ПРОКУРОРЫН ГАЗРУУДЫН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН, НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛСАН 7 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЛИЙГ НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

364 2017/11/08

Улсын Ерөнхий прокурорын газрын харъяа Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Сум дундын прокурорын газруудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн болон бусад мэдээ мэдээллийг 11 дүгээр сарын 1-7-ны өдрийн байдлаар нэгтгэн хүргэж байна.
        ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газраас тус сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн алба хаагч нарт "Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын заавар”-аар сургалт зохион байгуулжээ. Дээрх сургалтыгшүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч нар "Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын заавар”-ыг нэг мөр хэрэгжүүлэн ажиллахад тэдний мэдлэг чадвар, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилготойгоор зохион байгуулсан байна. Сургалтанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн шийдвэр гүйцэтгэгч, Цагдан хорих байрны тоо бүртгэлийн ажилтан, Цагдан хорих байрны хамгаалалтын ажилтнууд хамрагдаж сургалтаар орсон сэдвийн хүрээнд харилцан ярилцлага өрнүүлжээ.

УВС АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Увс аймгийн Прокурорын газар 10 дугаар сарын 30, 31 болон 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд  Аймгийн гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Хууль эрх зүйн хэлтэс, Хилийн 0311 дугаар ангитай хамтран  Увс аймгийн Өндөрхангай сум, Зүүнхангай сум, Наранбулаг сумуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд үнэлэлт, дүгнэлт өгч, тус сумын ард иргэдтэй уулзаж Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг таниулан сурталчилах ажлыг зохион байгуулжээ. Мөн  энэ үеэр Увс аймгийн ерөнхий прокурор Г.Эрдэнэбаяр  2016 он, 2017 оны 10 сарын байдлаар гарсан гэмт хэргийн гаралт, өссөн буурсан шалтгаан нөхцөл, цаашид гэмт хэргийн гаралтыг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар анхаарч ажиллах талаар танилцуулга мэдээлэл хийсэн байна.

УВС АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ  2

Увс аймгийн прокурорын газрын 2016 оны 3 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу эрх хасах ял шийтгүүлсэн ялтны ял эдлэлтийн байдлыг шалгажээ. Шалгалтаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч эрх хасах ял шийтгүүлсэн ялтнууд хяналтын хувийн хэрэг нээж хяналт тавин ажиллаж байгаа боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 180.3 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн тул зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага бичсэн байна. Мөн шалгалтын мөрөөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, цагдаагийн газартай хамтран эрх хасах ялаар шийтгүүлсэн ялтануудад дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх, түүнээс урьдчилан сэргийлэх, шүүхээс даалгасан үүргийг зөрчихгүй байх талаар мэдээлэл хийж, шалгалтын дүнг холбогдох албан хаагч нарт  танилцуулан ажиллажээ.

                            БУЛГАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Булган аймгийн прокурорын газрын прокурор, ажилтнуудын нийгмийн асуудлыг сайжруулах төлөвлөгөө, зорилтын хүрээнд тус аймгийн Ерөнхий прокуророос Аймгийн засаг захиргаа, газрын албанд хүсэлт, албан бичиг хүргүүлэх зэрэг арга хэмжээ авч ажилласнаар тус аймгийн прокурорын газрын нийт прокурор, ажилтнуудын газрын асуудлыг шийдвэрлэжээ. Тус аймгийн прокурорын газарт нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг бөгөөд прокурор, ажилтнуудын газар эзэмшдэг эсэх судалгааг үндэслэн зуслан амралтын газар эзэмших эрхийг Булган аймгийн Бугат сумын нутагт байрлах "18-тын даваа” гэх нэртэй газарт олгохоор нутгийн засаг захиргааны байгууллагын дэмжлэгтэйгээр, хууль журмын дагуу шийдвэрлүүлжээ. Прокурор, ажилтнуудын ээлжийн амралтын болон бусад чөлөөт цаг хугацааг ая тухтай, эрүүл агаарт зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлснээр прокурор, ажилтнуудын ажиллах урам зориг нэмэгдүүлж, талархалыг хүлээжээ. Тус эзэмшлийн газарт нэгдсэн нэг загвар бүхий хашаа, байшин барих, орчныг тохижуулах зэрэг дараагийн ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.  Тодруулж хэлбэл, Булган аймгийн прокурорын газраас 2017 онд прокурор, ажилтны ажлын байрны болон амралтын орчин, чанарыг дээшлүүлэхэд анхаарч хийгдсэн ажлуудын нэг нь дээрх зуслангийн газар эзэмших асуудлыг шийдвэрлэж өгсөн нь прокурор, ажилтнуудын зүгээс талархал хүлээсэн, тэдгээрийн нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн ажил болжээ.

                                      ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2015 оны А/63 дугаартай тушаалын 3 дугаар бүлгийн 3.2.6 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллах ажлын хүрээнд тус аймгийн прокурорын газраас өөрийн дотоод нөөц бололцоогоо ашиглан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчидтой уулзах уулзалтын өрөөг тохижуулан ашиглалтанд оруулжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчидтой уулзах уулзалтын өрөөг 360 градус эргэж 7 хоног 64 гегабатын багтаамж бүхий бичлэгийг хийх боломжтой өнгөт, дижитал "Smart Camera360” камер суурилуулж өрөөг шаардлагатай зүйлсээр тохижуулсан байна. Мөн аймгийн ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 10 дахь хуралдаанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчидтой уулзах уулзалтын өрөөний журмыг баталж мөрдүүлэн ажиллаж эхэлжээ.

                                       ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

          Чингэлтэй дүүргийн прокурорын газраас харъяа дүүргийнхээ 1-19 дүгээр хорооны иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарт Зөрчлийн тухай хуулийг тайлбарлан таниулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг  2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулжээ.  Сургалтаар иргэдийн хуулийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хуулийг тайлбарлан таниулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нартай харилцан санал солилцсон байна.

                                       ДУНДГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Дундговь аймгийн прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон "Элгэмсэг дотно-Дундговь” төрийн бус байгууллагатай хамтран Дундговь аймгийн Дэрэн, Цагаандэлгэр, Баянжаргалан, Говь-Угтаал, Гурвансайхан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Адаацаг, Дэлгэрцогт сумдад ажилласан байна. Дээрх ажлын хүрээнд сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлыг Аймгийн Ерөнхий прокурорын баталсан удирдамжийн дагуу шалгахын зэрэгцээ прокурорын байгууллагын үйл ажиллагааг иргэдэд сурталчилан яриа таниулага хийж, шинэчлэн батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудаар хууль эрх зүйн сургалт явуулжээ. Тус үйл ажиллагаанд нийт 720 орчим иргэд хамрагдсан бөгөөд шинэчлэн батлагдсан хуулиудын хүрээнд 8 төрлийн 700 гаруй зөвлөмж, сэрэмжлүүлэг, гарын авлага тараасан байна. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар Дэрэн, Говь-Угтаал сумдад прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлжээ.

                                        ОРХОН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

               Орхон аймгийн прокурорын газар зөрчлийн хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудал, цаашид анхаарах асуудлын талаарх сургалтыг  аймгийн засаг даргын тамгын газрын эрх бүхий албан тушаалтнууд,  улсын бүртгэлийн хэлтэс,  төрийн сангийн хэлтсийн удирдах болон эрх бүхий албан тушаалтнууд,аймаг дахь шударга өрсөлдөөн,хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч,төрийн архивын улсын байцаагч, тагнуулын газар болон Жаргалант сумын эрх бүхий албан хаагчдыг оролцуулсан сургалтыг зохион байгуулжээ. Сургалтанд дээрх хэлтсүүдийн удирдах болон эрх бүхий албан тушаалтан ,  улсын байцаагч нар оролцож Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд нэгдсэн нэг ойлголтонд хүрэх, гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх, цаашид анхаарах асуудлын талаар ярилцаж  байгууллагуудын удирдах албан тушаалтан, эрх бүхий улсын байцаагч нарт мэдээлэл өгч ажилласан байна.

                                                              ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ 

Дорноговь аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газрын алба хаагч, шийдвэр гүйцэтгэгч нартай хамтарсан ажил хэргийн уулзалтыг зохион байгуулжээ. Уулзалтын үеэр прокуророос ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын явц, үр дүнгийн талаар мэдээлэл хийж, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын хамтарч гүйцэтгэх нийтэд тустай ажил хийлгэх, эрх хасах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг зохицуулсан хууль, журмыг нэг мөр хэрэгжүүлэх, түүнчлэн 2 байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах үүрэг чиглэлийг өгсөн байна.

Аймгийн ерөнхий прокуророос энэ оны 3 дугаар улирлын мэдээнд дүгнэлт хийж, торгох ялын биелэлтийг ахиулах, ял, албадлагын арга хэмжээний биелэлтэнд хуулийн хүрээнд хяналт тавих, шүүхээс оногдуулсан торгох, нийтэд тустай ажил хийлгэх ялын оновчтой байдалд судалгаа хийх, хамтарсан тушаал гаргах, хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч нарт сургалт зохион байгуулах зэргээр зөв практик тогтоох ажил зохион байгуулахыг Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгажээ.  

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Энэрэл, хяналтын прокурор Ө.Алтантуяа нар зөрчлийн хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх,  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудал, цаашид анхаарах асуудлын талаарх сургалтыг тус дүүргийн Төрийн захиргааны удирдах албан тушаалтан болон дүүргийн хороодын засаг дарга нарыг оролцуулсансургалтыг  зохион байгуулжээ. Сургалтанд дүүргийн ЗДТГ-ын хэлтсийн дарга болон хорооны засаг дарга нийт 24 албан хаагч оролцож Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд нэгдсэн нэг ойлголтонд хүрэх, гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх, цаашид анхаарах асуудлын талаар яригдсан бөгөөд сургалтын үеэр оролцогч нарт мэдээлэл өгч ажилласан байна.

 

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА