ДҮҮРЭГ, АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРУУД ХАРЪЯА ГАЗРЫНХАА ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТЭЙ ХАМТАРСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТАЛААРХ МЭДЭЭГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА

436 2017/10/03

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийнхэрэгжилтийг хангах зорилгоор Улсын Ерөнхий прокурорын тушаалаар "Мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан заавар,"Эрх бүхий албан тушаалтнаас хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааны материалд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын харьяаллыг тогтоох журам”,"Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журам”,"Хавтаст хэргийг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх журам’’," Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, гэмт хэргийг шалгах, түүнд прокурор хяналт тавих харьяалал” зэрэг журам, зааврыг батлаад, хэрэгжилтийг хангах талаар хяналтын харьяа газруудад сургалт зохион байгуулж байгаа билээ. Дүүргийн прокурорын газрууд болоод орон нутгийн прокурорын газрууд Цагдаагийн хэлтсүүдтэй хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж байгаа талаарх мэдээг нэгтгэн тоймлон хүргэж байна.

                              СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар, харъяа дүүргийнхээ Цагдаагийн 1 дүгээр хэлтэстэй хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ. Зөвлөгөөнөөр Улсын Ерөнхий прокурорын баталсан аргачилсан заавруудын зарим зүйл заалтуудыг нэг мөр хэрэгжүүлэхийн тулд цагдаагийн албан хаагчдад тайлбар, мэдээлэл өгч, шинэ хууль хэрэгжүүлэхтэй холбоотой болон өдөр тутмын үйл ажиллагаанд үүсч байгаа  хүндрэл, бэрхшээл, тулгамдаж буй асуудлаар санал солилцож нэгдсэн шийдэлд хүрчээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар харъяа дүүргийн цагдаагийн 1-р хэлтэстэй хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж байгаа нь: 2017.09.29

                                          ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас харъяа дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн алба хаагчидтай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулж, тодорхой асуудлуудыг хэлэлцэж, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх талаар санал солилцон, Нийслэлийн прокурорын газраас зохион байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн нийслэл, дүүргүүдийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих болон шүүхэд төрийг төлөөлөх ажлын чиглэлээр хамтарсан зөвлөлгөөнөөр яригдсан асуудал, гарсан шийдвэрийг танилцуулах хэлбэрээр явуулж, зөвлөгөөнөөс дараах шийдвэр гаргасан байна.

Үүнд:

-Мөрдөгч гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 5 хоногийн дотор мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурорт зохих саналын хамт даруй хүргүүлэх хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх, хугацаа хэтрүүлсэн тохиолдол бүрийг судалж, зохих арга хэмжээг авах

-Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хэрэгт авагдсан бусад баримтаар тодорхой, нэр бүхий эзэнтэй хэрэг бүртгэлтийн хэрэг, түүнчлэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас оргон зайлсхийсэн хэд хэдэн сэжигтэн, яллагдагчтай хэргийн заримыг тусгаарлан шийдвэрлэх боломжийг судалж, хэргийг шүүхэд шилжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэх, энэхүү асуудалтай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас зохион байгуулж буй "нэгдсэн арга хэмжээ”-г үр дүнтэй, чанартай зохион явуулах

-Мөрдөн байцаалтын хугацаа сунгасан, удааширсан, өмнөх онуудын үлдэгдэл нийт 20 хэргийн талаар мөрдөгч тодорхой санал гаргаж, 2017 оны 10 сарын 15-ны дотор прокурорт хүргүүлэх, прокуророос мөн оны 4 дүгээр улиралд эцэслэн шийдвэрлэх

-Мөрдөн байцаалтаас оргосон хэрэг нэг бүрийг прокуророос 2017 оны 10 сарын 10-ны дотор хянаж, эрэн сурвалжлах ажиллагаа хийлгэх тогтоол, даалгавар бичих, цагдаагийн байгууллагаас оргосон этгээдийг олж тогтоох, хэргийг шалгаж дуусгах талаар удирдлага зохион байгуулалтын тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх

- Зөрчлийн гомдол, мэдээллийг бүртгэлтийн дагуу бүртгэж, прокурорт тухай бүр мэдэгдэж байх, зөрчил шалгах эрх бүхий албан хаагчдын гаргаж буй шийдвэрийг албаны дарга тухай бүр нь тоо бүртгэлийн ажилтанд бүртгүүлж хэвших

- Эрүүгийн Цагдаагийн тасаг нь дотоодын хяналтаа сайжруулах зорилгоор бүртгэл, судалгаатай болж, мөрдөгчийн саналын хувийг архивын нэгж болгодог байх,

            Дээрх шийдвэрийн биелэлтийг энэ оны 4 дүгээр улиралд зохион байгуулах хамтарсан зөвлөгөөнөөс өмнө тооцож, танилцуулахаар болсон байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас харъяа дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн алба хаагчидтай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа нь. 2017.09.29  
                                       ДОРНОД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

  Дорнод аймгийн прокурорын газраас санаачлан тус аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, төлөөлөгч нарт шинээр батлагдан гарсан Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн хэлбэрийн жагсаалт, загвар”-ыг хэрхэн зөв, ойлгож хэрэглэх, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хэрхэн явуулах талаар 2 цагийн сургалтыг тусгайлан бэлтгэсэн сургалтын гарын авлагыг хэрэглэн, харилцан ярилцах, санал сонилцох хэлбэрээр явуулсан байна. Түүнчлэн зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны холбогдогч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл зэргийг хэрхэн зөв үйлдэх талаар тодорхой

 мэдлэгийг олгож ажиллажээ.

Дорнод аймгийн прокурорын газар, аймгийнхаа Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, төлөөлөгч нартай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж байгаа нь. 2017.09.29

 

 

 

 

 

 

 

 

    


 

 

 

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА