ЗААВАР

МОНГОЛ УЛСЫН

ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ТУШААЛ

2015 оны 08 сарын 11 өдөр                                  Дугаар А/88                                         Улаанбаатар хот

Аргачилсан заавар, эрх зүйн

хэлбэрийн загвар батлах тухай

Прокурорын байгууллагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь: 

1."Прокурорын хяналтын ажилд болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан заавар”-ыг нэгдүгээр, "Прокурор шүүх хуралдаанд төрийг төлөөлөх ажпын аргачилсан заавар”-ыг хоёрдугаар, "Прокурорын хяналтын ажилд хөтлөгдөх бүртгэл, судалгаа, ажил дүгнэх үнэлэмж, хяналтын эрх зүйн хэлбэрийн загвар”-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 32, 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 229, 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/33, 5 дугаар сарын 4-ний өдрийн А/46, мөн сарын 7-ны өдрийн А/52 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тушаалыг 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

4.Энэ тушаалаар баталсан заавар, эрх зүйн хэлбэрийн загваруудаар прокурор, ажилтнуудын дунд сургалт зохион байгуулж, прокурорын хяналтын ажилд хэрэгжилтийг хангуулж, тус тусын хяналтын харъяаллын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад хүргүүлэн үйл ажиллагаанд нь мөрдүүлж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурор, Сум дундын ахлах прокурор нарт үүрэг болгосугай.

5.Энэ тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улсын Ерөнхий прокурорын орлогч (Г.Эрдэнэбат), Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс (Е.Сагсай), Шүүхэд төрийг төлөөлөх хэлтэс (М.Оюундэлгэр), Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэс (Г.Ганзориг)-т тус тус даалгасугай.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР

ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН

ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ М.ЭНХ-АМГАЛАН

 

Улсын Ерөнхий прокурорын

2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн

А/88 дугаар тушаалын хоёрдугаар

хавсралт

Прокурор шүүх хуралдаанд төрийг төлөөлөх

АРГАЧИЛСАН ЗААВАР

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

Прокурор Эрүүгийн хэргийн анхан шатны

шүүх хуралдаанд оролцох

1.1. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд бэлтгэх

1.1.1. Прокурор эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо дараахи бэлтгэлийг хангана.

а/ Хэргийн түүвэр, яллах дүгнэлт, хэргээс хуулбарлан авсан шаардлагатай нотлох баримтуудтай танилцан, шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээчээс асуух асуулт, тэдгээрийн мэдүүлэгт өгөх няцаалт, хэлэх ялын шүүмжлэл зэргийг бэлтгэнэ.

б/ Томилолтоор шүүх хуралдаанд оролцох тохиолдолд урьдаас хэргийн материалтай танилцаж, тэмдэглэл хөтлөх ба зүйлчлэл, нотлох баримтын талаар яллах дүгнэлт үйлдсэн прокуророос зөрүүтэй саналтай бол энэ тухай дээд шатны прокурорт заавал танилцуулна.

в/ Шүүх хуралдаанд орохын өмнө холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенци, Улсын дээд шүүхийн тогтоол зэрэг шаардлагатай удирдамжийн баримт бичгийг уншиж судална.

г/ Яллах дүгнэлтийн хавсралтанд дурдсан байцаан шийтгэх ажиллагааны оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулах талаар шүүхээс тодорхой арга хэмжээ авсан эсэхийг танилцана.

д/ Хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш яллагдагч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаас гаргасан хүсэлтийг хууль ёсны үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийнэ.

е/ Шүүх бүрэлдэхүүнд тухайн шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар томилсон шүүгч оролцсон эсэхийг танилцана.

ё/ Шүүх хуралдаанд оролцогчдыг татгалзан гаргах хуульд заасан үндэслэл байгаа эсэхийг судална.

ж/ Яллагдагчаар татах тухай тогтоол, яллах дүгнэлтийн хуулбарыг шүүх хуралдаан эхлэхээс 3 хоногийн өмнө зарлан дуудах хуудасны хамт шүүгдэгчид гардуулан өгсөн эсэхийг танилцана.

з/ Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцуулах журмыг баримталсан эсэхийг нягтална.

1.2. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцох

1.2.1. Улсын яллагч нь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд яллах баримтыг нотлох үүргийг хүлээж, дараахи байдлаар оролцоно.

а/ Шүүх хуралдаанд хэд хэдэн шүүгдэгч, хохирогч, яллах талын гэрчүүд оролцож байгаа бол эхэлж хэнээс мэдүүлэг авах, хохирогч, гэрч, шинжээчийг дуудан оролцуулах, оролцогчоос шүүхэд шинээр гаргаж өгсөн баримтыг үнэлж дүгнэх, шинжилгээ хийлгэх, эд мөрийн баримтад үзлэг хийх, туршилт хийлгэх, шүүх хуралдааныг хойшлуулах, үргэлжлүүлэх, нээлттэй, хаалттай явуулах зэрэг асуудлаар саналаа хэлнэ.

б/ Яллагдагчаар татах тухай тогтоол, яллах дүгнэлтийг уншиж сонсгоно.

в/ Шүүгдэгч нь яллагдагчаар татах тухай тогтоол, яллах дүгнэлтийг тайлбарлуулах хүсэлтэй байвал түүнд ямар гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн аль зүйл, хэсгээр яллагдагчаар татсаныг тодорхой тайлбарлаж өгнө.

г/ Шүүгдэгч, хохирогч, шинжээч мэдүүлэг өгсний дараа, гэрчийг шүүх хуралдаанд оролцуулахаар санал тавьсан бол эхэлж асуулт тавина.

д/ Шүүх хуралдааны явцад өмгөөлөгч болон бусад оролцогч нараас хөтөлсөн, тулгасан, хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаагүй, хамааралгүй асуулт асуувал зогсоолгохоор хуралдаан даргалагчид санал тавина.

е/ Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлгийн үед мэдүүлэг өгөхөөс татгалзсан, гаргасан мэдүүлэг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлгээс ноцтой зөрсөн, эсхүл хэргийг түүний оролцоогүйгээр хэлэлцэж байгаа тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг уншиж сонсгоно.

ё/ Шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэрч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, байцаан шийтгэх тодорхой ажиллагааны тэмдэглэл зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд цуглуулсан шаардлагатай нотлох баримтуудыг уншиж сонсгоно.

ж/ Нотлох баримтыг шинжлэн судлах явцад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байцаан шийтгэх тодорхой ажиллагаа явуулах талаар санал гаргана./хэргийн газрын үзлэг, туршилт хийх, шинжилгээ хийлгэх гэх мэт/

з/ Эрүүгийн хэргийн талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр гүйцэтгэх ажлын арга, хэрэгсэл ашиглаж цуглуулсан баримт сэлтийг шүүхээр хэлэлцүүлэхээр бол шүүх хуралдааныг хаалттай явуулах талаар санал тавина.

и/ Хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтуудад тулгуурлан шүүх хуралдааны шүүмжлэлийн үед ялын санал гаргана.

1.2.2. Ялын санал нь дараахи бүтэцтэй байна.

а/ Удиртгал: Хэнд холбогдох хэргийг яллахаар ямар хуулийн аль зүйл, хэсгийг баримтлан шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож байгаа талаар;/ҮХ 56, ЭБШХ 239, ПБТХ 15/.

б/ Хэргийн байдал: Шүүгдэгч нь хаана, хэдийд, ямар гэмт хэргийг хэрхэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, шалтгаан нөхцөл, учруулсан хор уршиг, хохирлын талаар;

в/ Нотолгоо: Үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан ямар нотлох баримтуудаар хэрхэн нотлогдож байгааг тодорхой хэлнэ.

г/ Яллах хэсэг: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн аль зүйл, хэсэгт заасан ялыг хэр хэмжээтэй оногдуулах, ялыг хүндрүүлэх нөхцөл байдал, хорих ял эдлүүлэх дэглэм,ял хойшлогдсон, тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн бол өмнөх ялыг нэмж нэгтгэх, нэмэгдэл ял хэрэглэх тухай;

- Хохирол төлсөн байдал, төлөгдөөгүй хохирлыг хэрхэн шийдвэрлэх талаар;

- Хураагдсан эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх талаар;

- Мөрдөн байцаалтын шатанд цагдан хоригдсон хоногийг хэрхэн тооцох, цаашид шүүгдэгчид ямар таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх талаар;

- Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур хураах талаар;

- Шүүгдэгч нь насанд хүрээгүй, эсхүл жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэг байвал ял хойшлуулах, хуульд зааснаас хөнгөн ял оногдуулах, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нөхцөл байдлын талаар;

- Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд учруулсан хохирлоо бүрэн төлж, гэм хорыг арилгасан, хохирогчтой сайн дураар эвлэрсэн, эсхүл хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх талаар;

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар ял хөнгөрүүлж оногдуулах, Өршөөл үзүүлэх тухай хуулиар ялаас хасах буюу хөнгөрүүлэх үндэслэл байгаа талаар;

- Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл байгаа талаар;

- Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцуулах талаар;

1.2.3. Шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн, завдсан, төгссөн, төгсөөгүй алин болох, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол оролцогч нэг бүрийн оролцоо, гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах санал тавина.

1.2.4. Олон шүүгдэгчтэй, ээдрээ төвөгтэй хэргийн шүүх хуралдаанд хэд хэдэн улсын яллагч оролцож болно.

1.2.5. Шүүмжлэлийг эсрэг тал няцаасан тохиолдолд улсын яллагч нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий тайлбар хэлнэ.

1.2.6. Улсын яллагч шүүгдэгчийг гэм буруугүй хэмээн яллахаас татгалзсан, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаах саналыг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө бичгээр гаргана.

1.2.7. Улсын яллагч нь өөр гэмт хэрэг үйлдсэн талаар шүүгдэгчийн мэдүүлэг, энэ тухай хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагаас ирүүлсэн албан бичгийг үндэслэж хэргийг буцаах санал гаргахгүй, хэргийг хэлэлцэх ажиллагааг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явуулж, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах хуулийн заалтыг баримтлан шийдвэрлүүлэхээр дүгнэлт хэлнэ.

1.2.8. Улсын яллагч нь дараахи хэргийн шүүх хуралдаанд оролцсон тухайгаа дээд шатны прокурорт тухай бүр танилцуулна.

а/ Онц ноцтой аргаар үйлдэгдсэн онц хүнд гэмт хэрэг;

б/ Олон нийтийн анхаарал татсан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдсэн гэмт хэрэг;

в/ Төрийн өндөр албан тушаалтан, дипломат дархан эрх ямба эдэлж байгаа хүн, шүүгч, прокурор болон авлигатай тэмцэх, хил хамгаалах, тагнуул, цагдаа, тахар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах албан тушаалтанд холбогдох гэмт хэрэг;

1.2.9. Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтээ 2 хувь үйлдэж, хувийг хэрэгт хавсаргуулж, нөгөө хувийг орлогч /хэлтсийн дарга, сум дундын ахлах/прокурорт танилцуулан, байгууллагын бичиг хэрэгт хадгалуулна.

1.2.10. Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдаан даргалагч, нарийн бичгийн дарга гарын үсэг зурснаас хойш 3 хоногийн дотор танилцан, засвар оруулах шаардлагатай бол бичгээр санал гаргана.

1.2.11. Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг хүлээн авч, дараахи зөрчил байгаа эсэхийг хянана.

а/ Ял хөнгөрүүлснээс бусад тохиолдолд яллах дүгнэлт, яллагдагчаар татах тогтоолд дурдаагүй хуулийн зүйл, хэсгээр шүүгдэгчид ял оногдуулсан;

б/ Ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг зохих зүйл, хэсгийг зөв баримтлаагүй;

в/ Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тодорхой хэрэг, үйлдлийг тогтоолд заагаагүй орхигдуулсан;

г/ Тогтоолыг уншиж сонсгосны дараа засвар оруулсан, хуульд заасан шаардлагыг зөрчиж үйлдсэн; /ЭБШХ 294-298/

д/ Шүүх хуульд заасан журам, арга хэрэгслээр цуглуулж бэхжүүлээгүй нотлох баримтыг үндэслэн тогтоол гаргасан;

е/ Хууль буруу хэрэглэсэн;

ё/ Шаардлагатай бусад үндэслэл;

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ.

прокурор Эрүүгийн хэргийн

давж заалдах БОЛОН ХЯНАЛТЫН шатны

шүүх хуралдаанд оролцох

2.1. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох

2.1.1. Прокурор эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо анхан шатны шүүх хуралдаанд оролцохтой нэгэн адил бэлтгэлийг хангана.

2.1.2. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор "Улсын яллагчийн эсэргүүцэл”, яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө хэргийг буцаасан шүүгчийн захирамжид "Прокурорын эсэргүүцэл”, аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурор шүүхийн тогтоолыг эс зөвшөөрвөл "Дээд шатны прокурорын эсэргүүцэл”бичнэ.

2.1.3. Хүндэтгэн үзэх шалтгаанаар эсэргүүцэл бичих хугацааг хэтрүүлсэн бол түүний шалтгаан, нотолгоог тодорхой зааж, хэтэрсэн хугацааг сэргээлгэх хүсэлтийг тогтоол гаргасан шүүхэд гаргана.

2.1.4. Давж заалдах шатны шүүх хурлаас өмнө прокурор өөрөө эсхүл аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурор, сум дундын ахлах прокурор доод шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг буцаан авч болно.

2.1.5. Ялтан, хохирогч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасан тохиолдолд шаардлагатай гэж үзвэл прокурор тайлбар бичнэ.

2.1.6. Тайлбарт дараахи зүйлийг тусгана.

а/ Давж заалдах хугацаанд гомдол гаргасан эсэх;

б/ Гомдол нь хууль зүйн үндэслэлтэй эсэх;

в/Гомдолд дурдсан асуудал нь хэрэгт цугларсан ямар нотлох баримтаар үгүйсгэгдсэн, эсхүл нотлогдсон;

г/Шүүхийн шийдвэр үндэслэлтэй болохыг дурдаж, гомдлыг хэрхэх талаар бичнэ;

2.1.7. Хөнгөн, хүндэвтэр хэргийн ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нь оногдуулсан ял, түүнийг эдлүүлэхтэй холбоотой асуудлаар гомдол гаргасан тохиолдолд прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохгүй байж болно. Энэ тохиолдолд давж заалдсан гомдолд тайлбар бичнэ.

2.1.8. Шүүхээс цагаатгах тогтоол гарсан, төрийн өндөр албан тушаалтан, дипломат дархан эрх ямба эдэлж байгаа хүн, шүүгч, прокурор болон авлигатай тэмцэх, хил хамгаалах, тагнуул, цагдаа, тахар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах албан тушаалтны үйлдсэн, олон нийтийн анхаарал татаж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн, ээдрээ төвөгтэй, хүнд, онц хүнд хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор заавал оролцоно.

2.1.9. Улсын яллагч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол дээд шатны прокурор өөр прокурорыг томилно.

2.1.10. Томилогдсон прокурор нь хэргийн материалтай урьдаас танилцан, давж заалдсан гомдлыг үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийнэ.

2.1.11. Цаг хугацааны хувьд танилцах боломжгүй байвал шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийн материалтай танилцах боломжоор хангах талаар шүүхэд хүсэлт гаргана.

2.1.12. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож буй прокурор нь шүүх бүрэлдэхүүн, бусад оролцогчдыг татгалзан гаргах үндэслэл байвал энэ тухай шүүхэд хүсэлт гаргана.

2.1.13. Давж заалдах шатны шүүх хэргийг эсэргүүцлээр хэлэлцэж байгаа тохиолдолд прокурор бичсэн эсэргүүцлийнхээ үндэслэлийг тайлбарлана.

2.1.14. Шүүх нотлох баримтыг шинжлэн судалсны дараа прокурор дүгнэлтээ хэлнэ.

2.1.15.Дүгнэлтэнд дараахи зүйлийг тусгана.

а/ Шийтгэгдсэн буюу цагаатгагдсан этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, түүнийг нотолж буй нотлох баримтын талаар;

б/ Анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоол, шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар;

в/ Давж заалдах гомдол үндэслэлтэй эсэх, эсэргүүцлийг хангах талаар;

2.1.16. Прокурор дүгнэлтээ 2 хувь үйлдэж, хувийг хэрэгт хавсаргуулан, нөгөө хувийг орлогч /хэлтсийн дарга, сум дундын ахлах/прокурорт танилцуулж, байгууллагын бичиг хэрэгт хадгалуулна.

2.1.17. Шүүх хуралдаанд оролцсон прокурор хуралдааны тэмдэглэлд шүүгч гарын үсэг зурснаас хойш 3 хоногийн дотор танилцаж, тэмдэглэлд засвар өөрчлөлт оруулах үндэслэл байвал энэ тухай санал гаргана.

2.1.18. Прокурорын туслах ажилтан нь шүүхийн магадлалыг хүлээн авмагц цахим бүртгэлд бүртгэж, улсын яллагч болон тухайн шүүх хуралдаанд оролцсон прокурорт нэн даруй хүлээлгэн өгнө.

2.1.19. Улсын яллагч болон тухайн шүүх хуралд оролцсон прокурор давж заалдах шатны шүүхийн магадлалхууль ёсны, үндэслэлтэй эсэхийг хянаж, Улсын Ерөнхий прокурорын эсэргүүцэл бичих санал тавих эсэхийг шийдвэрлэнэ.

2.1.20. Аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурор эсэргүүцэл бичих шаардлагатай гэж үзвэл саналаа УЕПГ-ын ШТТХ-т эсэргүүцэл бичих боломжит хугацааны дотор цахимаар хүргүүлнэ

2.1.21. Саналд дараахи зүйлийг тусгана.

а/ Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан;

б/ Эсэргүүцэл бичих үндэслэл, шалтгаан, нөхцлийгхэрэгт цугларсан нотлох баримт, бодит нөхцөл байдал тулгуурлан бичнэ.

в/Хэргийг тал бүрээс бүрэн гүйцэд, бодитой шалгасан;

г/ Шүүгдэгчийн гэм бурууг нотлох баримт хангалттай тогтоогдсон;

д/ Хэргийг нэгтгэх, тусгаарлах ажиллагаа хууль зүйн үндэслэлтэй хийгдсэн;

е/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн гүйцэд тогтоосон;

ё/ Яллагдагчид сонсгосон ял нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон;

ж/ Шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр хангасан;

з/ Яллах дүгнэлт хуульд заасан шаардлагын дагуу үйлдэгдсэн;

и/ Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн;

2.1.22. Саналданхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлал, прокурорын яллах дүгнэлт, яллагдагчаар татах тухай тогтоол, бусад шаардлагатай нотлох баримтын хуулбарыг хавсаргана.

2.1.23. Улсын Ерөнхий прокурорын эсэргүүцлийг аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг сум дундын прокурорын газраас ирүүлсэн саналд үндэслэнУлсын Ерөнхий прокурорын газрынШүүхэд төрийг төлөөлөх хэлтсээс бичнэ.

2.1.24. Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор нь прокурорын санал, эрүүгийн хэргээс хуулбарласан нотлох баримт, шаардлагатай нэмэлт материал, холбогдох эрх зүйн баримт бичгийг судлан үзээд Ерөнхий прокурорт биечлэн танилцуулж эсэргүүцэл бичих эсэхийг шийдвэрлүүлнэ.

2.1.25. Улсын Ерөнхий прокурорын эсэргүүцлийг анхан шатны шүүхэд, хувийг цахимаар Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хүргүүлнэ.

2.2. Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцох

2.2.1 Шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичнэ.

2.2.2. Эсэргүүцэл бичих хугацааг шүүхийн магадлалыг УЕПГ-ын ШТТХ-т хүлээн авсан өдрөөс эхлэн тоолно.

2.2.3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэдэгт дараахи тохиолдлыг хамааруулан, энэ тухай эсэргүүцэлд тусгана.

а/ Шүүх хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол, магадлал гаргасан;

б/ Шүүгдэгч хилийн гадна байгаа бөгөөд хуралдаанд хүрэлцэн ирэхээс зайлсхийсэн, хуралдааны дэгийг удаа дараа зөрчиж танхимаас зайлуулагдснаас бусад тохиолдолд шүүх хуралдааныг шүүгдэгчийн оролцоогүйгээр явуулж, хэргийг шийдвэрлэсэн;

в/ Хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг өмгөөлүүлэх бололцоогоор хангаагүй;

г/ Зөвлөлдөх тасалгаанд болсон шүүгчдийн зөвлөлгөөний нууцыг задруулсан;

д/ Шүүхийн тогтоол, магадлалд шүүх бүрэлдэхүүн болон шүүгчдийн аль нэг гарын үсэг зураагүй;

е/ Шүүх хуралдааны тэмдэглэлийг хэрэгт хавсаргаагүй;

ё/ Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцуулах журмыг хангаагүй;

ж/ Шүүх хэргийг шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг бүрэн хангаагүй, хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлсөн, нөлөөлж болохуйц бусад байдал;

2.2.4 Улсын Ерөнхий прокурор хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцлээ шүүх хуралдаанаас өмнө буцаан авч болно.

2.2.5. Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцох прокурор нь гомдол, хэргийн материалтай урьдаас танилцаж, анхан, давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчсөн эсэхэд дүгнэлт хийнэ;

2.2.6.Анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй санал зөрсөн бол шүүх хуралдаанд орохын өмнө Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн даргад танилцуулан, санал солилцоно.

2.2.7. Улсын Ерөнхий прокурорын эсэргүүцлээр хэргийг хянан шийдвэрлэж байгаа хяналтын шатны эрүүгийн шүүх хуралд эсэргүүцэл бичсэн прокурор болон Улсын Ерөнхий прокурорын орлогчоролцоно.

2.2.8. Саналыг 2 хувь үйлдэж, хувийг хэрэгт хавсаргуулан, нөгөө хувийг УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн /цаашид "ШТТХ” гэх/ даргад танилцуулан, байгууллагын бичиг хэрэгт хадгалуулна.

2.3. Шүүхээс хэргийг прокурорт буцаасан, хэрэгсэхгүй болгосон, шүүгдэгчийг цагаатгасан, улсын яллагч яллахаас татгалзсан, эсэргүүцэл биелэгдээгүй үндэслэлийг хэлэлцэх

2.3.1. Шүүхээс хэргийг прокурорт буцаасан, хэрэгсэхгүй болгосон, шүүгдэгчийг цагаатгасан, улсын яллагч яллахаас татгалзсан, эсэргүүцэл биелэгдээгүй үндэслэлийг орлогч/туслах, сум дундын ахлах/ прокурор нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газарт ажлын хэсгийн, аймаг, сум дундын прокурорын газарт прокуроруудын зөвлөгөөнөөр тухай бүр хэлэлцүүлж, үр дүнг дээд шатны прокурорт танилцуулна.

2.3.2. Зөвлөгөөнд тухайн прокурорыг биечлэн оролцуулах ба оролцох боломжгүй бол тайлбарыг бичгээр гаргуулна.

2.3.3. Зөвлөгөөнөөр шүүхээс хэргийг прокурорт буцаасан, хэрэгсэхгүй болгосон, шүүгдэгчийг цагаатгасан, улсын яллагч яллахаас татгалзсан, эсэргүүцэл биелэгдээгүй үндэслэлийг хэлэлцэж, прокурорын хяналтын ажлын алдаанд тооцох эсэхийг шийдвэрлэнэ.

2.3.4. Хэрэг нь нотолгооны хувьд эргэлзээтэй, зүйлчлэлийн талаар онолын маргаантай, шүүх хуралдааны явцад шинэ нотлох баримт илэрч улсын яллагч яллахаас татгалзаж, шүүх хэргийг буцаасан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шүүх хуралдааны явцад талууд эвлэрч хэргийг хэрэгсэхгүй болгосон бол улсын яллагчийн алдаа гэж үзэхгүй.

2.3.5. Дараах тохиолдлыг прокурорын хяналтын ажлын алдаанд тооцно.

а/ Илтэд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн;

б/ Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байхад прокурор хяналтаараа илрүүлж засуулах арга хэмжээ авалгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн;

в/ Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолвол зохих асуудлуудыг бүрэн гүйцэд хийгээгүй байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн;

г/ Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байхад үндэслэлгүйгээр яллахаас татгалзсан;

д/ Эрүүгийн хуулийг илтэд буруу хэрэглэсэн;

е/ Прокурорын яллах дүгнэлтийг шаардлагын дагуу үйлдээгүй;

ё/ Албан ажилдаа хайхрамжгүй хандаж бичиг, техникийн алдаа гаргасан;

2.3.6. Дээд шатны прокурор зөрчлийг ноцтой гэж үзсэн бол тухайн прокурорыг мэргэжлийн алдаа гаргасан эсэх талаар дүгнэлт гаргуулахаар танилцуулга, холбогдох материалыг Прокурорын мэргэжлийн зөвлөлд хүргүүлэх, эсхүл арга хэмжээ тооцох эсэхийг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

ГУРАВДУГААР бүлэг.

ШҮҮХЭЭР иргэн, захиргааныхэрэг

хянан шийдвэрлэх ажиллагаанд

ПРОКУРОР оролцох

3.1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох

3.1.1. Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн төлөөлөгчөөр оролцох ба энэ тохиолдолд итгэмжлэл шаардахгүй.

3.1.2. Аймаг, Тээвэр, түүрэг,сум дундын прокурорын газар нь тухайн нутаг дэвсгэрт харъяалагдах төрийн байгууллага, Нийслэлийн прокурорын газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагууд, Нийслэлийн харъяа төрийн байгууллага, агентлаг, Улсын Ерөнхий прокурорын газар нь Засгийн газар, яамдын хүсэлтийг тус тус хүлээн авч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.

3.1.3. Төрийн хоёр байгууллага хоорондын, түүнчлэн хөдөлмөрийн маргаантай иргэний хэрэгт оролцуулахаар хүсэлт ирүүлсэн бол прокурор оролцохоос татгалзаж, хариуг бичгээр өгнө.

3.1.4. Нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй байхад төрийн байгууллагын хүсэлтийг хүлээн авч прокурор эвлэрүүлэх арга хэмжээг авч болохгүй. Харин талууд харилцан эвлэрэх хүсэлтэй бол шүүхэд хүсэлтийг уламжлан, шүүгчийн захирамж гаргуулж шийдвэрлүүлнэ.

3.1.5. Нэхэмжлэлийн шаардлага буюу татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа хүсэлт гаргасан тухайн байгууллага өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэйг ойлгуулж, холбогдох материалуудыг авч, үнэлэлт дүгнэлт өгч, нотлох баримтуудыг хэрэгт хавсаргуулна. /ИХШХШТХ 38.1/

3.1.6. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд нөхөн олговор олгох, уг зорилгоор садан төрлийн холбоо тогтоолгох нэхэмжлэлтэй хэрэгт прокурор заавал оролцох ба ийнхүү оролцсоныг прокурор төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсонтой адилтган үзнэ. /УДШ-ийн ЕШ, УЕП-ын хамтарсан 70/480, 417/192 тоот захирамж, тушаал/

3.1.7. Дээд шатны прокурор нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай гэж үзвэл прокурорыг томилно.

3.1.5. Прокурор захиргааны хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт гаргаж оролцоно.

3.1.6. Прокурор хариуцагчийг төлөөлж байгаа тохиолдолд нэхэмжлэлийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд тухайн байгууллагаас нотлох баримтуудыг гаргуулан үнэлэлт дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан үндэслэлийн хамт шүүхэд хүргүүлнэ.

3.1.7. Хариуцагчийг төлөөлөн оролцохдоо сөрөг нэхэмжлэл гаргах боломжтой эсэхийг судалж, шаардлагатай бол төлөөлүүлж байгаа байгууллагаар сөрөг нэхэмжлэл гаргуулна.

3.1.8. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсаны дараа хэргийн материалтай танилцаж, шаардлагатай гэж үзсэн нотлох баримтуудыг хүсэлт гаргасан байгууллагаар хуулбарлуулна.

3.1.9 Хариуцагчийг төлөөлж байгаа бол эсрэг тал улсын тэмдэгтийн хураамж төлсөн эсэх, хураамжаас чөлөөлөгдсөн нь хуульд нийцэж байгаа эсэхийг тодруулна.

3.1.10. Төсвийн байгууллага нь нэхэмжлэл гаргасан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх үндэслэлтэй болохыг төрийн байгууллагад тайлбарлан өгнө. /УТХТХ 41.1.3/

3.1.11. Прокурор иргэний хэргийн харъяалал зөв эсэх, талууд хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх хэргийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж байгаа эсэхийг анхаарна. /ИХ 75, ИХШХШТХ 13, 14, 15, 16, 71/

3.1.12. Прокурор нь гэрчээс мэдүүлэг авах, шинжээч томилох, нотлох баримт хамгаалах, нотлох баримтаас хасах, шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, шүүх хуралдааныг хойшлуулах талаар шүүхэд хүсэлт гаргана.

3.1.13. Төрийн байгууллага, хувь хүний нууцтай холбоотойгоос бусад нотлох баримтыг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гаргуулан авна.

3.1.14. Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлүүлэх, талуудыг эвлэрүүлэх нь төлөөлж буй байгууллагад ашигтай гэж үзвэл энэ талаар зөвлөгөө өгнө.

3.1.15. Тухайн хэрэгт ач холбогдол бүхий тусгай мэдлэг шаардагдах асуудлаар мэргэжлийн байгууллага, хүмүүсээс зөвлөгөө авч болно.

3.2. Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцох

3.2.1. Прокурор иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд хэлэх тайлбар, асуух асуултаа урьдаас бэлтгэж, дараахи байдлаар оролцоно.

а/ Хуульд заасан үндэслэл байвал шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг татгалзана; /ИХШХШТХ 91/

б/ Эсрэг талын оролцогчид ирээгүй нь төлөөлүүлэгчийн эрх ашигт нийцэж байна гэж үзвэл хуралдааныг тэдгээрийн оролцоогүйгээр явуулах талаар шүүхэд хүсэлт гаргана;

в/ Шинэ нотлох баримт бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хүсэлт гаргана;

г/ Оролцогчдоос асуулт асууж, эсрэг талын тайлбарт хариу тайлбар өгнө;

д/ Тайлбарыг хэлэхдээ эсрэг талын гэм бурууг нотлох, хэрэв хариуцагч талыг төлөөлж байгаа бол гэм буруугүйг нь нотлох, хууль зүйн үндэслэлийг гаргана;

е/ Шүүхийн шийдвэрийн агуулгыг тайлбарлуулах хүсэлт гаргана;

3.2.2. Шүүхийн шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор төлөөлж буй төрийн байгууллагын төлөөлөгчөөр дамжуулна авна. /ИХШХШТХ 119.4/

3.2.3. Шүүх хуралдааны тэмдэглэлтэй хурал даргалагч, нарийн бичгийн дарга гарын үсэг зурснаас хойш 3 хоногийн дотор танилцаж, шаардлагатай бол санал өгч нэмэлт, өөрчлөлт оруулна.

3.2.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргана.

3.3.Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох

3.3.1. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байвал прокурор гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргана. /ИХШХШТ 120.2/

3.3.2. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох боломжгүй тохиолдолд дээд шатны прокурор өөр прокурорыг томилно.

3.3.3. Шүүх хуралдаанд оролцох прокурор нь эсрэг талын гаргасан гомдолтой танилцаад хариу тайлбар бичиж, анхан шатны шүүхэд хүргүүлнэ.

3.3.4. Тайлбарыг бичихдээ дараахи зүйлийг анхаарна.

а/ Эсрэг тал давж заалдах гомдлоо хуулийн хугацаанд гаргасан эсэх;

б/ Улсын тэмдэгтийн хураамж төлсөн эсэх;

в/ Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэх;

3.3.5. Прокурор давж заалдсан бол эсрэг талаас түүний гаргасан гомдолд бичсэн хариу тайлбарыг уншиж танилцана.

3.3.6. Гомдол нь дараахи шаардлагыг хангасан байна.

а/ Шүүхийн шийдвэрийн аль хэсгийг ямар учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар үндэслэж буй нотлох баримтын талаар;

б/ Шийдвэр нь хуулийн ямар заалтыг зөрчсөн болох;

в/ Шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах, зарим хэсэгт өөрчлөлт оруулах зэргийн алин болохыг бичих;

г/ Гомдол гаргахдаа удирдлага болгох хуулийн заалтыг зөв баримтлан, биечлэн оролцох тухай заавал бичих;

3.3.7. Гомдлыг шүүх хуралдаанд оролцсон прокурор өөрийн нэрээр бичнэ.

3.3.8. Шүүх хуралдаанд гаргасан гомдлоо дэмжиж байгаа, эсхүл эсрэг талын гомдлыг няцааж буй үндэслэлийг тайлбарлана.

3.4. Иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанд оролцох

3.4.1. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тохиолдолд прокурор шүүхийн шийдвэр, магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргана. /ИХШХШТХ 167.5/

3.4.2. Гомдол,тайлбарыг тус бүр 2 хувь үйлдэж, хувийг УЕПГ-ын ШТТХ-т ирүүлнэ.

3.4.3. Иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанд УЕПГ-ын ШТТХ-ийн хяналтын прокурорууд оролцоно.

3.4.4. Шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэр, магадлал, тогтоолыг хүчингүй болгуулах дараахи үндэслэл илэрвэл хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар прокурор хуульд заасан хугацаанд хүсэлт гаргана. /ИХШХШТ 180 /

а/ Шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрсэн;

б/ Шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон нотлох баримт нь хуурамч, эсхүл шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, хэргийн оролцогчдын уг хэргийг хянан шийдвэрлэх үед гаргасан үйлдэл, эс үйлдэхүй эрүүгийн гэмт хэрэг болох нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон;/ИХШХШТ 179.1.2/

в/ Шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон шүүхийн шийтгэх тогтоол, эсхүл төр захиргааны болон бусад байгууллагын шийдвэр нь хууль бус байсны улмаас хүчингүй болсон; /ИХШХШТ 179.1.3/

3.4.5. Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг хянах үндэслэл байгааг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд хүсэлт гаргана. /ИХШХШТХ 180.1/.

3.4.6. Хүсэлтэд хууль зүйн үндэслэл, баримталж буй хуулийн зүйл, заалт, шүүх хуралдаанд биечлэн оролцох талаар тусгаж, шинээр илэрсэн нотлох баримтуудыг хавсаргана.

3.4.7. Давж заалдах, хяналтын шатны шүүхэд гаргах гомдолд дараахи зүйлийг тусгана. /ИХШХШТХ 162.2/.

а/ Гомдлыг аль шүүхэд гаргаж байгаа;

б/ Шүүхийн шийдвэр, магадлалыг гардан авсан огноо;

в/ Аль шүүхийн шийдвэрийг давж заалдсан, шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа талаар;

3.4.8. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд нөхөн олговор олгуулах, уг зорилгоор садан төрлийн холбоо тогтоолгох хэргийн шүүх хуралдаанд прокурор оролцохдоо тайлбар хэлнэ.

----- оОо -----

 

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА