БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРУУД ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

314 2017/09/18

Баянгол дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн нийт албан хаагчдад  хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх хэргийн төрөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргүүдэд заасан ял шийтгэлийн төрлүүд, хялбаршуулсан журмаар хэрэг шалгах хугацаа, яллагдагчийн хүсэлтэд тусгагдвал зохих зүйлүүд болон дээрх хэрэгт нотлох баримтуудыг хэрхэн цуглуулж, бэхжүүлэх онцлог зэргийн талаар 3 цагийн сургалт зохион байгуулжээ. Тус  дүүргийн ерөнхий прокурорын орлогч Т.Мөнхжаргал, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн дарга Б.Долгион нар шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаартай тушаалаар батлагдсан "Мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан заавар”-ыг хэрэгжүүлэх явцад гарч байгаа хүндрэл, бэрхшээлтэй асуудлуудын талаар,  тухайлбал: Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч нараас хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг хэрхэн шалгаж тогтоох, хэрэг бүртгэлт явуулж байгаа хэргүүдээс яллагдагчаар татагдсан эзэн холбогдогчтой хэргүүдийг мөрдөн байцаах тасагт шилжүүлэх асуудлын талаар мөрдөн байцаах тасгийн дарга, эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч, мөрдөгч нарт үүрэг, чиглэл өгч учирч буй  асуудлуудын талаар харилцан ярилцан гаргасан саналыг хүлээн авч ажиллажээ. Цагдаагийн хэлтсийн мөрдөгч нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэрэг нээж  мөрдөн шалгах ажиллагаа явуулах үед сэжигтэнд таслан сэргийлэх арга хэмжээ авч болохгүй учраас дуудсан цагт ирэхгүй саад учруулж байна, Эрүүгийн цагдаагийн тасгийн болон Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч нар нь Зөрчлийн хуульд заасан гомдол, мэдээллүүдийг хүлээн авч зөрчлийн хэрэг нээж материалжуулан шалгаж, шийдвэрлэж байгаа нь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэргүүдийг түргэн шуурхай, бүрэн бодитой явуулахад саад болж байгаа зэрэг санал хүсэлтүүдийг гаргасан байна.
СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА