ИРГЭНИЙ ХЭРГИЙН ҮЗҮҮЛЭХ ШҮҮХ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

102 2017/10/10

Баянгол дүүргийн прокурорын газраас  Хүний эрхийн Үндэсний комиссоос нэхэмжлэлтэй иргэний хурлыг тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нийт прокуроруудад үзүүлэх шүүх хуралдааныг зохион байгууллаа.  Хүний эрхийн Үндэсний комиссоос тавьсан нэхэмжлэлийн шаардлагад "2011 онд иргэн Т.Батбаярыг хүнийг санаатай алах онц хүнд гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан нийт 3 жил 29 хоног шалгаж, үүнээс 159 хоног буюу 5 сар 9 хоног удаан хугацаагаар хууль бусаар цагдан хорьж, эрх чөлөөг нь хязгаарлаж шалгасан байх бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй гэх үндэслэлээр 3 шатны шүүхээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан халдашгүй, чөлөөтэй байх эрхийг ноцтой зөрчсөн тул Т.Батбаярт хүн амины онц хүнд гэмт хэрэгт хилсээр удаан хугацаагаар шалгагдсаны улмаас учирсан сэтгэл санаа, эрүүл мэндийн хохиролд 80.000.000 төгрөг, хууль бусаар, илүү хугацаагаар ял эдэлсэн 159 хоногийн нэг хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь заалтыг үндэслэн тухайн үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж тооцвол 2011.12.13-ны өдрөөс 2012.03.12-ны өдөр, 2012.09.11-ний өдрөөс 2012.12.19-ний өдрийг хүртэлх хугацаа 159 хоногх140.400 төгрөг= 22.323.600 төгрөг, эмчилгээний зардал 1.812.500 төгрөг, өмгөөлөгчийн зардал 8.000.000 төгрөг, нийт 112.136.100 төгрөгийг төрөөс гаргуулан иргэн Т.Батбаярт олгуулахаар” нэхэмжлэл гаргасан байна. Төрийг төлөөлж хариуцагчаар оролцсон тус дүүргийн хяналтын прокурор Н.Мөнхцэцэг иргэний хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судалж, шүүх хуралдааны бэлтгэлийг сайтар хангаж оролцсоноор иргэн Т.Батбаярыг холбогдуулан шалгахдаа мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хууль зөрчсөн ямар ажиллагаа явуулсан талаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ бүрэн дурьдаагүй, зөвхөн цагаатгах тогтоолд тулгуурлан гэм хорын хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, хүн амины хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл бүхий сэжиг байсан, онц хүнд гэмт хэргийн сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих хуулийн заалттай нийцэж байсан бөгөөд цагдан хорих эсэх асуудлыг шүүгчийн шийдвэр гарсанаар хэрэгжүүлсэн хууль ёсны ажиллагаа байсан тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох талаар шинжлэн судлах нотлох баримтуудаар няцаалт өгч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох санал тавьсан байна.  Шүүхээс Хүний эрхийн Үндэсний комиссын гэм хорын хохиролд төрөөс гаргуулах тухай нэхэмжлэлд мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хууль зөрчсөн ямар ажиллагаа явуулсан нь тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр улсын төсвөөс 112.136.100 төгрөгийгхэмнэж шийдвэрлүүлсэн бөгөөд залуу прокуроруудад шүүх хуралдааны мэтгэлцэх ур чадварын мэдлэгт дөхөм болох, үр дүнтэй үзүүлэх шүүх хуралдаан болж өндөрлөжээ.

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА