ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ХҮСЭЛТЭЭР ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ХОВОР ОЛДВОРЫГ МОНГОЛ УЛСАД БУЦААН ОЛГОХООР БОЛЖЭЭ

1 697 2017/04/14

 


 Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, Улсын Ерөнхий прокурорын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг нар Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо болсон Олон Улсын прокурорын холбооны ''Ази номхон далайн бүс нутагт үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх'' сэдэвт 10 дугаар хуралдаанд Монгол Улсын прокурорын байгууллагыг төлөөлөн оролцоод иржээ. Хуралдааны явцад прокурорын байгууллагын төлөөлөгчид, Олон Улсын прокурорын холбооны Ерөнхийлөгч Герхард Жарош, Ерөнхий нарийн бичгийн дарга Хан Морал нартай уулзаж прокуроруудад зориулсан сургалт явуулах, Олон Улсын прокурорын холбооны үйл ажиллагаанд идэвхитэй оролцож хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцан тохиролцоонд хүрсэн байна.  Түүнчлэн Олон Улсын прокурорын холбооны дэд ерөнхийлөгч, Канад Улсын холбооны прокурор Никола Махару, Хонк Конгийн хууль зүйн департментийн эрх зүйн туслалцааны газрын дарга Вин Вуалиш нартай уулзаж Канад Улсын прокурорын байгууллагатай өмнө тогтоосон хамтын ажиллагааг үргэлжлүүлэн  шинэ төсөл боловсруулах, Хонг Конгтой Эрүүгийн хэргийн эрх зүйн туслалцааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцжээ. Үүний дараа Сөүл хотноо Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, УЕПГ-ын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг нар тус Улсын Дээд Прокурорын газарт зочилж, хууль бусаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улс руу нэвтрүүлсэн Монгол Улсын соёлын үнэт өв болох үлэг гүрвэлийн ховор олдворыг Монгол Улсад буцаан олгох гэрчилгээг гардаж авчээ. Үлэг гүрвэлийн ховор олдворыг буцаан авах гэрчилгээг авсан явдал нь зүгээр ч нэг тохиолдлын үйл явдал байгаагүй юм байна. Тодруулж хэлбэл, үлэг гүрвэлийн  ховор олдворыг, Монгол Улс Солонгос Улсын Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасны дагуу гэмт хэргийн эд мөрийн баримтаар Монгол Улсад буцаан олгох талаар Улсын Ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсээс  2015 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын талд хүсэлт тавьсан байна. Энэхүү хүсэлтийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Дээд прокурорын газар хүлээн авч шүүхэд шилжүүлж улмаар шүүх тухайн ховор олдвор нь, Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хамтарсан палентологич шинжээчдийн дүгнэлтэд дурьдсанаар Монгол Улсын Өмнөговь аймгийн нутаг дахь Нэмэгт уулнаас гаралтай болохыг тогтоож буцаан олгохоор шийдвэрлэжээ. Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат Үлэг гүрвэлийн олдворыг Монгол Улсад буцаан олгож байгаа нь Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хоёр прокурорын байгууллагын үр бүтээлтэй хамтын ажиллагааны тодорхой жишээ болж байгааг тэмдэглэн хэлж, үлэг гүрвэлийн ховор олдворыг Монгол Улсад буцаан олгох үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэнд, Солонгос Улсын Ерөнхий прокурорын орлогч Dr. Kim Joo Hyun, Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын прокурор ажилтнууд, палентологийн мэргэжилтэн шинжээчид, соёлын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын үндэсний музеин ажилтнууд болон эдгээр ажиллагаанд оролцсон бусад хүмүүст гүн талархал илэрхийлсэн байна.

Ёслолын ажиллагаанд Солонгосын KBSNews, Joongang Daily, Donga News зэрэг Солонгосын хэвлэл мэдээллийн байгуулагууд оролцож сурвалжлага хийж, үлэг гүрвэлийн олдворыг хил дамжуулан худалдсан болон худалдан авсан хүмүүст ямар хариуцлага тооцож байгаа талаар асуужээ. Үлэг гүрвэлийн олдворыг хил давуулан худалдаалсан асуудлын талаар дурдьхад  Монгол улсын иргэн Мандалын Өлзийбат нь 2013 оны 8 дугаар сард Өмнөговь аймгийн Нэмэгт уул, Баянхонгор аймгийн Алтан-Уул, Цагаан хушуу, Хэрмэн цав зэрэг газраас үлэг гүрвэлийн үлдэгдлийг хууль бусаар олзворлож, Бүгд найрамдах Солонгос улсын иргэн Yang Maenggar-т худалдаж, эдгээрийг Монгол Улсаас БНСУ руу хууль бусаар хил нэвтрүүлсэн байна.Түүний гэмт үйлдэлд цагдаагийн байгууллага Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн бол БНСУ-ын Дээд прокурорын газар Yang Maenggar-т холбогдуулан мөн адил эрүүгийн хэрэг үүсгэж, үлэг гүрвэлийн олдворуудыг эд мөрийн баримтаар хураан авчээ. Үүний дараа үлэг гүрвэлийн олдворуудын гарал үүслийг тогтоолгох зорилгоор 2016 оны 05 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Палентлоги геологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач, БНСУ-ын Сөүлийн Их сургуулийн профессор нарыг палеонтологийн шинжээчээр томилсон байна. Шинжээчид БНСУ-ын Гвачеон хотын Үндэсний шинжлэх ухааны музейд 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр газар нь дээр нь очиж палеонтологийн шинжилгээ хийж, тухайн олдворууд Монголын говийн хожуу Цэрдийн өөр хоорондоо геологийн цаг тооллын хувьд ялгаатай эд зүйлс байгаад зогсохгүй, олдворуудыг Өмнөговь, Баянхонгор аймгийн нутаг дахь Нэмэгт, Алтан-Уул, Цагаан хушуу, Хэрмэн цав зэрэг газруудаас малтлага хийх технологийг зөрчиж, хууль бусаар олзворлосон байна гэсэн дүгнэлт гаргажээ. Энэ дагуу Улсын Ерөнхий прокурорын газраас Эрүүгийн хуулийн 92 дугаар зүйлд заасныг баримтлан,  БНСУ-аас Монгол Улсад буцааж шилжүүлэн авах хүсэлтийг Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд Эрүүгийн хэргийн талаарх эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний 1.3 болон 17 дугаар зүйлд заасны дагуу тус улсын Дээд прокурорын газарт хүргүүлж байжээ. Хүсэлт тавьсаны хариуд Солонгос Улсын прокурорын газар анх удаа гадаадын орны соёлын өвийг эх оронд нь буцаан шилжүүлэх ажиллагааг Монгол Улсын прокурорын байгууллагын хүсэлтээр ийнхүү хэрэгжүүлсэн байна. Харин түүхийн үнэт өв болох Үлэг гүрвэлийн олдворуудыг Монголд авчрахын тулд манай улсаас зардлыг нь шийдэх ёстой гэнэ.   

 

 

 

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА