ХОРИХ АНГИДУУДАД ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА ХОРИГДЛУУДЫН ДУНД ЗАРЛАСАН “НАМАЙГ УУЧЛААРАЙ” ЗАХИДЛЫН УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ

770 2017/08/23

Төв аймгийн прокурорын газраас санаачлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа нийт хорих ангиудад ял эдэлж байгаа хоригдлуудын дунд "Намайг уучлаарай” сэдэвт захидлын уралдаан зарласан талаарх мэдээллийг өмнө нь бид мэдээлж байсан. "Намайг уучлаарай” сэдэвт захидал хүлээн авах хугацаанд хорих ангиудаас нийт 400 гаруй хоригдол сэдвийн дагуу чин сэтгэлийн уучлалт хүссэн захидал ирүүлжээ. Тиймээс бид захидлын уралдааны шалгаруулалтыг сурвалжлахаар Төв аймгийн прокурорын газарт очив. Тус аймгийн прокурорын газраас захидлын уралдааныг шалгаруулахдаа монгол хэл, уран зохиолын багш, сэтгүүлч, яруу найрагч оролцуулсан ажлын хэсэг гаргасан байлаа. Тодруулж хэлбэл, захидлын уралдааны шалгаруулалтыг ахмад прокурор Д.Жамбалдорж, ахмад сэтгүүлч, зохиолч, яруу найрагч н.Цэрэндоо, ахмад багш н.Чогдонхорлоо, Төв аймгийн Цагдаагийн газрын сэтгэл зүйч н.Ану нарыг оролцуулан шалгаруулж, байр эзлүүлэн дүгнэсэн юм. Дээрх захидлын уралдаан улсын хэмжээнд анх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд ялтныг нийгэмшүүлэхэд чиглэгдсэн томоохон ажил гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа. Түүнчлэн Прокурорын байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хамтын ажиллагаа сайн байгаа нь тус прокурорын газраас зохион явуулж байгаа захидлын уралдаанд ялтнуудыг хамруулж захидал ирүүлж байгаагаас тодорхой харагдсан байна. Тухайлбал, Баян-Өлгий, Дорнод, Хөвсгөл, Дорноговь гэх мэт эх орны 4 зүг, 8 зовхист байгаа хорих ангиуд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ял эдэлж байгаа ялтнууд захидлаа ирүүлжээ. Захидлын уралдаанд хоригдлуудыг захидал бичих боломж нөхцлөөр нь хангаж, уралдаанд идэвхитэй оролцуулсан хурандаа Б.Нямгомбо даргатай Хорих 415 дугаар анги, хурандаа А.Намсаманд даргатай Хорих 413 дугаар анги, хошууч Ц.Сандагдорж даргатай Хорих 445 дугаар анги, хурандаа Б.Наранбаяр даргатай Хорих 403 дугаар анги, хурандаа Ж.Энхтайван даргатай Хорих 439 дүгээр анги, хурандаа Д.Дамдинцэрэн даргатай Хорих 429 дүгээр анги, Д.Даваажав даргатай Увс аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба бус газруудаасаа илүү идэвхи санаачлагатай оролцсон байна. Захидлын уралдааны тэргүүнбайранд Хорих 429 дүгээр ангид ял эдэлж байгаа Н-ийн бичсэн "Бурхан болон заларсан ижий, аавдаа зориулсан "Диваажинд илгээх захидал” шалгарчээ. Хоёрдугаар байрт Хорих 413 дугаар ангид ял эдэлж байгаа Б-гийн бичсэн "Найздаа бичсэн” захидал, гуравдугаар байрт, Хорих 415 дугаар ангид ял эдэлж байгаа А-гийн бичсэн"Прокурорт бичсэн захидал, мөн тус хорих 415 дугаар ангид ял эдэлж байгаа Б-гийн бичсэн "Охиндоо бичсэн захидал” шалгарчээ. Харин тусгай байрт Хорих 427 дугаар ангид ял эдэлж байгаа Э-гийн бичсэн "Дүүдээ бичсэн захидал”, Хорих 403 дугаар ангид ял эдэлж байгаа Э-гийн бичсэн "Алдрай үрс минь намайг уучил” захидал, Хорих 405 дугаар ангид ял эдэлж байгаа Э-гийн бичсэн "Эх орон минь намайг уучил”, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ял эдэлж байгаа А-гийн бичсэн "Бурханы оронд байгаа хоёр хүүдээ бичсэн захидал”, Хорих 445 дугаар ангид ял эдэлж байгаа Б-гийн бичсэн "Намайг уучил” шүлгээр илэрхийлсэн захидлууд шалгаруулалтад ирсэн 400 захидлаас шилдэг болон тусгай байрт шалгарчээ. Хоригдлууд захидалдаа аав, ээжээсээ, үр хүүхдээсээ, ханиасаа, эх орноосоо, хохирогчоосоо, бурхан болсон аав, ээж, үр хүүхэд, ханиасаа уучлалт гуйж бичсэн байна.Мөн хэргийг нь хянаж шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон прокуророосуучлалт гуйсан захидал ирүүлжээ. "Намайг уучлаарай” захидлын уралдааныг ийнхүү зохион байгуулсанаарулсын хэмжээнд гяндан, чанга, онцгой, жирийн дэглэмтэй ангиудад ял эдэлж байгаа хоригдлуудын сэтгэлдээ хадгалж явдаг, хэн нэгэн хүнд хэлээгүй, хэлэх гэсэн чин сэтгэлийн үгийг гаргаж, захидлыг хүлээн авах хүмүүст нь дамжуулж байгаагаараа онцлог юм байна. Бичсэн төрөл хэлбэрээр нь авч үзэхэд захидлаа үргэлжилсэн үгээр болон шүлэг зохиож хослуулан бичиж ирүүлжээ. Хоригдлууд өөрийн санаагаа үгээр илэрхийлэхдээ их бодож байж сэтгэлээсээ бичиж ирүүлсэн байгааг шалгаруултыг шүүсэн шүүгч нарын бүрэлдэхүүн хэлж байсан юм. Зарим хоригдлууд шүлэг бичээд тэрхүү шүлгээ дуу болгожээ. Захидлуудад хоригдлууд хорих ял эдэлж байхдаа барилгын, оёдлын, засварчны, үсчиний, тогоочийн гэх мэт олон дамжаа дүүргэж мэргэжилтэй болсон, суллагдаж гараад ажил хийж, сайхан амьдарна, алдаа болгоноо орхиж, алдсан хугацаагаа нөхөж амьдарна гэсэн оргилуун хүсэлтэйгээр бичсэн байна. Мөн бясалгалд сууж муу бүхнээ хаяж өөрийгөө ялан дийлж сурсан талаараа бахархан бичжээ. Захидлын уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 2017 оны 8 дугаар сарын 26-ны бямба гарагт МҮОНРТ-ийн 1-р сувгаар 19 цагаас гарах "Прокурорын мэдээлэл” нэвтрүүлгээр хүлээн авч үзээрэй.

 

 


 

 



 


 

 

 


 

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА