НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ДЭРГЭДЭХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ДҮНГ ХЭЛЭЛЦЛЭЭ

552 2017/09/13

Нийслэлийн прокурорын газраас 2017 он гарсаар есдүгээр сарын байдлаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, түүний үр дүнг Нийслэлийн ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хурлаар өчигдөр хэлэлцжээ. Зөвлөлийн хурлаар прокурорууд Нийслэлийн ерөнхий прокурорын баталсан хуваарийн дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, бусад газруудад нийт 44 удаагийн яриа, таниулга явуулж, 47 удаа прокурорын мэдэгдэл бичсэн байна. Мөн тус прокурорын газрын хяналтанд сүүлийн 3 жилийн байдлаар Эрүүгийн хуулийн 188, 192, 193, 194, 195, 196 дугаар зүйлд заасан "Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, үйлдэгдэн гарч буй шалтгаан нөхцөл”-ийг судалж, судалгааны мөрөөр сургалтын материал гарган, үйл ажиллагаандаа ашиглаж байгаа ажээ. Дээрх судалгааны дүнгийн талаар "ЕТV” телевизэд ярилцлага өгсөнөөс гадна мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисын хор хөнөөлийн талаар Улсын Ерөнхий прокурорын газраас бэлтгэн хүргэдэг "Прокурорын мэдээлэл” нэвтрүүлэг, "Сүлд” телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн "Хар тамхи-Цагаан тахал" шууд нэвтрүүлэгт оролцон ярилцлага өгчээ. Мөн  Монголын Үндэсний олон нийтийн телевизийн "Эрх зүйн хөтөч” нэвтрүүлгээр "Хорихоос өөр төрлийн ял, Хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллах шүүх хурлын явц болон түүний дараах прокурорын хяналт”-ын талаар, "Захиргааны хариуцлагын тухай хууль, "Прокурорын байгууллагын чиг үүрэг, Захиргааны зөрчил” сэдвүүдээр мэдээлэл хүргэжээ.  Түүнээс гадна "Зууны мэдээ” сонины хууль эрх зүйн буланд "Зөрчлийг бага, багаар үйлдсээр гэмт хэрэгт холбогддог” сэдвээр тус тус гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ярилцлага өгсөн нь тодорхой үр өгөөжтэй ажил болсон гэж Нийслэлийн ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хурлаар дүгнэсэн байна. Он гарсаар Нийслэлийн прокурорын газраас хууль хяналтын байгууллагуудын албан хаагчдад зориулсан сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулжээ. Тухайн сургалтуудын заримаас дурдихад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн байгаль орчны газрын гал түймрийн хяналтын, гамшгаас хамгаалах, байгаль орчны хяналтын улсын байцаагч, Нийслэлийн дүүргүүдийн ногоон бүсийн байгаль хамгаалагч нарын нийт 150 орчим зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудыг хамруулан сургалт зохион байгуулж, уг сургалтаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа болон шинэчлэн батлагдсан хуулиудыг хэрэгжүүлэх хүрээнд анхаарах асуудлууд, Улсын Ерөнхий прокуророос баталсан тушаал, журам, холбогдох эрх зүйн баримтуудыг хэрхэн зөв хэрэглэх талаар мэдлэг, мэдээллийг өгсөн байна. Нийслэлийн прокурорын газраас 9 сарын байдлаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, яриа, таниулга 92 хувиар, хэвлэлд өгсөн мэдээ, мэдээлэл 62 хувиар тус тус өссөн эерэг ажлын дүн гарчээ. Цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газартай хамтран шалгалт явуулахаар төлөвлөн ажиллаж эхэлжээ. 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА