МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР М.ЭНХ-АМГАЛАН БНСУ-ЫН ЭЛЧИН САЙД У СУН-ИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

221 2017/02/09

Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун, Элчин Сайдын Яамны Ерөнхий консул Ким Духан, "Койка" Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь орлогч Вон Жи Ён нарыг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Монгол Улсын прокурорын байгууллага, Бүгд Найрамдах Солонгос Улсын прокурорын байгууллагын хамтын ажиллагаа өргөжиж байгааг дурдаад, БНСУ-ын прокурорын байгууллагын дэргэдэх "Хууль зүйн хүрээлэн"-тэй хамтран ажиллаж, КОЙКА байгууллагын чиглэлээр явагддаг сургалтад прокуроруудаа хамруулж, Солонгос Улсын хуулийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцуулсан нь үр дүнтэй, чухал ажил болсныг тэмдэглэн хэллээ.

Цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, Монгол Улсын прокуроруудыг Солонгос Улсын прокурорын байгууллагын дэргэдэх "Хууль зүйн хүрээлэн"-гийн сургалтанд хамруулах, мөн тус хүрээлэнгээс багш, мэргэжилтэнгүүдийг урьж Монгол Улсад сургалтыг зохион байгуулах шийдэл байж болох талаар санал тавилаа.

Элчин сайд У Сун нь хэлсэн үгэндээ 2014 онд Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Солонгосын "Хууль зүйн хүрээлэн"-тэй хамтран ажиллах "Санамж" бичиг байгуулсан нь манай 2 улсын хуулийн байгууллагуудын үйл ажиллагаа өргөжих зам нээгдсэн гэдгийг онцоллоо.

Түүнчлэн Койка Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын зүгээс хуулийн байгууллагын ажилтнуудад сургалт явуулах замаар маш их дэмжлэг үзүүлж, Монгол, Солонгос хоёр орны хууль, хяналтын байгууллагыг холбож өгч байгааг хэлээд Монгол Улсын Ерөнхий прокурорын зүгээс тавьсан санал, хүсэлтийг Койка-ийн Олон Улсын хамтын ажиллагааны төв байгууллагад уламжлахаа илэрхийлэв.

Уулзалтад Ерөнхий прокурорын туслах прокурор, Гадаад харилцаа эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг байлцлаа.

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА