ДОРНОД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ОНЦ ХҮНД ГЭМТ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ

239 2017/02/23

 

Дорнод аймгийн Прокурорын газраас 2016 оны 4 дүгээр улиралд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн онц хүнд ангиллын 6 эрүүгийн хэргийг тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 1 дүгээр сард эцэслэн шийдвэрлэсэн байна.

Тухайлбал:

1. О-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 сарын 05-наас 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баян-Уул суманд байрлах өөрийн гэрийнхээ хашаанд иргэн Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт модоор цохиж санаатай алсан гэмт хэрэгт аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Хэргийг Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд О-д 6 жил 8 сарын хорих ял оногдуулж, ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр,

2. Б-нь ялтай байх хугацаандаа 2016 оны 03 сарын 19-нөөс 2016 оны 04 сарын 16-ны хооронд давтан үйлдлээр 2 удаа, мөн Б-тэй 2014 оны 01 сарын 07-ны өдрөөс 2016 оны 03 сарын 19-ний өдрийн хооронд бүлэглэж, бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Хэргийг Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд Б-д 10 жил 1 хоног хорих ял оногдуулж, ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, харин Б овогтой Б-д 2 жил 6 сар хорих ял оногдуулж, ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр,

3. Э-нь согтуурсан үедээ 2016 оны 7 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баяндун сумын нутаг "Цагаан чулуутын адаг” гэх газарт оршин суух иргэн Б-н гэрт бага насны хүүхдийг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Хэргийг Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд Э-д 4 жил 6 сарын хорих ял оногдуулж, ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр,

4. Б-нь согтуугаар 2016 оны 11 сарын 05-наас 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн нутаг дэвсгэрт иргэн А-ийн зүүн мөр, далан тус газар хутгалж, санаатайгаар амь насыг нь хохироосон гэмт хэрэгт аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Хэргийг Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд Б-д 14 жилийн хорих ял оногдуулж, ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр,

5. О-нь хүнийг алах гэмт хэрэгт шийтгүүлж, ялтай байх хугацаандаа согтуугаар, давтан үйлдлээр Дорнод аймгийн Матад сумын нутаг "Зүүн тосон” гэх газарт 2016 оны 06 дугаар сарын 07-ны орой Т-г өс хонзонгийн сэдэлтээр, биеэ хамгаалж чадахгүй байгааг нь мэдсээр байж, онц харгис, хэрцгий аргаар олон тооны гэмтэл шарх учруулан зодож амь биед нь аюултай хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.10, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Хэргийг Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд О-г онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, 22 жилийн хорих ял оногдуулж, ялыг онцгой дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр,

6. Б нь 2015 оны 08 сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд насанд хүрээгүй Э-г хүч хэрэглэн хүчиндсэн, мөн давтан үйлдлээр, 2016 оны 02 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө БНХАУ-ын Амгаланбаатар хотод байрлах зочид буудалд насанд хүрээгүй Н-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүчиндсэний улмаас жирэмсэлж, улмаар үр хөндүүлэн хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Хэргийг Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд Б-г насанд хүрээгүй хүнийг давтан үйлдлээр хүч хэрэглэж хүчиндсэний улмаас хохирогчид хүнд хор уршиг учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 15 жил 1 хоногийн хорих ял оногдуулж, ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.

Мөн 2013-2016 онд тус аймгийн хэмжээнд үйлдэгдсэн хүнд, онц хүнд ангиллын буюу хүнийг санаатай алах, бусдын эд хөрөнгийг онц их хэмжээгээр хулгайлсан нийт эрүүгийн 5 хэрэг анхан болон давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж байна.

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА