Б.ЭНЭРЭЛ: ЗӨРЧЛИЙН УЛМААС ИРГЭНД УЧИРСАН 31 САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРЛЫГ ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛИЙН ШАТАНД ТӨЛЖ БАРАГДУУЛСАН

594 2017/09/13

2017 оны 7 сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хууль болон Зөрчил хянан шийдвэрлэх хуулийн хэрэгжилт болоод хуультай холбоотой бусад зүйлсийн талаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор Б.Энэрэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын www.SHD.MNсайтад ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
 -Хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Гэсэн хэдий ч иргэд тэр бүр хуулийн талаар мэдээлэлтэй болж чадаагүй байгаа. Иргэдэд чиглэсэн хууль таниулах ажил хэр их хийж байгаа вэ?

-Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд хэрэгжиж эхлээд 2 сарын хугацаа өнгөрсөн байна. 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө Захиргааны хариуцлагын тухай хууль, салбарын бусад хууль, журмаар зохицуулагдаж байсан асуудлуудыг нэгдсэн хуулиар зохицуулах, тухайн хууль, журмуудын давхардал, хийдлийг арилгах шаардлагын үндсэн дээр дээрх хуулиуд батлагдан гарсан ба өмнө хэрэгжиж байсан хууль, журмуудаар зохицуулалт хангалтгүй байсан ямар зөрчлийг, ямар албан тушаалтан, ямар арга хэлбэрээр шалган шийдвэрлэх, түүнд хаанаас хэрхэн хяналт тавих, энэхүү ажиллааганы явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хамгаалах зэрэг асуудлуудыг нарийвчлан тусгасан.

Зөрчлийн хуулиар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн 895 үйлдлийг зөрчилд тооцохоор заасан.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтад зөрчил шалгах эрх бүхий 15 байгууллагын 230 гаруй эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явуулж байна. Манай байгууллагын зүгээс хууль хэрэгжиж эхлэхээс өмнө болон хэрэгжиж эхэлснээс хойш эдгээр байгууллагууд, эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарсан сургалт, зөвлөгөөнийг удаа дараа зохион байгуулсан, мөн эдгээр хуулиудыг иргэдэд сурталчлан таниулах, гэмт хэрэг, зөрчил үйлдэх, түүнд өртөхөөс урьдчилан чиглэлээр Цагдаагийн 1, 3 дугаар хэлтсүүдтэй хамтран нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, иргэдэд гарын авлага боловсруулан тараасан зэрэг ажлыг хийгээд байна.Цаашид мөн энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа.

-Хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш дүүргийн хэмжээнд зөрчилтэй холбоотой гомдол санал хэр их ирж байна?

-2017 оны 7 дугаар сарын 1-нээс хойш Сонгинохайрхан дүүргийн прокурорын байгууллагаас зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах ажлуудыг хийсэн.Үүнд: Харъяа эрх бүхий албан тушаалтнуудаас 1375 зөрчлийн гомдол мэдээллийг хүлээн авч шалгаснаас 82 гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлж, 470 гомдол мэдээллийг хүлээн авахаас буюу зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж, 487 гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материалуудыг хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн ба 185 гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг нээсэн шийдвэртэй зөрчлийн хэргийн дугаар олгосон байна.

Зөрчлийн 185 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 65 хэргийг шүүхээр хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд прокурор оролцож тайлбар дүгнэлтээ гаргасан, эрх бүхий албан тушаалтнаас 12 хэргийг хэрэгсэхгүй болгон, 46 хэргийн зөрчил үйлдсэн этгээдүүдэд шийтгэл оногдуулсан шийдвэртэй танилцаж,  2 хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүчингүй болгон хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж, 26 хэргийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харъяалах хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагад шилжүүлэн шийдвэрлэсэн.Дээрх шийдвэрүүдийг зөрчлийн хэрэг бүртгэлтийн оролцогч нараас эс зөвшөөрч зөрчлийн хэрэг бүртгэлтийн удирдах албан тушаалтан болон прокурорт гомдол гаргасан тохиолдол байхгүй. Зөрчлийн улмаас иргэнд нийт 54 сая төгрөгийн хохирол учирсан бол хуулийн этгээдэд 16 сая гаруй төгрөгийн хохирол учирсан мэдээлэл байна. Үүнээс иргэнд учирсан 31 сая төгрөгийг хохирлыг зөрчлийн хэрэг бүртгэлийн шатанд төлж барагдуулсан байна. Мөн зөрчлийн хэрэг бүртгэлийн явцад 55 иргэнд "хүнийг саатуулах” эрх хязгаарлах арга хэмжээ авсан шийдвэрийг прокуророос үндэслэлтэй гэж шийдвэрийг хэвээр үлдээсэн ба саатуулагдсан этгээдүүдээс үндэслэлгүй саатуулагдсан талаар гомдол, санал гаргаагүй байна.

-Ер нь Сонгинохайрхан дүүрэгт гарч буй зөрчлийн дийлэнх нь хувийг ямар төрлийн зөрчил эзэлдэг вэ. Гэмт хэргийн тухайд захын дүүрэг гэдэг утгаараа хулгай давамгайлдаг гэсэн мэдээ байдаг.?

Тус прокурорын байгууллагад бүртгэгдсэн тоон мэдээ, судалгаанаас үзвэл бүртгэгдэн шалгагдсан зөрчлийн дийлэнх буюу 70 орчим хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөнтэй холбоотой зөрчил эзэлж байгаа. Тухайлбал: согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад эрхээ хасуулсан этгээд дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, иргэд явганаар зорчихдоо замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байна, жолооч нар жолоо барьж явахдаа гар утсаар ярих, жолооч болон зорчигч этгээд хамгаалах бүс хэрэглээгүй зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна.

Эдгээрээс гадна Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан "Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах” зөрчил багагүй бүртгэгдсэн ба тодруулбал олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаях тохиолдол их гарч байгаа.

Мөн 5.2 дугаар зүйлд заасан "Танхайрах”, 5.3 дугаар зүйлд заасан "Хүний биед халдах”, 5.4 дугаар зүйлд заасан "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих”, 10.3 дугаар зүйлд заасан "Хуурамч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах”, 10.4 дүгээр зүйлд заасан "Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих буюу ил задгай худалдаа эрхлэх” зэрэг зөрчлүүд манай дүүргийн нутаг дэвсгэрт давамгай гардаг нь судалгаанаас харагдаж байна.

-Тэгвэл нийтлэг тохиолдож байгаа эдгээр зөрчлийг гаргасан иргэнд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Зөрчлийн тухай хуульд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд 3 төрлийн буюу торгох, баривчлах, эрх хасах гэсэн шийтгэлийг оногдуулахаар заасан. Торгох шийтгэлийг "нэгж”-ээр тооцохоор тусгасан. 1 нэгжийг 1.000 төгрөгтэй дүйцүүлэн тооцохоор хуульчилсан. Зөрчил үйлдсэн хүнийг 10 нэгжээс 20.000 нэгтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг 100 нэгжээс 200.000 нэгж хүртэлх төгрөгөөр торгох шийтгэлтэй. Тухайлбал: Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн буюу олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан хүнийг 10 нэгж буюу 10.000 төгрөгөөр торгохоор, мөн энэ зүйлийн 2 дахь хэсэгт согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан тохиолдолд 25 нэгж буюу 25.000 төгрөгөөр, 3 дахь хэсэгт заасан мансуурсан этгээдийг баривчлах шийтгэл оногдуулаахр заасан байна.

-Та дээр дурьдсан баривчлах шийтгэлийг яг ямар тохиолдолд хэрэгжүүлж байгааг илүү тодруулахгүй юу?.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд зааснаар баривчлах шийтгэлийг дараах 7 төрлийн зөрчилд ноогдуулж байгаа.

Үүнд: Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан "Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах”, 5.2 дугаар зүйлд заасан "Танхайрах”, 5.4 дүгээр зүйлд заасан "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих”, 5.8 дугаар зүйлд заасан "Жагсаал, цуглаан зохион байгуулах журам зөрчих, 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих”, 8.6 дугаар зүйлд заасан "Хулгайлах”, 8.7 дугаар зүйлд заасан "Хөрөнгө завших” гэсэн зөрчлүүдэд дээрх шийтгэлийг оногдуулахаар байгаа.

Хууль тогтоогчоор баривчлах шийтгэлийн хугацааг 7-30 хоног байхаар хуульд заасан ба зөвхөн шүүгч энэхүү шийтгэлийг оногдуулах эсэхийг шийдвэрлэхээр тусгагдсан.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчил үйлдсэн этгээдийг шууд саатуулж болох уу. Олон нийтийн сүлжээнд ч гэсэн энэ асуудал нэлээд шүүмж дагуулсан шүү дээ?.

-Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.2, 9.1 дүгээр зүйлд "Хүнийг саатуулах” эрх хязгаарлах арга хэмжээг ямартохиолдолд хэрэгжүүлэх талаар тусгасан. Үүнд: цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан согтуурсан этгээдийг 24 цаг хүртэлх хугацаагаар саатуулах эрхтэй.Түүнчлэн дээр дурьдсан баривчлах шийтгэл оногдуулж болох зөрчил үйлдсэн этгээд оргон зайлах эсвэл дахин зөрчил үйлдэж болзошгүй нөхцөл байдал тогтоогдвол 24 цаг саатуулж болох бөгөөд шаардлагатай гэж үзвэл харъяалах шүүхийн зөвшөөрлөөр тухайн этгээдийг 72 цаг хүртэлх хугацаагаар саатуулж болно.

 -Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье?.

-Баярлалаа.

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА