МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ

382 2017/10/12

2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр                                                                                               Улаанбаатар хот

 

                         

Нэг.Зорилго                                                                    

1.1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.3, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 3.1 дүгээр зүйлийн 2.3 дахь заалтын хүрээнд Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг бүртгэх, нэр дэвшигчдийн урьдчилсан жагсаалтыг гаргаж, Хуульчдын холбооны гуравдугаар Их хуралд танилцуулах ажлыг зохион байгуулахад энэхүү удирдамжийн зорилго оршино.

 

Хоёр.Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрх   

2.1.Хуульчдын холбооны гишүүн-хуульч тус холбооны Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх эрхтэй.

 

Гурав.Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа                                                                                                          

3.1.Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Монголын Хуульчдын холбооны дүрэмд заасан шаардлагыг хангасан хуульч зөвхөн өөрийн нэрийг дэвшүүлнэ.

3.2.Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хүсэлт, холбогдох баримтыг хүлээн авах ажиллагаа 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 09:00 цагт эхэлж, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 18:00 цагт дуусгавар болно.

 

Дөрөв.Нэр дэвшигчид тавигдах шаардлага                             

4.1.Хуульчдын холбооны Ерөнхийлөгч нь хуульчийн хувьд манлайлагч, хуульчдын нэр хүнд, ёс зүйн хувьд үлгэр дуурайлал үзүүлэгч, хуульчдын байр суурь, бодлогын хувьд илэрхийлэгч болохын хувьд нэр дэвшигч нь Монголын Хуульчдын холбооны дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дор дурдсан шаардлагыг хангасан байна. Үүнд:

4.1.1.Хуульчдын дунд хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжилтний хувьд бүрэн танигдсан;

4.1.2.Ёс зүйн болон мэргэжлийн хариуцлагын зөрчил гаргаж байгаагүй;

4.1.3.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг зургаагаас доошгүй жил эрхэлсэн;                                                                              

4.1.4.Эрүүл мэндийн хувьд харшлах шалтгаангүй;

4.1.5.60 нас хүрээгүй, эсхүл бүрэн эрхийн хугацаанд 60 нас хүрэхгүй байх.

 

Тав.Бүрдүүлэх баримт бичиг

5.1.Хуульч нь Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ бичгээр гаргах ба хүсэлтэд дор дурдсан баримт бичгийг хавсаргана. Үүнд:

5.1.1.Төрийн албан хаагчийн биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу);

5.1.2.Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

5.1.3.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;

5.1.4.Ёс зүйн болон Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гаргаж байгаагүйг нотлох баримт;

5.1.5.Нэр дэвшигчийн танилцуулга (А4-ийн хэмжээтэй 3 хүртэлх нүүр, Arial фонт, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5, цаас болон файл хэлбэрээр)

5.1.6.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хугацааг тодорхойлох баримт;

5.1.7.Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл лавлагаа;

5.1.8."4х6”-ийн хэмжээтэй цээж зураг 2 хувь;

5.1.9.Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр (А4-ийн хэмжээтэй 5 хүртэлх нүүр, Arial фонт, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5, цаас болон файл хэлбэрээр);

5.1.10.Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (Мэдүүлгийн маягт татах).

 

Зургаа.Хүсэлт, холбогдох баримтыг ирүүлэх

6.1.Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь биечлэн ирэх эсхүл шуудангаар илгээх (хүсэлт ирүүлэх сүүлийн хугацаанд багтааж хүлээн авах газарт ирүүлэхээр тооцож шууданд хийсэн байх шаардлагатай) хэлбэрээр нэр дэвших хүсэлт, холбогдох баримтыг Их хурлыг зохион байгуулах Ажлын хэсэг (нарийн бичгийн дарга Х.Дөлгөөн-95209241, 70116004)-т дор дурдсан хаягаар ирүүлнэ.                                                                      

"Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай-7, Монголын Хуульчдын холбооны байр, 5 давхар, 506 тоот”

 

Долоо.Нэр дэвшигчийн сурталчилгаа

7.1.Нэр дэвшигч нь дор дурдсан хэлбэрээр сурталчилгаа явуулна.

7.1.1.Нэр дэвшигчийн танилцуулга (А4-ийн хэмжээтэй 3 хүртэлх нүүр, Arial фонт, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5, цаас болон файл хэлбэрээр);

7.1.2.Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр (А4-ийн хэмжээтэй 5 хүртэлх нүүр, Arial фонт, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5, цаас болон файл хэлбэрээр);                         

7.1.3.Нэр дэвшигчийн зурагт хуудас 2 ширхэг (Хэмжээ: 160х60, босоо хэлбэртэй, хөлтэй байна).

7.2.Ажлын хэсэг энэ зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасан сурталчилгааны материалыг хэвлэж бэлтгэн Их хурлын төлөөлөгчдийн тоогоор тараах ажлыг зохион байгуулах бөгөөд 7.1.3 дахь хэсэгт заасан нэр дэвшигчийн зурагт хуудсыг хурлын танхимын гадна байрлуулна.

7.3.Нэр дэвшигч нь удирдамжид зааснаас бусад арга хэлбэрээр сурталчилгаа явуулахыг хориглоно.

 

Найм.Нэр дэвшигчдийн урьдчилсан жагсаалт гаргах, Их хуралд танилцуулах

8.1.Ажлын хэсэг нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, энэ удирдамжийн 4.1-д заасан шаардлагыг хангасан эсэх талаар зохих судалгааг гаргаж, Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн урьдчилсан жагсаалтын хамт Хуульчдын холбооны гуравдугаар Их хуралд танилцуулна.                                              

8.2.Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн урьдчилсан жагсаалтыг Их хурлаар батлах эсэх асуудлыг шийдвэрлүүлнэ.                                                                       

    Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх үйл ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тус холбооны Тамгын газрын 7011600утсаар эсхүл Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Х.Дөлгөөн /Утас: 95209241/-тэй шууд холбогдож авна уу.

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА