БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЭРХ ЗҮЙН АКАДЕМИТАЙ "САНАМЖ БИЧИГ" БАЙГУУЛЛАА

1 099 2017/02/24

Улсын Ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг тэргүүтэй 20 прокурор 2017 оны 02 дугаар сарын 14-нөөс 21-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад сургалтанд оролцож, ажлын уулзалт хийлээ.

Уулзалтын арга хэмжээний үеээр Монгол Улсын Ерөнхий прокурор газар, Турк Улсын Эрх зүйн академи хооронд хамтын ажиллагааны "Санамж бичиг" байгуулж, Турк Улсын Эрх зүйн академын захирал Илмаз Акчил, Улсын Ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг нар гарын үсэг зурав.

Монголын прокурорын төлөөлөгчдийг Анкара хотод БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагын тэргүүн дэд ерөнхийлөгч ноён М.Сурия хүлээн авч уулзан, хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцож, санамж бичгийн дагуу 3 жилийн хугацаатай хэрэгжих төсөл хөтөлбөрийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Түүнчлэн БНТУ-ын Ерөнхий прокурор Мехмед Акаржа, түүний орлогч Халил Адигузел нар төлөөлөгчдийг хүлээн авч, өөрийн орны прокурорын байгууллагын үйл ажиллагааг танилцуулаад, хоёр орны прокурорын байгууллагын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Ерөнхий прокурор Мехмед Акаржа Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсад энэ оны 9 дүгээр сард айлчлахаар төлөвлөж байгаагаа илэрхийлэв.

Айчлалын хүрээнд төлөөлөгчдийг БНТУ-ын Анкара хотын баруун бүсийн шүүх, прокурорын газрын ерөнхий прокурор Илас Өзбек, орлогчийн хамт хүлээн авч уулзан, байгууллагын үйл ажиллагааг танилцуулж,  прокурорын өдөр тутмын үйл ажиллагаа, шүүх хурал хэрхэн явагдаж байгаа талаар практик сургалт явуулж, харилцан туршлага солилцсон юм.

Монголын прокурорын төлөөлөгчид "Туркийн Эрх зүйн академи”-ийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд 7 хоног суралцсан ба тус академийн ерөнхийлөгч Илмаз Акчил амжилттай суралцсан гэрчилгээ гардууллаа.

Энэхүү арга хэмжээнд Турк Улсын Ерөнхий прокурор Мехмед Акаржа, түүний орлогч Халил Адигузел, Туркийн Эрх зүйн академийн ерөнхийлөгч Илмаз Акчил, түүний орлогч, TIKA-гийн тэргүүн дэд ерөнхийлөгч ноён М.Сурия нар байлцаж прокуроруудад баяр хүргэж, дурсгалын зүйл гардуулан, зураг татуулав.

Төлөөлөгчид БНТУ-ын Анкара, Истанбул зэрэг хот, түүх соёлын дурсгалт газраар аялж Туркийн ард түмний түүх, ёс заншил, соёлын дурсгалтай танилцлаа.

Хамтран ажиллах "Санамж бичиг"-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улсын Ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсээс урт хугацааны хамтын ажиллагааны төсөл боловсруулахаар Турк Улсын Ерөнхий прокурорын газар, ТИКА, Туркийн эрх зүйн академтай хамтран ажиллаж эхлээд байна.

 Бүгд Найрамдах Турк Улсын Эрх зүйн академийн ерөнхийлөгч Илмаз Акчилтай

"Санамж бичиг" байгуулах арга хэмжээ


 БНТУ-ын Ерөнхий прокурор Мехмед Акаржа Монгол Улсын прокурорын байгууллагын

төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж байгаа нь

БНТУ-ын Ерөнхий прокурорын газарт сургалтанд хамрагдаж байгаа нь

Бүгд Найрамдах Турк Улсын Эрх зүйн академид зочлох үеэр

БНТУ-ын Анкара хотын баруун бүсийн шүүх, прокурорын газрын

ерөнхий прокурор Илас Өзбектэй уулзах үеэр

БНТУ-ын Анкара хотын баруун бүсийн шүүх, прокурорын газрын

үйл ажиллагаатай танилцах үеэр

БНТУ-ын Анкара хотын баруун бүсийн шүүх, прокурорын газарт шүүх хурал

хэрхэн явагдаж байгаа талаар практик сургалт явуулж, туршлага солилцох үеэр

 БНТУ-ийн Ерөнхий прокурор Мехмед Акаржа болон түүний орлогч, газар,

хэлтсийн дарга нарын хамт 

БНТУ-ийн Үндсэн хуулийн цэцээр айлчлах үеэр


 



 

 

 

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА