал, хүсэлтийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлүүлж байх;

2.7.6.3. Комиссын хуралдааны бэлтгэлийг хангах, зохион байгуулах, шийдвэрийг нь зохих журмын дагуу албажуулах;

2.7.6.4. Сонгон шалгаруулалт явуулсан тухай танилцуулгын төсөл бэлтгэх;

2.7.6.5. Сонгон шалгаруулалтын материалыг зохих журмын дагуу цэгцэлж архивт шилжүүлэх;

2.7.6.6. Сонгон шалгаруулалтад оролцох иргэдийн баримт бичгийг хүлээн авч нягтлан шалгах, шалгалтад орох иргэдийн нэрсийг нэгтгэн гаргах,сонгон шалгаруулалтын товыг зарлах.

2.7.7. Сонгон шалгаруулалтын шалгалт нь эрх зүйн ерөнхий мэдлэгийг сорьсон сорилгын шалгалт болон, ярилцлага хийх, оффисын тоног төхөөрөмж,технологи эзэмшсэн байдал, ажиллах чадварыг шалгах гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

2.7.8. Хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэж гэрчилгээ авсан иргэд сорилгын шалгалтаас чөлөөлөгдөнө.

2.7.9.Сорилгын даалгавар нь эрх зүйн салбар бүрийн онолын ерөнхий болон хуулийн тодорхой зохицуулалт, ойлголтыг тайлбарлан хэрэглэхэд шаардагдах мэдлэгийг сорьсон байна.

2.7.10. Шалгуулагч шалгалт өгөх хугацаандаа ямар нэг туслах материал, ном, хууль тогтоомж ашиглахгүйгээр хариуг сонгож болохоор даалгаврын агуулгыг тогтооно.

2.7.11. Даалгавар нь эрх зүйн салбарын тодорхой сэдвийг хамарсан асуулт-хариултын хэлбэртэй байна. Сорилго нь 2 хэсгээс бүрдэх ба нэг дэх хэсэгт өгөгдөл, асуултыг тодорхойлж хоёр дахь хэсэгт боломжит хариултын 4 өөр хувилбарыг заана. Хариултын зөвхөн нэг хувилбар нь илт зөв байх ёстой бөгөөд шалгуулагч энэ хувилбарыг сонгосон тохиолдолд зохих оноог авна.

2.7.12. Сорилгын даалгавар бүгд 100 асуулттай байна. Зөв хариулсан хариулт бүрт 1 оноо өгнө.

2.7.12.1. Даалгаврын хамрах сэдвийн бүтцийг дараахь байдлаар тогтооно:

1) Үндсэн хуулийн эрх зүй, олон улсын нийтийн эрх зүй – 10 асуулт;

2) Захиргааны эрх зүй (санхүү, татвар, нийгэм хангамжийн эрх зүйн хамт) - 14 асуулт;

3) Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх эрх зүй - 6 асуулт;

4) Иргэний эрх зүй (хөдөлмөр, гэр бүл, оюуны өмчийн эрх зүй ба олон улсын хувийн эрх зүйн хамт) - 10 асуулт;

5) Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй - 6 асуулт;

6) Эрүүгийн эрх зүй - 28 асуулт;

7) Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй - 16 асуулт;

8) Бизнесийн эрх зүй - 5 асуулт;

9) Хуульчийн ёс зүй - 5 асуулт.
Бүгд - 100 асуулт.

2.7.12.2. Шалгуулагч нь сорилгын шалгалтын нийт 100 онооноос 60ба түүнээсдээш оноо авсан бол ярилцлагыншалгалтад орох эрхтэй болно.

2.7.13.Ярилцлага нь сонгон шалгаруулалтад оролцож буй иргэн ажил мэргэшлийн ур чадварын хувьд тухайн албан тушаал /ажлын байр/-д тавигдаж буй шаардлагад хэр тохирч буйг бодитой үнэлэх, холбогдох нэмэлт мэдээллийг олж авахад дэмжлэг үзүүлэх зорилготой байна.

2.7.13.1. Ярилцлага нь агуулгын хувьд тухайн байгууллагын болон албан тушаалын ажлын онцлогийг тусгасан байвал зохино. Үүнд:

1/ ажил мэргэшлийн ур чадвартай холбоотой мэдээлэл;

2/ өөрийн үнэлгээ /дуртай, дургүй зүйл, сонирхдог зүйл буюу хобби, хэтийн зорилго, сэтгэлийн хөдлөл гэх мэт/;

3/ хувийн зохион байгуулалт;

4/ ажлын ачаалал даах чадвар;

5/ шийдвэр гаргах чадвар;

6/ харилцан ойлголцох чадвар зэрэг шаардлагатай зарим мэдээллийг тодруулна.

2.7.13.2. Ярилцлагын явцад тухайн нэр дэвшигчид уг албан тушаалд ажиллах

1/ ажил мэргэшлийн бэлтгэл;

2/ ажлын туршлага;

3/ хувь хүний сэтгэн бодох чадвар;

4/ ярьж ойлгуулах ур чадвар;

5/ зан төлөв, сахилга бат;

6/ хариуцлага хүлээх чадвар;

7/ харилцааны соёл;

8/ онцгой ур чадвар;

9/ тухайн хүний сул болон давуу талбий эсэх;

10/ тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж буй эсэх талаар үнэн зөв төсөөлөл авахыг чухалчилна.

2.7.13.3. Ярилцлагын бэлтгэлийг хангах:

1/ Ярилцлагын асуултыг комисс боловсруулж, асуулт, түүний тоо, нэг хүнтэй ярилцлага хийх хугацаа нь тухайн сонгон шалгаруулалтад оролцож буй иргэдийн хувьд адил байх зарчмыг баримтална.

2/ Ярилцлага явуулахаас өмнө дараахь бэлтгэлийг хангасан байна.

·Ярилцлага хийх иргэдийн нэрсийг гаргаж, ярилцлага хийх цагийг комиссын гишүүдэд урьдчилан мэдэгдэнэ;

·Комиссын гишүүд ярилцлагын өмнө тухайн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолт, ажлын онцлог, сонгон шалгаруулалтад оролцогчдын холбогдох материалтай танилцсан байна;

·Ярилцлага хийх өрөөг урьдчилан бэлтгэж, ярилцлагад орох иргэнийг чөлөөтэй байх нөхцөлийг бүрдүүлнэ;

·Ярилцлага эхлэхийн өмнө комиссын гишүүд ярилцлага хийх асуултын дугтуйг задалж, нэг хүнээс асуух асуултын тоо болон хэн нь аль асуултаа тавихаа тохиролцоно;

·Комисс нь нэг хүнтэй ярилцлага хийх хугацааг тогтооно. Нэг хүнтэй хийх ярилцлагын хугацаа 30 минутаас хэтрэхгүй байна.

2.7.13.4.Ярилцлагыг комиссын 3-аас доошгүй гишүүдийн оролцоотойгоор явуулах ба сонгон шалгаруулалтад оролцогч нэг бүртэй ганцаарчлан ярилцана. Нэг хүнд 10 асуулт тавих бөгөөд 10 дахь асуулт нь тухайн иргэний өөрийн талаар тодорхойлж бичсэн танилцуулгатай холбоотой асуулт байна. Ярилцлагын үндсэн асуултыг тодотгосон шинжтэй нэмэлт асуулт асууж болно.

Комиссын гишүүд асуулт бүрийн хариултыг 0-10 хүртэл оноогоор үнэлж, ерөнхий /нийлбэр/ үнэлгээг гаргах ба комиссын гишүүн бүр дараахь маягтыг ашиглана.

........................./албан тушаалын нэр/...........................................албан тушаалд томилогдох иргэний сонгон шалгаруулалтын үнэлгээ

Нэр дэвшигчийн нэр

Асуултын дугаар

Ерөнхий үнэлгээ

I

II

III

IY

Y

YI

YII

YIII

IX

Х

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Комиссын гишүүн:.................................../комиссын гишүүний гарын үсэг ба нэр/

Огноо.................................................

2.7.13.5. Комиссын гишүүн тус бүрийн тавьсан үнэлгээний нийлбэр нь сонгон шалгаруулалтад оролцогч иргэний ярилцлагын үнэлгээ болно.

2.7.14.Сорилгын болон ярилцлагын шалгалтад тэнцсэн иргэдээс оффисын тоног төхөөрөмж,технологи эзэмшсэн байдлын ерөнхий шалгалт авч 0-10 хүртэл оноогоор дүгнэнэ.

2.7.15. Шалгалт тус бүрээр авсан онооны нийлбэр дүн нь сонгон шалгаруулалтын шалгалтын нийт онооны 120, түүнээс дээш хувьд хүрсэн бол сонгон шалгаруулалтад тэнцсэнд тооцно.

2.7.16. Хуульчийн сонгон шалгаруулалтад орж гэрчилгээ авсан иргэний хувьд ярилцлагын шалгалтаас 60 болон түүнээс дээш оноо авсан бол сонгон шалгаруулалтад тэнцсэнд тооцно.

2.7.17. Нэг албан тушаалд өрсөлдсөн иргэдийн шалгалтын нийт оноо тэнцвэл дээд боловсролын дипломын голч дүнг, голч дүн тэнцүү байвал энэ журмын дагуу авсан ярилцлагын шалгалтын оноог харгалзан дарааллыг тогтооно.

2.7.18. Сонгон шалгаруулах шалгалтад тэнцсэн иргэн нь шалгалт өгсөн өдрөөс хойш 1 жилийн хугацаанд Улсын Ерөнхий Прокурорын газрын Тамгын газрын хүний нөөцийн жагсаалтад бүртгэлтэй байна. Дээрх хугацаа дуусаж нөөцөөс хасагдсан иргэн дахин шалгалт өгч нөөцөд бүртгүүлэх эрхтэй.

2.7.19.Сонгон шалгаруулах шалгалтад оролцох иргэндараахь баримт бичгийг бүрдүүлж Улсын Ерөнхий прокурорын Тамгын газарт ирүүлнэ. Үүнд:

2.7.19.1.Тухайн албан тушаалд ажиллахыг хүссэн өргөдөл;

2.7.19.2. Шалгалтад орох иргэнээс шаардагдах мэдээлэл, танилцуулга;

2.7.19.3.Төрийн албан хаагчийн биеийн байцаалт, нэмэгдэл хуудас;

2.7.19.4.Тухайн нэр дэвшигч ямар нэг албан байгууллагад ажиллаж байгаа бол ажил байдлын тодорхойлолт;

2.7.19.5. Их, дээд сургууль төгссөн диплом, мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

2.7.19.6. Ерөнхий боловсролын сургууль төгссөн гэрчилгээний хуулбар;

2.7.19.7. Магистр, докторын зэрэг хамгаалсан бол дипломын хуулбар;

2.7.19.8.Нотариат болон өмгөөлөх эрх авсан бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;

2.7.19.9.Иргэний үнэмлэхийнхуулбар;

2.7.19.10. 3х4 хэмжээний 2% цээж зураг;

2.7.19.11.Эрүүл мэндийн дүгнэлт ;

2.7.19.12. Ял шийтгүүлж байсан эсэхтухай цагдаагийн байгууллагын лавлагаа;

2.7.19.13.Сүүлийн 1 жилийн хугацаанд захиргааны болон сахилгын арга хэмжээ авагдсан эсэх тухай тодорхойлолт;

2.7.19.14. Сонгон шалгаруулалтын нэг оролцогчид ногдох зардал болох 10 000 төгрөг тушаасан баримт.

2.7.20.Сонгон шалгаруулах шалгалтад оролцогч нь энэхүү журамд заасан шаардлагыг хангаж буй эсэхийг судалсны үндсэн дээр Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газар бүртгэнэ. Бүртгэхдээ энэ журмын 2.6.19-д заасан баримт бичгийн бүрдлийг хангасан эсэхийг шалгана.

2.7.21Сонгон шалгаруулах шалгалтад оролцогчийн бүрдүүлсэн баримт бичгийг шалгах явцад прокурорын туслах ажилтнаар ажиллахад харшлах аливаа үндэслэл, шалтгаан тогтоогдвол бүртгэн авахаас татгалзсан үндэслэл бүхий хариугөгнө.

2.7.22. Улсын Ерөнхий прокурорынТамгын газар сонгон шалгаруулах шалгалтад оролцохоор хүсэлт гаргасан иргэдийнбаримт бичгийг нягталж, нэгтгэн бүртгэж бүртгэлийн хугацаа дууссанаас хойш ажлын 3 хоногт багтаан холбогдох баримт бичгийг Улсын Ерөнхий прокуророос томилогдсон шалгалт авах комисст хүргүүлнэ. 

2.7.23.Сонгон шалгаруулах шалгалтад оролцогч нь хуурамч баримт бичиг бүрдүүлж өгсөн нь илэрвэл түүнийг бүртгэлээс хасна.

2.7.24.Сонгон шалгаруулах үйл ажиллагааг аймаг, нийслэл,дүүрэг,сум дундын прокурорын газарт прокурорын туслах ажилтны орон тоо гарсан тухай бүр зарлан явуулна. Аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газруудадорон тоо гарсан тохиолдолд ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газартирүүлж тухай бүр зарлана.

2.7.25. Сонгон шалгаруулалт явуулах тухай зарыг Тамгын газрын дарга Улсын Ерөнхий прокурорын зөвшөөрснөөр сонгон шалгаруулалт явуулах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө байгууллагын веб сайт,олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.

2.7.26 Сонгон шалгаруулалтын зард тухайн ажилтанд тавигдах шаардлага, бүрдүүлэх материал, сонгон шалгаруулах комиссыннарийн бичгийн харилцах утасны дугаар, материал хүлээн авч, бүртгэх болон сонгон шалгаруулалт явуулах байр, хугацаа зэргийг заана. Мэдээлэлд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд комисс тухай бүр мэдээлж байна.

2.7.27. Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг нөөцөд бүртгэх, эсвэл тухайн албан тушаалд томилох эсэх саналыг боловсруулан Улсын Ерөнхий прокурорт танилцуулна.

2.7.28. Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг Улсын Ерөнхий

прокурортой зөвшилцөн Тамгын газрын даргын тушаалаар нарийн бичгийн даргаар томилно.

2.7.29. Иргэн хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, худал мэдүүлсэн нь илэрсэн тохиолдолд тухайн иргэний өгсөн шалгалтыг бүхэлд нь хүчингүйд тооцох бөгөөд үүнээс үүсэх хариуцлагыг иргэн өөрөө хүлээнэ.

/Улсын Ерөнхий прокурорын 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/22 дугаар тушаалаар 2 дугаар зүйлийн 2.8 дахь хэсгийг хүчингүй болгосон/

2.8.18. Улсын Ерөнхий прокурор нь Тамгын хэлтсээс оруулсан саналтай танилцаад прокуророор томилогдох хуульчийн мэргэжлийн түвшин, ажил хэргийн чадварыг шалгах шалгалтанд хамруулна. Шалгалтын дүгнэлтийг үндэслэн прокуророор томилох асуудлыг шийдвэрлэнэ. Тамгын хэлтсээс оруулсан туслах ажилтан нь томилогдоогүй тохиолдолд прокуророор томилуулахаар өөр ажилтныг судалж дахин оруулна.

Прокуророор томилогдох хуульчийн мэргэжлийн түвшин, ажил хэргийн чадварыг шалган дүгнэх журам”-ыг Улсын Ерөнхий прокурор батална.

/Улсын Ерөнхий прокурорын 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/22 дугаар тушаалаар 2 дугаар зүйлийн 2.8 дахь хэсгийг хүчингүй болгосон мөртлөө Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/20 дугаар тушаалаар 2 дугаар зүйлийн 2.8.18 дахь хэсгийг өөрчлөн найруулсан/

2.9. Прокурорын байгууллагын захиргаа үйлчилгээний албан тушаалд орохоор хүсэлт гаргасан иргэний холбогдох материалыгУлсын Ерөнхий прокурорын газарт боловсон хүчний асуудал хариуцсан ахлах шинжээч судалж Тамгын газрын даргад, аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газар /цаашид нэгж гэх/-т мэдээлэл лавлагааны алба хариуцан ажиллаж байгаа туслах ажилтан хүлээнавч аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорттанилцуулж шийдвэрлүүлнэ.

2.9.1.Төрийн захиргаа, үйлчилгээнийажилд орохыг хүссэн иргэн дараахь баримт бичгийг бүрдүүлнэ.

2.9.1.1.Төрийн албан хаагчийн биеийн байцаалт

2.9.1.2. Ажилд орохыг хүссэн өргөдөл

2.9.1.3.Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.

2.9.1.4.Намтар /3 үеийн/

2.9.1.5.Нийгмийн даатгалын дэвтэр, Эрүүл мэндийн даатгалын дэвтэр

2.9.1.6.Иргэний үнэмлэхний хуулбар

2.9.1.7.Төрийн албаны мэргэжлийн шалгалтанд тэнцсэн тухай болон төрийн албаны тангараг өргөсөн тухай материал /Төрийн үйлчилгээний албан тушаалд томилоход хамаарахгүй/

2.9.1.8.Урьд ажиллаж байсан бол тухайн албан байгууллагаас чөлөөлөгдсөн тушаал, тодорхойлолт

2.9.1.9.Цээж зураг 4% /3х4/

2.9.1.10.Ял шийтгүүлж байсан эсэх тухай Цагдаагийн байгууллагын тодорхойлолт

2.9.1.11.Эрүүл мэндийн дүгнэлт....

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА