Прокурорын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх хөтөлбөр

219 2016/05/05

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ
ПРОКУРОРЫН ТУШААЛ
2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр                         ДугаарА/103                                                       Улаанбаатар хот

Хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай 

Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.6 дахь хэсгийн заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 193 дугаар зүйлд заасан прокурорын бүрэн эрхийн хэрэгжилтийг хангах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтын ажлын чанар, үр дүн, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх ажлын хүрээнд прокурорын байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх "Прокурорын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг нэгдүгээр, "Прокурорын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-г хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. "Прокурорын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-нд тусгагдсан ажил, арга хэмжээний биелэлтийг тогтоосон хугацаанд нь хангахыг холбогдох ажил хариуцсан Улсын Ерөнхий прокурорын туслах, Нийслэлийн прокурор, Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга нарт, биелэлтийг нь тус тусын хариуцсан ажлын чиглэлээр тооцож, явц байдал, үр дүнг улирал бүрийн сүүлийн сарын эхний 10 хоногт багтаан танилцуулж байхыг Улсын Ерөнхий прокурорын орлогч(Ц.Бямбацогт, Г.Эрдэнэбат) нарт тус тус үүрэг болгосугай.

3. Хөтөлбөр, төлөвлөгөөнд туссан ажил, арга хэмжээ болон түүнийг хэрэгжүүлэх зорилгоор гарсан ажлын чиглэл, үүрэг, даалгаврын биелэлтийг тогтоосон хугацаанд нь ханган ажиллаж байхыг Улсын Ерөнхий прокурорын туслах, аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурор, сум дундын ахлах прокурор нарт үүрэг болгосугай.

4. Энэ тушаалаар батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөг 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Улсын Ерөнхий прокурорын туслах, Тамгын газрын дарга (Ц.Арвинбуудай)-д даалгасугай.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР,

ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН

ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ М.ЭНХ-АМГАЛАН

Улсын Ерөнхий прокурорын

2015 оны 10 дугаар сарын 06 –ны өдрийн

A/103 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

ПРОКУРОРЫН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫГ

ДЭЭШЛҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

Нэг. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэслэл, шаардлага

Прокурорын байгууллага нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн чиг үүргээ Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд заасан эрх хэмжээ, бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр” болон бусад эрх зүйн баримт бичгийн хүрээнд дэвшүүлсэн зорилтуудыг хангаж Прокурорын байгууллагын бүтэц тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг боловсронгуй болгох чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Цаашид прокурорын хяналтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, шинэ эрх зүйн орчин, бүтэц, зохион байгуулалтад үр дүнтэй ажиллах чадвартай прокурорыг бэлтгэх, прокурорын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах шаардлагатай байна.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт

Прокурорын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх замаар прокурорын хараат бус, шударга, хариуцлагатай байдлыг хангах болон олон нийтээс прокурорт итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

Хөтөлбөрийн зорилгыг хангахын тулд дараах зорилтод хүрэх цогц арга хэмжээ авна. Үүнд:

2.1. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны чанарыг сайжруулж, түүнд тавих прокурорын хяналтын үр дүнг дээшлүүлэх;

2.2. Улсын яллагчийн мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх;

2.3. Шинэ төрлийн буюу авлига албан тушаал, эдийн засгийн эсрэг гэмт хэргийг мөрдөх аргачлалд прокуроруудыг мэргэшүүлэх.

Гурав. Хөтөлбөрийн хугацаа

3.1. Хөтөлбөрийг Прокурорын байгууллагын хэмжээнд 2015-2016 онд хэрэгжүүлнэ.

3.2. Хөтөлбөр, төлөвлөгөөний хүрээнд гарсан удирдлагын баримт бичгүүдэд хэрэгжүүлж дуусах хугацаа заагаагүй бол тэдгээрийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлнэ.

Дөрөв. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ

4.1. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны чанар, үр дүнг дээшлүүлэх чиглэлээр:

4.1.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын хамтарсан улсын зөвлөгөөн зохион байгуулах;

4.1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээ тогтоох ажиллагаанд учирч буй хүндрэл, бэрхшээлийг судлаж, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлүүлэх;

4.1.3. Шинжээч томилох, шинжилгээний зардалтай холбоотой тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэх талаар санал боловсруулж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх;

4.1.4. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий байгууллагад мөрдөгдөж байгаа эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаатай холбоотой тушаал, шийдвэрийг хянаж, хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээ авах;

4.1.5. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын санал, шийдвэр нь үндэслэл бүхий баримтад тулгуурласан, хууль зүйн үндэслэлтэй байх шаардлагыг хангуулах;

4.1.6. Эрүүгийн хэргийн талаар олон нийтэд мэдээлэх журмыг боловсруулах;

4.2. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих прокурорын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ажиллах орчин, нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр:

4.2.1. Тодорхой төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах, хянах, гэм бурууг нотлох аргачлалыг боловсруулах;

4.2.2. Прокуророос зэрэгцэн болон давхар хяналт тавих ажлын зохион байгуулалтыг боловсронгуй болгох, арга барилыг чадавхижуулах;

4.2.3. Прокурорын мэргэшлийн зэрэг бий болгох, түүнийг олгох журам боловсруулах;

4.2.4. Прокурорын бүрэн эрхийг хэрэгжүүлэх ажлын орчин, нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд "Прокурорын газрын албан байрны стандарт”, "Прокурорын байгууллагын зарим хангалтын жишиг, норматив”-ыг Улсын Их Хурлаас баталдаг эрх зүйн зохицуулалтыг Прокурорын байгууллагын тухай хуулийн төсөлд шинээр тусгах арга хэмжээ авах;

4.2.5. Зарим прокурорын газрын бүтэц, орон тоо, ажлын ачааллыг судалж, холбогдох арга хэмжээ авах;

4.3. Улсын яллагчийн мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр:

4.3.1. Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан туслах прокурорын орон тоо шаардлагатай прокурорын газрыг судлаж, шийдвэрлэх;

4.3.2. Улсын яллагчийн мэтгэлцэх аргачлал боловсруулж, сургалт зохион байгуулах;

4.3.3. Шүүхээс буцсан, цагаатгасан, яллахаас үндэслэлгүйгээр татгалзсан, эсэргүүцэл биелээгүй шалтгааныг хэлэлцэх прокуроруудын зөвлөгөөн, ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэх журам боловсруулж, хэрэгжүүлэх;

4.3.4. Шүүх эрх мэдлийн байгууллагуудтай тодорхой асуудлаар санал солилцох ажил хэргийн уулзалт зохион байгуулах;

4.4. Авлига, албан тушаал, эдийн засгийн эсрэг гэмт хэргийг хянахад прокуроруудыг чадавхижуулах чиглэлээр:

4.4.1. Банк, санхүү,татвар, шүүхийн шинжилгээ, аудитын байгууллагатай хамтран сургалт зохион байгуулах;

4.4.2. Мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх сургалтыг тогтмол хийх;

4.4.3. Авлига, албан тушаал, эдийн засгийн эсрэг гэмт хэргийг шалгах, хяналт тавих чиглэлээр мэргэшсэн сургагч багш бэлтгэх, зөвлөх ажиллуулах;

4.4.4. Прокурорын эрдэм шинжилгээ, судалгааны ажил, бүтээл, хяналтын ажлын тэргүүний, шинэлэг арга барил, туршлагыг түгээх, онол, практикийн тулгамдсан асуудлаар мэдээлэл солилцох, иргэд олон нийтэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал зөвлөмж өгөх боломжийг бүрдүүлэх;

4.4.5. "E–training”сургалтын хөтөлбөр боловсруулах;

Тав. Хөтөлбөрийн санхүүжилт

5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг Прокурорын байгууллагын төсөвт тусгаж, шаардлагатай асуудлаар тусгайлан төсөл боловсруулж, хэрэгжүүлэх зэргээр шийдвэрлэнэ.

Зургаа. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

6.1. Хөтөлбөрийн хэрэгжилтэнд Улсын Ерөнхий Прокурорын газрын Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтэс холбогдох газар, хэлтэстэй хамтран дүн шинжилгээ хийж,дүгнэлт хийнэ.

Долоо. Хөтөлбөрийн үр дүн

7.1. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтын ажлын үр дүн, улсын яллагчийн мэтгэлцэх ур чадвар дээшилнэ.

Улсын Ерөнхий прокурорын

2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн

   A/103 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт 

ПРОКУРОРЫН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ

ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Хийх ажил, арга хэмжээ

Биелэлт тооцох хугацаа

Хариуцах албан тушаалтан

Биелэлтэнд хяналт тавих албан тушаалтан

Нэг.Удирдлага зохион байгуулалтын чиглэлээр

1

Аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурор, тэдгээрийн орлогч, туслах болон сум дундын ахлах прокурорын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг боловсруулж батлуулах

2015 оны

IV улирал

Улсын Ерөнхий прокурорын туслах Ц.Арвинбуудай, Е.Сагсай, Б.Бат-Орших

Улсын Ерөнхий прокурорын орлогч

Г.Эрдэнэбат

2

Прокурорын мэргэшлийн зэрэг бий болгох, түүнийг олгох журам боловсруулах

2015 оны

IV улирал

Улсын Ерөнхий прокурорын туслах Ц.Арвинбуудай

Улсын Ерөнхий прокурорын орлогч

Г.Эрдэнэбат

3

Прокурорын бүрэн эрхийг хэрэгжүүлэх ажлын орчин, нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд "Прокурорын газрын албан байрны стандарт”, "Прокурорын байгууллагын зарим хангалтын жишиг, норматив”-ыг Улсын Их Хурлаас баталдаг эрх зүйн зохицуулалтыг Прокурорын байгууллагын тухай хуулийн төсөлд шинээр тусгах арга хэмжээ авах

2015 оны

IV улирал

Улсын Ерөнхий прокурорын туслах Ц.Арвинбуудай,

Б.Бат-Орших

Улсын Ерөнхий прокурорын орлогч

Г.Эрдэнэбат

4

Нийслэл, дүүргийн прокурорын бүтэц, орон тоо, ажлын ачааллыг судалж, дүн шинжилгээ хийх

2016 оны

I улирал

Улсын Ерөнхий прокурорын туслах Е.Сагсай, Ц.Арвинбуудай,

Нийслэлийн прокурор Б.Амгаланбаатар

Улсын Ерөнхий прокурорын орлогч

Г.Эрдэнэбат

5

Прокурорын болон захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтны чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж батлуулах

2015 оны

IV улирал

Улсын Ерөнхий прокурорын туслах Ц.Арвинбуудай,

Б.Бат-Орших

Улсын Ерөнхий прокурорын орлогч

Г.Эрдэнэбат

6

Эрүүгийн хэргийн талаар олон нийтэд мэдээлэх журмыг боловсруулж батлуулах

2015 оны

IV улирал

Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга

Т.Сүхбаатар

Улсын Ерөнхий прокурорын орлогч

Ц.Бямбацогт

7

Харьяа прокурорын газар бүрт шүүхэд төрийг төлөөлөх хяналт хариуцсан прокурорын орон тоог бий болгох асуудлыг судлаж шийдвэрлүүлэх

2015 оны

IV улирал

Улсын Ерөнхий прокурорын туслах Ц.Арвинбуудай

Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат

8

Хяналтын ажлын аргачилсан заавруудын хэрэгжилтийг харьяа прокурорын газруудад шалган зааварчлах

2016 онд

Улсын Ерөнхий прокурорын туслах Е.Сагсай,

М.Оюундэлгэр, Б.Бат-Орших

Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат

9

"Прокурор” мэргэжлийн тэмцээн зохион байгуулах

Жил бүр

Улсын Ерөнхий прокурорын туслах Б.Бат-Орших,

Ц.Арвинбуудай, Л.Болд

Улсын Ерөнхий прокурорын орлогч

Г.Эрдэнэбат

Хоёр. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны чанар, үр дүнг дээшлүүлэх чиглэлээр

10

Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын хамтарсан улсын зөвлөгөөнийг зохион байгуулах шийдвэр гаргуулах

2016 оны

I улирал

Улсын Ерөнхий прокурорын туслах Ц.Арвинбуудай, Е.Сагсай

Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат

11

 

Мөрдөн байцаах байгууллагуудтай тодорхой асуудлаар ажил хэргийн уулзалт зохион байгуулах

2015 оны

IV улирал

2016 оны

II, IV улирал

Улсын Ерөнхий прокурорын туслах Е.Сагсай,

Нийслэлийн прокурор Б.Амгаланбаатар

Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат

12

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээ тогтоох ажиллагаанд учирч буй хүндрэл, бэрхшээлийг судлаж, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлүүлэх

2016 оны

I улирал

Улсын Ерөнхий прокурорын туслах Е.Сагсай, Б.Бат-Орших

Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат

13

 

Шинжээч томилох, шинжилгээ болон байцаан шийтгэх ажиллагааны зардалтай холбоотой тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэх талаар санал боловсруулж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх

2016 оны

I улиралд

Улсын Ерөнхий прокурорын туслах Е.Сагсай

Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат

14

Шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэх ажиллагааг судлаж, холбогдох арга хэмжээ авах

2016 оны

I улиралд

Улсын Ерөнхий прокурорын туслах Е.Сагсай

Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат

15

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий байгууллагад мөрдөгдөж байгаа эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаатай холбоотой тушаал, шийдвэрийг хянаж, хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээ авах

2015 оны

IV улиралд

Улсын Ерөнхий прокурорын туслах Е.Сагсай

Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат

16

Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын санал, шийдвэр бүр үндэслэл бүхий баримтад тулгуурласан, хууль зүйн үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байхыг хэвшүүлэх арга хэмжээ авах

2016 оны

I улирал

Улсын Ерөнхий прокурорын туслах Е.Сагсай

Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат

Гурав. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих прокурорын мэргэжлийн

ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр

17

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166, 1661, 263, 264, 268, 269, 270, 273,156, 150, 192, 226-228 дугаар зүйлд заасан гэмт хэргийг мөрдөн шалгах, хянах, гэм бурууг нотлох аргачлал боловсруулах

2016 онд

Улсын Ерөнхий прокурорын туслах Е.Сагсай, М.Оюундэлгэр,

Л.Болд

Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат

 

18

Прокуророос зэрэгцэн болон давхар хяналт тавих ажлын зохион байгуулалтыг боловсронгуй болгох, арга барилыг чадавхижуулах

2015 оны

IV улирал

Улсын Ерөнхий прокурорын туслах Е.Сагсай

Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат

Дөрөв. Улсын яллагчийн мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр

 

 

19

 

 

Улсын яллагч шүүх хуралдаанд мэтгэлцэх аргачлал боловсруулж, харьяа прокурорын газруудад хүргүүлэх

2015 оны

IV улирал

Улсын Ерөнхий прокурорын туслах М.Оюундэлгэр,

Е.Сагсай, Л.Болд,

Б.Бат-Орших

Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат

20

 

 

Улсын яллагч шүүх хуралдаанд мэтгэлцэх ур чадварын талаар сургалт зохион байгуулах

 

2015 оны

IV улирал

Улсын Ерөнхий прокурорын туслах М.Оюундэлгэр,

Л.Болд

Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат

21

Улсын яллагчийн мэтгэлцэх ур чадварыг ажлын үр дүнтэй холбон дүгнэлт хийж, прокурорын зөвлөгөөнөөр хэлэлцүүлэх

Улирал бүр

Улсын Ерөнхий прокурорын туслах М.Оюундэлгэр

Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат

22

Шүүхээс эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан, зүйлчлэл өөрчлөгдсөн, үйлдэл холбогдол хэрэгсэхгүй болгогдсон, цагаатгагдсан, яллахаас үндэслэлгүй татгалзсан, эсэргүүцэл биелэгдээгүй шалтгаан, нөхцлийг прокуроруудын зөвлөгөөн, ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэх журам боловсруулж, батлуулан хэрэгжүүлэх

2015 оны

IV улирал

Улсын Ерөнхий прокурорын туслах

М.Оюундэлгэр

Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат

23

Шүүх эрх мэдлийн байгууллагуудтай тодорхой асуудлаар санал солилцох ажил хэргийн уулзалт зохион байгуулах

2015 оны

IV улирал

Улсын Ерөнхий прокурорын туслах М.Оюундэлгэр

Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат

Тав. Авлига, албан тушаал, эдийн засгийн эсрэг гэмт хэргийг хянахад

прокуроруудыг чадавхижуулах чиглэлээр

24

Банк, санхүү, татвар, шүүхийн шинжилгээ, аудитын байгууллагатай хамтран сургалт зохион байгуулах

Нийслэлийн прокурорын газарт

2015 оны

IV улирал,

 

Дүүргийн прокурорын газруудад 2016 оны

I улирал,

 

Орон нутгийн прокурорын газруудад 2016 оны III, IV улирал

Улсын Ерөнхий прокурорын туслах Л.Болд

Улсын Ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбацогт

25

Авлига, албан тушаал, эдийн засгийн эсрэг гэмт хэргийг шалгах, хяналт тавих чиглэлээр мэргэшсэн сургагч багш бэлтгэх, зөвлөх ажиллуулах

2015-2016 он

Улсын Ерөнхий прокурорын туслах Л.Болд, Е.Сагсай

Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат

26

Прокурорын эрдэм шинжилгээ, судалгааны ажил, бүтээл, хяналтын ажлын тэргүүний, шинэлэг арга барил, туршлагыг түгээх, онол, практикийн тулгамдсан асуудлаар мэдээлэл солилцох, иргэд олон нийтэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал зөвлөмж өгөх боломжийг бүрдүүлэх

Жилдээ

Улсын Ерөнхий прокурорын туслах Л.Болд

Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат

27

Прокурор, туслах ажилтнуудын дунд онол, практикийн бага хурал зохион байгуулах

Жилдээ

Улсын Ерөнхий прокурорын туслах Л.Болд

Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат

28

Тодорхой төрлийн гэмт хэргүүдийг мөрдөн шалгах чиглэлээр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын хамтарсан сургалт зохион байгуулах

Жилдээ

Улсын Ерөнхий прокурорын туслах Л.Болд, Е.Сагсай

Улсын Ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбацогт

29

"E-training” сургалтын хөтөлбөр боловсруулах

Жилдээ

Улсын Ерөнхий прокурорын туслах Л.Болд

Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат

30

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166, 1661.1, 263, 264, 268, 269, 270, 273,156, 150, 192, 226-228 дугаар зүйлд заасан гэмт хэргийн зүйлчлэлээр сургалт зохион байгуулах

Жилдээ

Улсын Ерөнхий прокурорын туслах Л.Болд

Улсын Ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбацогт

31

Прокурорын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор гадаад улс орнуудад сургалтанд хамруулах, гадаадын мэргэжилтнийг урьж сургалт хийх

Жилдээ

Улсын Ерөнхий прокурорын туслах Г.Ганзориг, Ц.Арвинбуудай, Л.Болд

Улсын Ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбацогт

32

Прокуроруудыг ажилласан жилээр нь 4 шатлалын сургалтанд системтэй хамруулж байх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх

2015 оны

IY улиралд

Улсын Ерөнхий прокурорын туслах Л.Болд

Улсын Ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбацогт

 

 

 

----- о0о -----


 

 

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА