ПРОКУРОРЫН ГАЗРУУДЫН ХАМТАРСАН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛСАН ТАЛААРХ МЭДЭЭЛЛҮҮДИЙГ НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

550 2017/10/05

 СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Энэрэл, хяналтын прокурор Ө.Алтантуяа нар зөрчлийн хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудал, цаашид анхаарах асуудлын талаарх сургалтыг тус дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, дотоод аудитын алба, төрийн сангийн хэлтсийн удирдах болон эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулсан сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд дээрх хэлтсүүдийн удирдах болон эрх бүхий албан тушаалтан болох нийт 36 улсын байцаагч нар оролцож Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд нэгдсэн нэг ойлголтонд хүрэх, гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх, цаашид анхаарах асуудлын талаар яригдсан бөгөөд сургалтын үеэр байгууллагуудын удирдах албан тушаалтан, эрх бүхий улсын байцаагч нарт мэдээлэл өгч ажилласан байна.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Баянгол дүүргийн прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Баянгол мед” эмнэлгийн эмч, ажилтнуудад яриа таниулга хийжээ. Яриа таниулгыг Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Эрдэнэчимэг, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Мэндсайхан нар Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн онцлох заалтуудаас гадна уг хуулиудын эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудтай холбоотой заалтуудаар сургалт зохион байгуулж, эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудаас асуусан асуултад хариулт өгч, харилцан санал солилцсон байна.

БАГАНУУР ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашцэрмаа Багануур дүүрэг дахь Хилийн инженер, техникийн 0252 дугаар тусгай ангийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлыг 2017 оны 09 дүгээр сарын байдлаар шалгаж, шалгалтын дүнгийн хурлыг тус ангийн Зөвлөлийн гишүүдийг оролцуулан хийлээ.Мөн тус ангиас ирүүлсэн "Сургалт авах тухай” хүсэлтийн дагуу 3 төрлийн сургалтыг зохион байгууллаа. Үүнд:

1.Дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашцэрмаа "Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, хяналтын ажлын онцлог болон "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль” –иар сургалт,

2. Хуульч, дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорын туслах ажилтан Б.Батцэцэг-Шинээр батлагдсан "Зөрчлийн тухай хууль”, "Эрүүгийн хууль”-д цэргийн албан хаагчид холбогдох гэмт хэрэг, зөрчлийг хуульчилсан байдлын талаар танилцуулга,

3. Багануур дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудынхөгжлийн хэлтсийн Гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн З.Ананд - "Аз жаргалтай гэр бүл” сэдвээр нийт 2 цаг 30 минутын сургалт явуулжээ.

ДОРНОД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ 1

Дорнод аймгийн прокурорын газрын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхтэй хамтарсан ажил хэргийн уулзалт, ярилцлагыг зохион байгуулсан байна. Ажил хэргийн уулзалтаар 2017 оны эхний 3 дугаар улирлын байдлаар шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн тоо, шүүхээс мөрдөн байцаалтанд буцаасан болон зүйлчлэл өөрчлөгдсөн хэргийн хууль зүйн үндэслэл, шалтгаан нөхцлийн талаар тус Прокурорын газраас мэдээлэл хийн хэлэлцүүлж, 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, зарим төрлийн гэмт хэргийг зүйлчлэхэд анхаарах асуудалд зөв практик тогтоож, нэг мөр ойлголттой болох талаар шүүгч, прокурорууд санал солилцжээ.

ДОРНОД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ 2

Дорнод аймгийн прокурорын газраас прокурор, ажилтнуудын галт зэвсэгийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор Дорнод аймаг дахь Хилийн цэргийн 0132 дугаар анги дээр галт зэвсгийн талаарх сургалтыг хамтран зохион байгуулжээ. Сургалтаар Калашниковын 7.62 мм-ийн сайжруулсан автомат болон Макаровын 9 мм-ийн гар буунуудын зориулалт, ажиллагааны зарчим, ерөнхий бүтэц, байлдааны хүчин чадал, иж бүрдэл, сумны бүтэц төрлүүдийн талаар ерөнхий мэдээллийг ангийн захирагчийн орлогч штабын дарга хошууч Б.Дашдэндэв өгч онолын болон практик сургалтыг танхимаар өгсний дараа Хилийн цэргийн 0132 дугаар ангитай танилцсан байна. Түүнчлэн 2017 оны 11 дүгээр сард тус ангитай хамтран гар буу, урт буугаар буудлага үйлдэх хээрийн дадлага сургуулилтыг зохион явуулахаар төлөвлөжээ.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Дундговь аймгийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд аймгийн ерөнхий прокурор, ерөнхий прокурорын орлогч прокурор, ахлах прокурор, хяналтын прокурорууд, Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Шийдвэр гүйцэтгэх тасгийн дарга, ахлах гүйцэтгэгч, төлөөлөгч, албаны эмч, хорихоос өөр төрлийн ял хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, ээлжийн дарга нар оролцсон байна. Зөвлөгөөнөөр ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлын чиглэлээр 2017 оны эхний 9 сарын байдлаар хийсэн ажил, түүний үр дүнг хэлэлцэж, хорихоос өөр төрлийн ялын хэрэгжилтийг сайжруулах, цаашид хийсэн ажлын эерэг үзүүлэлтүүдээ бататган ажиллах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах талаар ярилцжээ.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас УЕП-ын тушаал, заавар, журмыг уншиж судлах зорилгоор дотооддоо "УЕП-ын дэргэдэх болон аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн эрх хэмжээ, ажиллах журам”, "Прокурорын байгууллагын удирдлага зохион байгуулалт, дотоод ажлын аргачилсан заавар” сэдвээр тамгын хэлтсийн дарга Р.Гүлбарим, "Дотоод сүлжээний \\10.33.0.213 линк ашиглаж мэдээлэл олж авах” сэдвээр программист Б.Зэлмэ нар тус тус сургалт явуулж, туслах ажилтнуудаас мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан заавраас тестийн шалтгалт авчээ.

УВС АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Увс аймгийн прокурорын газраас санаачлан энэ сарын 2-ны өдөр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны болон Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчид Цагдаагийн газар, Тагнуулын газрын мөрдөгч, өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч нарыг оролцуулсан хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа. Уг зөвлөгөөнөөр Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудал, цаашдын чиг хандлага, анхаарах асуудлын талаар харилцан саналаа солилцсон үр дүнтэй зөвлөгөөн болжээ.

ХОВД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Ховд аймгийн прокурорын газрын III улирлын төлөвлөгөөнд "Булган сум дахь Сум дундын прокурорын газрын ажлыг шалган туслах”-аар тусгагдсаны дагуу тус прокурорын газрын ажлыг 2017 оны 9 дүгээр сарын байдлаар шалгах шалгалтыг 2017 оны 9 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд шалгажээ. Удирдамжид заасны дагуу удирдлага, зохион байгуулалт, дотоод ажил, хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих ажил, шүүхэд төрийг төлөөлөх хяналтын ажил, ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажил, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байгааг тус тус шалгаж, шалгалтын дүнг аймгийн ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, хугацаатай албан даалгавар өгчээ.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Өвөрхангай аймгийн прокурорын газрын 2017 оны 3 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын  2017 оны эхний 9 сарын байдлаар хийж гүйцэтгэсэн ажилтай танилцаж, түүвэр тэмдэглэл хөтөлж холбогдох албан тушаалтнаас тайлбар авах зэргээр хийж гүйцэтгэж илэрсэн зөрчлийг засуулах арга хэмжээ авч ажилласан байнаМөн 2017 оны УИХ-ын хаврын чуулганаар батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүү, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Зөрчил, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар харьяа Цагдаагийн газар болон хяналтын обьектуудын эрх бүхий албан тушаалтнуудын саналыг сонсож хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.  

Шалгалтын дүнг аймгийн Ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн 9 дүгээр хуралдаанаар хэлэлцэж, Сум дундын прокурорын газрын үйл ажиллагаа зохих түвшинд явагдаж байна гэж үзэж " Дүүрэн хангалттай” гэсэн үнэлгээг өгчээ. Үүний зэрэгцээ шалгалтаар илэрсэн зарим зөрчлийг арилгуулахаар аймгийн Ерөнхий прокурорын албан даалгавар хүргүүлжээ.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Дархан-Уул аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн 2017 оны 10 дугаар сарын 03-нд Засаг даргын тамгын газрын хурлын танхимдболжээ. Зөвлөгөөний үеэр аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа Зөрчлийн тухай хууль”-ийн зорилго, зарчим, зөрчлийн тухай ойлголт, шийтгэл, шийтгэлийн төрөл, албадлагын арга хэмжээ, зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн талаарх танилцуулгыг хийсэн байна.Зөрчлийн тухай хуулийн гол зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршиж байгаа ажээ.

 

 

 

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА