КАНАДЫН УЛСЫН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ҮҮРГИЙН ЗАРИМ ОНЦЛОГ

293 2017/05/17

 

Доктор Ph.D  П.ЭРДЭНЭБАТ: 

УЕПГ-ын Сургалт Судалгааны Төвийн  Судлаач, Багш, Хяналтын прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх

 

Монгол улсад Шүүх эрх мэдлийн шинэчлэл, ялангуяа ардчиллын үнэт зүйл, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн байдлаар хуулийн байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаа, зохион байгуулалтыг боловсронгуй болгох өөрчлөлт хийгдээд 20 гаран жил болж байна. Хууль хэрэгжүүлэх байгууллагуудын шинэчлэлийн хүрээнд эрх зүйн орчныг боловсронгуй болгох, тэдгээрийн эрх үүргийг тодорхой тогтоох, хүний нөөцийг бэхжүүлэх зорилт тавигдаж байгаа билээ. Энэ дагуу Монгол улстай төрийн байгуулалтын хувьд ижил төстэй орнуудын хуулийн байгууллагуудын эрх үүрэг, зохион байгуулапт, үйл ажиллагааны онцлогийг судлах, түүнтэй уялдсан мэдлэг туршлагыг түгээх бодит хэрэгцээ шаардлага тавигдаж байна. Иймд гадаад улсын прокурорын байгууллагаас Канад улсын прокурорын байгууллагын эрх үүргийн зарим онцлох туршлагыг судлан эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж судлаачид, хуулийн байгууллагын ажилтан, энэ чиглэлээр сурапцаж байгаа оюутнуудад хүргэх зорилт тавилаа.

1867 онд Британий эзэмшил дэх Хойд Америкт Холбооны улсын эрүүгийн хууль, эрүүгийн байцаан шийтгэх хууль батлагдаж, хүчин төгөлдөр мөрдөгдөх болсон. Үүнтэй уялдан Холбооны улсын Ерөнхий прокурор нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хүрээнд эрүүгийн хэргийн мөрдөн байцаалт, хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих

чиг үүргийг хэрэгжүүлэх болсон. Энэ дагуу холбооны бүрэлдэхүүнд багтсан мужийн Ерөнхий прокурор нь тухайн нутаг дэвсгэрт эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагаанд хяналт тавих, удирдлагаар хангах эрх үүрэг хэрэгжүүлдэг. Мужийн Ерөнхий прокурор нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавихын зэрэгцээ тухайн засаг захиргааны прокуроруудыг сонгон шалгаруулж, томилох эрх үүрэг хэрэгжүүлнэ.

Канад улс Англи-саксоны хуулийн тогтолцоотой улсуудад тогтсон жишгийн дагуу тусгай хяналтын прокуроруудыг томилон ажиллуулдаг. Эрх зүйн өндөр мэдлэг, чадвар туршлагатай хуульчдаас тусгай хяналтын прокуроруудыг томилж эрүүгийн хэрэгт хяналт тавиулах эрх олгодог. Холбооны прокурорын газар нь эрүүгийн хэргийн багахан хэсэгт хяналт тавьдаг бол үүний эсрэгээр мужийн прокурор нь дийлэнх эрүүгийн хэргийн байцаан шийтгэх үйл ажиллагаанд хяналт тавих, шаардлагатай нөхцөлд давхар мөрдөн байцаалт явуулах үүрэг хүлээдэг байна.

Канадад хот суурин болон хүн ам ихээр төвлөрсөн газар гэмт хэргийн гаралт нэмэгдэх болсонтой уялдан түр зуурын (цагийн-рагt time) прокуроруудыг томилж, ажиллуулах практик нэвтрүүлсэн. Ингэхдээ прокурорыг засаг захиргааны нэгж сэлгүүлэн тодорхой хэрэгт томилон түр хугацаанд ажиллуулах зохицуулалт хийдэг байна. Өөрөөр хэлбэл засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид түр зуурын прокурорын үүрэг гүйцэтгүүлэх хэлбэрээр тодорхой хугацаанд томилон ажиллуулж байгаа хэлбэр юм.

Тухайн засаг захиргааны нэгжид хуулийн хэрэгжилт, эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагаанд хяналт тавих, зохион байгуулах үүргийг прокурор бие даан хэрэгжүүлэх бөгөөд үүнийг эрүүгийн хуулиар зохицуулсан байдаг. Хот суурин газрын прокурорууд нь төрийн албан хаагчийн статустай байх бөгөөд төрийн албан хаагчдийн нэгэн адил ажпын байрны баталгаа, ажиллах нөхцөл, цалин хөлсөөр хангагддаг. Холбооны улсын прокурорт аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг. Үүний зэрэгцээ хуульчийн мэргэжилтэй хүмүүсийг сонгон шалгаруулж, орон нутаг болон алслагдмал газарт прокурорын байгууллагын нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах эрх олгож, томилон ажиллуулдаг. Орон нутагт прокурорын байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээдийн цалин хөлсийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

Мужийн прокуроруудыг тухайн засаг захиргааны нэгжийн төрийн албан хаагч гэж үзэх бөгөөд тэд мужийн Ерөнхий прокурорын өмнө үйл ажиллагаагаа хариуцан тайлагнана. Мужийн Ерөнхий прокурор нь улс төрийн тодорхой намын харьяалалтай байх тохиолдол байдаг бөгөөд түүний томилсон прокурорууд тухайн улс төрийн намыг дэмжигч хуульчид байх нь ажиглагддаг, Гэхдээ төрийн апбаны тухай хуулиар төрийн албан хаагчийн статустай болсноор улс төрийн намын харьяаллаас түдгэлзэх шаардлага зүй ёсоор тавигдана.

Канадын прокурорын байгууллага үйл ажиллагаандаа Английн барын тогтолцооны туршлагыг арга зүйн үндэс болгосон байдаг. Тухайлбал, хуульч мэргэжилтэй хүмүүсээс эрх зүйн онолын мэдлэг, туршлагыг үндэслэл болгон прокуроруудыг сонгон шалгаруулдаг. Нөгөө талаар прокурорууд эрүүгийн хэргийн

байцаан шийтгэх үйл ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцоод зогсохгүй мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулах эрхтэй байдаг. Өөрөөр хэлбэл прокурорын эрх үүрэг харьцангуй өргөн гэж ойлгож болохоор байна.

Шүүн таслах ажиллагаанаас өмнө хэрэгжүүлэх эрх үүрэг / зөвшилцөл- наймаалцал

Хуулийн байгууллагын практикт прокурор ямар үйл ажиллагаа явуулж байгаа хийгээд онолын судалгааны үр дүн зарим талаар зөрүүтэй байдаг. Учир нь онолын судалгаа нь эрүүгийн хэргийг байцаан шийтгэх үйл явцад прокурор ямар эрх үүрэг хэрэгжүүлж, хүний эрхийг хангах чиглэлд ямар үйл ажиллагаа явуулах ёстойг хэлэлцдэг. Харин прокурорын байгууллагын үйл ажиллагааны практик нь эрүүгийн хэргийн байцаан шийтгэх үйл ажиллагааны зохион байгуулалт, хяналт тавих үйл ажиллагааны бодит байдлыг түлхүү авч үздэг,

Шүүх үйл ажиллагаанаас өмнөх прокурорын хяналт тавих эрх үүрэг, түүн дотроо тодорхой эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгох үйл ажиллагаа, бүрэн эрх өнөөдрийг хүртэл олон талаар хэлэлцэгдэж, шүүмжлэгдсэн. АНУ-тай харьцуулахад Канадад прокурор гэмт хэргийг бүрэлдэхүүнгүй гэж үзэн түдгэлзүүлэх эрхийг харьцангуй хязгаарлагдмал байдлаар хэрэглэгддэг байна. Харин АНУ-д баривчлах, мөрдөн байцаах үйл ажиллагааны аль ч шатанд прокурор хэргийг түдгэлзүүлэх бүрэн боломжтой байдаг бөгөөд эрүүгийн хэргийг байцаан шийтгэх үйл ажиллагааны практикт түгээмэл нэвтэрсэн байна.

Прокуророос хэргийг түдгэлзүүлэх эрх нь хувь хүний эрх, эрх чөлөөг хангах үйл ажиллагааны хүрээнд прокурорт давуу эрх, түүнтэй уялдсан хариуцлага үүрүүлдэг. Иймд Канадын прокурорын байгууллагын үйл ажиллагааны практикт гэмт хэргийг мөрдөн байцаах үйл ажиллагааг эхлүүлэх эсвэл мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийг түдгэлзүүлэх шийдвэрийг тухайн хэргийн мөн чанар, бүрэлдэхүүн, нийгэмд учирсан гэм хор, нөхцөл байдалтай уялдуулан прокурор шийдвэрлэх боломж бүрджээ.

Ийнхүү эрдэм шинжилгээний өгүүллийн энэ хэсэгт Канадын прокурорын байгууллагууд гэмт хэргийг түдгэлзүүлэх практикийг хэрхэн хэрэглэж байгааг нарийвчлан авч үзэх шаардлагатай болж байна. Нөгөө талаар ямар нөхцөлд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хүсэлтийг хангах чиглэлд зөвшилцөлд хүрэх, хэргийн зүйлчлэлийг бууруулах (онц хүнд гэмт хэргийг, хүнд гэмт хэрэг болгох гэх мэт), нэгтгэх (хэд хэдэн зүйлчлэлтэй хэргийг нэгтгэх гэх мэт) асуудлыг авч хэлэлцэх вэ? Өөрөөр хэлбэл эдгээр үйл ажиллагааг ямар тохиолдолд, хэзээ хэрэгжүүлдэг вэ гэсэн асуулт тавигдаж байна.

Ямартай ч Канадад прокурорын бие даасан байдал, үйл ажиллагаа, түүнтэй уялдсан эрх үүрэг нь эрүүгийн хэргийг байцаан шийтгэх үйл ажиллагааны явцад хэрэгт өөрчлөлт оруулах нөхцөл болдог байна. Прокурор эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагааны явцад өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч зөвшилцөх замаар хэргийн зүйлчлэлийг буруулах, нэгтгэх, түдгэлзүүлэх бүрэн эрхтэй. Прокурорын үйл ажиллагааны нэг бүрэлдэхүүн хэсэг нь хэрэгт оролцогч талын хүсэлтийг хүлээн авч хэргийн зүйлчлэлийг бууруулах болон нэгтгэх замаар ял хөнгөрүүлэх зөвшилцлийг хэрэгжүүлэх явдал юм. Гэмт хэрэгт оролцогч талын хүсэлтийг хүлээн авч тухайн гэмт хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулснаар тухайн гэмт хэргийг мөрдөн байцаах үйл ажиллагаатай уялдан гарч болох захиргааны үйл явцыг цөөрүүлэх боломж бүрддэг байна. Тухайлбал, тухайн гэмт хэргийг эцэслэн шалгаж шүүхэд хүргэх явцад гарч болох цаг хугацаа, хөрөнгө, хүний нөөцийн зардлыг бууруулдаг. Гэхдээ хэргийн зүйлчлэлийг бууруулах, нэгтгэх, түдгэлзүүлэх шийдвэр гаргахын тулд тодорхой үндэслэл, нотолгоо бүрдүүлэх, шаардах эрх прокурорт давхар олгогдсон. Энэ тохиолдол нь прокуророос нэг талаар гэмт хэргийг мөрдөн байцаах явцад үүсчболзошгүй хүний эрхийн харилцааг давхар харгалзаж, хэрэг үйлдсэн этгээдийн хууль ёсны эрхийг хамгаалахын зэрэгцээ хохирогчийн хууль ёсны эрхэд хүндэтгэлтэй хандаж шийдвэр гаргах чадавх шаардана.

Энд дурдахгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол яах аргагүй шүүн таслах ажиллагааны дараа хэрэгт оролцогч талуудын аль аль нь шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун үлдэж чадах эсэх явдал юм. Тоглоомын онол (Саmе Тhеогу)- ын хүрээнд асуудлыг авч үзвэл эрүүгийн хэрэгт оролцогч аль нэг талын хүссэнээр шүүхийн шийдвэр гарвал нөгөө тал нь ялагдсан тал болж үлдэх нь бий, Учир нь нэгтал нь хожиж нөгөөталнь хожигдож байгаа хэлбэр юм. Тэгвэл хэргийн хүрээнд талуудын ашиг сонирхлыг ойртуулах, зөвшилцүүлэх үүрэг прокурор хүлээж чадах уу. Прокурор шүүх хуралдаанд улсын яллагчийн байр сууринаас оролцогч тал болсон нөхцөлд өмгөөлөгчийн хүсэлт, үндэслэлийг шүүгч хүлээн авч яллагдагч талд асуудлыг ашигтай шийдвэрлэсэн нөхцөлд тоглоомын онолын дагуу прокурор ялагдал хүлээсэн тал болж байгаа юм. Нөгөөталаархохирогч тал ч мөн адил үүнийг дагаад ялагдал хүлээсэн тал болох нь дамжиггүй. Харин ял хөнгөрүүлэх, зүйлчлэлийг нэгтгэх шийдвэр гаргасан прокурор улсын яллагчийн байр сууринаас шүүх хуралдаанд оролцож, шүүх нааштай шийдвэр гаргасан бол тоглоомын онолын дагуу яллагдагч этгээд болон прокурорын аль аль нь энэ тоглоомд зэрэг ялалт байгуулсан болж таарна.

Өмгөөлөгч, прокурор хоёрын тухайн хэрэг дээрх зөвшилцөл (зарим тохиолдолд наймаалцал гэж үздэг) талуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагаанд үндэслэдэг. Учир нь хохирогч ийм тохиролцоонд хүрэх хүсэл сонирхолгүй байгаа нөхцөлд прокурор хохирогчийн эрхийг хамгаалах, хангах чиглэлд яллах дүгнэлт үйлдэхийг илүүд үздэг байна. Мэдээж тухайн хэргийг бүхий л талаас нь нарийвчлан судалсны үндсэн дээр өмгөөлөгч - прокурор - хохирогчийн оролцоотой зөвшилцөл хийгдэх учиртай болдог. Иймд Канадын эрүүгийн байцаан шийтгэх практикт нэвтэрсэн прокурорт олгосон зөвшилцүүлэх эрх үүрэг нь богино хугацаанд, талуудын эрх ашигт нийцүүлэн хэргийг шийдвэрлэх зорилго агуулдаг байна.

Канадын прокурорын байгууллагын үйл ажиллагааны практикт түгээмэл хэрэглэгдэж байгаа дээрх туршлага нь гэмт хэрэгт оролцогч талуудыг байцаан шийтгэх үйл ажиллагаанд сөргөлдөгч бус хамтран оролцогч тал болгож байгаа нь хэргийн мөн чанарыг талуудын хууль ёсны эрх, ашиг сонирхолд нийцүүлэн, хуулийн хүрээнд шийдвэрлэх үйл явц болгож байна. Үүний зэрэгцээ шүүх хуралдааны явцад талуудыг зөрчилдөгч бус хэргийн үнэн мөнийг тайлбарлаж, харилцан зөвшилцөгч байх нөхцөл үүнтэй уялдан бүрдэнэ. Ямартай ч прокурорт олгосон зөвшилцүүлэх эрх нь тоглоомын онолын дагуу байцаан шийтгэх үйл ажиллагаанд оролцогч талуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг бүрэн харгалзсан шүүхийн шийдвэр гаргуулахад хөтлөх учиртай юм.

Нөгөө талаар эрх зүйн онол болон хуулийн практикт асуудлыг хоёр өөр төвшинд авч үзэж болдгийг Канадын туршлага харуулж байгаа юм. Эрх зүйн онолын хүрээнд эрүүгийн хэргийг байцаан шийтгэх үйл ажиллагаа нь төгс буюу алхам бүр нь нарийн төлөвлөгдсөн, дэс дараатай явагдах ёстой. Харин практик үйл ажиллагаанд хууль зөрчихгүй байх нөхцөлийг шалгуур болгон хэргийн мөн чанарыг авч хэлэлцэн, шийдвэрлэхийг гол болгож байгаа хэрэг юм.

Хэдий тийм ч гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, нэгтгэх, хэргийг түдгэлзүүлэх прокурорын шийдвэр олон талаар шүүмжлэл дагуулдаг байна. Эрх зүйт төрийн харилцаанд гэмт хэрэг үйлдсэн болон хохирогч талын эрхийг хангах явдал нь гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл хүлээлгэх үйл ажиллагаатай уялдах учиртай гэж үздэг. "Гэмт хэргийг хэлэлцэх, зөвшилцөх шаардлагагүй бөгөөд, түүнд тохирсон шийтгэл зайлшгүй" гэж үзэгсэд бий. Иргэний хэрэгт оролцогч талуудын хооронд зөвшилцөлд хүрэх нь хэвийн бөгөөд хүлээн зөвшөөрөгдсөн практик байдаг. Харин эрүүгийн хэрэгт байцаан шийтгэх үйл ажиллагааны үр дүнд тулгуурлан шүүхийн шийдвэрийг урьдчилан тодорхойлох эсвэл тогтоох боломжгүй гэж үздэг. Гэмт үйлдэл нь тогтоогдоогүй бол яллагдагчийн хэргийг хэрэгсэхгүй болгодог бөгөөд гэмт үйлдэл нь тогтоогдсон бол ял хүлээхээс өөр аргагүй болдог. Учир нь эрүүгийн хэрэгт зөвшилцлийн механизмыг тухайн хэрэгт оролцогч талууд харилцан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л хэрэглэх боломжтой бөгөөд үр дүнтэй. Иймд Канадын прокурорын байгууллагын үйл ажиллагаанд зөвшилцүүлэх механизмыг ялгавартай хэрэглэдэг байна.

Энэ бүгдээс үзвэл Канадын прокурорын байгууллага нь ардчилсан дэглэмтэй бусад улс орны прокурорын байгууллагын нэгэн адил эрх үүрэг хэрэгжүүлж байна. Харин засаг захиргаа, хүн амын суурьшлын онцлогийг харгалзан прокурорын байгууллагын үйл ажиллагаанд тусгай болон түр зуурын прокурорыг томилон ажиллуулах практик нэвтрүүлжээ. Канадын прокурор нь хэргийг түдгэлзүүлэх, зүйлчлэлийг бууруулах, нэгтгэх хүрээнд гэмт хэрэгт оролцогч талуудыг зөвшилцүүлэх давуу эрхтэй байдаг бөгөөд энэхүү туршлагыг эрүүгийн хэргийг хуулийн хүрээнд талуудын хууль ёсны эрх, ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэрлэх механизм болгон хэрэглэж байна.

                СУРГАЛТ СУДАЛГААНЫ ТӨВ

 

 


 

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА