НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС АЛБАН ТУШААЛТНУУДАД ХОЛБОГДСОН ЗАРИМ ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ

806 2017/06/13

Нийслэлийн прокурорын газраас албан тушаалтнууд холбогдон шалгагдсан зарим эрүүгийн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлэв. Үүнд:

1. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан "бүлэглэн гаалийн бүрдүүлэлт хийсэн автомашиндад зохих шалгалтыг хийлгэхгүй байх, дутуу мэдүүлсэн барааг илрүүлэх, нөхөн татвар төлүүлэхгүй байх, ачаатай машинуудыг гаалийн хяналтын талбайгаас хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгэхгүй, хурдан хугацаанд саадгүй гаргах Гаалийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж 2015, 2016 онд бусдаас удаа дараа хээл хахууль авсан” гэх Гааль татварын ерөнхий газрын Замын-Үүдийн гаалийн байцаагч Ц нарын 36 хүнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 06-ны өдрийн хооронд хянан хэлэлцлээ.

Улмаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц, М, Э, Н, О, Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дугаар зүйлийн 269.1, 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгүүдэд зааснаар гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 1-2 жилийн хугацаагаар хасч, 1-3 сая төгрөгийн эд хөрөнгийг хураан, 2 жил 6 сараас 6 жил 6 сар хүртэл хорих. Түүнчлэн албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн Н, А, М, Б, Д, Э, Н, С, Г, Х, О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1, 269.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сараас 3 жил 7 сарын хугацаагаар хорих ял оноож, зарим шүүгдэгч нарын ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэлээ.

2. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалт явуулсан "Монгол улсын Тэргүүн шадар сайдын зөвлөх, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа хувьдаа болон бусдад давуу байдал тогтоон ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусадтай бүлэглэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан” гэх Д нарын 5 хүнд холбогдох хэргийг ялтан, тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын дагуу Давж заалдах шатны Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцлээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор дээрх хүмүүсийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, уг зүйл хэсгээр оногдуулсан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял, хорих ялыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 1-ээс 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сараас 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, Б-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэн буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг хэвээр үлдээж шийдвэрлэсэн гэж Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА