НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ОЛНЫ АНХААРАЛ ТАТСАН, ОНЦ ХҮНД ЗАРИМ ХЭРГҮҮДЭД ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЭН ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

1 848 2017/03/15

 

Нийслэлийн прокурорын газраас олны анхаарал татсан, онц хүнд хэргүүдэд прокурорын яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүллээ. Тухайлбал :

-Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан "Украйн Улсын иргэн А нарын 5 этгээд урьдчилан үгсэн тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт Хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэл, боомт бус газраар Засгийн газрын 2013 оны 15 дугаар тогтоолоор гадаад улсад гаргахыг хориглосон 128.000.000 төгрөгийн үнэлгээтэй 8 ширхэг идлэг шонхор шувууг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэх эрүүгийнхэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шийдвэрлүүлэхээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

- Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс шалгасан "БНХАУ-ын иргэн W нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Х-н гар, духны хэсэгт 6 удаа заазуурдаж, онц харгис хэрцгий аргаар алсан, уг гэмт хэргээ нуун далдлах зорилгоор гэрт нь байсан 4 настай А-ын зулайн тус газарт заазуурдаж алсан, мөн 12 настай Б-ын толгойн тус газарт заазуурдаж хүнд гэмтэл учруулан санаатайгаар алахыг завдсан” гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

- Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгасан "2014 онд Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим санд бүртгэлийн ажилтнуудын нэвтрэх эрхийг хууль бусаар ашиглан нэвтэрч гадаад улсаас Монгол Улсад сэлбэгээр оруулж ирж угсран, албан татвар төлөхөөс зайлсхийсэн тээврийн хэрэгслүүдэд улсын дугаар, гэрчилгээг олгож, бусдаас хээл хахууль авсан” гэх Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Д нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

- Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгасан "гаалийн бүрдүүлэлт хийсэн автомашинуудад хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгүй хурдан хугацаанд саадгүй гаргах, мөн татварын хувь хэмжээг бууруулахаар амлан БНХАУ-аас Замын-Үүд дэх гаалийн газрын хяналтын талбайд орж ирсэн автомашинуудад ачигдсан бараанд төлөгдвөл зохих татварын мөнгийг бүрэн төлүүлэлгүйгээр гаргаж, бусдаас удаа дараа хээл хахууль авсан” гэх Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц нарын нэр бүхий 36 хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА