ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ, ШАЛТГААН НӨХЦЛИЙН ТАЛААР СУДАЛГАА ХИЙВ

204 2017/06/09

Дорноговь аймгийн прокурорын газраас Алтанширээ, Айраг, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд, Сайхандулаан, Хатанбулаг, Хөвсгөл, Мандах сумдын хэмжээнд үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шалтгаан нөхцлийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний байдлаар үйлдэгдсэн гэмт хэргүүдийг 2016 оны мөн үетэй харьцуулах байдлаар судалжээ. Судалгааны дүнгээс үзэхэд 2017 оны эхний 5 сарын 29-ний байдлаар хүлээн авсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл өмнөх оноос 53-иар буюу 15.3 хувиар, эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хэрэг 28 хэргээр буюу 33.3 хувиар, хамгийн их гэмт хэрэг үйлдэгдэж байсан газар болох Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг 30 хэргээр буюу 50 хувиар тус тус буурсан хэдий ч Хөвсгөл, Мандах суманд 2016 онд гэмт хэрэг гарч байгаагүй атал 2017 онд Хөвсгөл суманд 1, Мандах суманд 3 гэмт хэрэг үйлдэгдсэн, Сайхандулаан, Айраг, Иххэт суманд үйлдэгдсэн гэмт хэргүүд болон малын хулгайн гэмт хэрэг өмнөх оноос 33.3 хувиар өссөн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарах болсон шалтгааныг судалж үзэхэд нийгмийн ядуурал, ажилгүйдэл, гэмт хэрэг үйлдэгсэд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилготой, хохирогч нар өмч хөрөнгийнхөө зохих хадгалалт хамгаалалтыг хангадаггүй, хайхрамжгүй орхидог зэрэг байдлууд нөлөөлжээ. Тиймээс гэмт хэрэг хамгийн их үйлдэгдсэн газар болох Сайншанд сумын 1, 2 дугаар багт мөн Мандах сумын нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулалттай арга хэмжээ авахуулахаар Сайншанд, Мандах сумдын Засаг дарга нарт прокурорын мэдэгдэл бичсэн байна.  Мөн судалгааны дүнтэй холбогдуулан Дорноговь аймгийн прокурорын газраас Аймгийн Цагдаагийн газарт түдгэлзээтэй байгаа хэргүүдийг илрүүлж шийдвэрлүүлэх, хулгайн гэмт хэрэг тэр дундаа малын хулгайн гэмт хэрэг өсөх хандлагатай байгааг анхаарч үйлдэгдсэн гэмт хэргийн тоо хувь хэмжээг бууруулах талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласан байна.

 

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА