Сургалтын хөтөлбөр

313 2016/05/05

МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ТУШААЛ
  

2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр                            №А/03                                                   Улаанбаатар хот       

Сургалтын хөтөлбөр батлах тухай

Прокурорын байгууллагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.6 дахь 18.1.8, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Прокурорын сургалтын хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Прокурорын сургалтын хөтөлбөрт тусгагдсан анхан болон үргэлжилсэн сургалтыг хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, биелэлтийг хангаж ажиллахыг Сургалтын төвийн захирал /Л.Болд/-д даалгасугай.

3. Прокуроруудын ажилласан жилийн судалгааг гаргаж, сургалтын хөтөлбөрийн хүрээнд зохиогдох сургалтанд хамруулж ажлыг зохион байгуулахыг Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай/-д үүрэг болгосугай.

4. Энэ тушаалыг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс мөрдсүгэй.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР,

ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН

ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ М.ЭНХ-АМГАЛАН

Улсын Ерөнхий прокурорын

2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн

А/03 дугаар тушаалын хавсралт

ПРОКУРОРЫН СУРГАЛТЫН

ХӨТӨЛБӨР

Монгол Улсын прокурорын байгууллагын прокурор, ажилтнуудын сургалтын үйл ажиллагааны бодлогын баримт бичгийн нэг хэсэг нь "Прокурорын сургалтын хөтөлбөр” юм.

Нэг. Прокурорын сургалтын хөтөлбөр боловсруулах шаардлага:

Прокурорын байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад прокурорын мэдлэгийг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварыг сайжруулах, прокурорыг чадавхжуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон эрх зүйн маргаанд дүн шинжилгээ хийх, зорилгоор прокурорын үйл ажиллагааг дэмжсэн чадваржуулсан, байнгын тасралтгүй, системтэй сургалтыг явуулах зорилгоор сургалтын нэгдсэн тогтолцоог бий болгож, прокурорын сургалтын тусгайлсан хөтөлбөр боловсруулах зайлшгүй шаардлага гарч байна.

Хоёр. Прокурорын сургалтын хөтөлбөр боловсруулах үндэслэл:

Аливаа улс орнуудын прокурорын байгууллага нь прокуроруудыг чадваржуулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх үндсэн үүрэгтэй сургалтын төв, институтыг байгуулан ажилладаг жишгийн дагуу Монгол Улсын Ерөнхий прокурорын газар дэргэдээ Сургалтын төв байгуулсан нь ихээхэн дэвшил болсон бөгөөд энэ суурин дээр түшиглэн Прокурорын байгууллагын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Монголын хуульчдын холбооны "Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам”-д заасны дагуу сургалт явуулах эрх зүйн үндэслэлтэй байна.

Гурав. Прокурорын сургалтын хөтөлбөрийн зорилго:

Прокуроруудын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах, хяналтын арга барилд ахиц гаргах зорилгоор сургалтыг зохион байгуулахад хөтөлбөрийн зорилго нь оршино.

Дөрөв. Прокурорын сургалтын хөтөлбөрийн агуулга:

Прокуроруудыг прокуророор ажилласан жил, ажлын туршлагыг харгалзан:

Нэг. Прокуророор 4 жил ажиллаж байгаа

Хоёр. Прокуророор 4-өөс дээш ажиллаж байгаа гэж шатлал тогтоож байна.

Д/Д

Шатлал

Ажилласан жил

Томьёолол

1.

1 дүгээр шатлал

4 жил

Анхан шатны сургалт

2.

2 дугаар шатлал

4 жилээс дээш

Үргэлжилсэн сургалт

Нэг. 4 жил ажиллаж байгаа прокурорууд сургалтын хөтөлбөрийн дагуу 104 цаг, 13 кредит цагийн "анхан шат”-ны сургалтандхамрагдаж "сертификат” авна.

Энэ шатны сургалт нь нэгдсэн /LwPc/, салбар эрх зүйн/LwSl/, цахим бүртгэлийн /LwEc/, дадлагажуулах /LwPt/ гэсэн хэлбэрээр явагдах ба эдгээр сургалт нь заавал судлах сургалт байна.

Хоёр. 4-өөс дээш жил ажиллаж байгаа прокурорууд сургалтын хөтөлбөрийн дагуу 80 цаг, 10 кредит цагийн үргэлжилсэн сургалтанд хамрагдана.

Үргэлжилсэн сургалт нь нэгдсэн /LwPc/, салбар эрх зүйн /LwSl/, цахим бүртгэлийн/LwEc/ гэсэн хэлбэрээр явагдах ба эдгээр сургалт нь заавал судлах сургалт байна.

Прокурорын сургалтын хөтөлбөрийн дагуу прокурорууд нийт 184 цаг, 23 кредит цагийн сургалтанд заавал хамрагдана.

Прокурорын сургалтын хөтөлбөрт орсон сургалтуудыг Монгол улсын Боловсрол шинжлэх ухааны яамнаас баталсан тушаалын дагуукоджуулсан.

Энэ кодны тайлал нь:

1. LwPc-Lawyer –Prosecutor’s Common training- Прокурорын нэгдсэн сургалт

2. LwSl- Lawyer –Subsidiary Legal training- Салбар эрх зүйн сургалт

3. LwEr- Lawyer–Electronic registration system training –Цахим бүртгэлийн системийн сургалт

4. LwPt- Lawyer - Practical training – Дадлагажуулах сургалт

Прокурорын сургалтын хөтөлбөрийн агуулгыг шатлал тус бүрээр нь авч үзвэл:

Анхан шатны сургалт /4 жил ажилласан прокурорууд хамрагдана/

Нэгдсэн сургалт:

1. Үндсэн хууль дахь шүүх эрх мэдлийн суурь зарчим, үзэл баримтлал-2ц

2. Прокурорын ажил мэргэжлийн онцлог, харилцаа, хандлага прокурорын хараат бус байдал, хариуцлага-2ц

3. Прокурорын байгууллага, прокурорын аюулгүй байдлыг хангах -2ц

4. Прокурорын ёс зүйн зөрчил, мэргэжлийн алдаа -2ц

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүний эрх-2ц

6. Прокурорын хяналт, туршлага-2ц

7. МУ-ын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенцуудыг хэрэглэх-2ц

8. Төрийн албаны зарчим, албан хэрэг хөтлөлт-2ц

9. Илтгэх ур чадвар -2ц

10. Прокурорын хяналт-сэтгэл судлал-2ц

Салбар эрх зүйн сургалт:

Эрүүгийн эрх зүй:

11. Гэмт хэрэг, гэмт хэргийн зүйлчлэл, хууль хэрэглэх -2ц

12. Шинэ төрлийн гэмт хэргийг хянах аргачлал-2ц

13. Тодорхой төрлийн гэмт хэргийг хянах аргачлал-28ц

- Бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх, булаах гэмт хэргийг ялган зүйлчлэх

- Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах

- Хүчиндэх

- Танхайрах

- Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих

- Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах

- Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчих

- Хээл хахууль авах

- Компьютерийн мэдээлэл, программыг өөрчлөх, сүйтгэх

- Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулах

- Банкны хууль тогтоомж зөрчих

- Хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох

- Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадагалах, тээвэрлэх, илгээх, борлуулах

Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй:

14. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналт-2ц

15. Эрүүгийн байцаан шийтгэх тодорхой ажиллагаан дахь прокурорын оролцоо-2ц

16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь нотолгоо -2ц

17. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээ тогтоох -2ц

18. Прокурор нотлох баримтанд үндэслэн мэтгэлцэх зарчмын онцлог-2ц

19. Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийг хянах аргачлал-2ц

20. Таслан сэргийлэх арга хэмжээ, оновчтой хэрэглэх үндэслэл-2ц

21. Шүүхийн шинжилгээ-2ц

22. Криминалистикийн шинжилгээ-2ц

23. ДНК шинжилгээ-2ц

24. Санхүүгийн шинжилгээ-2ц

25. Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналт-2ц

Иргэн, захиргааны эрх зүй:

26.Иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тавих прокурорын хяналт-2ц

27. Захиргааны зөрчлийг шийдвэрлэх ажиллагаанд тавих прокурорын хяналт-2ц

Цахим бүртгэлийн сургалт:

28. Удирдлага зохион байгуулалт, дотоод ажлын бүртгэл-2ц

29. Мөрдөн шалгах ажиллагааны цахим бүртгэл-2ц

30. Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд тавих хяналтын бүртгэл-2ц

31. Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын бүртгэл-2ц

Дадлагажуулах сургалт:

32. Эрүүгийн шүүх хуралдаанд оролцох дадлага-4ц

33. Иргэн, захиргааны шүүх хуралдаанд оролцох дадлага-4ц

34. Цагдан хорих, хорих байгууллагад хийх дадлага-4ц

35. Шүүхийн шинжилгээний байгууллагад хийх дадлага-4ц

36. Прокурорын эрх зүйн хэлбэрүүдийг боловсруулах арга зүй-2ц

4 жил ажиллаж байгаа прокурорууд сургалтын хөтөлбөрийн дагуу 104 цаг, 13 кредит цагийн "анхан шат”-ны сургалтандхамрагдаж "сертификат” авна.

Энэ шатны сургалт нь нэгдсэн /LwPc/, салбар эрх зүйн /LwSl/, цахим бүртгэлийн /LwEc/, дадлагажуулах /LwEk/ гэсэн хэлбэрээр явагдах ба эдгээр сургалт нь заавал судлах сургалт байна.

Үргэлжилсэн сургалт /4-өөс дээш жил ажиллаж байгаа прокурорууд хамрагдана/

Нэгдсэн сургалт:

1. Үндсэн хууль дахь шүүх эрх мэдлийн суурь зарчим, үзэл баримтлал-2ц

2. Прокурорын хараат бус байдал, хариуцлага-2ц

3. Прокурорын байгууллага, прокурорын аюулгүй байдлыг хангах -2ц

4. Прокурорын ёс зүйн зөрчил, мэргэжлийн алдаа -2ц

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүний эрх-2ц

6. МУ-ын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенцуудыг хэрэглэх-2ц

Салбар эрх зүйн сургалт:

Эрүүгийн эрх зүй:

7. Шинэ төрлийн гэмт хэргийг хянах аргачлал-4ц

8. Тодорхой төрлийн гэмт хэргийг хянах аргачлал-40ц

Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй:

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь нотолгоо -2ц

10. Прокурор нотлох баримтанд үндэслэн мэтгэлцэх зарчмын онцлог-2ц

11. Дижитал технологи, нотлох баримт-2ц

12. Шүүхийн шинжилгээ-2ц

13. Криминалистикийн шинжилгээ-2ц

14. ДНК шинжилгээ-2ц

15. Санхүүгийн шинжилгээ-2ц

16. Ял эдлүүлэх ажиллагаан дахь "шалгах” аргачлал -2ц

Цахим бүртгэлийн өөрчлөлтийн сургалт:

17.Цахим бүртгэлийн өөрчлөлтийн сургалт-2ц

4-өөс дээш жил ажиллаж байгаа прокурорууд сургалтын хөтөлбөрийн дагуу 80цаг, 10 кредит цагийн үргэлжилсэн сургалтанд хамрагдаж "сертификат” авна.

Энэ шатны сургалт нь нэгдсэн /LwPc/, салбар эрх зүйн /LwSl/, цахим бүртгэлийн /LwEc/ гэсэн хэлбэрээр явагдах ба эдгээр сургалт нь заавал судлах сургалт байна.

Аливаа сургалтыг явуулахад зайлшгүй анхаарах асуудлын хүрээнд:

1.Сургалтын агуулга: Прокурорын сургалтын хөтөлбөрт тусгагдсан сургалтуудын агуулгыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт зааснаар хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороогоор магадлан итгэмжлүүлэх ба Монголын хуульчдын холбооны "Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам”-ын 5.2.8-д зааснаар Прокурорын Сургалтын төвөөс зохион байгуулж байгаа сургалт нь Хуульчдын холбооны тухайн жилийн үргэлжилсэн сургалтын хөтөлбөрийн үндсэн чиглэлд хамаарч байгаа бол тухайн сургалтын агуулга, ач холбогдлыг нь харгалзан Сургалтын хороо үргэлжилсэн сургалтын багц цагт тооцож болно” гэсэн заалтын дагуу зохион байгуулж сургалтын багц цаг тооцох боломжтой.

2. Багшлах боловсон хүчин:Сургалтыг УЕПГ-ын Сургалтын төвийн багш, прокурорууд, бэлтгэгдсэн сургагч багш нар, тухайн салбарын зочин багш нар удирдан явуулах боломжтой юм.

3. Сургалтын материаллаг бааз, орчин: УЕПГ-ын Сургалтын төвийг түшиглэн сургалт явуулах бүрэн боломжтой.

4. Суралцагчдын нөөц:Прокуророор томилогдон ажиллаж байгаа 400 гаруй прокурор тодорхой шатлалд ангилагдан сургалтанд хамрагдана.

Прокурорын сургалтын хөтөлбөрийн үргэлжилсэн сургалтын "тодорхой төрлийн гэмт хэргийг хянах аргачлал” гэсэн бүлэгт шинээр батлагдсан болон батлагдахаар төлөвлөгдөж байгаа хууль тогтоомж, эрх зүйн шинэчлэлийн агуулга, мэдээллийн хэрэгцээ шаардлага, прокуроруудын санал, прокурорын ажлын мэдээнд үндэслэн, Монголын хуульчдын холбооны "Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам”-ын 5.2.8-д зааснаар хуульчдын холбооноос зохион байгуулж байгаа үргэлжилсэн сургалтын хөтөлбөрийн үндсэн чиглэлд хамааруулан, тавигдсан кредит цагт багтааж тодорхой төрлийн гэмт хэргүүдийн талаарх сэдвүүдийг сонгох болно.

Прокурор энэхүү сургалтын хөтөлбөрт хамрагдахаас гадна зорилтот, захиалгат болон хяналтын чиглэлийн бусад сургалтанд шаардлагатай тохиолдолд хамрагдаж байх болно.

Прокурор танхимийн сургалтанд хамрагдаж багц цаг тооцуулахаас гадна Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар танхимийн бус хэлбэрээр багц цаг тооцуулж болно.

Тав. Прокурорын сургалтын хөтөлбөрийн үр дүн:

Прокурорын сургалтын хөтөлбөрт хамрагдсанаар прокурорын мэдлэг, мэргэшлийн түвшин, ур чадварыг эрх зүйн онолын орчин үеийн чиг хандлага, эрх зүйн шинэтгэл, шүүх эрх мэдлийн байгууллагын хөгжлийн шаардлагад нийцүүлэн тогтмол дээшлүүлэх, мэргэжлийн ёс зүйг чанд мөрдөж, шудрага, хараат бусаар ажиллах чадвартай болно.

 

 

 


 

 

 

 

 

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА