ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

161 2017/10/05

Ховд аймгийн прокурорын газраас санаачлан тус аймгийн Алтай суманд прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах Нээлттэй өдөрлөгийг зохион байгуулжээ. Өдөрлөгт Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Шүүх, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба болон Алтай, Булган, Цэцэг, Мөст, Үенч сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчид, иргэдээс бүрдсэн 200 гаруй хүн оролцсон байна. Өдөрлөгийн үеэр прокурорын газраас аймгийн болон Алтай, Булган, Цэцэг, Мөст, Үенч сумдын 2017 оны эхний 9 сарын эрүүгийн нөхцөл байдал, шинэчлэн батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Прокурорын тухай хуулиудын талаар тус тус мэдээлэл өгч, иргэдэд хууль сурталчлах, тараах материалыг тарааж ажилласан бол бусад оролцогч байгууллагуудын зүгээс өөрийн байгууллагын хийсэн ажлын талаар товч мэдээлэл өгчээ. Түүнчлэн оролцогч сумдын төлөөлөгчдийн дунд хөгжөөнт танин мэдэхүйн урьдчилан бэлтгэсэн асуултын дагуу "АХА” тэмцээнийг зохион байгуулсан бол өдөрлөгийн удирдамжийн дагуу "Эссэ” бичлэгийн уралдаан болон "Дэвжээ” тэмцээнүүдийг зохион байгуулсан байна. "АХА” тэмцээнд тэргүүн байрыг Алтай сумаас оролцсон Б.Уламбаяр, дэд байрыг Цэцэг сумаас оролцсон Д.Батбаяр, гуравдугаар байрыг Булган сумаас оролцсон Х.Хаш-Эрдэнэ эзэлсэн бол шинэчлэн батлагдсан хуулиуд болон бусад хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах чиглэлээр зохион байгуулсан "Дэвжээ” тэмцээнд Алтай сумын "Алтайн залуус” баг 80 оноогоор, Мөст сумын "Залуус” баг 69 оноогоор, Цэцэг сумын "Талст” баг 66 оноогоор эхний гурван байрыг эзэлсэн бөгөөд 1, 2, 3 дугаар байр эзэлсэн багуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан бол 4, 5 дугаар байр эзэлсэн Булган сумын "Бүрэнхайрхан”, Үенч сумын "Арга билэг” багуудад батламж гардуулжээ. Харин сум бүр урьдчилан ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд удирдамжид заагдсан сэдвүүдээс сонгож "Эссэ” бичлэгийн уралдаан явуулж, тухайн сумаас шалгарсан 1 сурагчийн шалгарсан "Эссэ”-гээр өдөрлөгийн арга хэмжээн дээр илтгэл тавиулан, шүүгчид сэдвийн агуулга, илтгэл тавьсан байдал зэргийг харгалзан шүүж, "Эссэ” бичлэгийн уралдаанд Алтай сумаас оролцсон А.Ариунзаяа, дэд байрыг Үенч сумаас оролцсон С.Буянхишиг, гуравдугаар байрыг Мөст сумаас оролцсон Э.Хоролсүрэн эзэлсэн байна. Энэхүү арга хэмжээг иргэдийн зүгээс прокурорын газраас санаачлан зохион явуулж байгаад талархаж, жил бүр тогтмол зохион явуулахыг хүсчээ.

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА