УДААШИРСАН ОНЦ ХҮНД, ЭЭДРЭЭ ТӨВӨГТЭЙ ХҮН АМИНЫ ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ

292 2017/06/09

Баянгол дүүргийн прокурорын газраас 2008 онд иргэн М-ийн амь насыг онц харгис хэрцгий аргаар алсан гэх түдгэлзүүлсэн хэргийг  сэргээн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж  О, Б нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байна.  Гэмт хэрэгт холбогдогсод Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст дээрмийн хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа саатуулах байрнаас оргож Улаанбаатар хотод ирж 2008 оны 02 сарын 05-ны өдөр иргэн Ж.О-ын гэрээс эд зүйл хулгайлан авсан, мөн 2008 оны 02 сарын 08-наас 09-нд шилжих шөнө бүлэглэн, үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр, таксины жолооч М-ыг олон удаа хутгалж онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болохыг цагдаагийн байгууллага 2014 онд нөхөн илрүүлжээ.  Улмаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Хүнд, онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12, 145 дугаар зүйлийн 145.2  дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасан эрүүгийн хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулж хэлбэл, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг энэ сарын 08-ны өдөр буюу өчигдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Б, О нарыг бүлэглэж, танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан, мөн бүлэглэж, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч О-д онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, 22 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б-д 18 жилийн хугацаагаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид биечлэн ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
эх сурвалж: www.prokuror.mn
СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА