ТА УХАМСРЫН АЛЬ ТҮВШИНД ЯВНА БЭ

1 174 2016/05/05

Өнөөдрийн олон зуун архичин, донтон, өвчтөнүүд нөгөө тэнгэр заяат Монголчууд мөн үү? Эд баялаг эрх мэдэл, алдар нэр, албан тушаалд хүрсэн ч өвчтэй бол Та хэн юм бэ? Та хөх Монгол, хөх тэнгэрээ шүтдэг, тэнгэр заяатай та мөнх гэдгээ мэдэх үү? Үнэний ухаарлыг олохын тулд та өөрөөсөө асуух хэрэгтэй байна. Би гэж хэн бэ? Би хорвоо дээр унтах, идэх, өвдөх, өмсөх, амрах, жаргаж цэнгэх, мөнгө олох, эд баялаг хураах зорилготой ирсэн үү?
Үгүй ээ, харин бид өөрсдийн дотоод мөн чанарыг ойлгоогүй ба зөвхөн бие махбодийн шинж чанарт илүү анхаарал тавьсан учраас л тэр. Тэгвэл тэр "бидний дотоодын мөн чанар” гэж юу вэ? Хүн оюун ухаан, сэтгэл, ухамсар, сүнсээрээ мөнх чанартай ба энэ нь ариун сайхан уужуу сэтгэлтэй, орчлон ертөнц од гариг, нар сар, мөнх тэнгэрийн мэдлэг шүтлэг барилдлагатай, аз жаргал, амар амгалан, баяр баясгалан бие биенээ хайрлах, хүндлэх заяатай төржээ. Бид орчлон ертөнц байгалийн нэг хэсэг ба хэрвээ тэнгэр газар мөнх л юм бол та ч мөн ялгаагүй гэж эртний мэргэд үздэг.
Тэгвэл бид мөн чанараа /зүрх сэтгэл, ухамсар, сүнс/ хөгжүүлэхэд тэнцвэржүүлэхэд сохор зоос ч хаядаг билүү? Ингэж хөгжүүлж тэнцвэртэй байлгаж чадаагүй тохиолдолд хүн өөрөө сэтгэл бодлоо уруу татан өвдөх, ажил төрөл бүтэхгүй байж, аваар осол болон гэнэтийн саад бэрхшээлүүд тохиолдож эхэлдэг. Бас азгүйтэл, атаа жөтөө, гомдол цөхрөл бүр үйлийн үрийн болон удамшлын сайн муу мэдээллүүд ар араасаа хөврөх нь тэр. Тэгэхээр бид хорвоо ертөнцийн хэмнэл байгаль эхий жам ёсыг зөрчсөнөөрөө юу хожих вэ?
Орчлон ертөнц манай нарны аймаг, манай гариг түүн дээр орших хүн амьтан, ургамал мод чулуу, мөн Та, таны эд эрхтэн, түүнийг бүрдүүлэгч эсүүд бүгд л хэлбэлзэл давтамж, хэмнэл, өнгө, гэрэл, дуу чимээгээрээ холбогдон харилцан хамааралтай байнга хэвийн цэгцтэй байдал руугаа тэмүүлэн оршин тогтнодог болохыг нэрт эрдэмтэд битгий хэл энгийн хүмүүс ч мэддэг болсон цаг.
Орчлон хорвоо юунаас тогтдогийг олон зууны турш судалсны үндсэн дээр гаргасан дараах үзэл санаа /постулат/-г танд танилцуулъя. Бодит ертөнц дээр байгаа бүх зүйл атом молекулаас тогтдог. Атомууд нь энергээс тогтдог, энерги нь ухамсраас тогтдог. Хорвоо дээр байгаа бүх зүйл бодол санаанаас үүсдэг. Бид өөрсдийн ухамсрын жолоодогч бөгөөд хүссэн бүхнээ бүтээгч чадвартай ба мэргэн ухаан, эрүүл саруул бие, эд баялаг болон бүгдийг. Тэгэхээр дээр дурдсан бүрэн өөр өөрийн ухамсартай бөгөөд бид ухамсрыг үүсгэх тогтворжуулах, баяжуулах чадвартай болох явдал юм. Ингэснээр бид хамгийн нандин гурван хүсэл болох эрүүл саруул биетэй болж, мэргэн цэцэн ухаанаар баяжин, эд баялгаар хангалуун амьдрах үндсэн нөхцөл маань бүрдэж байгаа юм. Тэгвэл миний өнөөдрийн зорилго та бүхэндээ энэ бүхнийг зааж өгч ойлгуулах явдал юм.
Тэгвэл бүгдээрээ ухамсрын ямар түвшингүүд байдгийг сонирхоцгооё.


Өнөөдрийн байдлаар бидний ихэнх нь буюу 96%-97% нь  эхний гурван ухамсрын түвшинд амьдарч байна. Тэгвэл бидний Монголчууд XIII зуунаас өмнө хойно ч ихэнх нь буюу 96-97% нь нэгдмэл ухамсрын түвшинд хүрч амьдарч байсан нь  түүх соёл, амьдрал ахуй, хэл яриа болон харилцаа бусад бүх зүйлээс харагддаг ба тийм ч учраас хөх толбот тэнгэр язгуурт Монголчууд дэлхийг төвхнүүлэгч эзэн нь байсан юм. Энэ бүх ухамсрын түвшинг тайлбарлахаас өмнө та бүхэнд олон зуун жилийн өмнөөс хүмүүсийн дотоод ухамсрыг сэрээх замд хөтлөхдөө ашигладаг байсан модон сийлбэр хэлбэрээр хийгдэн гэгээнтэн багшийн зөвшөөрөлтэйгаар хувилагддаг байсан нэгэн сонирхолтой зургийг маш товчхон тайлбарлая. Дараах зурган дээр ганц үхэр буюу ганц хүнийг дүрсэлсэн  байдаг бөгөөд үхэр бол анх хүний гараар сургагдаж ашиглагдсан амьтан ба энэ бол тийм ч амар ажил биш. Хүмүүс хорвоод мэндлэхдээ ямар ч мэдлэггүй түүнчлэн үзэгдэж байгаагаас цааш ямар нэгэн зүйлийг эрж хайдаггүй, санаа ч зовдоггүй ба тийм болохоор  гэгээрэлд хүрэх анхны алхам нь ямар нэг зүйлийг эрж хайх, ойлгох юм. Энэ нь ухамсрын анхны шат юм. Ингээд үхрийг эрж хайгаад, олж бариад, сургаад ашиглан номхруулж үхрийг мартана гэдэг нь дотоод ухамсар оюун санаа хөгжсөний үрээр цэцэн мэргэн гэгээрэнгүй болж хайж буй зүйл тэнгэрлэг байна уу, эсвэл өнгөцхөн зуурдын материаллаг бодит ертөнцийн байна уу гэдгээ мэдэрч, мөн бусдын төлөө эх дэлхийдээ хэрэгтэй гэдгээ ухаарч эх дэлхий, хүн байгаль, орчлон ертөнц нэгдмэл гэдгээ ойлгон  бие сэтгэл байгалийн эрч хүч, энерги, жинхэнэ үнэн гэдгээ ухаардаг. Энэ ухаарал нь гэгээрлийн замд идэвхитэйгээр амьдрахад хүргэдэг.


Бас та бүхэнд изотерик судлаач Х.Цэрэндорж багшийн "Дээд эрүүл мэнд” гэдэг бүх хүнд зориулагдсан бурхны бүтээл гарсныг мэдэж байгаа байх.

Одоо эргээд үндсэн сэдэв рүүгээ орцгооё. Ухамсрын түвшингүүдийг гэгээрлийн замтай холбон дээд эрүүл мэндтэй уялдуулан баяжуулж тайлбарлавал бидний өмнө бүх зүйл тодорхой болж байна.

Тэгвэл хүн бүр өөрийгөө төгс эрүүл өөд, ухаарал өөд, амар амгалан өөд, бие ухаан сэтгэл эд баялгийн эрх чөлөө өөд, хайр гэгээрэл өөд жолоодох юм. Дээрх схем зургаас харахад нийгмийн хүрээний ухамсрын түвшинд хүнийг оюун ухаант бие хүн гэж үздэг. Бид нийгмийн хүрээний ухамсраас хальж чадахгүй байгаа учраас хэзээ ч энэ нийгэмд хүний сэтгэлийн болон ухамсрын асуудал шийдэгдэхгүй нь. Гэтэл тэртээх үеийн монголчууд чанагух ертөнцийн ухамсраас хол давж мөнх тэнгэртэй холбоо тогтоон тэндээс мэдээллээ авч ашигладаг байсан шүү дээ. Тиймээс ч хүн бол сэтгэлийн амьтан гэдгээ мэдэж сэтгэлээрээ амьдарч, дэлхийг төвхнүүлж хүн төрөлхтөний ухамсрыг өргөж, засаж залруулж, ухамсар доройг нь арчиж цэвэрлэж тэнгэрийн ташуур болж явсан агуу ард түмэн байсан болохоос биш нийгмийн хүрээний ухамсрын түвшингийн эрдэмтдийн тайлбарладгаар аян дайн хийж газар нутаг хайж, эд баялаг цуглуулж явсан юм биш. Их эзэн богд Чингис хааны энгийн нэгэн үг болох "Сэтгэлийг нь эзэмдвэл бие нь хаа холдох вэ” гэдэг дайсныгаа ч таньж сэтгэлийг нь уярааж нөхрөө болгодог агуу гайхамшгийг санацгаая. Бидний энэ нийгэмд "биеийг нь эзэмдэж сэтгэлийг нь гутаадаг” гэхэд хилсдэхгүй байх.
Тэгэхээр бидний өвөг дээдэс монголчууд минь цэвэр гэгээрлийн ард түмэн байсан ба нэгдмэл ухамсрын түвшингийн гэгээрэнгүй төр улстай байсан. Тиймээс ч цагдаагүй, шоронгүй, эмнэлэггүй улс байж, миний монголчууд ямар их хүмүүжилтэй, боловсролтой, гэгээрсэн байсны баталгаа нь энэ буюу. Эмнэлэггүй байсан нь ямар эрүүл саруул байсны баталгаа. Тэгвэл Х.Цэрэндорж багш маань дээд эрүүл мэнд гэж мөнх тэнгэрийн хүчинд ухамсартайгаар нэгдэх агуу бүтээл туурвижээ.
Монголчууд бол тэнгэрийн хуулиар, байгалийн хуулиар амьдарч байсан ард түмэн. Тиймээс ч монгол төр улсад "тэнгэрт сүслэх яам” байсан гэдэг ба одон орон, зурхай, тэнгэрийн үйл, тэнгэртэй харьцах мэргэжилтэнгүүдийг бэлддэг байсан гэдэг. Тиймээс ч шинжлэх ухаан хөгжүүлэх хэрэг байгаагүй, тэдэнд мухар сүсэгт автан шашин шүтэх хэрэг байгаагүй юм. Та бүхэн дээрх схем зургаас харахад сансрын ухамсрын түвшинд ирэхэд хүний биеийн хийн эргэлт тэгш болж өвчин зовиур арилж амар амгалан байдалд ирэх ба нэгдмэл ухамсрын түвшинд хүрэхэд амин орон тунгалаг, гэрэлтэнгүй болж үйлийн үрийн болон удамшлын бүх өвчин үгүй болдог ба үнэхээр л нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой болдог байна.

Тэгвэл хүний биед цэвэр ухамрын дадал суулгадаг технологи гарч ирээд хүн төрөлхтөний ирээдүйг гэрэлтүүлж эхэллээ.  Би хэдий эмч биш инженер хүн боловч энэ ухамсрын MEF технологийн дадлыг ойролцоогоор мянгаад хүнд суулган баяжуулснаас 200 гаруй хүн нь манай анагаахын шинжлэх ухаанаар эдгэшгүй хүнд өвчтэй гэсэн боловч далд ухамсар сэргэж баяжуулагдан эрүүл саруул амьдарч байгааг хэлэхэд үнэхээр сэтгэлд минь таатай байна. Ухамсрын энэ технологи /MEF/ нь М-шинээр үүсгэн бий болгох, Е-тогтворжуулан тэнцвэржүүлэх, F-баяжуулан бүрэн төгс болгох цэвэрлэх гэсэн гурван үе шаттай ба маш богино хугацаанд 1-7 хоногийн дотор үр дүн нь харагдаж байгаагаараа гайхалтай.
Энэ технологийг далд ухамсар энергийн талбартаа дэлхийд тэргүүлэгч доктор Сегу Кришна Рамеш зохиосон бөгөөд хүмүүсийн далд ухамсрыг сэрээснээр хүнээс гайхамшигт ид шидийн гэмээр их хүч гарч хүмүүс өөрсдийгөө анагаагаад зогсоохгүй хэдэн үеэр дамжин ирсэн бидний үйлийн үр хэмээн нэрлэгдэх сөрөг мэдээллийн эрчмээсээ салж сайхан амьдрах боломжтой зэрэг онц сонирхолтой манай багшийн ярилцлагыг та бүхэн "Далд ертөнц” сэтгүүлийн 10-р сарын дугаараас уншаарай. Орчлон ертөнц асар хурдтайгаар өөрчлөгдөн хүмүүн бидний оюун ухаан ухамсар шинэчлэгдэж буй онцгой цаг үед амьдарч байгаагаа мэдрэн амьдрал маань гайхамшигт хувьсал болж буйг харсаар бас гайхсаар, мөн бурхнаас бидний зүрх сэтгэлд илгээсэн мессеж мэдээлийнхээ учрыг олох гэж будилсаар …
Яг энэ мөч маань ухамсрын өндөр түвшний шилжилтэнд орж буй алтан үед та бид хамтдаа амьдарч байна. Хуучин амьдралын хэв маяг үеэ өнгөрөөж шинэ эрин эхэлж байна. Энэхүү өөрчлөлт зөвхөн бидний гадаад орчинд биш дотоод ертөнцөд хүчтэй явагдаж байна. Эгзэгтэй энэ үед биднийг илүү дотогшоо харж, бид гэж хэн бэ? Бид яагаад энд байна вэ? Хүн төрөлхтөн хаашаа чиглэж байна вэ гэх мэт адармаатай асуултуудад бид өөрсдөө хариулахад хүрч байна. Асуултуудын хариултуудыг өдрөөс өдөрт улам бүр олсоор, эцэст нь орчлон ертөнц хийгээд бүх зүйл нэгдмэл юм, бид бүх зүйлстэй хамааралтай юм. Түүнчлэн бидний дотоод гүнд асар их хүч, гэрэл оршиж буйг тэрхүү гэрлээ харин улам бүр гэрэлтүүлэхийн чухлыг танин мэдсээр …
Би Монголчууддаа хайртай
                                                                Нийтлэл бичиж, илгээсэн. Ж.Отгонбаатар
                                  Та бүхэн энэ тухай мэдээллийг дэлгэрэнгүй авч тодруулахыг хүсвэл 95954882-д холбогдоорой.   
 
СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА