“МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ТОГТОЛЦООН ДАХЬ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ҮҮРЭГ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ” СЭДЭВТ ХУРАЛ БОЛОВ

1 554 2017/10/23

Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Шихихутуг Их сургуулийн хамтран зохион байгуулж буй "Монгол улсын үндсэн хуулийн байгууллагын тогтолцоон дахь прокурорын байгууллагын үүрэг, тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 20-ны өдөр болжээ. Тус хуралд Улс, Нийслэл, Тээвэр, Дүүргийн Ерөнхий прокурор, тэдгээрийн орлогч, хяналтын прокурорууд болоод Шихихутуг Их сургуулийн багш, эрдэмтэн, профессор, судлаачид болон  БНАСУ-ын Хангүг их сургуулийн доктор Dabid W.Coller  оролцсон байна.

Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагааг Шихихутуг Их сургуулийн хүндэт профессор, доктор (Ph.D) профессор Ч.Даваадаш удирдан явуулсан.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан үг хэлжээ. Тэрээр хэлсэн үгэндээ "...Энэ хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн болон Прокурорын байгууллагын үүрэг, тулгамдсан асуудал, түүхэн уламжлал, эрүүгийн эрх зүйн хөгжлийн чиг хандлага, прокурорын хяналт, хууль тогтоомжийн хэрэгжилт, хүний эрхийн талаар олон илтгэлүүд хэлэлцэгдэж, шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа, шинжилгээнд тулгуурласан эрдэмтэн, судлаач та бүхний гаргасан саналууд онол практикийн өндөр ач холбогдол өгнө гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Тус эрдэм шинжилгээний хуралд ОХУ-ын оролцож Улсын Их хурлын гишүүн, доктор, (Sc.D)  профессор Монгол Улсын гавьяат хуульч Д.Лүндээжанцан "Үндсэн хуулийн байгууллагын тогтолцоон дахь прокурорын байгууллагын үүрэг, тулгамдсан асуудлууд”, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат "Прокурорын байгууллагын хөгжлийн чиг хандлага, түүх уламжлал, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал”, Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор  доктор (Ph.D) Б.Өнөрмаа, "Эрүүгийн эрх зүйн хөгжлийн чиг хандлага ба прокурорын хяналт”, Шихихутуг  Их сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн багш, судлаач Т.Сүхбаатар "Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих прокурорын хяналтын зарим асуудал” , сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлсэн байна. Мөн ОХУ-ын Уралын Хуулийн их сургуулийн профессор Несмеянова С.Э "Төр дэх Орос улсын прокурорын байгууллагын  байр суурь" сэдвээр илтгэл бичиж ирүүлснийг эрдэм хурал даргалагч шинжилгээний хуралд оролцогч нарт   сонсгож, хэлэлцүүлжээ.

Тус эрдэм шинжилгээний хуралд   Шихихутуг Их сургуулийн багш, доктор, дэд профессор Ц.Доржням "Хүний эрх ба гүйцэтгэх ажилд тавих прокурорын хяналт”, "Иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд прокурорын оролцоо ба тулгамдсан асуудал”, Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсай "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дахь прокурорын эрх хэмжээ, зарим асуудал”, Дархан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Мөнхбат "Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын тулгамдсан асуудал", Шихихутаг Их сургуулийн багш Ё.Болормаа, Ч.Жадамба нар "Иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд прокурорын оролцоо ба тулгамдсан асуудал" сэдвээр илтгэл тавьсан байна.

Дээрх эрдэм шинжилгээний хурлаас гарсан санал, санаачилга нь Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг улам боловсронгуй болгох, прокурорын үйл ажиллагаанд дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад үр нөлөө өгч, хяналтын ажлын арга хэлбэрийн үр дүн, прокурор, ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, прокурорын бие даасан хараат бус байдлыг хангах, хуулийн хийдэл давхардлыг арилгахад тус нэмэр болно гэдэгт хуралд оролцогчид санал нэгтэй байлаа.  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА