МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ДУНДАХ АМИА ХОРЛОХ ТОХИОЛДЛЫН АНХНЫ СУУРЬ СУДАЛГААГ ТАНИЛЦУУЛАВ

2 979 2017/08/31

Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалт, судалгааны төвөөс "Монгол улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдол”-ын нөхцөл шалтгаан, нийгэм эдийн засаг, гэр бүлийн нөлөөлөл, сэтгэл зүйн талаас тогтоох, тархалтыг газар зүйн байрлаар тодорхойлох, "бусдыг амиа хорлоход хүргэх” гэмт хэргийн эрүүгийн эрх зүйн зохицуулалтад дүгнэлт хийх, шүүхээс дээрх төрлийн гэмт хэргийг шийдвэрлэж буй практиктийг судлах зорилгоор анхны суурь судалгааг хийжээ. Судалгааны дүнг танилцуулах хэвлэлийн хуралд Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн захирал, хууль зүйн ухааны доктор М.Гантулга, Судалгааны багийн удирдагч, Сургалт, судалгааны төвийн, судлаач, хяналтын прокурор, Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа оролцов. Монгол Улсад 2012-2016 онд амиа хорлосон тохиолдлыг судалсан судалгааны онцлог нь сүүлийн 5 жилд Монгол Улсын хэмжээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бүх эрүүгийн хэргээс амиа хорлосон 2055 эрүүгийн хэрэг тус бүр дээр асуулт бөглөж үр дүнг нэгтгэсэн бөгөөд суурь судалгааны явцад гарсан үр дүнг бататгах зорилгоор санамсаргүй түүврийн аргаар 400 эрүүгийн хэрэг уншиж хэрэг тус бүр дээр дүгнэлт гаргасан байна. Сүүлийн таван жилийн байдлаар буюу 2012 онд 484, 2013 онд 397, 2014 онд 441, 2015 онд 388, 2016 онд 333 хүн амиа хорлосон тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Судалгааны дүнгээс таван жилийн дунджаар жилд 411 хүн амиа хорлосон байна.  2012-2016 оны хооронд 10-25 насны 605 хүн амиа хорлосон байх бөгөөд нийт 2055 тохиолдлоос 29.44 хувийг эзэлж байна.  Үүнээс 10-14 насны хүүхэд амиа хорлосон нийт 78 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хот хамгийн их 27 буюу 34.6 хувь, хөдөө орон нутгаас Хөвсгөл аймагт 10.2 хувь нь бүртгэгджээ. Хүйсийн харьцааны хувьд авч үзвэл нийт тохиолдлын 1729 нь эрэгтэй, 326 эмэгтэй хүн амиа хорлосон бөгөөд эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс 5.2 дахин их байна. Суурь судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлоход хүргэсэн шалтгаан, нөлөөлөл нь тэдний хүмүүжил болон зан байдлын онцлог, өссөн орчин болон амьдарч буй орчин, гэр бүлийн хүчирхийлэл, үерхэж буй охин, хөвгүүнтэй муудалцах, тохиолдлын бэлгийн харилцаанд орох, гэмт хэрэгт холбогдох, зан төлөвийн тогтворгүй байдал, эцэг эхийн анхаарал халамж дутмаг, хойд эцэг, эхтэйгээ ойлголцдоггүй, өөрт тулгамдаж буй асуудлынхаа талаар эцэг, эхдээ ярьдаггүй гэх мэт олон хүчин зүйлтэй холбоотой байжээ. Судалгааны дүнгээс харахад өсвөр насны хүүхдийн хувьд эцэг, эхийн зүй бус харьцаа, сурган хүмүүжүүлэгчийн шударга бус харьцааны улмаас сэтгэл гутралд орж амиа хорлосон тохиолдлууд байгаа бөгөөд сүүлийн үед өсөх хандлагатай байгаад холбогдох газрууд анхаарлаа хандуулах шаардлагатай байна. Тиймээс судалгааны нэгдсэн дүгнэлтийг үндэслэн Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яаманд холбогдох саналуудыг хүргүүлжээ. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас "Бусдыг амиа хорлох” явдлаас урьдчилан сэргийлэх ажлыг ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн дунд зохион байгуулах, судалгааны тайланд дурдсан зөрчил, дутагдлыг арилгаж, тодорхой ажил зохион байгуулж ажиллах шаардлагатай байх тул Прокурорын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийг удирдлага болгон мэдэгдэл бичиж хүргүүлээд байна.


СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА