ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨЛГӨӨН БОЛОВ

206 2017/05/03

Сонгинохайрхан дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх нь” зөвлөлгөөн Олон Улсын хүүхдийн Найрамдал төвд болжээ. Зөвлөлгөөнд УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Б.Мөнхцэцэг, Дүүргийн засаг дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн орлогч дарга Ж.Сандагсүрэн болон зөвлөлийн нийт гишүүд, дүүргйин Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, нийслэлийн зарим дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга нар, хороодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлийн дарга, гишүүд, төр захиргаа, хууль хяналт, цагдаагийн байгууллагуудын албан хаагчид, иргэд нийт 400-аад хүн оролцсон байна. УИХ-ын гишүүн Б.Ундармаа оролцогчдод баяр хүргэж үг хэлсэн бол Нийслэлийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй оролцож баяр хүргэж, бусад дүүргүүдэд үлгэр жишээ болохуйц өндөр түвшинд зохион байгуулж буйг онцолж, цаашид дэмжиж ажиллахаа илэрхийлжээ. Зөвлөлгөөнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Б.Мөнхцэцэг "Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс зохион байгуулсан ажил цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар”, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Чулуунжав үүхээр 2016 онд таслан шийдвэрлэгдсэн, шүүн таслах ажиллагааны талаар”, Дүүргийн прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Отгонбаяр "Сонгинохайрхан дүүрэг дэх 2015, 2016 оны эрүүгийн нөхцөл байдлын харьцуулалт, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар”, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар "2017 оны нэгдүгээр улирлын гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр”, Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга, Цагдаагийн хошууч Н.Ганбат "Замын хөдөлгөөний аюулгүй байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Мөн дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлүүдийг төлөөлөн 19 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Т.Гантөгс "Хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлийн тэргүүн туршлага” сэдвээр илтгэл мэдээлэл хийжээ. Зөвлөлгөөнд оролцогчдод зориулан дүүргийн хууль хяналтын байгууллагууд үйл ажиллагааны танилцуулга, ажлын багаж хэрэгслүүд, ном гарын авлага зэргээ дэлгэн үзүүлж, мэдээллээр ханган ажилласан бөгөөд зөвлөлгөөний төгсгөлд Монголын Цагдаагийн "Сүлд чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолт үзүүлсэн байна.
 

 Зөвлөлгөөнөөс Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд эрчимжүүлэх, уг ажлыг зохион байгуулахад дүүргийн нутгийн захиргаа, хууль хяналтын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэн аж ахуйн нэгж байгууллагуудыг татан оролцуулах, гэмт хэргийг бууруулах чиглэлээр батлагдсан нийслэл, дүүргийн ИТХ-аас баталсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах, бууруулахад хамтран ажиллах талаар "ЗӨВЛӨМЖ”-ийг гаргасан бөгөөд тус прокурорын газарт хандаж:

1. Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн буюу ял хойшлогдсон, ял эдлээд суллагдсан, захиргааны хяналтад байгаа иргэдийг нийгэмшүүлэх, албан бус боловсрол олгох, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сургах, ажлын байраар хангах ажлыг холбогдох байгууллага албан тушаалтнуудтай хамтран зохион байгуулах,

2. Хулгай болон малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, Хүүхэд залуучуудыг осол эндэгдэл зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Архи согтууруулах, хартамхи, мансууралтай тэмцэх дүүргийн дэд зөвлөлүүдийн болон хороодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зүйн дэд зөвлөлийн ажлыг улирал бүр шалган мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах талаар арга хэмжээ авч ажиллахыг зөвлөмжиндөө дурдсан байна.

 

 

 

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА