СҮХБААТАР ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЗАРИМ ОНЦ ХҮНД ГЭМТ ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ

346 2017/06/30

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас харъяаллын дагуу хянагдсан зарим онц хүнд гэмт хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ. Үүнд:

ТӨРСӨН ОХИНОО ХҮЧИНДСЭН А-Д ШҮҮХЭЭС 22 ЖИЛИЙН ЯЛ ОНООВ

Яллагдагч А нь өөрийн төрсөн охин Б-г 2004 оны зун 9 настай байхад нь хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж бага насны хүүхдийг далимдуулан удаа дараа давтан үйлдлээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар, мөн 2007 оны 07 дугаар сарын сүүлээр 12 настай байхад нь буюу бага насны хүүхдийг биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хурьцал үйлдэн 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл удаа дараа хүчиндсэн гэх гэмт хэрэгт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар, түүнчлэн яллагдагч А нь хэрэгт шалгагдаж байх хугацаандаа буюу 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин мөрдөн байцаалтнаас зориуд зайлсхийсэн гэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгтзааснаар Сүхбаатар дүүргийнПрокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Хэргийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд яллагдагч А-г дээрх гэмт хэргүүдийгүйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 17 жил,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн  ялыг тус тус оноож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан нийт 22 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

"ОНЦ АЮУЛТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭН”-Д ТООЦОГДСОН Б-Д  ДОЛООН ЖИЛ 9 САРЫН ЯЛ ОНООЖЭЭ

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.4, 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэжээ. Шүүгдэгч Б нь урьд нь хүнд гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлж хорих ял эдэлж байсан ба "Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан "Өршөөл үзүүлэх тухай” хуулиар хорих ялыг нь өршөөн хасаж 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр суллагдсан байна. Гэвч тэрээр ялтай байхдаа давтан үйлдлээр 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Сүхбаатар, Баянгол Баянзүрх дүүргүүдэд бага насны хүүхдийг гэртээ байхад нь эд зүйлсийн авах зорилгоор " агаа нь байна... аавын чинь найз байна” гэх зэргээр хууран гэрт нь орж, хүний наймаанд авч явна гэж айлган сүрдүүлж эсэргүүцэл үзүүлвэл ална гэж сүрдүүлэн, гар утасны цэнэглэгчээр гарыг нь хүлэх, бага насны хүүхдийн бие махбодид нь хүч хэрэглэн цохих зэргээр нийт 4 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлсийн дээрэмджээ. Анхан шатны шүүх хуралдааны үеэр Б нь хумсаараа өөрийн хоолойн тус хэсгийг зүсэж, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан тохиолдол гаргаж байсан нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхээс  шүүгдэгч Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүхээс түүнд давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцон нийт 7 жил 9 сарын ял оноож, хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн шүүхээс Б-г урьд хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж 2 удаа шийтгүүлж байсан, ялаа эдэлсэний дараа дахин хүнд гэмт хэрэг санаатай үйлдсэн байх тул "ОНЦ АЮУЛТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭН” -ээр тооцжээ.

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА