“ПРОКУРОРЫН МЭДЭЭЛЭЛ” НЭВТРҮҮЛГИЙН ШИНЭ ДУГААРЫГ ДОРНОД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС БЭЛТГЭВ

873 2017/10/16

Улсын Ерөнхий прокурорын газраас сар бүр бэлтгэн хүргэдэг "Прокурорын мэдээлэл” нэвтрүүлгийн шинэ дугаарыг Дорнод аймгийн прокурорын газраас бэлтгэн хүргэхээр нэвтрүүлгийн баг тус аймагт ажиллаад ирлээ. Нэвтрүүлгийн баг Дорнод аймгийн прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүх, Гааль, Хавиргын боомт зэрэг газруудад нэвтрүүлгийн зураг авалтаа хийв. Дорнод аймаг нь ОХУ-тай хиллэдэг 2, БНХАУ-тай хиллэдэг 3, нийт байнгын ажиллагаатай хилийн 5 боомттой, Хилийн цэргийн 4 ангитай, Зүүн бүсийн гааль, Гадаадын харьяатын газартай, хүн амын төвлөрөл, зорчих хөдөлгөөн ихтэй, дэд бүтэц хөгжсөн томоохон аймаг юм. Аймгийн нутаг дэвсгэрт газрын тосны олборлолтын чиглэлээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Петро Дачин ТамсагМонгол”ХХК-ний 19, 21 дүгээр талбай, холимог металлын олборлолтын чиглэлээр "Шинь шинь”ХХК, алт олборлолтын чиглэлээр цөөнгүй үндэсний компаниуд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг, Халхгол, Буйр нуурын чиглэлд дотоод аялал жуулчлал, БНХАУ-ын Манжуур хотын чиглэлд гадаадын аялал жуулчлал сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж дотоод, гадаадын иргэдийн хөдөлгөөн эрч нэмэгдэж буй нөхцөл байдлуудаас шалтгаалж эрүүгийн хэрэг, зөрчил гаралт буурахгүй, ихсэх хандлагатай байна. Мөн тус аймгийн газар нутаг, байгалийн тогтцоос шалтгаалан байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамал их хэмжээгээр ургаж, түүнийг ард иргэд их, бага хэмжээгээр түүж бэлтгэх, худалдан борлуулах, худалдаж авах, гаалийн хилээр нэвтүүрлэх хууль бус үйлдэл сүүлийн 8, 9 дүгээр саруудад ихээр гарчээ. Дээрх ургамал нь эмийн бэлдэц нэртэйгээр хятад улсын иргэд тус аймгийн нутагт ирж өндөр үнээр худалдан авч байгаагаас шалтгаалан нутгийн ард иргэд тухайн ургамалыг их хэмжээгээр түүж, бэлтгэн эрүүгийн хэрэгт холбогдох болжээ. Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт 2017 оны 3 дугаар улиралын байдлаар байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн 16 гомдол, мэдээллийг хүлээн авч 1 аж ахуйн нэгж, 61 иргэнийг холбогдуулан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай” хуульд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Дорнод аймгийн прокурорын газраас бэлтгэсэн "Прокурорын мэдээлэл” нэвтрүүлгийн шинэ дугаарыг 10 сарын 28-ны өдөр МҮОНТ-ийн нэгдүгээр сувгаар 18:50 минутаас хүлээн авч үзээрэй.

 

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА