ПРОКУРОРЫГ СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ, ДЭВШҮҮЛЭН ТОМИЛОХОД МӨРДӨХ ЖУРАМ

384 2016/05/05

МОНГОЛ УЛСЫ
Н ЕРӨНХИЙ

ПРОКУРОРЫН ТУШААЛ

2011 оны 02 сарын 25 өдөр                               Дугаар 46                                           Улаанбаатар хот

Журам батлах тухай

Прокурорын байгууллагын боловсон хүчнийг сэлгэн ажиллуулах, дэвшүүлэн томилох үйл ажиллагаанд ил тод, шударга байдлыг хангах шаардлагыг харгалзан үзэж Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4, 18.1.6 дахь заалтыг удирдлага болгон ТУШААХ нь:

Нэг."Прокурорыг сэлгэн ажиллуулах, дэвшүүлэн томилоход мөрдөх журам”-ыг хавсралтаар баталсугай.

Хоёр.Энэ тушаалыг нийт прокуроруудад танилцуулж, хэрэгжүүлж ажиллахыг Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурор, Сум, сум дундын ахлах прокурорт үүрэг болгосугай.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР,

ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН

ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ Д.ДОРЛИГЖАВ

Улсын Ерөнхий прокурорын 2011 оны

2 дугаар сарын 25-ны өдрийн 46тоот

тушаалын I-р хавсралт

ПРОКУРОРЫГСЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ, ДЭВШҮҮЛЭН

ТОМИЛОХОД МӨРДӨХ ЖУРАМ

Нэг. Зорилго:

1.1.Монгол Улсын Прокурорын байгууллагын хэмжээнд ажиллаж байгаа прокурорыг сэлгэн ажиллуулах, дэвшүүлэн томилох ажиллагааг энэ журмаар зохицуулна.

Хоёр.Прокурорыг дэвшүүлэн томилоход тавигдах нийтлэг болон тусгай шаардлага:

2.1. Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан шаардлага нь прокуророор томилон ажиллуулахад тавигдах нийтлэг шаардлага болно.

2.2. Прокурорыг тодорхой албан тушаалд дэвшүүлэн томилоход тавигдах шаардлага нь тухайн албан тушаалд хамаарах тусгай шаардлага болно.

Гурав.Прокурорын албан тушаалын ангилал ажиллах хугацаа:

3.1. Прокурорыг дэвшүүлэн томилохдоо Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан нийтлэг болон ухайн албан тушаалд томилогдон ажиллахад тавигдах тусгай шаардлагаас гадна дараахь үзүүлэлтийг харгалзан үзнэ.Үүнд:

3.1.1. Прокурорыг дэвшүүлэн томилоход харгалзан үзэх гол шалгуур үзүүлэлт нь албан тушаалын ангилал, тухайн албан тушаалд ажилласан жил болно.

3.1.2. Прокурорын албан тушаалын ангилал ньтав байна.Үүнд:Прокурорын албан тушаалын:

А ангилалд: Дүүрэг,Сум,сум дундын прокурорын газрын хяналтын прокурор;

В ангилалд:Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, Аймаг, Тээвэр, Дүүргийн прокурорынтуслах, Сум, сум дундын прокурорын газрын ахлах прокурор, аймаг, тээврийн прокурорын газрын хяналтын прокурор

С ангилалд: Нийслэлийн прокурорын туслах, Аймаг, Тээвэр, Дүүргийн прокурорын орлогч ;

D ангилалд: Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор, Нийслэлийн прокурорын орлогч, Аймаг, Тээвэр,Дүүргийн прокурор;

E ангилалд: Улсын Ерөнхий прокурорын туслах, Нийслэлийн прокурорын албан тушаал орно.

Албан тушаалын ангилал тус бүрт 3-6 жил ажилласан байх нь дараагийн ангиллын албан тушаалд дэвших үндсэннөхцөл болно.

Энэ журам гарахаас өмнө прокуророор ажилласан хугацааг прокурорын албан тушаалын дээрх ангиллаар адилтган тооцох бөгөөд албан тушаалын ангилалд 10 ба түүнээс дээш жил ажилласан бол албан тушаалын ангиллыг алгасуулан дэвшүүлэн ажиллуулах хугацаанд оруулан тооцож болно.

3.1.3. Прокурорын тухайн албан тушаалын ангилалд зайлшгүй ажиллавал зохих хугацаа нь дараахь сүлжээгээрт одорхойлогдоно. Үүнд:

3.1.4. Прокурорын тухайналбан тушаалд зайлшгүй ажиллах хугацаанд ажилласан прокурор дараагийн албан тушаалын ангилалд дэвшин ажиллах хүсэлт бичгээр гаргах эрхтэй. Түүнчлэн дээд шатны прокурор тухайн прокурорыг албан тушаалын дараагийн ангилалд дэвшүүлэх талаар хүсэлт гаргаж болно.

Ажиллавал зохих жил

25

 

 

 

 

 

 

D

УЕП-ын туслах, Нийслэлийн прокурор

24

23

22

221

20

19

 

С

УЕПГ-ын хяналтын прокурор, НП-ын орлогч, Аймаг, Тээвэр, дүүргийн прокурор

 

18

17

16

115

14

13

 

 

В

НП-ын туслах, Аймаг, Тээвэр, Дүүргийн прокурорын орлогч

 

12

11

10

9

8

 

 

 

 

А

НПГ-ын хяналтын прокурор, Аймаг, Тээвэр, Дүүргийн прокурорын туслах, Сум, Сум дундын ахлах прокурор, Аймаг, тээврийн прокурорын газрын хяналтын прокурор

 

 

 

 

 

 

 

 

 

 

7

6

5

4

3

Дүүрэг, Сум, сум дундын прокурорын газрын хяналтын прокурор

 

2

 

1

 

Албан тушаалын ангилал


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дээд шатны прокурор гэдгийг Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар ойлгоно.

3.1.5.Прокурорын тухайн албан тушаалын ангилалд зайлшгүй ажиллавал зохих хугацаа гэдэгт:

Улсын Ерөнхий Прокурорын тушаалаар томилогдон ажилласнаас хойш тухайн албан тушаалын ангилалд заасан хугацааг хангаж ажилласан байхыг ойлгоно.

3.1.6.Хуульч мэргэжлээр ажиллаж байгаад прокурорын байгууллагад прокуророор томилогдон ажиллах тохиолдолд өмнө нь ажиллаж байсан албан тушаалын ангиллыг прокурорын байгууллагын албан тушаалын зохих ангилалтай дүйцүүлэн тооцож, ажилласан хугацааг тодорхойлж болно.

3.1.7.Эрхэлсэн ажлын үр дүнгээр өндөр амжилт гаргасан эсвэл ажил хэргийн шаардлагын дагуу прокурорыг Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралд танилцуулж, зөвшөөрснөөр албан тушаалын ангилалын дараалал харгалзахгүй дэвшүүлэн томилж болно.

3.1.8. Улсын Ерөнхий Прокурорын шийдвэрээр сургалтанд оролцсон, чөлөөтэй байсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан хугацааг тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаанд оруулж тооцно.

"3.1.9-д Прокурорын мэргэжлийн зөвлөлөөс Дээд шатны прокуророор ажиллах прокурорын мэдлэг чадварыг үнэлж дүгнэнэ”

/УЕП-ын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/20 дугаартай тушаалаар 3.1.9 дэх заалтыг нэмсэн/

Дөрөв.Прокурорыг дэвшүүлэн томилоход харгалзан үзэх бусад үзүүлэлт:

4.1. Прокурорын ёс зүйз өрчөөгүй, сахилгын арга хэмжээ авагдаагүй байх ;

4.2. Прокурорын үйл ажиллагаа, Мэргэжлийн түвшин тогтоох шалгалтанд оржпрокурорын мэргэжлийн зөвлөлийн шийдвэрээр "сайн” –аас дээш үнэлгээ авсан байх;

4.3. Боловсролын зэрэг цол авсан байх;

4.4. Цэргийн алба хаасан байх(цэргийн алба хаах насны хүмүүст хамаарна);

4.5 Хяналтын ажлын үндсэн үзүүлэлтийг хангасан байх;

4.6. Прокуророор ажиллах хугацаандаа мэдлэг боловсролоо дээшлүүлсэн байх;

4.7. Удирдлага менежментийн арга барилд суралцсан байх ;

4.8 Эрх зүйн чиглэлээр ном, сурах бичиг, хэвлэл, сонинд өгүүлэл нийтлэл бичсэн байх

Энэ журмын 4.1-4.8-д заасан үзүүлэлтүүдийг дараах байдлаар ойлгож хэрэглэнэ.Үүнд:

- Боловсролын зэрэг цол авсан байх гэдэгт:боловсролын магистр, доктор, шинжлэх ухааны докторын зэрэг авсан байх болон дэд профессор, профессорын цол авсан байх;

- Хяналтын ажлын үндсэн үзүүлэлтийг хангасан байх гэдэгт:Прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшингийн үзүүлэлтийг хангах;

- Прокуророор ажиллах хугацаанд мэдлэг боловсролоо дээшлүүлсэн удирдлагын арга барилд суралцсан байх гэдэгт: Улсын Ерөнхий прокурорын шийдвэрээр ажлын хэрэгцээ шаардлагын дагуу сургалтанд хамрагдаж, гэрчилгээ, диплом авсан байх.

- Шагнал урамшуулал авсан байх гэдэгт: Прокурорын байгууллагын шагнал, яам тусгай газрыншагнал, төрийн одон медаль, алдар цол хүртсэн байх;

4.9 Сум, сум дундын прокурорын газарт "А” ангилалд заасан хугацаагаар ажилласанпрокурор дэвшин ажиллахх үсэлтээ гаргасан нөхцөлд түүний хүсэлтийг тэргүүн ээлжинд шийдвэрлэнэ.

4.10 Аймаг, сум, сум дундын прокурорын газарт 6 жилээс доошгүй хугацаагаар ажилласан прокурор орон сууц нийгмийн асуудлаар гаргасан хүсэлтээ эхнийэ элжинд шийдвэрлүүлэх давуу эрх эдэлнэ.

Тав. Прокурорыг дэвшүүлэн томилоход анхаарах сөрөг үзүүлэлт:

5.1. Прокурорын тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан тохиолдолд прокурорын албан тушаалын дараагийн ангилалд дэвшин ажиллах хугацааг прокурорын сахилгын дүрмийн 6 дугаар зүйлийн6.1-д заасны дагуу 1 жилээр хойшлуулж тооцно

Зургаа. Хүсэлтийг шийдвэрлэх, хариу өгөх:

6.1. Прокурор албан тушаалын дараагийн ангилалд дэвшин ажиллах талаар хүсэлтээ бичгээр гаргана. Хүсэлтийг Аймаг,Нийслэл,Тээвэр, Дүүргийн прокурор, Сум,сум дундын ахлах прокурор хүлээн авч Улсын Ерөнхий прокурорын газрынТамгын хэлтэст хүргүүлнэ.

6.2.Улсын Ерөнхий Прокурорын газрын Тамгын хэлтэс тухайн хүсэлтийгсудлан холбогдох материалыг бүрдүүлж Улсын Ерөнхий Прокурорт саналаа танилцуулна.

6.3.Улсын Ерөнхий Прокурор хүсэлт болон холбогдох материалтай танилцаад прокурорын албан тушаалын дараагийн ангилалд зохих орон тоо байгаа эсэхийг харгалзан шийдвэрлэнэ .

Хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг Улсын Ерөнхий Прокурорын газрын Тамгын хэлтэс бичгээр өгнө.

Долоо. Прокурорыг сэлгэн ажиллуулах:

7.1. Прокурорын тухайн албан тушаалд 5-аас дээш жил ажилласан прокурорыг өөр прокурорын байгууллагад мөн албан тушаалд сэлгэн ажиллуулж болно.

7.2. Прокурорыг сэлгэн ажиллуулах саналыг Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын хэлтэс боловсруулж, Улсын Ерөнхий прокурорт танилцуулж шийдвэрлүүлнэ.

7.3. Энэ журмын 7 дугаар зүйлийн 7.1-д заасан нөхцөлийг хангасан прокурор өөрөө прокурорын өөр байгууллагад сэлгэн ажиллах хүсэлт гаргах эрхтэй.

7.4. Прокурор энэ журмын 7 дугаар зүйлийн 7.3-т зааснаар хүсэлт гаргасан бол хүсэлтийг мөн журмын 6 дугаар зүйлд заасны нэгэн адил шийдвэрлэж хариу өгнө.

 

 

----- о0о -----

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА