АХМАД ПРОКУРОР РЭНЧИНГИЙН МӨНХТАРИАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

682 2017/06/06

 Прокурорын байгууллагад олон жил идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж, гавъяаныхаа амралтанд гарч байгаа Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн цагаатгалын ажил хариуцсан хяналтын прокурор Р.Мөнхтариад Улсын Ерөнхий прокурорын газрын удирдлага, хамт олноос хүндэтгэл үзүүлэв. Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай, Улсын Ерөнхий прокуррын туслах прокурор, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсай, Улсын Ерөнхий прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Ж.Отгонбат, хяналтын прокурор Б.Дагвасүндэл, Ц.Өлзийжаргал, Ж.Ичинхорлоо, А.Энхжаргал, Г.Гэрэлтуяа нар оролцов. Арга хэмжээг нээж Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай хэлсэн үгэндээ "Прокурорын байгууллагад олон жил үр бүтээл гарган ажилласан, ахмад прокурор Р.Мөнхтариа нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулиар прокурорын байгууллагын хүлээсэн үүргийг хариуцан ажилласан. Энэхүү хуулийн хэрэгжилтийг хангуулах, түүн дотроо прокурорын байгууллагын хүлээсэн үүргийг олон жил нэр төртэй гүйцэтгэсэн гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангаас ахмад прокурор Р.Мөнхтариад талархал илэрхийлж, дурсгалын зүйлс гардуулах шийдвэр гаргасныг гардуулж өгье" гэж хэлэн хүндэтгэл үзүүлэв. Ахмад прокурор Р.Мөнхтариа нь улс эх орондоо 50 гаруй жил ажилласнаас хууль хяналтын байгууллагад 30 гаруй жил ажиллаж, "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон", "Алтан гадас" одон, Ардын хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн ойн медалууд, Монголын зохиолчдын Эвлэлийн 60, 80, 90 жилийн ойн хүндэт тэмдэг, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Монгол Улсын прокурорын байгууллагын "Хүндэт ажилтан", "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан" зэрэг цол, тэмдэгүүдээр шагнагдсан байна. Яруу найрагчийн уран бүтээлийн хувьд Монголын зохиолчдын намтрын товчоон, Монголын эмэгтэй зохиолчдын 1, 2 боть, Уран бүтээлийн "Уул Алтай" 1, 2 дэвтэр, "Өнгө төгөлдөр Алтай" 1, 2 дэвтэр, "Алтайн од" номын цувралууд, "Баян байдраг" зохиолчдын цуврал ном, Бие дааж хэвлүүлсэн "Дээж бичиг" шүлгийн түүвэр, "Галын бурхан" шүлгийн түүвэр, "Халхын гол залуу насаа дурсана", /Ахмадуудын дурсамж /, "Засагт хааны гоо марал" шүлгийн түүвэр, "Буруу сэрсэн зүүд" / тууж, өгүүллэг, жүжиг / "Хөх нуурын шувууд" шүлгийн түүвэр, "Монголын Эрүүгийн Эрх зүйн их нүүдэл" зэрэг бүтээлийг олон түмэндээ хүртээл болгожээ.

 

 


СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА