ХУУЛЬ СУРТАЛЧИЛАХ ӨДӨРЛӨГ, ХАМТАРСАН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛСАН ТАЛААРХ МЭДЭЭЛЛҮҮДИЙГ НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

376 2017/10/26

Улсын ерөнхий прокурорын газрын харъяа аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрууд энэ 10 дугаар сард хууль сурталчилах өдөрлөг, хамтарсан сургалт, зөвлөгөөнийг хэрхэн зохион байгуулж ажиллаж байгаа талаарх мэдээллийг нэгтэн хүргэж байна.

 СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЗОХИОН БАЙГУУЛСАН ХУУЛЬ СУРТАЛЧИЛАХ ӨДӨРЛӨГТ НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ПРОКУРОРУУД ОРОЛЦОВ

Нийслэл хот байгуулагдсаны 378 жил, Дэлхийн Нотариатын өдөр, Монгол улсад Нотариатын байгууллага үүсч хөгжсөний 92 жил, "Монголын Нотариатчдын Танхим" ТББ үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тус тус угтаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хууль зүй дотоод хэргийн яам, Нийслэлийншүүх, Нийслэл, дүүргийн прокурорын газрууд, Нийслэлийн Цагдаагийн газар, Монголын Хуульчдын болон өмгөөлөгчдийн холбоо хамтран Сүхбаатарын талбайд хууль сурталчилах өдөрлөгийг зохион байгуулсан. Тус арга хэмжээнд нийслэл, дүүргийн прокурорын газруудын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурорууд шинэчлэн батлагдсан Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн талаар иргэдэд танилцуулан, шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг өгч оролцсон юм.



ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Дорноговь аймгийн прокурорын газрын 3 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнуудаас 2017 оны 7, 8 дугаар сард явуулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгажээ. Шалгалтыг зөрчлийн хэрэг үүсгэн шалгасан 6 хэрэг, хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн 80 материал, гомдлыг хүлээн авахаас татгалзсан 12 материал, нийт 98 хэрэг, материал хянаж, эрх бүхий албан тушаалтнаас тайлбар авах, холбогдох бүртгэл, судалгаатай танилцах хэлбэрээр хийсэн ба шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар тус аймаг дахь Цагдаагийн газарт прокурорын шаардлага бичиж, хойшид зөрчлийн хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлын талаар эрх бүхий албан тушаалтнуудтай харилцан ярилцаж хууль хэрэглээний чиглэлээр сургалт зохион байгуулжээ.

                               ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Завхан аймгийн прокурорын газраас энэ сарын 04-06-ны өдрүүдэд тус аймгийн Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал, Дөрвөлжин сумдад ажиллаж 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Прокурорын байгууллагын тухай хууль, Зөрчлийн хууль, Эрүүгийн хууль тогтоомжуудыг сурталчилан таниулах болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулжээ. Тус ажлын хүрээнд дээрхи сумдад Аймгийн прокурорын газрын 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс шинээр мөрдөгдөж эхэлсэн "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс шинээр мөрдөгдөж эхэлсэн "Зөрчлийн тухай хууль”, "Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”, "Эрүүгийн тухай хууль”, "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”-уудын талаарх ойлголт мэдээллийг төсөвт байгууллагын албан хаагч, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон сумын ард иргэдийг хамруулан нийт 200 гаруй хүнд сургалт, яриа таниулага хийж ажилласан байна. Мөн дээрхи сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэх ажил, хамтран авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зааварчилгаа өгчээ.

                                    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудын шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалгаж, шийдвэрлэж байгаа эсэхийг Дүүргийн ерөнхий прокурорын баталсан удирдамжийн дагуу шалгажээ. Шалгалтын дүнгийн талаар  энэ сарын 03-ны өдөр эрх бүхий 24 албан тушаалтнуудад танилцуулж, сургалт зохион байгуулсан байна. Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг нэг бүрчлэн тайлбарлаж, мөн харъяалал зөрчиж арга хэмжээ авсан 8 шийтгэх хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан зөрчлүүдийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийтгэл оногдуулна гэсэн заалтыг зөрчиж шийтгэл оногдуулсан байна.

                                           Баянгол дүүргийн прокурорын газрын мэдээлэл

Баянгол дүүргийн прокурорын газраас хүргүүлсэн удаа дараагийн прокурорын мэдэгдлийн дагуу "ТАВАН БОГД ФҮҮДС” ХХК-наас нийт ажилтнуудынхаа эрх зүйн мэдлэгийг сайжруулах зорилгоор хууль, мэргэжлийн хяналтын болон бусад байгууллагуудаас холбогдох албан тушаалтнуудыг урин 3 өдрийн сургалт зохион байгуулсан ба тус сургалтын хөтөлбөрийн дагуу хууль тогтоомжийн талаар сургалт авах талаар бичгээр хүсэлтээ ирүүлсэн байна. Тус дүүргийн прокурорын газраас хүсэлтийн дагуу Улсын ерөнхий прокурорын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/107 дугаартай тушаалаар батлагдсан "Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх журам”-ын дагуу 4.1 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах чиглэлээр сургалтыг зохион байгуулжээ.  Сургалтанд удирдлага зохион байгуулалтын хүрээнд хэрэгжүүлж буй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн 1,2 хэлтэс болон бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран авч хэрэгжүүлсэн зөвлөгөөн, хурал, сургалт, хэлцүүлэг гэх мэт арга хэмжээний талаар ахлах прокурор Д.Энхбаяр мэдээлэл хийсэн байна. Мөн хяналтын прокурор, туслах ажилтнуудын зүгээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр Зөрчлийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой хууль, журмуудын холбогдох заалтуудын талаар хөтөлбөрийн дагуу өдөрт 2 цагийн сургалтыг 3 өдөр дараалан очиж зохион байгуулжээ. Сургалтанд тус байгууллагын нийтдээ 450 орчим албан хаагч 3 өдөрт хуваагдан хамрагдсан ба сургалтын явцад ажилтнууд нь хууль, эрх зүйн чиглэлээр тодорхой мэдээлэлтэй болж, сургалт үр дүнтэй явагдсан байна.


                                                                           Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын мэдээлэл 1

"Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх Монгол Улсын хуулийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулагдсан сургалтанд тус дүүргийн прокурорын газраас хяналтын прокурор С.Эрдэнэбаяр хамрагджээ. Тэрээр сургалтаар олж авсан мэдлэгээ бататгах үүднээс  прокурорын газрынхаа нийт прокурор болон туслах ажилтнуудад сургалт зохион байгуулсан байна. Сургалтаар  "Гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголт, үр дагавар”, "Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн гэрч хохирогчийн хамгаалах” сэдвээр 4 цагийн сургалт зохион байгуулжээ. Мөн энэ үер  дээрх төрлийн гэмт хэргийг шийдвэрлэхэд гарч болоххүндрэл бэрхшээл, хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан санал солилцсон байна. Зохион байгуулсан сургалтын сэдвийн хүрээнд прокурор, туслах ажилтнуудаас гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн гэрч хохирогчийг хамгаалах сэдвээр 10 асуулт бүхий тест авч, гэр бүлийн хүчирхийлэл сэдэвт   бодлого дасгал бодуулан дүнг тооцож ажиллажээ.

      Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын мэдээлэл 2

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын С.Энхмаа, туслах ажилтан Б.Бямбасүрэн нар энэ сарын 13-ны өдөр тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ажилчин, албан хаагчдад дүүргийн хэмжээнд 2017 оны эхний 9 сарын байдлаар гарсан гэмт хэргийн талаар мэдээлэл хийжээ. Мөн сургалтанд оролцсон 48 хүнд 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Зөрчлийн тухай хуулийг сурталчилж, яриа таниулга хийж, зөрчил шалгах шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар сургалт зохион байгуулж ажилласан байна. Дээрхи сургалтанд Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд дарга, тус хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн идэвхитэй оролцжээ.    

Сүхбаатар аймгийн прокурорын газрын мэдээлэл

Сүхбаатар аймгийн прокурорын газар нь прокурор, ажилтнуудын ажиллах ахуй нөхцөлийг сайжруулахад онцгойлон анхаарч, орон нутгийн санхүүгийн дэмжлэгтэйгээр байгууллагынхаа дээврийн хэсгийг бүрэн шинэчилж, гадна Фасадыг засварлаж  өнгө үзэмжийг сайжруулсан байна. Мөн байгууллагын архив болон эрүүгийн хэргийн салбар архивыг нэг өрөөнд байршуулж байсныг салгаж,  өрөөнүүдийг тохижуулан  архивын хадгаламжийн нэгжийг хадгалах нягтаршуулсан шүүгээг байрлуулж хадгаламжийн нэгжүүдийг шилжүүлжээ. Улсын ерөнхий прокурорын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/80 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Эрүүгийн хэрэгт хөрөнгө орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримт, эд зүйлийг хураан авах, бэхжүүлэх, хүлээн авах хадгалах, хамгаалах, шилжүүлэх журам”-д заасан шаардлагын дагуу эд мөрийн баримт хадгалах өрөөг шинээр гаргаж шүүгээ, сейфийг байрлуулсан байна. Мөн тус прокурорын газрын барилгын засварын ажлыг Сүхбаатар аймаг дахь Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн албан хаагчид 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 09 дүгээр сарын 21-ний хооронд 20 хоногийн хугацаанд чанартай, шуурхай хийж гүйцэтгэн хүлээлгэн өгчээ.  

                                                    Ховд аймгийн прокурорын газрын мэдээлэл 1

Ховд аймгийн прокурорын газраас Ховд аймаг дахь баруун Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2017 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээрхийж гүйцэтгэсэн ажлыг шалгажээ. Шалгалт хийхдээ Бүсийн оношилогоо эмчилгээний төвийн эмч, албан хаагчид гэмт хэрэг, зөрчилд холбогдсон эсэх, тус төвд гарсан хэрэг, зөрчлийн судалгааг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар гаргаж шалгалтын дүн болон шалгалтаар илэрсэн зөрчлийн хамт эмч, сувилагч, албан хаагч нарт танилцуулсан байна. Түүнчлэн цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг байгууллагын хүрээнд хэрхэн, яаж зохион байгуулах талаар чиглэл өгч, прокурорын мэдэгдэл хүргүүлж, мэдэгдлийн дагуу тус төв нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах чиглэлээр 2017 оны 4 дүгээр улиралд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө гаргаж,төлөвлөгөөний дагуу Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиар тус прокурорын газартай хамтран сургалт зохион байгуулахаар болжээ.  

                                             Ховд аймгийн прокурорын газрын мэдээлэл 2

Ховд аймгийн прокурорын газраас тус аймгийн бүсийн оноглогоо, эмчилгээний төвийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 07-ны хооронд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг албан хаагчдад сурталчлах, сургалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.  Энэ ажлын хүрээнд бүсийн оноглогоо, эмчилгээний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулиар, 10 дугаар сарын 17-ны өдөр Зөрчлийн тухай хуулиар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудад 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар яриа таниулга хийжээ. Мөн зөрчил шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал сэдвээр хяналтын прокурор Т.Жавхлантөгс яриа таниулга хийж,  санал солилцож, цаашид шаардлагатай хууль, эрх зүйн чиглэлээр мэдээ, мэдээллийг авч, хамтран ажиллахаар болсон байна. Дээрх сургалтад эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нийт 64 албан хаагч, нийгмийн даатгалын улсын байцаагч 7 алба хаагч нар оролцжээ.

                                            Ховд аймгийн прокурорын газрын мэдээлэл 3

            Ховд аймгийн прокурорын газраас тус Цагдаагийн газартай хамтран 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Ховд аймгийн хэмжээнд хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, шүүхээс хорих ял нь тэнсэгдсэн ялтныг дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, тэднийг нийгэмшүүлэх, захиргааны хяналтыг сайжруулах зорилгоор сургалтыг зохион байгуулжээ.     Яриа таниулгад 2002 оны Эрүүгийн хуулиар хорих ял оногдуулж тэнсэж, хянан харгалзсан болон хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээдүүд хамрагдсан бөгөөд прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Ж.Отгончимэг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хуулиудаар сургалт орж, тэнсэн хянан харгалзсан этгээдүүд эрүүгийн хуулийн тэгштгэлд хамрагдаагүй, эрх нь зөрчигдөж байгаа гэж үзвэл шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлэх боломжтойг тайлбарлан өгч, ялтнуудын сонирхсон асуултад хариулж, санал, хүсэлтийг нь сонсож ажиллажээ.          

Булган аймгийн прокурорын газрын мэдээлэл 1

Булган аймгийн прокурорын газраас энэ сарын 18-ны өдөр  Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хуулийг иргэд, байгууллагад суртчилан  таниулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Ус, дулаан түгээх "Булган Мээж” ххк-ны ажилчдад Зөрчлийн тухай хуулиар сургалт зохион байгуулжээ. Сургалтанд оролцсон ажилчид нь хуулиас ойлгохгүй байгаа зүйлээ асуух, хуулийг суртчилах, урьдчилан сэргийлэх зорилгоор хийж байгаа сургалт цаг үеэ олж хийгдэж байгаа талаар талархлаа илэрхийлэх зэргээр  сургалт үр дүнтэй болсон байна.

                                        Булган аймгийн прокурорын газрын мэдээлэл 2

Булган аймгийн прокурорын газраас Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хуваарь гарган, хяналтын харьяа Замын цагдаагийн зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий алба хаагч нарт "Зөрчил шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал” сэдвээр давтан сургалтыг 2017 оны 10 сарын 20-ны өдөр зохион байгуулжээ. Сургалтыг аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сувдаа удирдан явуулсан байна. Сургалтаар эрх бүхий албан тушаалтнуудаас зөрчил шалган шийдвэрлэхэд гаргаж буй алдаа зөрчлийн талаар болон зөрчил шалган шийдвэрлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар мэдээлэл хийх, сургалтанд оролцогчид харилцан санал бодлоо солилцжээ. Сургалтын төгсгөлд цаашид хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах асуудлаар тус аймгийн прокурорын газраас ажлын чиглэлийг эрх бүхий албан тушаалтнуудад өгчээ.

                                                                    БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Баянгол дүүргийн прокурорын газраас 2017 оны эхний 8 сарын байдлаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанд мэдээлэл хийжээ.

Хуралдаанд Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, зөвлөлийн гишүүд болох шүүх, цагдаа, бусад байгууллагын удирдлагууд, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэд дарга, хэлтсийн дарга, ажлын албаны дарга, ажилтнууд оролцлоо. Ахлах прокурор Д.Энхбаяр Прокурорын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйл, УЕП-ын 2017 оны 07 сарын 27-ний өдрийн А/87 дугаартай тушаалаар батлагдсан "Прокурор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагаанд оролцох аргачилсан заавар” зэрэг эрх зүйн баримт бичгүүдийг удирдлага болгон тус Прокурорын газраас дангаараа болон бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулсан сургалт, зөвлөгөөн, прокурорын мэдэгдэл, түүний үр дүн, яриа таниулга, хууль тогтоомжийн сурталчилгаа гэх мэт сэдвүүдийн хүрээнд тус хуралдаанд мэдээлэл хийсэн болно. Мөн Прокурорын тухай хуулийн 8 дугаар зүйл "Ил тод, нээлттэй байх”, Улсын ерөнхий прокурорын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/107 дугаартай тушаалаар батлагдсан "Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх журам”-д заасны дагуу байгууллагынхаа удирдлага зохион байгуулалт, дотоод ажил, прокурорын үндсэн хяналтуудын чиглэлээрх 2017 оны эхний 8 сарын байдлаар хийсэн ажлын тоон мэдээг үндэслэн үйл ажиллагааныхаа чиглэлээр хуралдаанд оролцогч нарт товч мэдээллийг хүргэсэн. Тус хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу тус Прокурорын газар нь Шүүх, Цагдаагийн байгууллагатай хамтран дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 18 сургуулиас 3 томоохон сургуулийг сонгон авч хүүхэд, эцэг, эх, багш нарын төлөөллийг өргөн хүрээтэй оролцуулан 10 дугаар сардаа багтаан "Хар тамхи, мансууруулах бодис”, "Цахим гэмт хэрэг”, "Насанд хүрээгүй хүүхдүүдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх нь” гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зөвлөгөөн зохион байгуулах ажлыг хариуцан гүйцэтгэхээр боллоо.

ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Тээврийн прокурорын газраас 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын   Зам тээврийн  хяналтын хэлтсийн улсын байцаагч, улсын байцаагч 12 албан тушаалтанд, 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр,Буянт-Ухаа дахь Гаалийн газрын 35 албан тушаалтанд тус тус Монгол Улсын Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, тэдгээртэй холбогдон гарсан журам гэсэн сэдвээр сургалт, харилцан ярилцлага зохион байгуулжээ. Сургалтыг тус прокурорын газрын  ахлах прокурор Л.Батгэрэл хяналтын прокурор Д.Галбадрах, О.Баасанхүү нар удирдан явуулж, хууль хэрэглэх явцад гарч байгаа бэрхшээл хүндрэлтэй асуудлууд, илэрсэн зөрчлүүд, цаашид анхаарах зүйлүүдийн талаар улсын байцаагч нартай ярилцаж тодорхой чиглэл өгсөн байна.

                                                      УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН

СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТӨВИЙН МЭДЭЭЛЭЛ

Сургалт, судалгааны төв Монгол Улсын их сургуультай сургалтын арга барил, технологийг нэвтрүүлэх түүний хэрэгжилтийн үр дүнг үнэлэх чиглэлээр харилцан туршлага солилцох, сургалтыг хамтран явуулах, багш судлаачдыг харилцан солилцож ажиллуулах болон бусад чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Уг санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус сургуулийн багш нараас Прокурорын анхан шатны сургалтанд сургалт явуулсан бол энэ сарын 18-ний өдөр эчнээ ангийн 31 оюутанд "Эрүүгийн хууль тогтоомжийн шинэчлэл”, "Прокурорын тухай хуулийн харьцуулалт”, "Зөрчлийн тухай хуулийн үзэл баримтлал сэдвээр төвийн сургагч багш нар 3 цагийн сургалт зохион явуулж, төвийн үйл ажиллагааны талаар танилцуулжээ.

                                Төв аймгийн прокурорын газрын мэдээлэл

Улсын Их хурлаас шинээр батлагдан хэрэгжиж байгаа Зөрчлийн тухай, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулиудийг нэг мөр хэрэгжүүлэх,зөрчил шалган шийдвэрлэхажиллагаандгарчбуйхүндрэлбэрхшээлтэйасуудал, цаашид анхаарах асуудлын талаарх сургалт, зөвлөгөөнийг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Төв аймгийн үе шаттайгаар тухайн байгууллагын үйл ажиллагааны чиг үүрэгт нийцүүлэн зохион явуулжээ. Сургалтанд захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Тагнуулын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, сумдын Байгаль орчны улсын байцаагч, хэсгийн төлөөлөгчид, Замын цагдаагийн тасгын зохицуулагч, Хустайн цогцолбор газар зэрэг 14 байгууллагын 139  эрх бүхий албантушаалтан оролцсон байна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ 1

"Топ велнесс трейдинг” ХХК-аас зохион байгуулж буй "Эрүүл монгол ажилтан” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх мэргэжлийн эмчийн сургалтанд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын нийт прокурор, ажилтнууд хамрагджээ. Уг сургалтыг тус компанийн их эмч Б.Бат-Эрдэнэ удирдан явуулсан бөгөөд эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, нас баралтын гол шалтгаан болоод байгаа хорт хавдар болон бусад өвчлөлүүдийн талаарх цогц ойлголтыг өгч, ажилтан албан хаагчдыг эрүүл амьдралын хэв маягт хэвшүүлэхэд туслах, улмаар бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм байна. Сургалтанд тус дүүргийн прокурорын газрын 24 прокурор, ажилтан хамрагдсанаас 2 хүний цусыг гэрлийн микроскофоор харуулж, хүмүүсийн өдөр тутам ууж хэрэглэдэг ундны усан дээр сонирхолтой туршилтыг газар дээр нь хийж үзүүлсэн нь сургалтыг үр өгөөжтэй болгосон юм. Сургалтын дараа Б.Бат-Эрдэнэ эмч эмчийн үзлэг, оношлогоо, зөвлөгөө өгч ажиллажээ.

                               ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ 2

Чингэлтэй дүүргийн прокурорын газар 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран  Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 94 алба хаагч нарт Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар сургалт, яриа таниулга хийжээ.

                               ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ 3

Чингэлтэй дүүрэг байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс хороодын хамтарсан багийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх ажлын хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Олон улсын Найрамдал зуслан дээр хороодын урамшилт эргүүл, нийтийн эргүүл болон урьдчилан сэргийлэх 17 хамтарсан багуудын дунд, 728 иргэнийг оролцуулан АХА, Дэвжээ тэмцээнийг зохион байгуулжээ. Тус прокурорын газраас уг тэмцээний төрөл болох эрх зүйн бодлогын асуулт, хариултыг Зөрчлийн хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиудын хүрээнд боловсруулж  уг арга хэмжээнд ахлах прокурор Г.Чагдар шүүгчээр оролцон эрх зүйн бодлогын хариултыг иргэдэд дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн байна.    

                                                              БАГАНУУР ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүрэг дэх төрийн байгууллагын алба хаагчдын дунд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, бусад эрх зүйн актууд болон төрийн албан хаагчдын шударга ёс, ёс зүй, сонирхолын зөрчлийн талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр"Алтан хонх” тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион байгуулжээ. Тус тэмцээнд дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 27 байгууллагын 19 баг оролцсон байна. Багануур дүүргийн прокуроын газрыг төлөөлөн туслах ажилтан Г.Ганбаяр, Н.Өнөрбаяр, ерөнхий прокурорын туслах ажилтан Б.Батцэцэг, нягтлан бодогч А.Ганчимэг, програмист Л.Ганчимэг нар оролцож хууль тогтоомжийн мэдлэг сорих асуулт хариултын "Алтан хонх” тэмцээнд Iдүгээр байр, "Авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх, авлигагүй ирээдүйг бий болгох” сэдэвт гар зургийн уралдаанд III дугаар байр тус тус эзэлж нийт дүнгээр  II дугаар байранд шалгарч "Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнагджээ.

Баянхонгор аймгийн прокурорын газрын мэдээлэл

Баянхонгор аймгийн Прокурорын газраас санаачлан Аймгийн Цагдаагийн газартай хамтарсан зөвлөгөөнийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулжээ. Зөвлөгөөнд аймгийн Прокурорын газрын нийт прокурорууд болон Цагдаагийн газрын удирдлага, мөрдөгч, зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтнууд оролцсон байна. Хамтарсан зөвлөгөөнд аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Билэгсайхан "Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиуд хэрэгжсэнээс хойших хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны тоо, чанарын үзүүлэлт, гаргаж буй зөрчил, анхаарах асуудал”, Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.Батаа "Мөрдөн байцаах ажиллагаанд учирч буй хүндрэл бэрхшээл”, хяналтын прокурор Д.Эрдэнэсоёл "Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллаанд анхаарах асуудал” сэдвүүдээр мэдээлэл  хийж, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнуудаас асуусан асуултад хариу өгч, гаргасан саналын талаар харилцан ярилцаж, хууль, журмыг нэг мөр хэрэгжүүлэх талаар чиглэлүүдийг өгч, зөвлөгөөнөөс зөвлөмж гаргахаар  шийдвэрлэсэн байна.

                                                        ОРХОН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Орхон аймгийн Прокурорын газраас иргэдийн санал хүсэлтийг сонсож, хийж буй ажиллаа сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, шуурхай хүргэх зорилгоор аймгийн хууль, хяналтын байгууллагуудтай хамтран "Нээлттэй хаалганы өдөр”–ийг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулжээ. Энэхүү үйл ажиллагаанд тус аймгийн Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, Шүүх, Хуульчдын холбоо, Нотариат, Өмгөөлөл, Цагдаагийн газар, Шүүх шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан байна. Тус арга хэмжээний үеэр иргэдэд прокурорын байгууллагын үйл ажиллагааг танилцуулах, 2017 оны эхний 3 дугаар улиралд үйлдэгдсэн гэмт хэрэг, эрүүгийн нөхцөл байдлын талаар болон  шинээр батлан гаргасан хууль тогтоомжуудыг иргэдэд тайлбарлан таниулах, сурталчлах үүднээс гарын авлага тараах материал бэлтгэн тарааж, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгөх,  иргэдээс санал асуулгын хуудсаар саналыг авах, эрх зүйн асуудлаар зөвлөгөө өгөх зэрэг ажлуудыг зохион байгуулсан нь прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэхэд чиглэгдсэн үр дүнтэй ажил болжээ.

                                             Орхон аймгийн прокурорын газрын мэдээлэл 2

Орхон аймгийн Прокурорын газраас санаачилан  аймгийн Цагдаагийн газрын алба хаагчидтай хамтарсан зөвлөгөөнийг энэ сарын 24-ний өдөр зохион байгуулжээ. Зөвлөгөөнд Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Г.Эрдэнэбаатар, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа А.Батбаяр болон нийт прокурор, хэрэг бүртгэгч, эрүүгийн мөрдөгч, мөрдөгч нар оролцсон байна. Тус зөвлөгөөнийг 2017 оны 2 дугаар сард хийсэн нэгдсэн зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэх, шинээр батлагдан гарсан хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдлыг 2017 оны 3 дугаар улиралд хийж гүйцэтгэсэн ажилтай уялдуулан дүн шинжилгээ хийж, шинэчлэн  батлагдан мөрдөгдөж буй хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл бэрхшээлтүүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох гэсэн үндсэн зорилгын хүрээнд явуулсан байна.  Зөвлөгөөнөөр:

-Эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийн гаралт, хөдөлгөөн, шинж чанар, анхаарах асуудал,

-Цагдаагийн газарт гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авах, хуваарилах ажиллагааны талаар,

-Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны чанар үр, дүн, цаашид анхаарах асуудал,

-Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны чанар үр, дүн учирч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга зам цаашид анхаарах асуудал,

-Эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэх ажиллагааны чанар, шүүхийн шатанд гарсан алдаа зөрчлийн талаарх мэдээллийг тус тус хэлэлцэн, харилцан санал солилцон, 2017оны 4 дүгээр  улиралд дараахь зүйлд анхаарч ажиллахаар шийдвэрлэв. Үүнд:

1.Шинээр батлагдсан гарсан хууль, холбогдох заавар журмуудыг нэг мөр хэрэгжүүлэх,

2.Гэмт хэргийн илрүүлэлтийг эрс нэмэгдүүлж, эзэнгүй хэргийн тоог бууруулахад чиглэсэн арга хэмжээг тасралтгүй зохион байгуулах,

3.Эрэн сурвалжлах ажиллагааг бодитой явуулж,  чанар үр дүнг нэмэгдүүлэх,

4.Прокурор, мөрдөгч нарын хуульч ажиллагаа, ажлын сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарч ажиллах зэрэг чиглэлийг өгч, хэрэгжилт, үр дүнг дараагийн хамтарсан  зөвлөгөөн дээр хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

Хамтарсан зөвлөгөөний явцад прокуророос:

-Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал,

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны онцлог, анхаарах асуудал зэрэг сэдвээр сургалт зохион байгуулжээ.

 

 

                              ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Шүүх, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, тус сум дахь ГХУСАЗСЗ хамтран 2017 оны 10 дугаар сарын 09-16-ний өдрүүдэд "Шүүх эрх мэдлийн шинэчлэл” сэдэвтэй Өвөрхангай аймгийн ГХУСАЗЗ-ийн даргаар батлуулсан удирдамжийн дагуу харъяа Бат-Өлзий, Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Хужирт сумдад "Нээлттэй” хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Уг хэлэлцүүлэгт сум дундын ерөнхий прокурор Н.Батмөнх, хяналтын прокурор Д.Алимаа нараас тус прокурорын газраас Прокурорын байгууллагын үйл ажиллагааны талаар болон 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж бйгаа "Эрүүгийн хууль”, "Зөрчлийн тухай хууль”-ийн талаар иргэдэд мэдээлэл өгч, яриа таниулга хийжээ. Мөн энэ үеэр сумдын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад "Зөрчлийн тухай хууль”, "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-иар сургалт зохион байгуулж, хууль сурталчлах ажиллагаанд нийт 200 гаруй иргэн, 10 эрх бүхий албан тушаалтан хамрагдсан үр дүнтэй ажил болсон байна.


ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын Биеийн тамир, спортын салбар зөвлөлын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Прокурор, ажилтны эрүүл мэндийг хамгаалах ажил”-ын хүрээнд амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сэтгэл зүйн ачааллаас хөндийрүүлэх, биеийн идэвхитэй хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор энэ сарын 18-ны өдөр "Унадаг дугуйн аялал”-ыг зохион байгууллжээ. Тус үйл ажиллагаа нь аялалын маршрутын дагуу Дархан-Уул аймгийн Прокурорын газраас гараагаа эхлүүлэн баруун хойд зүгт нэг талдаа 12 км зам туулан "Хараа голын гүүр”-ээр гарч, Хараа голын эрэг дээр буудаллан нийт прокурор, ажилтнуудын дунд хөгжөөнт тэмцээн, уралдааныг зохион байгуулж буцан аймгийн Прокурорын газарт ирж нийт 24 километр замыг унадаг дугуйтай туулсан байна. Уг аялалыг зохион байгуулснаар байнгын суудлын ажилтай прокурор ажилтнуудад бие махбодийн болон оюун санааны алжаалыг тайлж, хамт олны уур амьсгалыг илүү ойртуулсан, эрүүл агаарт амрах боломж олгосон аялал болжээ.

                                                                     ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ 2

Монгол Улсын ойн тухай хуулийн 31 дүгээр зүйл, "Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн батлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, Дархан-Уул аймгийн Засаг даргын албан даалгаврын хэрэгжилтийн хүрээнд энэ сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн прокурорын газрын нийт прокурор, ажилтнууд өөрсдийн хуваарилагдсан газарт нийт 25 ширхэг сарнай бут модыг тарьжээ.  

               БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын "Прокурор, ажилтны аюулгүй байдлыг хангах журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гаргасан төлөвлөгөөний дагуу 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр аймгийн Эрүүл мэндийн газраас хэлтсийн дарга Б.Сауле, их эмч Х.Арай, мэргэжилтэн арга зүйч Ж.Цэндсүрэн, И.Айнагүл нарын бүрэлдэхүүнтэй явуулсан "Халдварт бус өвчний эрсдлээс сэргийлэх”, "Тархины харвалтаас өөрийгөө хамгаалах нь” сэдэвт сургалтыг тамгын хэлтсээс зохион байгуулж, прокурор, ажилтнуудыг бүрэн хамруулжээ.

 

                                                   БАЯНХОНГОР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Баянхонгор аймгийн прокурорын газрын 3 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын газрын эрх бүхий улсын байцаагч нараас явуулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар шалгажээ. Шалгалтаар тус газрын эрх бүхий улсын байцаагч нараас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан 13 материал хянагдсан ба шалгалтын явцад хүлээн авсан гомдол мэдээллийг харъяа Прокурорын газрын бүртгэлд тусгуулдаггүй, шалгаж шийдвэрлэсэн зөрчлийн материалыг прокурорын хяналтанд ирүүлдэггүй зэрэг зөрчлүүдийг илрүүлсэн бөгөөд энэ талаар тус Мэргэжлийн хяналтын газрын дарга болон зөрчлийн хэрэг бүртгэлтийгг удирдах албан тушаалтнуудад шалгалтын дүнг танилцуулж зөрчил гаргасан  буруутай эрх бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах, дахин зөрчил гаргуулахгүй байх талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авахуулахаар прокурорын шаардлага хүргүүлжээ.


                                  БАЯНХОНГОР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ 2

Баянхонгор аймгийн Прокурорын газраас санаачлан Аймгийн Цагдаагийн газартай хамтарсан зөвлөгөөнийг 10 сарын 24-ний өдөр зохион байгуулжээ. Зөвлөгөөнд аймгийн Прокурорын газрын нийт прокурорууд болон Цагдаагийн газрын удирдлага, мөрдөгч, зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтнууд оролцсон байна. Хамтарсан зөвлөгөөнд аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Билэгсайхан "Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиуд хэрэгжсэнээс хойших хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны тоо, чанарын үзүүлэлт, гаргаж буй зөрчил, анхаарах асуудал”, Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.Батаа "Мөрдөн байцаах ажиллагаанд учирч буй хүндрэл бэрхшээл”, хяналтын прокурор Д.Эрдэнэсоёл "Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллаанд анхаарах асуудал” сэдвүүдээр мэдээлэл хийж, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнуудаас асуусан асуултад хариу өгч, гаргасан  саналын талаар харилцан ярилцаж, хууль, журмыг нэг мөр хэрэгжүүлэх талаар чиглэлүүдийг өгч, зөвлөгөөнөөс зөвлөмж гаргахаар шийдвэрлэжээ.  

 

                              УВС АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Увс аймгийн Прокурорын газар 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд  аймгийн гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Хууль эрх зүйн хэлтэс, Хилийн 0311 дугаар ангитай хамтран  Увс аймгийн Тэс, Тариалан сумуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд үнэлэлт, дүгнэлт өгч, тус сумын ард иргэдтэй уулзаж Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг таниулан сурталчилах ажлыг зохион байгуулжээ. Мөн аймгийн ерөнхий прокурор Г.Эрдэнэбаяр  2016 он, 2017 оны 10 сарын байдлаар гарсан гэмт хэргийн гаралт, өссөн буурсан шалтгаан нөхцөл, цаашид гэмт хэргийн гаралтыг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар анхаарч ажиллах талаар танилцуулсан байна.

 

                                      ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Завхан аймгийн прокурорын газраасПрокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах ажлын хүрээнд 2017 оны 07 сарын 01-ны өдрөөс дагаж мөрдөж буй Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн  хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Их Сургуулийн харьяа Завхан сургуульд 10 дугаар сарын 20-ний өдөр ажиллажээ. Сургалтыг  Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, холбогдох заалтуудыг хэрхэн ойлгох, эрүүгийн, зөрчлийн хэрэг, гэр бүлийн хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хууль сурталчилах ажилд оролцож буй оюутнуудын  сонирхсон асуултанд хариулах хэлбэрээр зохион байгуулсан байна. Сургалтын үеэр оюутнуудын идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилгоор оюутнуудын дунд  "АХА” хууль эрх зүйн болон танин мэдэхүйн тэмцээн зохион явуулж эхний 3 байрыг шалгаруулж өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулжээ.

                                          ДУНДГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ 1

Дундговь аймгийн прокурорын газраас тус аймгийн Цагдаагийн газрын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 32 албан тушаалтан болон хэсгийн цагдаа нарт 10 дугаар сарын 10-ны өдөр Зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн талаар сургалт зохион байгуулжээ. Сургалтыг тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Баянмөнх удирдан явуулсан байна. Мөн энэ сургалтаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах асуудал болон хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцжээ.

 

 

ДУНДГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ 2

Дундговь аймгийн прокурорын газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулсан байна. Зөвлөгөөнд Аймгийн ерөнхий прокурор, ерөнхий прокурорын орлогч прокурор, ахлах прокурор, хяналтын прокурорууд, Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Шийдвэр гүйцэтгэх тасгийн дарга, ахлах гүйцэтгэгч, төлөөлөгч, албаны эмч, хорихоос өөр төрлийн ял хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, ээлжийн дарга нар оролцжээ. Зөвлөгөөнөөр ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлын чиглэлээр 2017 оны эхний 9 сарын байдлаар хийсэн ажил, түүний үр дүнг хэлэлцэж, хорихоос өөр төрлийн ялын хэрэгжилтийг сайжруулах, цаашид хийсэн ажлын эерэг үзүүлэлтүүдээ бататган ажиллах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах талаар ярилцсан байна. 

 

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН СУМ ДУНДЫН НЭГДҮГЭЭР ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газраас 2017 оны 10 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулсан сумын 5 багийн Нэгдсэн өдөрлөгт тус аймгийн Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр оролцож, малчид, хөдөлмөрчдөд байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлан, Цагдаа болон Прокурорын байгууллагад шалгагдаж буй гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, сумын эрүүгийн нөхцөл байдлын  талаар товч мэдээлэл хийжээ. Нэгдсэн өдөрлөг 2 үе шаттай явагдсан бөгөөд "Оюутолгой” ХХК-иас Төрийн байгууллагуудтай хамтран, сумын төвийн "Галба” талбайд зохион байгуулсан "Нээлттэй хаалганы өдөрлөг”-т Прокурорын байгууллага оролцож, Төрийн байгууллагын эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд прокурор шүүхэд хэрхэн Төрийг төлөөлөх талаар танилцуулахын зэрэгцээ "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн нийтлэг эрх, үүрэг”, "Мөрдөгч, прокурорын шийдвэр, ажиллагаа, шүүхийн шийдвэрт гомдол гаргах”, "Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” зэрэг сэдэвтэй гарын авлага, тараах материалыг иргэдэд тарааж ажилласан байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА