Заавар

Улсын Ерөнхий прокурорын 2015 оны
8 дугаар сарын 11-ний өдрийнА/88
дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
ПРОКУРОРЫН ХЯНАЛТЫН АЖИЛД БОЛОН ХЭРЭГ БҮРТГЭХ,
МӨРДӨН БАЙЦААХ АЖИЛЛАГААНД ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ
ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ АРГАЧИЛСАН ЗААВАР
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтын ажилд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангахад энэ зааврын зорилго оршино.
2. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт гэдэгт прокуророос эрүүгийн хэргийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүргийг багтаана.
3. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаандтавих прокурорын хяналт нь Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд /цаашид "ЭБШХ” гэх/ заасан зарчмуудын үндсэн дээр хэрэгжих бөгөөд гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас эхэлж хэргийг шалгаж шийдвэрлэх бүхий л явцад байнгын, тасралтгүй байна.
4. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналт нь хуульд заасан эрүүгийн гэмт хэрэг гарсан нутаг дэвсгэрийн зарчмаархэрэгжих бөгөөд дагнасан прокурорын газрын хяналтын харъяаллыг Монгол Улсын Ерөнхий прокурор тогтооно.
5. Улсын Ерөнхий прокурор гэмт хэрэг үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн онцлог, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, учирсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал,гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын үйл ажиллагааны онцлогзэргийг харгалзан, эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах болон түүнд прокуророос тавих хяналтын харъяаллыг тусгайлантогтоож болно.
6. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокурор нь /цаашид "ХБМБАТХ” гэх/ эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг ЭБШХ-д заасан үндэслэл, журмын дагуу явуулах, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, хүний эрх, эрх чөлөөг хангахад хяналтаа чиглүүлэн, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцох чиг үүргийг хэрэгжүүлнэ.
7. ХБМБАТХхариуцсан орлогч, туслах, сум дундын ахлах прокурор нь хяналтын прокуроруудыг мэргэжлийн удирдлагаар хангах, хэргийг шуурхай, үндэслэлтэй шийдвэрлүүлэх талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллана.
8. Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх ажиллагааг хэрэгжүүлэхэд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээр, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, хүлээн авагч улсын тухайн харилцааг зохицуулж буй үндэсний хууль тогтоомж, энэхүү зааврыг баримтлана.
9. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хойшлуулшгүй ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан, прокурор нь энэ зааврын заалтыг заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд хэрэгжүүлээгүй, зөрчсөн нь хариуцлага тооцох үндэслэл болно.
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авч бүртгэх,
шалгаж шийдвэрлэх ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналт
1.1.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх
1.1.1.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг /цаашид "гомдол, мэдээлэл” гэх/хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага харьяалал харгалзахгүй хүлээн авна.
1.1.2. Хүлээн авсан гомдол, мэдээлэл нь харъяаллын бус байвал нэн даруй харьяалах хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад шилжүүлнэ.
1.1.3. Гомдол, мэдээллийг прокурорхүлээн авсан бол нэн даруй хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад шилжүүлж, энэ тухай гомдол, мэдээлэл гаргачид бичгээр мэдэгдэнэ.
1.1.4. Гомдол, мэдээлэл нь захиргаа, иргэний эрх зүйн маргааны шинжтэй байвал гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллээр хүлээн авахгүй. Энэ тухай гомдол, мэдээлэл гаргагчид тайлбарлан өгч,буцаана.
1.1.5. Захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан бол гэмт хэргийн талаархи гомдол мэдээллээс тусад нь бүртгэнэ.
1.1.6. Захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг шалгах явцад гэмт хэргийн шинж тэмдэг илэрвэл гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийн бүртгэлд нэн даруй бүртгэнэ.
1.1.7. Эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр хүчин төгөлдөр, эсхүл шалгагдаж буй асуудлаар дахин гомдол, мэдээлэл гаргавал хүлээн авахгүй.
1.1.8. Гомдол, мэдээллийг хүлээн авмагц гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийн нэгдсэн бүртгэлд бүртгэн, хяналт тавих прокурорын газрын цахим бүртгэлд нэн даруй бүртгүүлнэ.
1.1.9. Гэмт хэрэг үйлдсэн этгээд хэргээ сайн дураараа илчилж ирсэн мэдээллийг шаардлагатай бол дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ.
1.1.10. Нэг этгээдэд хамаарах, эсхүл нэг үйл явдлын талаар 2 болон түүнээс дээш гомдол, мэдээллийг хүлээн авсан тохиолдолд бүртгэлийн нэг дугаарт бүртгэнэ.
1.1.11. Аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрын орлогч/ХБМБАХТ хариуцсан туслах, ахлах/прокурор нь гомдол, мэдээллийг тухай бүрт цахим бүртгэлд бүрэн тусгуулж, прокуроруудад тойргийн журмаар хуваарилна.
1.2. Гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэх
1.2.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь гомдол, мэдээллийг хүлээн авсан даруйд шалгаж эхэлнэ.
1.2.2. Гомдол, мэдээллийг шалгах хугацааг сунгуулсан бол хяналт тавьж буй прокурорт мэдэгдэх ба прокурор энэ талаар цахим бүртгэлд бүртгэнэ.
1.2.3. Гомдол, мэдээллийг хуульд заасан хугацаанд бүрэн гүйцэд, бодитой шалгуулах зорилгоор прокурор хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид чиглэл /амаар, бичгээр/ өгнө.
1.2.4. Хүний амь нас хохирсон талаархи гомдол, мэдээллийг шалгаад гадны нөлөөгүй нас барсан болох нь тогтоогдвол эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзана.
12.5. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай саналд гомдол, мэдээллийг шалгаад тогтоогдсон нөхцөл байдал, татгалзаж буй үндэслэлийг тодорхой дурдана.
1.2.6. Прокурор холбогдох материалыг хянаад эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй, байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон бол эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, энэ тухай гомдол, мэдээлэл гаргагчид бичгээр мэдэгдэнэ.
1.2.7. Тогтоолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан үндэслэлийг цугларсан баримтанд тулгуурлан тодорхой дурдаж, дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг тусгана.
1.2.8. Захиргааны хариуцлага хүлээлгэх үндэслэл тогтоогдвол эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолд энэ тухай дурдаж, зөрчил гаргасан этгээдэд захиргааны шийтгэл ногдуулахыг эрх бүхий албан тушаалтанд даалгаж, тогтоолын хувийг Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад хүргүүлнэ.
1.2.9. Прокурор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах шийдвэр гаргаснаас хойш 1 сарын дотор захиргааны шийтгэл ногдуулсан эсэхийг хянаж, хангуулах арга хэмжээ авна.
1.2.10. Зөрчил гаргагчид захиргааны шийтгэл ногдуулсан шийтгэвэр, торгуулийн хуудасны хуулбарыг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалд хавсаргана.
1.2.11. Шүүхээр захиргааны шийтгэл ногдуулахаар бол прокурор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалыг шийдвэр гаргаснаас хойш 3 хоногийн дотор харъяалах шүүхэд хүргүүлнэ.
1.2.12. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэрийг гомдол, мэдээлэл гаргагчид прокурорын туслах ажилтан мэдэгдэх боловч гаргасан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг гомдол, мэдээлэл гаргагчид прокурор тайлбарлан өгнө.
1.2.13.Шийдвэрийг гомдол, мэдээлэл гаргагчид мэдэгдэх хуудас, тогтоолыг танилцуулах, хувийг гардуулан өгч, энэ тухай тэмдэглэл үйлдэх, гомдол, мэдээлэл гаргагчийн цахим хаягаар мэдэгдэж болно.
1.2.14. Гомдол, мэдээллийг дутуу шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан бол прокурор зохих ажиллагааг үлдэгдэл хугацаанд хийлгүүлэхээр тогтоол үйлдэж,материалыг буцаана.
1.2.15. Гомдол, мэдээллийг шалгахад харъяаллынх бус болох нь тогтоогдвол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нэн даруй прокурорт танилцуулан, холбогдох хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад шилжүүлж, энэ тухай гомдол мэдээлэл гаргагчид бичгээрмэдэгдэнэ.
1.2.16. Гомдол, мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэхтогтоолыг прокурор хянаж, үндэслэлтэй гэж үзвэл зөвшөөрч батална.
1.2.17. Гомдол, мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоолд гомдол, мэдээллийг шилжүүлж буй үндэслэлийг тодорхой дурдана.
1.2.18. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага нь харъяаллаар шилжүүлэн ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан үеэс эхлэн шалгах хугацааг үргэлжлүүлэн тоолно.
1.2.19. Годмол, мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэх үндэслэлгүй гэж үзвэл прокурор гомдол, мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэх тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, бүрэн гүйцэд шалгуулахаар буцаана.
1.2.20. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага нь шилжүүлэн ирүүлсэн гомдол, мэдээллийн харьяаллын талаар хоорондоо маргахгүй.
1.3. Эрх бүхий албан тушаалтнаас хойшлуулшгүй ажиллагаа явуулах
1.3.1. Эрх бүхий албан тушаалтан нь гэмт хэргийн шинж тэмдгийг шууд илрүүлсэн, гомдол, мэдээллийг хүлээн авсан бол хойшлуулшгүй ажиллагааг явуулна./ЭБШХ172.4.1-172.4.8/
1.3.2. Хойшлуулшгүй ажиллагаа явуулах болсон тухайгаа харъяалах нутаг дэвсгэрийн прокурорт нэн даруй мэдэгдэнэ.
1.3.3. Хойшлуулшгүй ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу шуурхай явуулж, холбогдох материалыг харъяалах нутаг дэвсгэрийн прокурорт хүргүүлнэ.
1.3.4. Хойшлуулшгүй ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан нь гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг шалгахгүй.
1.3.5. Эрх бүхий албан тушаалтан нь хойшлуулшгүй ажиллагаа явуулсан материалын нууцлалыг задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд нийтэд мэдээлэх тохиолдолд прокуророос зөвшөөрөл авна.
ХОЁРДУГААР БҮЛЭГ.
Эрүүгийн хэрэг үүсгэх 
2.1. Эрүүгийн хэрэг үүсгэх
2.1.1. Гомдол, мэдээллийг шалгаж, байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүсээгүй, гэмт хэрэг гарсныг хангалттай нотлох баримт байвал эрүүгийн хэрэг үүсгэнэ.
2.1.2. Прокурор эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүлээн авч дараахи асуудлыг хянана.
а/ Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байгаа эсэх /ЭБШХ166/;
б/ Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол байгаа эсэх/ЭБШХ 24/;
в/Гэмт хэрэг гарсныг нотлох хангалттай баримт байгаа эсэх;
г/Эрүүгийн хэрэг үүсгэсэн зүйл, хэсэг нь хэрэгт авагдсан баримтад тулгуурласан эсэх;
д/Тухайн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын харъяалан шалгах хэрэг мөн эсэх;
е/Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хуульд заасан журмын дагуу үйлдсэн эсэх;
ё/Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хуульд заасан хугацаанд прокурорт танилцуулсан эсэх;
2.1.3. Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг прокурор хянаж, үндэслэлтэй бол эрүүгийн хэргийн дугаар олгоно.
2.1.4. Прокурор гомдол, мэдээллийг ажиллагааны явцад хянаж, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй болэрүүгийн хэрэг үүсгэнэ.
2.1.5. Эрүүгийн үүсгэхээс татгалзах тухай саналыг прокурор үндэслэлгүй гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэнэ.
2.1.6. Эрх бүхий албан тушаалтны хойшлуулшгүй ажиллагаа явуулсан материалыг прокурор хянаж, гэмт хэргийн шинжтэй бол эрүүгийн хэрэг үүсгэнэ.
2.1.7.Аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газар нь дараахи гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст /цаашид "УЕПГ-ын ХБМБАХТХ” гэх/шуурхай мэдээлэл хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд утас, факс, цахим шуудангаар урьдчилж мэдэгдэнэ.
а/ Онц ноцтой аргаар үйлдэгдсэн онц хүнд гэмт хэрэг;
б/ Олон нийтийн анхаарал татсан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдсэн гэмт хэрэг;
в/ Төрийн өндөр албан тушаалтан, дипломат дархан эрх ямба эдэлж байгаа хүн, шүүгч, прокурор болон авлигатай тэмцэх, хил хамгаалах, тагнуул, цагдаа, тахар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах албан тушаалтанд холбогдох гэмт хэрэг;
г/ Гадаадын иргэний үйлдсэн онц хүнд гэмт хэрэг;
2.1.8.Хууль зүйн үндэслэл, баримтгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн бол прокурор эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоолыг хүчингүй болгоно.
2.1.9. Хэрэв байцаан шийтгэх ажиллагаа хийгдсэн бол эрүүгийн хэргийн дугаар олгохгүйгээр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгоно.
2.1.10. Дээрхи тохиолдлуудад холбогдох материалыг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсанд тооцно.
2.1.11. Үндэслэл тогтоогдвол прокурор захиргааны шийтгэл ногдуулахыг эрх бүхий албан тушаалтанд даалгаж, тогтоолын хувийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад хүргүүлнэ.
2.1.12. Прокурор нь үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгосон, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай гомдол, мэдээлэл гаргагчид бичгээр мэдэгдэнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ.
Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа,
  түүнд тавих прокурорын хяналт
3.1.Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа
3.1.1. Прокурор байцаан шийтгэх ажиллагааны явц, үр дүнг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас танилцаж чиглэл, даалгавар өгөх, гаргасан саналыг шийдвэрлэх, зөвшөөрөл өгөх, байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчоос гаргасан гомдол, хүсэлтийг шалгаж шийдвэрлэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулах, эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах зэрэг арга хэлбэрээр хяналтыг тасралтгүй хэрэгжүүлнэ.
3.1.2. Прокурор эрүүгийн хэрэгт дараахи асуудлыг хянана.
а/Гэмт хэргийн обьектыг үндэслэлтэй, зөв тодорхойлсон эсэх;
б/Обьектив талын шинжүүд болох үйлдэл, эс үйлдэхүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ,хор уршиг, шалтгаант холбоо, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, нөхцөл байдал, арга, ашигласан зэвсэг, хэрэгсэл зэргийг бүрэн гүйцэд шалгаж тогтоосон эсэх;
в/ Сэжигтэн, яллагдагч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, тухайн гэмт хэргийн субъект мөн эсэх;
г/Субьектив талын шинжүүд болох гэм буруугийн хэлбэр, сэдэлт, санаа зорилгыг бүрэн шалгаж тогтоосон эсэх;
д/Сэжигтэн, яллагдагчийн хувийн байдлыг шалгаж тогтоосон эсэх;
е/Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн байгаа эсэх;
ё/Яллагдагчийг яллах болон цагаатгах баримтыг нэгэн зэрэг цуглуулж, гэм буруутай болохыг нотлох баримтаар шалгаж тогтоосон эсэх, эрүүгийн хариуцлагад татаж болохгүй, нийгмийн хор аюулыг үгүйсгэх нөхцөл байдал, байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдлууд тогтоогдсон эсэх;
ж/ Гэмт хэрэг үйлдсэнийг хангалттай нотлох баримтаар шалгаж тогтоосон, сонсгосон ял нь хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэсэн эсэх;
з/Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг тал бүрээс бүрэн, бодитой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан эсэх;
и/Гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдийг яллагдагчаар татсан эсэх;
к/Байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчоос тодорхой ажиллагаа явуулах, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоолгохоор гаргасанхүсэлтийг шийдвэрлэсэн эсэх;
3.1.3. Прокурор хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх явцад эрүүгийн хэргээс хуулбарласан нотлох баримтыг "...... дугаартай хэргийн хяналтын хавтас” болгон үдэж товъёоглон, архивын нэгж болгоно.
3.1.4. Прокурор хэргийг хянахдаа түүвэр, тэмдэглэл хөтөлнө.
3.1.5. Прокурорын хяналтанд шилжүүлсэн эрүүгийн хэргийн сэжигтэн, яллагдагчийг дуудсан цагт ирүүлэх, оргон зайлуулахгүй байх үүргийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хариуцна.
3.1.6. Хэд хэдэн мөрдөн байцаах байгууллагын харъяалан шалгах хэргийг мөрдөн байцаагчдын хэсгээр шалгуулах тохиолдолд УЕПГ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулах тухай тогтоол гаргана.
3.2. Хэргийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэх
3.2.1. Хэрэг бүртгэгч ЭБШХ-ийн 414 дүгээр зүйлд заасан зүйл, хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш нэн даруйд сэжигтэн, яллагдагч, хохирогчидхуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгч, тэмдэглэлд гарын үсэг зуруулна.
3.2.2.Сэжигтэн, яллагдагч, хохирогч хэрэг бүртгэлтийн ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахыг хүсвэл энэ тухай хүсэлтийг бичгээр гаргуулан авч, хэргийг хялбаршуулсан журмаар шалгах тогтоолүйлдэн, прокурорт нэн даруй танилцуулна.
3.2.3. Прокурор тогтоолтой танилцаад, үндэслэлтэй гэж үзвэл нэн даруй батална.
3.2.4.Хялбаршуулсан журмаар хэргийг шалгахад болсон нөхцөл байдлыг тал бүрээс бүрэн гүйцэд тогтоох ажиллагаа шаардагдахгүй бөгөөд тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээдийг тогтоон, ял шийтгэлийн талаархи лавлагаа гаргуулах,сэжигтэн, яллагдагч, хохирогчоос тус тус мэдүүлэг авахзэргээр уг ажиллагааг хязгаарлаж болно.
3.2.5.Хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол үйлдсэнээс хойш хэргийг 14 хоногийн дотор шалгаж, прокурорт нэн даруй шилжүүлэх ба хэргийн хугацааг цааш сунгахгүй.
3.2.6.Дээрх хугацаанд хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж дуусгаагүй бол хэргийг ердийн журмаар шалгах тогтоол гаргаж шалгана.
3.2.7.Хэргийг хялбаршуулсан журмаар шалгах явцад хохирогч, сэжигтэн, яллагдагч нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээс татгалзсан тохиолдолд энэ тухай хүсэлтийг бичгээр гаргуулан, прокурорт танилцуулна.
3.2.8.Хэргийг ердийн журмаар шалгах болсон тохиолдолд хялбаршуулсан журмаар шалгасан хугацааг хэрэг бүртгэлт явуулах хугацаанд оруулж тооцно.
3.2.9. Хялбаршуулсан журмаар шалгаж дуусмагц хэргийг яллагдагч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгчид танилцуулан, энэ тухай тэмдэглэл үйлдэж, хэргийг нэн даруй прокурорт шилжүүлнэ.
3.2.10.Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн яллагдагч нь учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан,хохирогчтой эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал үйлдэж, прокурорт нэн даруй хүргүүлнэ.
3.2.11. Прокурор яллагдагчаар татах тогтоол батлуулах, хэрэгсэхгүй болгох санал үйлдэж ирүүлсэн хэргийг 24 цагийн дотор хянаж, шийдвэрлэнэ.
3.2.12.Сэжигтэн, яллагдагчтай эвлэрсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хохирогч нь гадны дарамт шахалт, заналхийлэл зэрэг нөлөөлөлгүйгээр өөрийн сайн дурын үндсэн дээр сэжигтэн, яллагдагчтай эвлэрсэн эсэхийг хянана.
3.2.13. Яллагдагчаар татах тухай тогтоолыг баталж, хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл прокурор нь яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч, хохирогчид танилцуулж, гарын үсэг зуруулна.
3.2.14. Хохирогч саналыг зөвшөөрвөл хэргийг яллагдагчийн хамт шүүхэд шилжүүлнэ.
3.3. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хугацаа сунгах
3.3.1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг хуульд заасан үндсэн хугацаанд явуулах ба ЭБШХ-ийн 178.2, 182.4 дэх хэсэгт заасан үндэслэл байвал хугацааг сунгуулна.
3.3.2. Прокурор хугацаа сунгах тогтоол, хэргийн материалтай танилцаад,хугацааг сунгах эрх бүхий прокурорт танилцуулж шийдвэрлүүлнэ.
3.3.3. Аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурор, сум дундын ахлах прокурор хэрэг бүртгэлт явуулах хугацааг тухай бүр 15 хүртэл хоногоор сунгана.
3.3.4. Хэрэгт хийгдэх ажиллагааны цар хүрээнээс хамаарч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хугацааг хэсэгчлэн сунгаж болно.
3.3.5. Шүүхээс нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан, прокурор түдгэлзүүлсэн, хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээсэн тохиолдолд хугацааг тогтоолд зааж өгнө.
3.3.6.Прокурор хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаахтохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахаар урьд сунгуулсан хугацаанаасүлдсэн хугацааг тогтоолд тодорхой заах бөгөөд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч тухайн хугацаанд байцаан шийтгэх ажиллагааг явуулж дуусгаагүй бол хугацааг ердийн журмаар сунгуулна.
3.3.7. Шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан, түдгэлзүүлсэн болон хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж тогтоосон хугацааг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хугацаанд оруулж тоолно.
3.3.8. Прокурор хэргийг ажиллагааны явцад татаж хянасан хугацааг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хугацаанд оруулж тооцно.
3.3.9. Хэргийг мөрдөн байцаалтаас хэрэг бүртгэлтэнд харъяаллаар шилжүүлсэн тохиолдолд хэрэг бүртгэгч нь хэргийг хүлээн авсан үеэс эхлэн хугацаагүргэжлүүлэн тоолно.
3.3.10. Хэргийг хэрэг бүртгэлтээс мөрдөн байцаалтанд харъяаллааршилжүүлсэн бол хугацааг эрүүгийн хэрэг үүсгэсэн үеэс эхлэн тоолно.
3.3.11. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчхэргийг хүлээн авсан даруйд байцаан шийтгэх ажиллагаа явуулах тухай тогтоол үйлдэнэ.
3.3.12. Улсын Ерөнхий прокурор, түүний орлогч, туслахаар мөрдөн байцаалт явуулах хугацаа сунгуулах тохиолдолд аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурор нь мөрдөн байцаалт удааширч буй шалтгаан, өмнөх хугацаанд хийгдсэн болон цаашид хийх ажиллагаа, хугацаа сунгах болсон үндэслэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулга бичиж, тогтоолын хамт УЕПГ-ын ХБМБАХТХ-т ирүүлнэ.
3.3.13. УЕПГ-ын ХБМБАХТХ-ийн хяналтын прокурор нь танилцуулга, хугацаа сунгах тогтоол, шаардлагатай бол хэргийн материалтай танилцаад, сунгах эсэхийг дээд шатны прокурорт танилцуулж шийдвэрлүүлнэ.
3.3.14. Мөрдөн байцаалтын хугацааг цааш сунгах асуудлыг Улсын Ерөнхий прокурор шийдвэрлэнэ.
3.4. Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах
3.4.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хэргийг нэгтгэх, тусгаарлахдаахяналт тавьж буй прокурорт танилцуулна.
3.4.2. Прокурор хэргийг нэгтгэх, тусгаарлах тогтоолыг хянаж, үндэслэлгүй бол хүчингүй болгоно.
3.4.3. Нэгтгэж буй хэргүүд нь ангиллын хувьд ижил байвал эхэлж үүсгэсэн эрүүгийн хэрэгт нэгтгэж, хэргийн хугацааг нэгтгэсэн үндсэн хэргийн хугацаагаар тоолно.
3.4.4. Тусгаарласан хэрэгт эрүүгийн хэргийн дугаар олгох ба хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хугацааг хэргийг тусгаарласан өдрөөс эхлэн тоолно.
3.4.5. Урьд дугаар олгогдсон хэргийг нэгтгэн шалгаад дахин тусгаарлах бол эрүүгийн хэргийн дугаарыг шинээр олгохгүй ба тусгаарласан хэргийн хугацааг үргэлжүүлэн тоолно.
3.5. Эрүүгийн хэрэгт зэрэгцэн хяналт тавих
3.5.1. Ээдрээ төвөгтэй, олны анхаарал татсан, олон холбогдогч, хохирогчтой, зохион байгуулалттай үйлдэгдсэн гэмт хэргийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тал бүрээс бүрэн,гүйцэд шалгуулах, байцаан шийтгэх ажиллагааны үе шат бүрт хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргахзорилгоор 2 буюу түүнээс дээш тооны прокурор зэрэгцэн хяналт тавина.
3.5.2. Эрүүгийн хэрэгт дугаар олгох үеэс, шаардлагатай тохиолдолд мөрдөн байцаалтын явцад дээд шатны прокурор нь тухайн хэрэгт зэрэгцэн хяналт тавих прокуроруудыг томилно.
3.5.3. Зэрэгцэн хяналтыг хэрэгжүүлж буй прокурорууд чиг үүргээ хэрэгжүүлэхдээ мөрдөн байцаах ажиллагаанд хяналтын ажлын давхардал үүсгэхгүй байхаар ажлаа зохион байгуулна.
3.5.4. Хяналт тавих явцад аль нэг прокурор давуу эрх эдлэхгүй, албан тушаалаар ахлахгүй ба хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шийдвэрийг зөвшилцсөний үндсэн дээр гаргаж, нэг нь гарын үсэг зурна.
3.5.5. Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгасан хэргийн шийдвэрт хяналт тавьсан прокурорууд гарын үсэг зурна.
3.5.6. Гаргах шийдвэрийн талаар саналын зөрүүтэй тохиолдолд дээд шатны прокурорт танилцуулж шийдвэрлэнэ.
3.6. Дээд шатны прокурорын хяналт
3.6.1. Аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурор, сум дундын ахлах прокурор нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналттавих прокурорын ажлыг өдөр тутмын мэргэжлийн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавина.
3.6.2. Аймаг, нийслэлийн прокурорнь дүүрэг, сум дундын прокурорын газрын хяналтанд байгаа мөрдөн байцаалт явуулах болон яллагдагчийг цагдан хорих хугацааг 3-аас 8хүртэл сунгасан, түүнчлэн гадаадын иргэний үйлдсэн хүнд, онц хүнд гэмт хэрэгт давхар хяналт тавина.
3.6.3.УЕПГ-ын ХБМБАХТХ нь дараахи эрүүгийн хэргүүдэд давхар хяналт тавина.
а/ Онц ноцтой аргаар үйлдэгдсэн онц хүнд гэмт хэрэг;
б/ Олон нийтийн анхаарал татсан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдсэн эрүүгийн хэрэг;
в/ Улсын Ерөнхий прокурор, түүний орлогч, туслахаас мөрдөн байцаалтын ажиллагаа, шийдвэрлэлтэнд нь хяналт тавихыг даалгасан, давхар хяналтанд оруулсан эрүүгийн хэрэг;
г/ Төрийн өндөр албан тушаалтан, дипломат дархан эрх ямба эдэлж байгаа хүн, шүүгч, прокурорболон авлигатай тэмцэх, хил хамгаалах, тагнуул, цагдаа, тахар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах албан тушаалтнуудад холбогдох хэрэг;
д/ Гадаадын иргэний үйлдсэн онц хүнд хэрэг;
3.6.4. УЕПГ-ын ХБМБАХТХ нь давхар хяналтанд авсан эрүүгийн хэргийн талаар харъяалах прокурорын газарт тухай бүр бичгээр мэдэгдэнэ.
3.6.5. Аймаг, Нийслэл, Тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газар нь давхар хяналтанд орсон хэргийн талаар прокурор, шүүхээс гаргасан шийдвэрийг УЕПГ-ын ХБМБАХТХ-т тухай бүр бичгээр танилцуулна.
3.6.6. Аймаг, Нийслэл, Тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газар нь давхар хяналтанд орсон хэргийн талаархи судалгаагсар бүрийн 05-ны дотор УЕПГ-ын ХБМБАХТХ-т ирүүлнэ.
3.6.7. УЕПГ-ын ХБМБАХТХ давхар хяналтанд орсон хэргийн судалгааг сар бүрийн 10-ны дотор,прокурор, шүүхээс гаргасан шийдвэрийн талаар тухай бүр Улсын Ерөнхий прокурор, түүний орлогчид танилцуулна.
3.6.8.УЕПГ-ын ХБМБАХТХ нь давхар хяналтанд орсон хэргийг шийдвэрлүүлэх талаар аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурор, сум дундын ахлах прокурорт үүрэг чиглэл өгч, үр дүнг тооцно.
3.6.9. Аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурор, сум дундын ахлах прокурор нь давхар хяналтанд орсон хэргийн мөрдөн байцаалтын явц байдалтай танилцаж, хэргийг шийдвэрлүүлэх үүрэг хүлээнэ.
3.6.10. УЕПГ-ын ХБМБАХТХ нь шаардлагатай болдавхар хяналтанд байгаа хэрэгтэй танилцан, шийдвэрлэх талаар үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулна.
3.6.11. Харъяа прокурорын газрын ажлыг шалгах үед давхар хяналтанд орсон хэргийг хянаж, шуурхай шийдвэрлүүлэх зорилгоор даалгавар өгч, биелэлтийг тооцно.
3.7. Хойшлуулшгүй ажиллагааны журмаар явагдаж буй байцаан шийтгэх ажиллагаанд хяналт тавих, шуурхай удирдлагын төвд ажиллах прокурорын хариуцах ажил үүрэг
3.7.1. Нийслэл, дүүргийн прокурорын газарт жижүүрийн прокурор ажиллана.
3.7.2. Жижүүрийн прокурорын ажиллах хуваарийг Нийслэл, дүүргийн прокурор баталж, шуурхай удирдлагын төв, Нийслэлийн прокурорт тус тус хүргүүлнэ.
3.7.3. Хуваарьт прокурорын овог нэр, харилцах утасны дугаар, ажиллах хугацааг он, сар, өдрийн дарааллаар бичнэ.
3.7.4. Прокурор хуваарьт өдрөө ажиллах боломжгүй бол энэ тухай дээд шатны прокурорт тухай бүр танилцуулж шийдвэрлүүлэх ба прокурорууд жижүүрийн хуваарийг өөр хоорондоо тохиролцон, дур мэдэн өөрчлөхгүй.
3.7.5. Жижүүрийн прокурорын ажиллах хугацаа нь ажлын өдрүүдэд тухайн өдрийн 17 цаг 30 минутаас дараа өдрийн 08 цаг 30 минут хүртэл үргэлжилнэ. Амралт болон нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдрүүдэд тухайн өдрийн 08 цаг 30 минутаас дараа өдрийн 08 цаг 30 минут хүртэл байна.
3.7.6. Жижүүрээр ажилласан хугацааны амралтыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмаар шийдвэрлэнэ.
3.7.7. Прокурор жижүүрээр ажиллахдаа дүрэмт хувцас өмсөнө.
3.7.8. Жижүүрээр ажиллах хугацаандаа холбогдох бүртгэлийг бүрэн хөтөлж, бүртгэл, тэмдэг, бусад эд зүйлийг дараагийн ээлжийн прокурорт бүрэн хүлээлгэж өгнө.
3.7.9. Жижүүрийн прокурор нь ажиллах хугацаандаа хариуцлагатай, сонор сэрэмжтэй байж, ажлын байрыг дур мэдэн орхиж явахгүй.
3.7.10. Жижүүрээр ажиллах цаг дуусмагцшуурхай удирдлагын төвийн мэдээллийг авч, тухайн өдөрт хэрхэн ажилласан талаар тэмдэглэлийг Нийслэлийн прокурорт танилцуулна.
3.7.11. Тэмдэглэлд жижүүрийн үүрэггүйцэтгэх хугацаанд олгосон зөвшөөрөл, оролцсон байцаан шийтгэх ажиллагаа, хойшлуулшгүйгээр сэжигтнийг баривчилсан тухай мэдээллийг бүрэн тусгана.
3.7.12. Хүний эрхийг хөндсөн, хязгаарласан аливаа зөвшөөрөл олгох, сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах тохиолдолд харъяалах прокурорын газрын прокурор /Нийслэл, дүүргийн прокурор, орлогч,туслах, хяналтын прокурор/-т мэдэгдэж, энэ тухай тэмдэглэлд тусгана.
3.7.13. Хөдөө орон нутагт гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хойшлуулшгүйгээр баривчлах асуудлыг жижүүрийн үүрэг гүйцэтгэж байгаа прокурор танилцаж шийдвэрлэнэ.
3.7.14. Ийнхүү баривчлахдаатухайнаймгийн прокурор/хяналтын прокурор/-т, шаардлагатай тохиолдолд УЕПГ-ын ХБМБАХТХ-ийн даргад мэдэгдэнэ.
3.7.15. Жижүүрийн үүрэг гүйцэтгэж байгаа прокурор нь дараахитохиолдлыг Нийслэлийн прокурор/орлогч, ХБМБАХТ туслах/-т заавал танилцуулна.
а/ Төрийн өндөр албан тушаалтан, дипломат дархан эрх ямба эдэлж байгаа хүн, шүүгч, прокурор,хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, авлигатай тэмцэх, хил хамгаалах, тагнуул, цагдаа, тахар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах албан тушаалтан болон гадаадын иргэнийг хойшлуулшгүйгээр баривчлах;
б/ Тэдгээрийн албаны, хувийн орон байр, биед нь үзлэг, нэгжлэг хийх зөвшөөрөл олгох;
в/Онц ноцтой гэмт хэрэг, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, аюул осол, гамшигт байдал бий болсон;
3.7.16. Нийтээр тэмдэглэх баяр ёслол, амралтын өдөр буюу ажлын бус цагаар цогцост задлан шинжилгээ хийлгэхгүй байх талаар хүсэлт гарвал Нийслэл, дүүргийн прокурорт танилцуулж шийдвэрлэнэ.
3.8. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагатай хамтран ажиллах
3.8.1. Прокурорын газрууд нь харъяа хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагатай жилд 2-оос доошгүй удаа хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулна.
3.8.2. Зөвлөгөөнөөр дараахи асуудлыг хэлэлцэнэ.
а/ Тухайн нутаг дэвсгэрийн эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийн гаралт, хөдөлгөөн, шинж чанар, анхаарах асуудлууд;
б/ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авах арга хэмжээ, үр дүн;
в/ Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны чанар, үр дүн, цаашид анхаарах асуудал;
г/ 5 сараас дээш хугацаагаар цагдан хоригдож буй яллагдагчид холбогдох хэргийн талаар;
д/Мөрдөн байцаалтын хугацаа сунгасан, түдгэлзүүлсэн хэргийг шуурхай шийдвэрлэх талаар;
е/ Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хэргийг шүүхээр шийдвэрлэж буй байдал;
ё/ Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад учирч буй хүндрэл, бэрхшээл, шийдвэрлэх арга зам;
ж/ Шаардлагатай бусад асуудал;
3.8.3. Хамтарсан зөвлөгөөний үйл явцыг тэмдэглэлд тусгаж, зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрийн биелэлт, үр дүнг тооцож, дараагийн зөвлөгөөн дээр танилцуулна.
3.8.4. Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар нь прокуророос олгосон хэргийн дугаарыг жил бүрийн 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон,эрүүгийн хэргийн тулгалт хийнэ.
3.9. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, үйлдсэн хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөгдсөн хүний талаар мэдээлэл солилцох
3.9.1. Прокурор дараахи тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу үйлдсэн хэрэг нь өршөөгдсөнхүний талаар мэдээллийн маягтыг шийдвэр гаргаснаас хойш ажлын 5 хоногт багтаан Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, технологийн төвд хүргүүлнэ.
а/ Үйлдсэн гэмт хэргээ илчилж ирсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн/ЭХ 70, ЭБШХ 24.1.5/;
б/ Хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн/ЭХ 71, ЭБШХ 25/;
в/ Эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн/ЭХ 72, ЭБШХ24.1.2/;
г/ Цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн/ЭХ 73, ЭБШХ 24.1.6/;
д/ Үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдөж хэрэгсэхгүй болгогдсон/ЭХ77.1/;
3.9.2. Маягтад дараахизүйлийг тусгана.
а/ Ургийн овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр;
-Гадаадын иргэн, харъяалалгүй хүн байвал гадаад паспорт, түүнтэй адилтгах баримт бичигт гадаад үсгээр бичигдсэн овог, нэрийг бичихийн зэрэгцээ монгол хэл дээр кирилл үсгээр хөрвүүлэн бичнэ.
б/ Төрсөн он, сар,өдөр,нас, хүйс;
в/ Регистрийн дугаар;
г/ Эрүүгийн хэргийн дугаар, Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг;
д/ Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн үндэслэл;
е/  Шийдвэрийн огноо, дугаар;
ё/ Эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн хуулийн зүйл, хэсэг;
ж/Маягтхөтөлсөн хүний ажлын газар, албан тушаал, зэрэг дэв, нэр, гарын үсэг;
3.9.3. Энэ журмын 3.10.1-д заасан шийдвэрийг дээд шатны прокурор өөрчилсөн, хүчингүй болгосон тохиолдолд тухайн шийдвэрийн хувийг Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, судалгаа, технологийн төвд хүргүүлнэ.
3.9.4. Маягтад наах зураг, бусад шаардлагатай мэдээллийг бэлтгэх ажлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хариуцна.
  ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт
явуулах нийтлэг журам
4.1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нууцын хадгалалт хамгаалалт
4.1.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, прокурорын туслах ажилтан нь эрүүгийн хэргийн талаархи нууцлалыг чанд хадгална.
4.1.2. Хэрэг, материалыг сейфэнд лацдаж хадгалах ба шаардлагатай тохиолдолд сейф, өрөөний лацыг байгууллагын жижүүр, харуул хамгаалалтын ажилтанд үзүүлж хүлээлцэнэ.
4.1.3. Эрүүгийнхэргийг дур мэдэн бусдад дамжуулах, албан өрөөнд ил задгай орхих, хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд хэргийн талаар зөвшөөрөлгүйгээр мэдээ, мэдээлэл, ярилцлага өгөхийг хориглоно.
4.1.4. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорыг эзгүй үед эрх бүхий албан тушаалтан хэрэг, материалыг өөр хүнд шилжүүлж, энэ тухай бүртгэнэ.
4.1.5. Эрүүгийн хэргийг прокурорт танилцуулах, хүндэтгэн үзэх шалтгаанаар хүрэлцэн ирэх боломжгүй байцаан шийтгэх ажиллагааны оролцогчид танилцуулах, тодорхой байцаан шийтгэх ажиллагааг явуулах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүгчид танилцуулах, шинжилгээний байгууллагад хүргүүлэхээс бусад тохиолдолд албаны байрнаас гадагш авч гарахыг хориглоно.
4.2. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр эрүүгийн хэргийн талаар мэдээлэх
4.2.1. Хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнаас эрүүгийнхэргийн талаар мэдээлэл авах хүсэлт гаргавал аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурор зөвшөөрлийг бичгээр олгоно.
4.2.2. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь эрүүгийн хэргийн дараахи мэдээллийг нийтэд мэдээлэхийг хориглоно.
а/ Хүчирхийлэл, аллага, садарсамууны холбогдолтой мэдээлэл;
б/ Гэмт хэрэг үйлдсэн арга хэрэгслийгнарийвчлан заасанмэдээлэл;
в/Төр, байгууллага, хувь хүний нууц, нэр төр, алдар хүндтэй холбоотой хувийн мэдээлэл;
г/Гэрч, хохирогчийн овог, эцэг, эхийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газар, өмчлөлд нь байгаа үл хөдлөх эд хөрөнгө, харилцах утасны дугаар, тээврийн хэрэгслийн улсын дугаар;
д/Гүйцэтгэх ажилтай холбоотой  мэдээлэл;
е/Хэргийг илрүүлэх, нотлох баримтцуглуулах ажиллагааны арга хэлбэртэй холбоотой мэдээлэл;
ё/Бүрэн шалгагдаж нотлогдоогүй, эргэлзээтэй хэрэг, нотлох баримтын талаар;
ж/Хэргийгшалгаж шийдвэрлэх ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээлэл;
з/Насанд хүрээгүй хүний холбогдсон гэмт хэргийн талаархи мэдээлэл;
4.2.3.Гэмт хэргийн талаархи гомдол,мэдээллийг шалгасан материал, хэргийн түүвэр, тэмдэглэл, хэргийн хяналтын хавтас, хэрэг шалгах төлөвлөгөө, прокурорын даалгавар дахь мэдээ, мэдээлэл нь энэ журамд нэгэн адил хамаарна.
4.2.4. Прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагаас гэмтхэрэг гарсан тухай болон гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийхэд энэ журам хамаарахгүй.
4.3. Гэмт хэргийн шалтгаан нөхцлийгтогтоож, арилгуулах арга хэмжээ авах
4.3.1. Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоох, гэмт хэрэг дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорнь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг тогтоож, арилгуулах арга хэмжээ авна.
4.3.2. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулахаар холбогдох газарт мэдэгдэл бичиж, хуулбарыг хэрэгт хавсаргана.
4.3.3. Мэдэгдлийг тухайн хэрэгт хяналт тавьж буй прокурорын нэрээр бичих ба түүнд дараахизүйлийг тусгана.
а/Мэдэгдлийг хүлээн авах аж ахуйн нэгж, байгууллагын удирдах албан тушаалтны нэр;
б/Гарсан гэмт хэргийн талаар;
в/Гэмт хэрэг гарахад тухайн аж ахуйн нэгж, байгууллагын зүгээс нөлөөлсөн шалтгаан, нөхцөл;
г/Тогтоогдсон шалтгаан нөхцөл, зөрчил нь ямар хууль тогтоомжийн аль зүйл, хэсгийг зөрчсөн болох;
д/Шалтгаан нөхцлийг арилгахын тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, зохиох ажил;
е/Мэдэгдэл бичихэд баримтлах хуулийн зүйл, хэсэг;
ё/Мэдэгдлийн хариу ирүүлэх хугацаа;
ж/ Хариуг тогтоосон хугацаанд ирүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх хуулийн заалт;
4.3.4. Мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан заасан хугацаанд хариуг ирүүлээгүй тохиолдолд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.2-т заасны дагуу захиргааны хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлүүлнэ.
  ТАВДУГААР БҮЛЭГ.
Эрүүгийн байцаан шийтгэх
албадлагын арга хэмжээ
5.1. Албадлагын арга хэмжээ авах
5.1.1. Прокурор сэжигтнийг баривчлах, сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих үндэслэлгүй бол татгалзсан үндэслэлийг тогтоолд тэмдэглэж, гарын үсэг зурна.
5.1.2. Хойшлуулшгүй тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь сэжигтнийг баривчлахтогтоолыг жижүүрийн прокурорт танилцуулж, шийдвэрлүүлнэ.
5.1.3. Яллагдагчийг хорьж мөрдөх хугацаагсунгуулах шаардлагагүй гэж үзвэл прокурор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох, өөрчлөх саналыг шүүхэд тавьж шийдвэрлүүлнэ.
5.1.4. Жирэмсэн эмэгтэйг цагдан хорьсон болэмнэлгийн үзлэг хийж, шаардлагатай тохиолдолд зохих тусламжүйлчилгээ үзүүлэхийг цагдан хорих байрны эмчид даалгана.
5.1.5. Сэжигтэн, яллагдагчийн асрах хүнгүй бага насны хүүхэд, өндөр настай эцэг, эх, бусад асруулагчийгтөрөл садны буюу бусад хүмүүст, эсхүл зохих байгууллагад харгалзан дэмжүүлэхээр шилжүүлэн өгөх бол тогтоолд баривчилсан, цагдан хорьсон үндэслэл, асруулагч, харгалзан дэмжих хүн/байгууллага/, хугацааг тодорхой бичнэ.
5.1.6. Сэжигтэн, яллагдагчийн эзэнгүй үлдсэн эд хөрөнгө, мал, амьтныг хамгаалах арга хэмжээ авах бол тогтоолд баривчилсан, цагдан хорьсон үндэслэл, хариуцахэд хөрөнгө, мал, амьтан, хамгаалах хүн /байгууллага/, хугацааг тодорхой дурдана.
5.1.7. Эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол, тэмдэглэлд барьцаалж буй мөнгө, бусад үнэ бүхий зүйлийн онцлог шинж чанар, хэлбэр хэмжээ, хэв загвар, сорьц, үнэлгээг тодорхойбичиж, хуулбарыг барьцаа өгөгч болон таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан этгээдэд гардуулна.
5.1.8. Эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сэжигтэн, яллагдагч дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхээс зайлсхийсэнбол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн саналыгүндэслэнпрокурорбарьцаалсан мөнгө, бусад үнэ бүхий зүйлийг улсын орлого болгуулах тухай хүсэлтийгшүүхэд гаргана.
5.2. Албадлагын бусад арга хэмжээ авах
5.2.1. Сэжигтэн, яллагдагч хэргийн ул мөрийг баллах, эд мөрийн баримтыг устгах, хуурамч баримт бичиг үйлдэх, ажил,албан тушаалын байдлаа ашиглан гэрч, хохирогч, бусад этгээдэд дарамт шахалт үзүүлэх зэргээр албан үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй үндэслэл байвал түүний албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх арга хэмжээ авна.
5.2.2. Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай тогтоолыг прокуророор батлуулмагц сэжигтэн, яллагдагчийн ажилладаг албан байгууллагадхүргүүлж, биелэлтийг хангуулна.
5.2.3. Сэжигтэн, яллагдагч, түүнчлэн эд хөрөнгийн хариуцлага хүлээх этгээдийн эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах бол тогтоолд эд хөрөнгийн шинж чанар, тоо ширхэг, овор хэмжээ, үнэлгээ, дансны дугаар, мөнгөний хэмжээг тодорхой дурдана.
5.2.4. Хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө, мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарласан тогтоолыг холбогдох байгууллагад нэн даруй хүргүүлнэ.
5.2.5. Сэжигтэн, яллагдагчийн эд хөрөнгө захиран зарцуулах эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзвэлпрокурор энэ тухай тогтоол гаргана.
5.2.6. Хэргийг хэрэгсэхгүй болгосон бол сэжигтэн, яллагдагчийн эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгох тухай тогтоолд тодорхой заана.
5.2.7. Эд хөрөнгө захиран зарцуулах эрх хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгосон тогтоолыг холбогдох байгууллагад хүргүүлж, биелэлтийг хангуулна.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ.
Байцаан шийтгэх ажиллагаа,
  түүнд тавих прокурорын хяналт
6.1. Прокурор байцаан шийтгэх ажиллагаанд оролцох, зөвшөөрөл олгох
6.1.1. Прокурор онц хүнд гэмт хэргийн газрын үзлэгт заавал оролцоно.
6.1.2. Нүүрэлдүүлэн байцаах, туршилт хийх, таньж олуулах, мэдүүлгийг газар дээр нь шалгах, үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх, эд зүйлийг хураан авах, байцаалт авах зэрэг байцаан шийтгэх ажиллагаанд өөрийн санаачлагаар болон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн хүсэлтээр оролцож, тэмдэглэлд гарын үсэг зурна.
6.1.3. Хэргийн газрын үзлэгт хөндлөнгийн байр сууринаас бус, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг олж илрүүлэх, бэхжүүлэх, хураан авах, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бүрэн тодруулахад анхаарч, мөрдөн байцаагч үзлэгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж байгаа эсэхийг хянаж оролцоно.
6.1.4. Нас барагчийн гэр бүлийн гишүүдээс цогцсыг чандарлах талаар хүсэлт гаргавал прокурордараахи ажиллагаа явуулсан эсэхийг хянаж, зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.
а/ Цогцост гаднах үзлэг бүрэн хийгдсэн эсэх;
б/ Шинжилгээнд зориулж цогцосноос шаардагдах дээжийг бүрэн авсан эсэх;
в/ Задлан шинжилгээг бүрэн гүйцэд хийсэн талаар шинжээч эмчээс тодорхойлолт гаргуулсан эсэх;
д/ Хүсэлт гаргагч нь нас барагчийн хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх эрхтэй этгээд мөн болохыг нотлох баримтаар тогтоосон эсэх;
6.1.5. Зөвшөөрлийг албан бичгээр олгож, хувийг шинжээч эмчийн тодорхойлолтын хамт хэрэгт хавсаргуулна.
6.1.6. Цогцсыг оршуулсан газраас гарган, үзлэг хийх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг прокурор танилцаад, үндэслэлтэй бол зөвшөөрч батална.
6.1.7. Тогтоолд цогцсыг оршуулсан газраас гарган авч, үзлэг хийх болсон үндэслэл шалтгаан, хэний цогцсыг хаанаас гарган авах, үзлэгт ямар бүрэлдэхүүн оролцохыг тодорхой дурдана.
6.1.8. Байцаан шийтгэх ажиллагааны явцад прокурор дараахи зөвшөөрлийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тогтоолыг зөвшөөрч батлах,эсхүл бичгээр олгоно.
а/ Хураан авах, нэгжлэг хийх /хяналт тавьж буй прокурор тогтоолыг батална/;
б/ Шуудан-цахилгаанаар явуулсан эд зүйлийг битүүмжлэх, хураан авах, түүнд үзлэг хийх /хяналт тавьж буй прокурор тогтоолыг батална/;
в/ Төрийн нууц агуулсан баримт бичгийг хураан авах /эрх бүхий прокурор батална/;
г/ Иргэний хувийн болон гэр бүл, захидал харилцааны нууцыг хөндсөн үйл ажиллагаа явуулах /бичгийн хэлбэрээр/;
д/ Иргэний орон байранд нэгжлэг хийх /хяналт тавьж буй прокурор батална/;
е/ Үүрэн телефоны утасны ярианы лавлагаа авах /дээд шатны прокурор батална/;
ё/ Банк, банк бус санхүүгийн байгууллагаас дансны мэдээлэл авах /хяналт тавьж буй прокурор батална/;
ж/ Сэжигтэн, яллагдагчийн албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх /хяналт тавьж буй прокурор батална/;
з/ Сэжигтэн, яллагдагч, эсхүл хуулиар тэдний өмнөөс эд хөрөнгийн хариуцлага хүлээвэл зохих хүний эд хөрөнгийг битүүмжлэх /хяналт тавьж буй прокурор батална/;
и/ Сэжигтэн, яллагдагч, түүнчлэн эд хөрөнгийн хариуцлага хүлээх этгээдийн эд хөрөнгөө захиран зарцуулах эрх хязгаарлах /хяналт тавьж буй прокурор батална/;
к/ Хойшлуулшгүй тохиолдолд сэжигтнийг баривчлах /хяналт тавьж буй прокурор, жижүүрийн прокурор батална/;
л/ Сэжигтэн, яллагдагчийг сэтгэцийн эмгэг судлалын эмнэлэгт шилжүүлэх /хяналт тавьж буй прокурор батална/;
м/ Эрүүгийн хэргийн талаар нийтэд мэдээлэх зөвшөөрөл олгох /дээд шатны прокурор бичгийн хэлбэрээр/;
н/ Цогцост задлан шинжилгээ хийхгүй байх зөвшөөрөл олгох /дээд шатны прокурор бичгийн хэлбэрээр/;
о/ Цогцсыг чандарлах /дээд шатны прокурор бичгийн хэлбэрээр/;
ө/ Цогцсыг оршуулсан газраас гарган, үзлэг, шинжилгээ хийх /хяналт тавьж буй прокурор батална/;
6.1.9. Прокурор зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн ажиллагааг явуулах үндэслэл,шаардлага байгаа эсэхийг хянаж, байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байхад анхаарна.
6.1.10. Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшиж байгаа албан байр, түүнчлэн дипломат төлөөлөгчийн газрын гишүүн, гэр бүлийн хүмүүсийн сууж байгаа орон байранд нэгжлэг хийх, хураан авах ажиллагаанд зөвшөөрөл өгөх асуудлыг УЕПГ хянаж шийдвэрлэнэ.
ДОЛООДУГААР БҮЛЭГ.
Шинжилгээ хийлгэх
7.1. Шинжилгээ хийлгэх
7.1.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь дараахи тохиолдолд шинжилгээг заавал хийлгэнэ.
а/ Гадны нөлөөллөөр буюу сэжигтэй байдлаар нас барсан бол үхлийн шалтгааныг тогтоолгох;
б/ Гэмт хэргийн улмаас хүний бие махбодид учирсан гэмтлийн зэрэг, шинж байдлыг тогтоолгох;
в/ Онц хүнд гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчийн сэтгэцийн байдлыг тодорхойлуулах;
г/ Гэрч, хохирогч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл сэтгэцийн байдлыг тодорхойлуулах;
д/ Сэжигтэн, яллагдагч, хохирогчийн насыг тодорхойлуулах;
7.1.2. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь шинжилгээ хийлгэх тогтоолыг холбогдох байцаан шийтгэх ажиллагааны оролцогч бүрт заавал танилцуулан, гаргасан санал, хүсэлтийг нь шийдвэрлэж, тогтоолд гарын үсэг зуруулна.
7.1.3. Шинжилгээ хийлгэхээр хүргүүлсэн баримт сэлт хангалтгүйн улмаас дүгнэлт гаргах боломжгүй талаар шинжээч бичгээр мэдэгдсэн бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь нэмэлт баримтыг нэн даруй бүрдүүлж, шинжилгээний байгууллагад хүргүүлнэ.
7.1.4. Шинжилгээ хийлгэхэд эрүүгийн хэргийг шинжээч томилсон тогтоолын хамт шинжилгээний байгууллагад хүргүүлэх эсэхийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын эрх бүхий албан тушаалтан, хяналт тавьж буй прокурор нь хянаж шийдвэрлэнэ.
7.1.5. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь хэргийг шинжилгээний байгууллагад хүргүүлснийг үл харгалзан байцаан шийтгэх ажиллагааг тасралтгүй явуулна.
7.1.6. Шинжээчийн дүгнэлт, түүнийг гаргах боломжгүйг мэдэгдсэнтайлбарыг сэжигтэн, яллагдагч, түүнийөмгөөлөгч, хохирогчид гарсан даруйд танилцуулж, тэмдэглэлд тусгана.
7.2. Шинжилгээ хийлгэх тухай тогтоол үйлдэх
7.2.1. Шинжилгээ хийлгэх тухай тогтоолд дараахи зүйлийг тусгана.
а/ Шинжилгээ хийлгэх үндэслэл;
б/ Шинжилгээ хийлгэх байгууллагын нэр/шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол энэ талаар дурдана/;
в/ Шинжилгээ хийх хугацаа;
г/ Шинжээчид тавих асуулт;
д/ Шинжилгээний объектын талаархи мэдээлэл /шинж чанар, хэлбэр, хэмжээ, тоо ширхэг, байршил, эд зүйл, ул мөрийг бэхжүүлсэн, битүүмжилсэн, хүргүүлсэн байдал/;
7.2.2. Шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн бус, эсхүл шинжлүүлж буй асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд нэмэлт шинжилгээ хийлгэнэ.
7.2.3. Тогтоолд нэмэлт шинжилгээ хийлгэх үндэслэл, анхны шинжээч ямар байдлаар шинжилгээ хийсэн,дүгнэлтэнд хэрэгт ач холбогдол бүхий ямар нөхцөл байдал шинжлэгдээгүй үлдсэн, шинжээч ямар асуултанд хариулт өгөх шаардлагатай байгааг тодорхой тусгана.
7.2.4.Шинжээчийн дүгнэлт бүхэлдээ тодорхой бус, хэргийн бодит байдал, бусад нотлох баримтуудтай нийцэхгүй,эргэлзээтэй гарсан, эсхүл хууль, шинжилгээ хийх холбогдох дүрэм журмыг зөрчсөн, шинжээчийн мэдлэг чадварт эргэлзээ төрвөл дахин шинжилгээ хийлгэх ба тогтоолд үндэслэлийг тодорхой дурдана.
7.2.5.Дүгнэлтийг тогтоосон хугацаанд гаргах боломжгүй, шинжилгээ хийх хугацааг сунгуулах тухай шинжээчээс гаргасан хүсэлт нь үндэслэлтэй бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь тогтоолоор сунгана.
7.2.6. Тогтоолд хугацааг сунгасан үндэслэлийг зааж, тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлбэл хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг шинжээчид сануулж, гарын үсэг зуруулна.
  НАЙМДУГААР БҮЛЭГ.
Эд мөрийн баримт, барьцаа, хохирол төлүүлэхээр авсан
мөнгө, валют, үнэт цаас, үнэт эдлэл, битүүмжилсэн
эд хөрөнгийг хүлээн авах, хадгалах,шийдвэрлэх талаар
8.1. Эд мөрийн баримт, барьцаа, хохирол төлүүлэхээр авсан мөнгө, валют, үнэт цаас, үнэт эдлэл/цаашид "хураан авсан эд зүйл гэх/-ийг хүлээн авч, хадгалах
8.1.1. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага нь хураан авсан эд зүйлийг тухайн эрүүгийн хэрэг, материалыг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хариуцан хадгална.
8.1.2. Хураан авсан эд зүйлийг хадгалах, хамгаалахтай холбоотой журмыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа байгууллагын удирдлага нь ЭБШХ-ийн 193 дугаар зүйлийн 193.1.24-т заасны дагуу УЕПГ-т хянуулан, баталж мөрдүүлнэ.
8.1.3.Хураан авсан бэлэн мөнгө, валют, үнэт цаас, үнэт эдлэлийг хаалга, цонх нь тусгай бэхэлгээ, хамгаалалттай, камер бүхий өрөөнд болзошгүй эрсдлээс сэргийлэх чанартайсав/сейф/-нд хадгална.
8.1.4. Мөнгө, валютыг хураан авах тохиолдолд дансанд шилжүүлэн байршуулж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргах ба эд мөрийн баримтаар хураагдсан мөнгө, валютыг дансанд байршуулахгүйгээр энэ зааврын 8.1.3-т заасны дагуу хадгална.
8.1.5. Мөнгө, валютыг бэлнээр хүлээн авах, олгох тохиолдолд дэвсгэрт, сери, дугаар, тоо ширхэгийг нь тэмдэглэлд нэг бүрчлэн бичнэ.
8.1.6. Түргэн муудаж чанар байдлаа алдах, тэсэрч дэлбэрэх, ууршиж дэгдэх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис, хүний амь бие, эрүүл мэнд, орчин тойронд аюул учруулж болохуйц галт хэрэгсэл, түүх соёлын дурсгалт зүйл, хосгүй үнэт эдлэл зэрэг хадгалалтын тусгай горим, нөхцөл шаардсан эд зүйлийг зориулалтын тусгай газарт хадгална.
8.1.7. Эрх олгосон, үүргээс чөлөөлсөн зэргээр эзэмшигчдээ ач холбогдол бүхий бичиг баримтыг хэрэгт үдэхгүйгээр тусад нь хавсралт болгон хадгалж, буцаан олгох тохиолдолд эх хувьд нь үзлэг хийж,тэмдэглэл болон хуулбарыг хэрэгт хавсаргана.
8.1.8. Иргэний баримт бичгийг гагцхүү хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байвал хураан авна.
8.1.9. Сэжигтэн, яллагдагчаар татагдсан гадаад улсын иргэнийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас оргон зайлсхийхээс урьдчилан сэргийлэх зорилгоор гадаад паспортыг түр хураан авсан бол хууль тогтоомжид заасны дагуу хилийн хориг тавиулах арга хэмжээг нэн даруй авч, хориг тавиулсны дараа тухайн иргэний паспортыг Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хэргийнтовч танилцуулгын хамт хүргүүлнэ.
8.1.10.Хураан авсан эд зүйл нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байвал хэрэгт хавсаргах ба нотлох баримт болохоор бол эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол үйлдэнэ.
8.1.11. Хэрэгт ач холбогдолгүй бол эзэмшигчид ньбуцаан олгох, эсхүл холбогдох газарт шилжүүлэх арга хэмжээ авна.
8.1.12. Хураан авсан түргэн муудах буюу гэмтэх эд зүйлийг эзэмшигчид нь буцаан олгох боломжгүй тохиолдолд хуульд заасны дагуу шийдвэрлэнэ./ЭБШХ87.3/
8.1.13. Эд зүйлийг прокурорын газарт хүлээн авсан бол хадгалах, бүрэн бүтэн байдлыгпрокурорын туслах ажилтаннь хариуцах ба тэдгээрийг хадгалах өрөө, сейф, бусад шаардлагатай зүйлээр хангах үүргийг дээд шатны прокурор хүлээнэ.
8.2. Эд мөрийн баримтыг шийдвэрлэх
8.2.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь хэргийг прокурорт шилжүүлэх тухай санал, тогтоолд хураан авсан эд зүйлийг хадгалж байгаа газар, банкны нэр, дансыг тодорхой дурдана.
8.2.2. Прокурор шаардлагатай гэж үзвэл хураагдсан эд зүйлийг прокурорын газарт хүлээн авах, эсхүл хадгалагдаж буй газарт биечлэн үзэж танилцана.
8.2.3. Прокурор эрүүгийн хэрэг, материалыг шийдвэрлэхдээ хураагдсан эд зүйлийг хэрхэх талаар шийдвэртээ тодорхой дурдана.
8.2.4. Байцаан шийтгэх ажиллагааны оролцогчоос прокурорын шийдвэрийн талаар дээд шатны прокурорт гомдол гаргах хугацаа дууссаны дараа энэ зааврын 8.2.3-т заасан шийдвэрийн хувийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид хүргүүлэн, биелэлтийг хангуулж, бүртгэлд тусгана.
8.2.5. Хэргийг харъяаллын дагуу шилжүүлэхтогтоолд тухайн хэрэгт хураасан эд зүйлийг тодорхой дурдана. Барьцаа, хохиролд хураан авсан мөнгө, валютыг хэргийн харъяаллын асуудлыг шийдвэрлэгдсэний дараа хэргийг хүлээн авсан газрын дансанд шилжүүлж, баримтыг хэрэгт хавсаргуулна.
8.2.6. Аймаг хооронд болон аймаг, нийслэлийн хооронд шилжүүлэхээр харъяалал тогтоогдсон хэрэгт хураагдсан эд зүйлийг Цагдаагийн байгууллагын баталгаат шуудангаар хүргүүлнэ.
8.2.7. Яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтийн хавсралтанд эд мөрийн баримт, мөнгө, үнэт эдлэл, битүүмжилсэн эд хөрөнгийг тодорхой дурдаж, шүүхэд хүргэхийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид даалгана.
8.2.8. Хэрэгт битүүмжилсэн болон хураасан барилга байгууламж, машин, тоног төхөөрөмж, овор хэмжээ ихтэй, тээвэрлэлтийн явцад эвдэрч хэмхэрхээр зэрэг эд зүйлийг бүртгэж дансалсан тэмдэглэл, гэрэл зураг, видео бичлэгийг хэргийн хамт хүргүүлнэ.
8.2.9. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, холбогдогч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, эсхүл эзэмшигч нь тогтоогдоогүй хэргийн гэмт үйлдлийн замаар олсон орлого, түүнтэй адилтган үзэх бусад эд зүйл, мөнгийг улсын орлого болгуулахаар прокурор холбогдох материалыг шүүхэд хүргүүлнэ.
8.2.10. Эд мөрийн баримтаар хураасан хуурамч мөнгөн дэвсгэртийг харъяалан шалгах Цагдаагийн байгууллагад шилжүүлнэ.
8.2.11. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг хэрэгсэл, гүйлгээнд хориглосон эд зүйлийг зохих байгууллагад шилжүүлэх, цаашид ашиглаж болохгүй эд зүйлийг устгах, эсхүл сонирхогч этгээд, байгууллагаас хүсвэл хүлээлгэн өгч болно.
8.2.12.Аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурор, сум дундын ахлах прокурор нь улирал тутамд тус тусын прокурорын газрын хяналтанд шийдвэрлэгдсэн эрүүгийн хэрэгт хураагдсан устгах эд зүйлсийг судлан, ажлын хэсгийг тушаалаар томилон устгах ажлыг зохион байгуулж, биелэлтэнд нь хяналт тавина.
8.2.13. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын төлөөлөл оролцуулж болно.
8.2.14. Эрх бүхий байгууллага нь Монгол банкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Цагдаагийн ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар баталсан гүйлгээнээс илэрсэн хуурамч мөнгөн тэмдэгтийг хүргүүлэх, бүртгэх, хадгалах, устгахтай холбоотой журмын хүрээнд эрүүгийн хэрэгт хураагдсан эд мөрийн баримт болох хуурамч мөнгөн дэвсгэртийг устгах тохиолдолд прокурорын хяналтан дор гүйцэтгэнэ.
8.2.15. Эд мөрийн баримтыг устгах ажиллагааны үйл явцыг гэрэл зураг, дүрс бичлэгээр бэхжүүлж, тэмдэглэл үйлдэх ба шаардлагатай бол мэргэжлийн байгууллагын туслалцааг авна.
8.2.16. Устгах ажиллагааг аюулгүй байдлыг хангасан орчинд явуулна.
8.2.17. Тэсэрч дэлбэрэх, хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд хор нөлөө учруулах бодисыг хадгалах, хамгаалах, устгах ажиллагааг мэргэжлийн байгууллагын дэмжлэг оролцоотойгоор зохих журмын дагуу гүйцэтгүүлэх арга хэмжээ авна.
8.2.18. Прокурорын гаргасан шийдвэрийн талаар дээд шатны прокурорт гомдол гаргасан бол тухайн хэрэгт хураагдсан эд зүйлийг хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хадгална.
8.2.19. Дансанд байршуулсан барьцаа, хохирлын мөнгө, валютыг прокурор, шүүхийн шийдвэрт зааснаас бусад байдлаар шилжүүлж, зарцуулахыг хориглоно.
8.2.20. Хураан авсан эд зүйл алдагдсан, дутагдсан, солигдож өөрчлөгдсөн тохиолдолд Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны даргань нэн даруйалбаны шалгалт явуулж, аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурор, сум дундын ахлах прокурорт танилцуулна.
8.2.21. Эд мөрийн баримт хариуцсан туслах ажилтан нь өдөр бүр ажил тарахад сейф, өрөө тасалгааны лацыг байгууллагын жижүүр, харуул хамгаалалтын ажилтанд үзүүлж хүлээлцэн, тэмдэглэлд гарын үсэг зурах бөгөөд ажил эхлэхэд лацны бүрэн бүтэн байдлыг шалгаж, хүлээн авна.
8.2.22. Лац хөдөлсөн гэж үзсэн, эргэлзээ төрсөн тохиолдолд Аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурор, сум дундын ахлах прокурорт танилцуулан, комисс томилж зохих тооллого, шалгалтыг явуулж шалтгааныг тогтооно.
8.2.23. Эрүүгийн хэрэгт эд зүйлийг хүлээн авах, бүртгэх, хадгалах, шилжүүлэн өгөх ажиллагаанд аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурор, сум дундын ахлах прокурор биечлэн хяналт тавина.
8.2.24. Аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурор, сум дундын ахлах прокурорсар бүр хураагдсан эд зүйлийн бүрэн бүтэн байдалтай танилцаж, шаардлагатай болхяналт шалгалт хийнэ.
8.2.25. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээг нэн даруй авч, буруутай албан тушаалтан, ажилтанд зохих хариуцлага тооцно.
8.2.26. Гомдол, мэдээлийг шалгах явцад эд зүйлийг хураан авах, хадгалж шийдвэрлэхэд энэ зааварт заасан журмыг баримтална.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ.
Эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл хангах
9.1. Иргэний нэхэмжлэлийг хангах
9.1.1. Иргэн, хуулийн этгээдээс гэмт хэргийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх буюу зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаардлага тавьсныг үндэслэлгүй гэж үзвэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорнь иргэний нэхэмжлэгчээр тогтоохоос татгалзах тухай тогтоол гаргана.
9.1.2. Иргэний нэхэмжлэгч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад гаргасан нэхэмжлэлээсээ татгалзвал энэ тухай байцаалтын тэмдэглэлд тусгаж, хүсэлтийг ЭБШХ-д заасны дагуу шийдвэрлэнэ.
9.1.3.Прокурор нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч иргэний нэхэмжлэлийг хангах хүрээнд шаардлагатай дараахи арга хэмжээ авч ажилласан эсэхийг хянана.
а/ Хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тогтоосон эсэх;
б/ Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн этгээдэд иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тайлбарлан өгч, энэ тухай байцаалтын тэмдэглэлд тусгасан эсэх;
в/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээг тухайн эд зүйлийн онцлог шинж чанар, зах зээлийн үнэ ханш зэргийг харгалзан бодитой тогтоолгосон эсэх;
г/ Иргэний нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтууд нь бодитой, үнэн зөв, үндэслэлтэй эсэхийг шалгаж тогтоосон эсэх;
д/ Сэжигтэн, яллагдагчийн гэмт хэргийн замаар олж авсан болон нуугдмал эд хөрөнгийг олж илрүүлэхталаар шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан эсэх;
е/ Иргэний нэхэмжлэл болон эд хөрөнгө хурааж болзошгүй явдлыг хангах зорилгоор сэжигтэн, яллагдагч, эд хөрөнгийн хариуцлага хүлээвэл зохих этгээдийн эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ авсан эсэх;
9.2. Эд хөрөнгө битүүмжлэх
9.2.1. Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол/тэмдэглэл/-д битүүмжилсэн эд хөрөнгийн нэг бүрийн шинж чанар, тоо ширхэг, овор хэмжээ, онцлог шинж тэмдэг, хэв загвар, сери дугаар, сорьц, үнэлгээг тодорхой дурдана.
9.2.2. Прокурор хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг танилцаад үндэслэлтэй бол зөвшөөрч батална. Үндэслэлгүй гэж үзвэл татгалзсан үндэслэлээ тогтоолд тэмдэглэж, гарын үсэг зурна.
9.2.3. Төлбөрт гаргуулж болохгүй сэжигтэн, яллагдагч, түүний асрамжинд байгаа хүмүүсийн өдөр тутмын зайлшгүй хэрэгцээний эд зүйлийг битүүмжлэхгүй./ШШГТХ 55.1/
9.2.4. Эд хөрөнгө битүүмжилсэн шийдвэрийг цаашид үргэлжлүүлэх шаардлаггүй гэж үзвэл прокурор уг шийдвэрийг тогтоол үйлдэж хүчингүй болгоно.
9.2.5. Битүүмжилсэн эд хөрөнгийг хадгалах, бүрэн бүтэн байлгах асуудлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа байгууллага хариуцна.
9.2.6. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, мөнгөн хадгаламжийг битүүмжилсэн, түүнчлэн тухайн шийдвэрийг хүчингүй болгосон тогтоолыг холбогдох байгууллагад нэн даруй хүргүүлж, биелэлтийг хангуулна.
9.2.7. Прокурор хэргийг хэрэгсэхгүй болгохдоо эд хөрөнгө битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгох талаар тогтоолд дурдана.
9.2.8. Прокурорын яллах дүгнэлт, яллагдагчаар татах тухай тогтоолын хавсралтанд битүүмжилсэн эд хөрөнгийн талаар тодорхой дурдана.
10.1. Байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчоос гаргасан гомдол, хүсэлтийг хянаж шийдвэрлэх
10.1.1. Прокурорын байгууллагад ирүүлсэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын шийдвэр, үйл ажиллагааны талаар гарсан гомдол, хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, шилжүүлэх, хариу өгөхтэй холбоотой харилцааг тусгай журмаар зохицуулна.
10.1.2. Байцаан шийтгэх ажиллагааны оролцогчоос хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд шалгагдаж байгаа, эсхүл хяналтанд ирүүлсэнпрокурор эцэслэн шийдвэрлээгүй эрүүгийн хэрэг, материалд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын шийдвэр, үйл ажиллагааны талаар гаргасан гомдлыг дараахи байдлаар хянаж шийдвэрлэнэ.
а/ Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн шийдвэр, үйл ажиллагааны талаар гаргасан гомдлыг тухайн хэрэгт хяналт тавьж буй прокурор хянаж шийдвэрлэнэ.
б/ Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн шийдвэр, үйл ажиллагааны талаар гаргасан гомдлыг хянаж шийдвэрлэсэн хяналтын прокурорын шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан, түүнчлэн тухайн прокурорын үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан гомдлыг Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурор, Сум дундын ахлах прокурор нь тус тус хянаж шийдвэрлэх бөгөөд тухайн шийдвэр нь эцсийн шийдвэр байна.
10.1.3. Аймаг, Нийслэл, Тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрын прокурорын эрүүгийн хэрэг, материалыг хянаж, эцэслэн шийдвэрлэсэнтэй холбоотойгоор  гаргасан гомдлыг дараахи байдлаар хянаж шийдвэрлэнэ.
а/ Эрүүгийн хэрэг, материалыг хянаж шийдвэрлэсэн хяналтын прокурорын шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурор, Сум дундын ахлах прокурор;
б/ Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурор, Сум дундын ахлах прокурорын шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг ХБМБАТХ хариуцсан Улсын Ерөнхий прокурорын туслах;
в/ ХБМБАТХ хариуцсан Улсын Ерөнхий прокурорын туслахын шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг ХБМБАТХ хариуцсан Улсын Ерөнхий прокурорын орлогч;
г/ Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт хариуцсан Улсын Ерөнхий прокурорын орлогчийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Монгол Улсын Ерөнхий прокурор тус тус хянаж шийдвэрлэнэ.
10.1.4. Улсын Ерөнхий прокурорын газраас шаардлагатай тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон прокурорын хяналтанд байгаа эрүүгийн хэрэг, материалыг татаж хянана.
10.1.5. Улсын Ерөнхий прокурорхянаж хариу өгсөн бол тухайн асуудлаар гомдлыг дахин хүлээн авч шалгахгүй.
10.1.6. Аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын ажлын ачааллыг харгалзан прокурорын шийдвэр, үйл ажиллагааны талаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх эрхийг тухайн прокурорын газрын орлогч прокурорт Улсын Ерөнхий прокурорын тушаалаар олгох ба гаргасан шийдвэр нь дээд шатны прокурорын шийдвэрийн нэгэн адил байна.
10.1.7. Байцаан шийтгэх ажиллагааны оролцогчийн хэрэгт ажиллагаа явуулах, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шалгуулах, түүнчлэн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах талаар бичгээр гаргасан хүсэлтийг эрүүгийн хэрэгт хавсаргана.
10.1.8. Прокурор нь хүсэлт, гомдлыг өөрөө хүлээн авсан, эсхүл шуудангаар "нууц”, "гарт нь” гэж хаяглан ирүүлсэн бол мэдээлэл лавлагаа хариуцсан туслах ажилтанд нэн даруй өгчбүртгүүлнэ.
10.1.9. Байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчоос гаргасан хүсэлтийг боломжтой бол шууд, боломжгүй бол хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор хянаж шийдвэрлэнэ.
10.1.10. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын шийдвэр, үйл ажиллагаанд гаргасан гомдлыг ажлын 14 хоногийн дотор шалгаж шийдвэрлэнэ.
10.1.11. Тухайн гомдолтой холбогдуулж нэмэлт материал шалгахшаардлагатай бол дээд шатны прокурорт танилцуулж, ажлын 7 хоног хүртэл хугацаагаар сунгуулан нийт 21 хоногийн дотор шалгаж шийдвэрлэнэ.
10.1.12. Захиргааны зөрчлийн таслан сэргийлэх арга хэмжээ, албадан болон түр саатуулах ажиллагааны талаар гаргасан гомдлыг прокурор 24 цагийн дотор, бусад асуудлаар гаргасан гомдлыг 10 хоногийн дотор шалгаж шийдвэрлэнэ.
10.1.13. Улс, Нийслэлийн прокурорын газарт байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг хянаж шийдвэрлэхэд прокурор харъяалах прокурорын газраас холбогдох эрүүгийн хэрэг, материалыг татаж, хүлээн авсан үеэс эхлэн хугацааг тоолно.
10.1.14. Прокурор гомдол, хүсэлтийн дагуу холбогдох эрүүгийн хэрэг, материалтай бүрэн танилцаагүй, хянаагүй байхдаа урьдаас таамаглан шийдвэр гаргаж болохгүй.
10.1.15. Прокурорыг нэр зааж шийдвэр, үйл ажиллагаанд нь гомдол гаргасан бол тухайн гомдлыг дээд шатны прокурор хянаж шийдвэрлэнэ.
10.1.16. Нэг асуудлаар дахин гомдолгаргасан бол онцгой анхаарч, удаа дараа гомдол гаргахад хүргэсэн шалтгаан, нөхцлийг шалгаж тогтоон,арилгах арга хэмжээ авч,гомдолгаргагчид үндэслэлтэй, дэлгэрэнгүй хариуг өгнө.
10.1.17. Прокурор шаардлагатай гэж үзвэл холбогдох байгууллага, албан тушаалтны шийдвэрийн биелэлтийг хүсэлт, гомдлыг шийдвэрлэж дуусах хүртэл түр түдгэлзүүлнэ.
10.1.18. Гомдол, хүсэлтийг шалгах явцад байгууллага, албан тушаалтны хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас хүний эрх, эрх чөлөө хязгаарлагдсан, зөрчигдсөн болох нь тогтоогдвол холбогдох газарт прокурорын шаардлага, мэдэгдэл бичих, зөрчил гаргагчид зохих хариуцлага тооцуулах зэрэг арга хэмжээг авна.
10.1.19. Хүсэлтийг хүлээн авч шалгаад дараахи шийдвэрийн аль нэгийг гаргана.
а/ Дурдагдсан асуудал нэг бүр хэргийг тал бүрээс, бүрэн, бодитойгоор тогтоох, оролцогч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдол бүхий байвал хүсэлтийг бүрэн хангана.
б/ Асуудлын зарим хэсэг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шалгаж тогтоогдсон бадахин шалгах шаардлаггүй бол хүсэлтийн зарим хэсгийг хүлээн авч, хэсэгчлэн хангана.
в/ Дурдсан асуудлыг урьд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаар бүрэн шалгаж тогтоосон, эсхүл гаргасан хүсэлт үндэслэлгүй, хүлээн авах боломжгүй бол хангахаас татгалзана.
10.1.20. Хүсэлтийг хангаагүй нь байцаан шийтгэх ажиллагааны тухайн болон өөр үе шатанд түүнийг дахин гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
10.1.21. Прокурор гомдлыг хүлээн авч шалгаад, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана.
а/ Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын гаргасан шийдвэр, үйл ажиллагаа хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслээгүй, хэргийг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шалгаж тогтоогоогүй байхад шийдвэрлэсэн, хуулийг буруу хэрэглэсэн, оролцогч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байвал гомдлыг хүлээн авч,тухайн албан тушаалтныгаргасан шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгоно.
б/ Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын гаргасан шийдвэр, үйл ажиллагаа нь хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслээгүй, хуулийг буруу хэрэглэсэн байвал гомдлыг хүлээн авч, тухайн албан тушаалтны өмнө нь гаргасан шийдвэр, үйл ажиллагаагзөвтгөж, зарим хэсгийг өөрчилнө.
в/ Гомдолд дурдсан асуудлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаар бүрэн шалгаж тогтоосон, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь хууль буруу хэрэглээгүй, оролцогч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй бол хүлээн авахаас татгалзана.
10.1.22. Прокурор байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн талаар тогтоолыг 2 хувь үйлдэж, нэг хувийг байгууллагын бичиг хэрэгт, нөгөө хувийг гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн материалд хавсаргана.
10.1.23. Гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн талаар бичгээр хариу мэдэгдэх бөгөөд гомдол хүсэлт гаргагч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл хариу мэдэгдэх хуудас, тогтоолыг гардаж авсан, эсхүл танилцуулснаас хойш 7 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэйг тогтоол, хариу мэдэгдэх хуудсанд заана.
10.1.24. Байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчоос гаргасан хүсэлт, түүнийг хянаж шийдвэрлэсэнтэй холбоотой бичгийн баримтуудыг прокурор байгууллагын архивт шилжүүлэхгүй, холбогдох эрүүгийн хэрэг, материалд хавсарган, хүсэлтийн хавтсыг өгсөн хариуны хамт архивын нэгж болгон хадгална.
10.1.25. Дээд шатны прокурор гомдлыг хянаад, шийдвэрийг үндэслэлгүй, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзэж өөрчилсөн, хүчингүй болгосон нь тухайн прокурорт хариуцлага тооцох үндэслэл болно.
10.1.26. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь гомдол гаргагчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн эрхийнхээ хүрээнд хамгаалах арга хэмжээг цаг алдалгүй авах үүрэгтэй бөгөөд хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, сэтгэл санаа, бие эрхтэнд хохирол учирсан бол хуульд заасан журмын дагуу хохирлоо арилгуулахаар хандах эрхтэй болохыг нь тайлбарлан өгнө.
10.2. Гэрч, хохирогчийг хамгаалах
10.2.1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад гэрч, хохирогч, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй хангалттай үндэслэл байгаа, эсхүл хохирол учирсан бол Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 5.3-т заасны дагуу тэдгээрийн аюулгүй байдлыгхамгаалах зорилгоор прокурор хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн саналыг үндэслэн дараахи тогтоол гаргана.
а/ Гэрч, хохирогчтой уулзах, харилцах, харилцаа тогтоохыг оролдох, дагаж мөшгих болон бусад хэлбэрээр харилцахыг хориглох арга хэмжээ авах тухай;
б/Гэрч, хохирогчийг биечилсэн хамгаалалтад авах тухай;
в/Гэрч, хохирогчийн мэдээллийн нууцлал /овог, эцэг, эх, өөрийн нэр, оршин суугаа газар, өмчлөлд нь буй үл хөдлөх хөрөнгө, харилцах утас, тээврийн хэрэгслийн улсын дугаар г.м/-ыг хангах арга хэмжээ авах тухай;
г/Иргэний бүртгэл, автотээврийн болон бусад байгууллагын мэдээлэл, лавлагааны сангаас гэрч, хохирогчийн хувийн мэдээллийг задруулахыг түр хугацаагаар хориглох тухай;
д/Гэрч, хохирогчийг нэг бүрийн тусгай хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангах
е/Гэрч, хохирогчийн биед болон орон байранд тусгай техник хэрэгсэл суурилуулах тухай
ё/Гэрч, хохирогчийг аюулгүй байдал хангагдсан газарт түр байрлуулах тухай
10.2.2. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч дээрхи тогтоолыгарга хэмжээ авагдсан этгээдэд танилцуулан гарын үсэг зуруулж, хэрэгжилтэнд хяналт тавина.
10.2.3. Гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учрах аюул, заналхийлэл бодитой болох нь тогтоогдвол прокурор хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн хүсэлтийг үндэслэн шүүхэд дараахи саналыг бичгээр гаргана.
а/ Гэрч, хохирогчийг оршин суугаа газраас нь нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргуулах тухай;
б/ Гэрч, хохирогчийн иргэний бүртгэлд өөрчлөлт оруулж, баримт бичиг /иргэний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, гадаад паспорт, гэрлэлтийн баталгаа, диплом болон бүх төрлийн зөвшөөрөл зэрэг албаны баримт бичиг, хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрхийн гэрчилгээ, эрүүл мэндийн болон нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж, цэргийн бүртгэл, эдгээртэй адилтгах нийгмийн хамгаалал, халамжтай холбоотой бусад/-ийг солих шийдвэр гаргуулах тухай;
в/ Насанд хүрсэн гэрч, хохирогчийн гадаад төрхийг мэс заслын аргаар өөрчлөх шийдвэр гаргуулах тухай;
10.2.4. Гэрч, хохирогчийн гадаад төрхийг мэс заслын аргаар өөрчлөх шийдвэр гаргуулах тухай саналыг гаргахдаа тухайн гэрч, хохирогчийн өөрийнх нь зөвшөөрлийг үндэслэхийн зэрэгцээ түүнийг урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан эсэх талаар холбогдох байгууллагаас лавлагааг заавал авсан байна.
10.2.5. Нууцлалыг хамгаалах үүднээс гэрч, хохирогчийн аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ хэрэглэсэн дараах шийдвэрийг хавтаст хэрэгт хавсаргахгүй.
а/Сэжигтэн, яллагдагчаас гэрч, хохирогчтой уулзах, харилцах, харилцаа тогтоохыг оролдох, дагаж мөшгих болон бусад хэлбэрээр харилцахыг хориглох арга хэмжээ авах тухай прокурорын тогтоол;
б/Иргэний бүртгэл, автотээврийн болон бусад байгууллагын мэдээлэл, лавлагааны сангаас хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийн хувийн мэдээллийг задруулахыг түр хугацаагаар хориглох тухай прокурорын тогтоол;
в/Гэрч, хохирогчийг нэг бүрийн тусгай хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангах тухай прокурорын тогтоол;
г/Гэрч, хохирогчийн бие болон орон байранд тусгай техник хэрэгсэл суурилуулах тухай прокурорын тогтоол;
д/Гэрч, хохирогчийг аюулгүй байдал хангагдсан газарт түр байрлуулах тухай прокурорын тогтоол;
е/Гэрч, хохирогчийг оршин суугаа газраас нь нүүлгэн шилжүүлэх тухай шүүгчийн захирамж;
ё/Гэрч, хохирогчийн гадаад төрхийг мэс заслын аргаар өөрчлөх тухай шүүгчийн захирамж;
10.3. Прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, орчуулагч, хэлмэрч, шинжээчийг татгалзан гаргах
10.3.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь ЭБШХ болон НАНБХАСЗАСЗУСТХуулийн 3.1.3-т заасан  үндэслэл байвал  байцаан шийтгэх ажиллагаанд оролцохгүй.
10.3.2. Дээд шатны прокурор нь прокурорыг, прокурор нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийг татгалзан гаргах үндэслэлтогтоогдвол энэ тухай тогтоол үйлдэнэ.
10.3.3. Тогтоолд прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийг татгалзан гаргах үндэслэлийг тодорхой заана.
10.3.4. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байцаан шийтгэх ажиллагааны оролцогчоос орчуулагч, хэлмэрч, шинжээчийгтатгалзан гаргах талаар хүсэлт гаргавал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч үндэслэлийг шалгаж, хүсэлтийг хангах, эсхүл хангахаас татгалзах тухай тогтоол үйлдэнэ.
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.
Эрүүгийн хэргийн харъяаллын талаар
11.1.Эрүүгийн хэрэгт харъяалал тогтоох
11.1.1. Аймаг хооронд болон аймаг, нийслэлийн дүүрэг дамжсан үйлдэлтэй, гадаад улсаас шилжүүлж ирүүлсэн, Монгол улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, тус улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоц, агаарын хөлөгт гарсан эрүүгийн хэргийн харъяаллыг УЕПГ-ын ХБМБАХТХшийдвэрлэнэ.
11.1.2. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг шуурхай, бүрэн явуулахын тулд тухайн гэмт хэрэг илэрсэн, сэжигтэн, яллагдагч, гэрч, хохирогчийн олонхи байгаа газар, эсхүл дагнасан чиглэлээр мөрдөн байцаалт явуулж байгаа хэлтэс, тасагт эрүүгийн хэргийн харъяаллыг УЕПГ-ын ХБМБАХТХ тогтооно.
11.1.3. Хэргийг үнэн зөвөөр шалгаж шийдвэрлэхэд хөндлөнгийн нөлөөлөлд автаж болзошгүй,байцаан шийтгэх ажиллгаанд оролцогчдын зүгээс удаа дараа үндэслэл бүхий гомдол, хүсэлт гаргасан зэргээр тухайн орон нутагт шалгах боломжгүй гэж үзсэн хэргийн харъяаллыг УЕПГ-ын ХБМБАХТХ хянаж шийдвэрлэнэ.
11.1.4.Нийслэлийн дүүргүүд дамжсан үйлдэлтэй эрүүгийн хэргийн харъяаллыг Нийслэлийн прокурорын газар хянаж шийдвэрлэнэ.
11.1.5. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газраар хэргийн харъяалал тогтоолгохдоо хэргийг харъяалах прокурорын газраар дамжуулан хүргүүлнэ.
11.1.6. Авлигатай тэмцэх газар,Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар,Төмөр замын цагдаагийн газар, Агаарын тээврийн цагдаагийн хэлтэс зэрэг газруудын хүлээн авч шалгах гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг, түүнд хяналт тавих харъяаллыг Улсын Ерөнхий прокурорын тушаалаар тогтооно.
11.2. Хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх
11.2.1. Хэрэг бүртгэлт явуулан шалгаж буй эрүүгийн хэрэгмөрдөн байцаалтынхаръяаллынх болох нь тогтоогдвол хэрэг бүртгэгч харъяаллын дагуу шилжүүлэх тухай санал үйлдэж, хэргийг прокурорт нэн даруй хүргүүлнэ.
11.2.2. Мөрдөн байцаалт явуулж буй хэрэгхэрэг бүртгэлтийнхаръяаллынх болох нь тогтоогдвол мөрдөн байцаагч хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх тухай санал үйлдэн, хэргийг прокурорт нэн даруй хүргүүлнэ.
11.2.3. Эрүүгийн хэргийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасаг хооронд харъяаллын дагуу шилжүүлэх эсэхийг тухайн хэрэгт хяналт тавьж буй прокурор шийдвэрлэнэ.
11.2.4. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулан шалгаж буй эрүүгийн хэрэг өөр хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын шалгах харъяаллынхболох нь тогтоогдвол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх тухай санал үйлдэж, хэргийг прокурорт нэн даруй хүргүүлнэ.
11.2.5. Прокурор хэргийг хянаж, өөр хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад харъяаллын дагуу шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл энэ тухай тогтоол үйлдэж, аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурор, сум дундын ахлах прокурорт танилцуулна.
11.2.6. Аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурор, сум дундын ахлах прокурор нь хэрэгтэй танилцаад харъяаллын дагуу шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийг өөр хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад харъяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоолыг зөвшөөрч батална.
11.2.7. Хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх саналтай ирүүлсэн хэргийг прокурор хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор хянаж шийдвэрлэнэ.
11.2.8. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь илтэд харъяаллын бус хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бол прокурор тухайн хууль бус шийдвэрийг тогтоол гаргаж, хүчингүй болгоно.
11.2.9. Тогтоолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тухайн шийдвэрийг хүчингүй болгож буй үндэслэлийг тодорхой дурдана.
11.2.10. Эрүүгийн хэргийн харъяаллын талаар гарсан маргааныг дээд шатны прокурор хянаж шийдвэрлэнэ.
  АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан
хэргийн талаар прокуророос  гаргах шийдвэр
12.1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг дуусгасан хэргийг хүлээн авч хянах
12.1.1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг дуусгаж, хяналтанд ирүүлсэн хэргийг прокурор хүлээн авч дараахи асуудлыг хянана.
а/ Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг дуусгасан талаар байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдод мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн эсэх;
б/ Оролцогчид хэргийн материалыг танилцуулж, тэмдэглэл үйлдсэн эсэх;
в/Хэргийн материалтай танилцаад гаргасан хүсэлтийг нь тэмдэглэлд тусгасан эсэх, хүсэлтийг бичгээргаргасан бол хэрэгт хавсаргаж, хангах, эсхүл хэрэгсэхгүй болгох тухайтогтоол гарган, мэдэгдсэн эсэх;
г/ Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь хүсэлтийг хангах үндэслэлтэй бол байцаан шийтгэх ажиллагааг бүрэн явуулж дуусгасны дараа хэргийг дахин танилцуулсан эсэх;
д/ Оролцогчнь хэргийн материалтай танилцах, тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзсан, тогтоосон хугацаанд танилцаагүй бол энэ тухай тэмдэглэл үйлдсэн эсэх;
12.1.2. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг дуусгасны дараа байцаан шийтгэх ажиллагааны оролцогчид хэргийг танилцуулна. Хэрэв танилцуулаагүй бол прокурор тухайн хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд буцаах үндэслэл болно.
12.1.3. Хохирогч, яллагдагчийн өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцаад нотлох баримт хуулбарлан авах талаар хүсэлт гаргавал төр, байгууллага, хувь хүний нууцад хамаарахаас бусад баримтыг өөрийн зардлаар хувилах, хуулбарлан авах зөвшөөрөл өгч болно.
12.1.4. Хэргийг байцаан шийтгэх ажиллагааны оролцогчид танилцуулан, прокурорт шилжүүлсний дараа тухайн хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулахгүй.
12.1.5. Прокурор байгууллагын бүртгэлд авагдаагүй,үдэж хавтаслаагүй, хуудсыг нь дугаарлаагүй, товъёог үйлдээгүй хэрэг, материалыг хүлээн авч хянахгүй.
12.1.6. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг дуусгаж, хяналтанд ирүүлсэн хэргийг прокурор 14 хоногийн дотор хянаж шийдвэрлэх ба шаардлагатай бол дээд шатны прокурор үндэслэл бүхий тогтоол гарган, хэргийг хянах хугацааг сунгана.
12.1.7. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг бүрэн гүйцэд явуулаагүй болпрокурор хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаана.
12.2.Яллагдагчаар татахтогтоол батлах
12.2.1. Яллагдагчаар татах тогтоолд яллах үндэслэл болж буй нотлох баримтыг нэр зааж, хуудасны дугаараар тодорхой бичнэ.
12.2.2. Яллагдагчаар татах тогтоолын хавсралтыг прокурор үйлдэх ба түүнд дараахи зүйлийг тусгана.
а/ Яллагдагчид авсан таслан сэргийлэх болон албадлагын бусад арга хэмжээ;
б/ Хураан авсан эд мөрийн баримт, эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгийн талаар/шинж чанар, тоо ширхэг, овор хэмжээ, онцлог шинж тэмдэг, хэв загвар, сери дугаар, сорьц, үнэлгээ/;
в/ Хохирол нөхөн төлөгдсөн байдал;
г/  Яллагдагчийн гадаадад зорчих эрхийг түр түдгэлзүүлсэн эсэх;
д/Шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулвал зохих гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч болон бусад оролцогчийн талаар санал;
12.2.3. Шүүхээс буцаасан хэрэгт нэмэлт ажиллагаа хийсэн бол яллагдагчаар татах тогтоолыг дахин үйлдэж, түүнд шинээр цугларсан нотлох баримтыг нэмж тусгана.
12.2.4. Яллагдагчаар татах тогтоолыг яллагдагч тус бүрийн тоогоор 3 хувь үйлдэж, хувийг хавтаст хэрэг, прокурорын газрын бичиг хэрэгт хадгалж,яллагдагчид гардуулах хувийг хэргийн хамт шүүхэд шилжүүлнэ.
12.2.5. Яллагдагчаар татах тогтоол батлах үед прокурор урьд сонсгосон ялын заримыг хүчингүй болгосон, эсхүл хөнгөн ялтай хууль хэрэглэсэн бол энэ тухай хохирогч, яллагдагчид танилцуулж, тогтоолд гарын үсэг зуруулна.
12.2.6. Прокурор яллагдагчаар татах тогтоолыг баталсан даруйд хэргийг шүүхэд шилжүүлнэ.
12.3.Яллах дүгнэлт үйлдэх
12.3.1. Яллах дүгнэлт үйлдүүлэх тухай саналд дараахи зүйлийг тусгасан эсэхийг прокурор хянана.
а/ Мөрдөн байцаалтаар шалгаж тогтоосон нөхцөл байдал/гэмт хэрэг гарсан байдал, учруулсан хохирлын хэмжээ, хор уршиг, гэмт хэргийг хэн, хэдийд, хаана үйлдсэн, хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, санаа зорилго/;
б/ Яллах үндэслэл болж буй нотлох баримтуудын талаар /нэр зааж, хуудасны дугаараар тодорхой бичих/;
в/ Хураасан, битүүмжилсэн эд зүйлийн талаар /тоо ширхэг, шинж чанар, онцлог шинж тэмдэг, овор хэмжээ, хэв загвар, сери дугаар, сорьц, үнэлгээ/;
г/ Яллагдагчид авсан таслан сэргийлэх болон албадлагын бусад арга хэмжээ,гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн эсэх;
12.3.2. Яллах дүгнэлт нь хууль ёсны, үндэслэлтэй байх ба дараахи зүйлийг тусгана.
а/ Эхлэл хэсэгт:
- Хэн, хэдийд, Эрүүгийн хуулийн аль зүйл, хэсгээр үүсгэн шалгасан, хэнд холбогдох, ямар дугаартай хэргийг хэн, хэдийд хүлээн авч хянасан;
б/ Тэмдэглэл хэсэгт:
- Яллагдагчийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, төрсөн газар, регистрийн дугаар, иргэний харъяалал, оршин суугаа газрын хаяг,эзэмшсэн боловсрол, мэргэжил, эрхэлсэн ажил, хэрэг хариуцах чадвартай эсэх, урьд ял шийтгэгдсэн эсэх;
- Хэргийн товч агуулга, арга, сэдэлт, санаа зорилго /хэн ямар гэмт хэргийг хэзээ, хаана, ямар зорилго, аргаар үйлдсэн, гэмт хэрэгт хамтран оролцогчоор оролцсон бол гүйцэтгэгч, хатгагч, хамжигч, захиалагч, зохион байгуулагчийн алинаар оролцсон, гэмт хэрэг төгссөн эсэх, завдсан гэж үзвэл төгссөн, төгсөөгүйн аль нь болох, гэм буруугийн шууд, шууд бус санаатай эсэх, болгоомжгүйгээр үйлдсэн бол хөнгөмсгөөр найдсан, хайхрамжгүй хандсаны аль нь болох/;Учруулсан хохирлын талаар дурдахдаа бие эрхтэний хохирол учирсан бол гэмтлийн зэрэг, эд хөрөнгийн хохирол учирсан бол эд зүйлийн үнэлгээ,шинжээчийн дүгнэлт, банкны лавлагаа зэрэг баримтыг үндэслэж, мөнгөн илэрхийллээр бичнэ;
- Шаардлагатай зарим нотлох баримтуудыг дурдана. Ингэхдээ нотлох баримтыг хэргээс бүрэн эхээр нь хуулбарлахгүй, зөвхөн яллах баримт болж буй хэсгийг утга, найруулгыг өөрчлөхгүйгээр түүвэрлэх байдлаар тусгана.
- Харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нь үнэн зөв, алиныг нь буруу гэж үзсэн, ямар нотлох баримтуудаар нотлогдон, эсхүл үгүйсгэгдэж байгаа, хэд хэдэн үйлдэлтэй бол нотлох баримтуудыг үйлдэл тус бүрээр дүгнэж бичнэ.
- Шүүх гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэдэг тул яллах дүгнэлтэнд "гэм буруутай нь дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон... гэмт хэрэг үйлдсэн” гэсэн дүгнэлт хийхээс зайлсхийвэл зохино.
в/ Тогтоох хэсэгт:
- Яллагдагчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн аль зүйл, хэсгээр зүйлчлэгдэж байгааг бичих, шаардлагатай тохиолдолд ерөнхий ангийн зохих зүйл, заалтыг журамлана.
- Яллагдагч нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн хэд хэдэн яллагдагчтай бөгөөд тэдгээрийн үйлдсэн гэмт хэргүүд өөр,өөр гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байвал Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэг бүрээр тус тусад нь бичнэ.
- Хэргийг аль шүүхэд шилжүүлж байгааг тодорхой бичнэ. Яллах дүгнэлт үйлдэх үед шүүхийн харъяалал нь тодорхойгүй бол "давж заалдах, хяналтын шатны шүүхээс харъяалал тогтоосон шүүхэд шилжүүлэх”-ээр заана.
г/ Хавсралт хэсэгт:
- Таслан сэргийлэх болон албадлагын бусад арга хэмжээ авагдсан, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн эсэх;
- Хохирол нөхөн төлөгдсөн байдал;
- Иргэний нэхэмжлэлийг хангах талаар авсан арга хэмжээ, битүүмжилсэн эд хөрөнгө /шинж чанар, тоо ширхэг, овор хэмжээ, онцлог шинж тэмдэг, хэв загвар, сери дугаар, сорьц, үнэлгээ/, хаана хадгалагдаж байгаа талаар;
- Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцуулах үндэслэлтэй бол энэ талаар саналаа заавал бичнэ.
- Шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулвал зохих гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч болон бусад оролцогчийн талаар санал;
12.3.3. Прокурор урьд сонсгосон ялын заримыг хүчингүй болгосон, түүнчлэн хөнгөн ялтай хууль хэрэглэсэн бол тухайн ял сонсгосон зүйл, хэсгийн дагуу яллагдагчаас дахин байцаалт авахуулах шаардлаггүй.
12.3.4. Прокурор яллах дүгнэлт үйлдсэн өдрөөс хойш 3 хоногийн дотор хэргийг шүүхэд шилжүүлнэ.
12.3.5. Олон хавтастай,овор хэмжээ ихтэй, онцлог эд мөрийн баримттай, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад хэргийг шүүхэд хүргэхэд унаагаар хангах үүргийг аймаг, Нийслэл, тээвэр, дүүргийн прокурор хүлээнэ.
12.3.6. Шаардлагатай гэж үзвэл зарим хэргийг яллагдагчийн хамт Цагдаагийн байгууллагын хамгаалалттайгаар шүүхэд хүргэнэ.
12.4. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох
12.4.1. Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналд дараахи зүйлийг тусгана.
а/ Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаар шалгаж тогтоогдсон нөхцөл байдал;
б/ Хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл, баримтлах хуулийн зүйл, хэсэг;
в/ Хураасан, битүүмжилсэн эд зүйлийн талаар;
г/ Таслан сэргийлэх болон албадлагын бусад арга хэмжээ хэрэглэсэн, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн эсэх;
12.4.2. Прокурор хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хураагдсан эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгө, сэжигтэн, яллагдагчид авагдсан таслан сэргийлэх,албадлагын бусад арга хэмжээг хэрхэх талаар тогтоолд тодорхой дурдана.
12.4.3. Захиргааны шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдвол энэ тухай хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолдзааж, захиргааны шийтгэл ногдуулахыг эрх бүхий албан тушаалтанд даалган, биелэлтийг 1 сарын дотор хангуулах арга хэмжээ авна.
12.4.4. Хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг сэжигтэн, яллагдагч, хохирогч нь эс зөвшөөрвөл тогтоол, мэдэгдэх хуудсыг хүлээн авсан, эсхүл тогтоолтой танилцажгарын үсэг зурсан өдрөөс хойш 7 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргаж болно.12.4.5. Хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш 30 хоногийн дотор эрүүгийн хэргийн архивт шилжүүлнэ.
12.4.6. Хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээсэн бол тухайн шийдвэргаргасан прокурорт хянуулахгүй.
12.5. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх
12.5.1. Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх саналтай ирүүлсэн хэрэгт дараахи ажиллагааг явуулсан эсэхийг хянана.
а/ Гэмт хэрэгүйлдсэн этгээдийг олж тогтоох талаар шаардлагатай бүхий л ажиллагааг хийсэн эсэх;
б/ Батлан даагч нарт хуульд заасны дагуу хариуцлага ногдуулсан эсэх;
в/ Оргон зайлсан этгээдийн гадаадад зорчих эрхийг түр түдгэлзүүлэх арга хэмжээ авсан эсэх;
г/ Гүйцэтгэх ажил явуулахаар даалгавар бичиж, биелэлтийг тооцсон эсэх;
д/ Хүрэлцэн ирж чадахгүй сэжигтэн, яллагдагчийн сэтгэцийн, эсхүл хүнд өвчтэйг нотолсон холбогдох эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, дүгнэлтийг гаргуулсан эсэх;
е/ Гэрч, хохирогчийг олж тогтоохын тулд шаардлагатай арга хэмжээ авч, тэдгээрийн эзгүйд гүйцэтгэж болох бүхий л ажиллагааг явуулсан эсэх;
ё/ Түдгэлзүүлэх үндэслэл болж буй баримт, материалыг хавтаст хэрэгт бүрэн хавсаргасан эсэх;
12.5.2. Тогтоолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн үндэслэл, хураасан эд мөрийн баримт, эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгө, сэжигтэн, яллагдагчид авсан таслан сэргийлэх, албадлагын бусад арга хэмжээ, түүнчлэн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлснийг хэрхэх талаар тодорхой дурдана.
12.5.3. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай саналд дараахи зүйлийг тусгана.
а/ Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаар тогтоогдсон нөхцөл байдал;
б/ Түдгэлзүүлж буй үндэслэлийг баримтанд тулгуурлан тодорхой бичнэ;
в/ Баримтлах хуулийн зүйл хэсэг;
г/ Хураасан болон битүүмжилсэн ямар эд зүйл, эд хөрөнгө хаана, ямар байдалтай хадгалагдаж байгаа талаар;
12.5.4. Гэмт хэрэг үйлдсэн этгээд хэн болох нь тодорхой, сэжигтэн, яллагдагч оргонзайлсан, байгаа газар нь мэдэгдэхгүй байгаа тохиолдолд прокурор тухайн этгээдийг эрэн сурвалжлуулахаар тогтоол үйлдэж, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад хүргүүлнэ.
12.5.5. Эрэн сурвалжлах ажиллагааны явц, үр дүнг тогтоосон хугацаанд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас танилцаж, цугларсан материалыг хэрэгт хавсаргуулна.
12.5.6. Прокурор түдгэлзүүлсэн хэрэгт хийж гүйцэтгэсэн ажиллагаатай 30 хоног тутамд танилцаж, дараахи арга хэмжээг авсан эсэхийг хянана.
а/ Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг гүйцэтгэх ажлын шугамаар олж тогтоох талаар даалгавар бичиж, биелэлтийг тооцсон эсэх;
б/ Батлан даагч нартай хуульд заасны дагуу хариуцлага тооцуулсан эсэх;
в/ Эмч, эмнэлгийн байгууллагаас сэтгэцийн болон хүнд өвчний улмаас хүрэлцэн ирж чадахгүй байгаа сэжигтэн, яллагдагчийн биеийн байдлын талаар тодруулж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд ирүүлэх арга хэмжээ авсан эсэх;
г/ Оргон зайлсан сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжилсан, зайлшгүй шаардлагатай гэрч, хохирогчийнбайж болох хаягуудаар шалгасан эсэх;
д/ Эрэн сурвалжлагдаж буй этгээдийг Монгол улсын хилээр нэвтрүүлэхгүй байх, нэвтрэхийг завдсан тохиолдолд саатуулах арга хэмжээ авсан эсэх;
12.5.7. Прокурор түдгэлзүүлсэн хэргийг нэн даруй хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад хүргүүлнэ.
12.5.8. Эрэн сурвалжлах ажлын явц, үр дүнг цахим бүртгэлд тухай бүрттусгуулна.
12.5.9. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь эрэн сурвалжлагдаж буй сэжигтэн, яллагдагчийг олж баривчилсан бол энэ тухай тэмдэглэл үйлдэж, оргон зайлах хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгана.
12.5.10. Аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газар, сум дундын прокурорын газар нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагатай хамтарч жил бүрийн эхний сард багтаан түдгэлзүүлсэн хэргийн тооллогыг явуулж, холбогдох арга хэмжээ авна.
12.6. Прокурорын гаргасан шийдвэртэй танилцах
12.6.1. Прокурор гаргасан шийдвэрээ дор дурдсаны дагуу зохих прокурорт танилцуулна.
а/ Аймаг, тээврийн прокурорын газарт орлогч прокурорт;             
б/ Нийслэл, дүүргийн прокурорын газарт ХБМБАТХ хариуцсан туслах прокурорт;
в/ Сум дундын прокурорын газарт ахлах прокурорт;
12.6.2. Прокурор дараахи шийдвэрийг гаргасан даруйд энэ зааврын 12.6.1-д заасан прокурорт танилцуулна.
а/ Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол;
б/ Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол;
в/ Үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоол;
г/ Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол;
д/ Прокурорын яллах дүгнэлт;
е/Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай тогтоол;
12.6.3. Аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн орлогч /туслах/ прокурор нь прокурорын гаргасан шийдвэртэй танилцаад, зөвшөөрсөн бол тогтоол, яллах дүгнэлтэндгарын үсгээ зурж баталгаажуулна.
12.6.4. Прокурорын гаргасан шийдвэрүндэслэлгүй байвал энэ тухай дээд шатны прокурорт танилцуулж шийдвэрлүүлнэ.
12.6.5. Энэ зааврын 12.6.2-т заасан прокурорын шийдвэрт аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн орлогч /туслах/ прокурорын гарын үсэг зурагдаагүй бол эрүүгийн хэргийн тоо бүртгэл хариуцсан туслах ажилтан нь нэгдсэн дугаар олгохгүй.
АРВАНГУРАВДУГААР БҮЛЭГ.
Прокурорын хяналтын эрх зүйн хэлбэр
13.1. Прокурорын тогтоол
13.1.1. Прокурорын тогтоол нь тодорхой асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн хууль ёсны, үндэслэлтэй байх бөгөөд түүнд дээд шатны прокурорт гомдол гаргах эрх, хугацааг тусгана.
13.1.2. Дээд шатны прокурорнь прокурорын тогтоолыг хууль бус, үндэслэлгүй гэж үзвэл өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй.
13.1.3. Тогтоолыг 2 хувь үйлдэж, хувийг хэрэг, материал болон байгууллагын бичиг хэрэгт хадгална.
13.1.4. Тогтоолд он, сар, өдрийн дарааллаар нэгдсэн дугаар олгож, цахим бүртгэлд бүртгэнэ.
13.2. Прокурорын шаардлага
13.2.1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хууль зөрчсөн зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг арилгуулахаар прокурор шаардлага бичнэ.
13.2.2. Шаардлага нь хууль ёсны, үндэслэлтэй байх ба дараахи зүйлийг тусгана.
а/ Хүлээн авах байгууллага, албан тушаалтны нэр;
б/ Тэргүү хэсэг буюу утга. /"Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах тухай”, "Хяналтаар илэрсэн зөрчлийг арилгуулах тухай”, "Хууль хэрэгжүүлэх арга хэмжээ авахуулах тухай гэх мэт/;
в/ Хяналт, шалгалтаар илэрсэн зөрчил,түүнд нөлөөлсөн шалтгаан нөхцөл;
г/ Зөрчигдсөн хууль тогтоомж, зүйл хэсэг;
д/ Зөрчлийг арилгуулах талаар авах арга хэмжээ, зохиох ажил;
е/ Шаардлага бичихэд удирдлага болгосон хуулийн зүйл, хэсэг /ПБТХ 25, ЭБШХ 193.1.23/;
ё/ Шаардлагын хариуг ирүүлэх хугацаа;
13.2.3. Шаардлагыг дээд шатны прокурорын нэрээр бичнэ.
13.2.4. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага нь прокурорын шаардлагын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, зохиосон ажлын талаар тогтоосон хугацаанд бичгээр хариу ирүүлнэ. Албан тушаалтанд хариуцлага тооцсон бол тухайн шийдвэрийн хувийгхавсаргаж ирүүлнэ.
13.2.5. Прокурор шаардлагын хариугхүлээн авч, шаардлагатай бол зөрчил, шалтгаан нөхцлийг бүрэн арилсан эсэхийг биечлэн шалгана.
13.3. Прокурорын даалгавар
13.3.1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хуулийн заалтыг хангуулах, хуулийг зөв хэрэглэх, зайлшгүй шаардлагатай ажиллагааг цаг тухайд нь бүрэн, бодитой явуулахзорилгоор прокурор даалгавар бичнэ.
13.3.2. Даалгаврыг хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан хууль зүйн үндэслэлтэй бичих ба хийгдэх байцаан шийтгэх ажиллагааг ойлгомжтой,тодорхой заана.
13.3.3. Даалгаврыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн нэр дээр бичнэ. Шаардлагатай бол харъяалах дээд шатны албан тушаалтны нэр дээр бичнэ.
13.3.4. Даалгаварт байцаан шийтгэх ажиллагааны аль үе шатанд бичиж байгааг тодорхой заана. /Жишээ нь: хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан, хэрэгсэхгүй болгосон, түдгэлзүүлсэн хэргийг сэргээсэн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт гэх мэт/;
13.3.5. Даалгаврыг биелүүлэх хугацааг хийж гүйцэтгэх ажиллагааны цар хүрээ, орон зай, нөхцөл байдлыг харгалзан биелэгдэх боломжтой байдлаар тогтооно.
13.3.6. Даалгаврыг бичихдээ холбогдох хуулийн зүйл, хэсгийг дараахи байдлаар зөв баримталж бичнэ.
а/ Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд байгаа хэрэгт байцаан шийтгэх ажиллагааны оролцогч гомдол, хүсэлт гаргасан /ПБТХ 28, ЭБШХ193.1.4/;
б/ Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд байгаа хэргийг прокурор өөрийн санаачлагаар татаж хянасан /ПБТХ 28, ЭБШХ 193.1.13/;
в/ Үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож эрүүгийн хэрэг үүсгэсэн, түдгэлзүүлсэн, хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээсэн, түдгэлзүүлэх, хэрэгсэхгүй болгох саналтай, яллагдагчаар татах тогтоол батлуулах, яллах дүгнэлт үйлдүүлэхээр ирүүлсэн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан /ПБТХ 28, ЭБШХ 193.1.18/;
13.3.7. Хяналт тавьж буй прокурор нь тухайн хэрэгт бичигдсэн даалгаврын биелэлтэд хяналт тавьж, бүрэн хангуулах арга хэмжээ авна.
13.3.8. Аймаг, Нийслэл, Тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрууд нь дээд шатны прокурорын бичсэн даалгаврыг эрүүгийн хэргийн тоо бүртгэлд хувилан авч, биелэлтийг тогтоосон хугацаанд бичгээр танилцуулна.
13.3.9. Дээд шатны прокурор нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн прокурорын даалгаврыг эс зөвшөөрч гаргасан саналыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хянаж шийдвэрлэнэ.
13.3.10. Саналыг хянаад үндэслэлтэй бол тогтоол гарган, даалгаврыг бүхэлд нь, эсхүл зарим заалтыг хүчингүй болгоно. Хүлээн аваагүй бол даалгаварт заасан ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад хүргүүлнэ.
АРВАНДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.
Прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулах
14.1. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах нийтлэг үндэслэл
14.1.1. Прокурор шинэ нөхцөл байдал илэрсэн, эсхүл хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагчийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн гаргасан дүгнэлт эргэлзээтэй, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй талаар гомдол, хүсэлтийг хүлээн авч, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд шалгагдаж байгаа болон эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрлэсэн эрүүгийн хэргийг холбогдох газраас татна.
14.1.2. Хэргийг хянаад мөрдөн шалгах ажиллагаа явуулах, шинээр илэрсэн нөхцөл байдлын талаар хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай үндэслэл бүхий тогтоол үйлдэж, гомдол, хүсэлт гаргагчид бичгээр мэдэгдэнэ.
14.1.3. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах, шинээр нөхцөл байдал илэрснээс хэргийн ажиллагааг үүсгэх хангалттай үндэслэл байна гэж үзвэл энэ тухай дээд шатны прокурорт танилцуулна.
14.1.4. Мөрдөн шалгах ажиллагааг хөнгөн гэмт хэрэгт 21 хоног, бусад гэмт хэрэгт 2 сарын дотор явуулах ба үргэлжүүлэн шалгах бол хугацааг ердийн журмаар сунгуулна.
14.1.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинээр тогтоогдсон нөхцөл байдал нь бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байвал эрүүгийн хэрэг үүсгэн, харъяалах хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад шалгуулахаар шилжүүлнэ.
14.1.6. Мөрдөн шалгах болон хэргийн ажиллагааг зогсоох тухай прокурорын тогтоолыг гомдол, хүсэлт гаргагчид прокурорын туслах ажилтан нь танилцуулж, гарын үсэг зуруулна. Харин шийдвэрийн үндэслэлийг прокурор өөрөө гомдол, хүсэлт гаргагчид тайлбарлан өгнө.
14.2. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд мөрдөн шалгах ажиллагаа явуулах
14.2.1. Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын аль ч үед өөрийн санаачлага, эсхүл байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчийн гомдол, хүсэлтийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно.
14.2.2. Эрүүгийн хэрэгт бүхэлд нь мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүй.
14.2.3. Прокурор нь гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийг дахин байцаах, шинжээч томилждүгнэлт гаргуулах, үзлэг, нэгжлэг, туршилт хийх зэрэг тодорхой байцаан шийтгэх ажиллагааг давтан хийж, эргэлзээтэй гэж үзсэн нотлох баримтыг нягтлан шалгана.
14.2.4. Прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тогтоол үйлдэх ба түүнд дараахи зүйлийг тусгана.
а/Хэнд холбогдох, ямар дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах;
б/Мөрдөн шалгах ажиллагаа явуулах болсон үндэслэл;
в/Хийж гүйцэтгэх ажиллагаа, шалгаж тогтоох нөхцөл байдал;
г/Шалгах хугацаа;
14.2.5. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй, хуулийг ноцтойгоор зөрчсөн нь тогтоогдвол прокурор тогтоол гарган, тухайн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар хэргийг мөрдүүлэхийг зогсооно.
14.2.6. Тогтоолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар хэргийг мөрдүүлэхийг зогсоосон үндэслэлийг тодорхой зааж, өөр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид шилжүүлэхийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны даргад даалгана.
14.2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг хэрэгт хавсаргана.
14.2.8. Хэрэгсэхгүй болгосон, түдгэлзүүлсэн хэргийн тухайд сэргээсний үндсэн дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулна.
14.2.9. Мөрдөн шалгах ажиллагааг тухайн хэргийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор явуулна.
14.2.10.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй, хуулийг ноцтойгоор зөрчсөн нь тогтоогдохгүйбол прокурор мөрдөн шалгах ажиллагааг зогсоох тухай тогтоолгарган, гомдол, хүсэлт гаргагчид бичгээр мэдэгдэнэ.
14.2.11. Тогтоолд мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдал, түүнийг зогсоох болсон үндэслэлийг тодорхой дурдана.
14.3. Шинэ нөхцөл байдлын улмаас мөрдөн шалгах ажиллагаа явуулах
14.3.1. Прокурор шинэ нөхцөл байдал илэрснээс хэргийн ажиллагаа үүсгэх хуульд заасан үндэслэл тогтоогдвол энэ тухай тогтоол гарган, мөрдөн шалгах, эсхүл шалгахыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид даалгана.
14.3.2. Шинэ нөхцөл байдал илэрснээс хэргийн ажиллагаа үүсгэх тухай тогтоолд дараахи зүйлийг тусгана.
а/ Хэнд холбогдох, ямардугаартай хэрэгт хэргийн ажиллагаа үүсгэсэн;
б/ Хэргийн ажиллагаа үүсгэх болсон үндэслэл;
в/ Хэргийг хэнээр шалгуулах талаар;
г/ Хийж гүйцэтгэх ажиллагаа, шалгаж тогтоох нөхцөл байдал;
д/Мөрдөн шалгах хугацаа;
14.3.3. Прокурор шинэ нөхцөл байдал илэрснээс хэргийн ажиллагаа үүсгэж, шалгуулахаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад шилжүүлэхдээ даалгавар бичнэ.
14.3.4. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, Өршөөл үзүүлэх тухай хууль гарсан, уучлал үзүүлсэн, түүнчлэн яллагдагч нас барснаас шүүхийн тогтоол гаргах бололцоогүй болсон үед шинэ нөхцөл байдал илэрвэл нэгэн адил шалгана.
14.3.5. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь шинэилэрсэн нөхцөл байдлыг шалгаж, дүгнэлт бичүүлэх, хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээх,эсхүлхэргийн ажиллагааг зогсоолгох тухай санал үйлдэж, прокурорт хүргүүлнэ.
14.3.6.Прокурор материалыг 14 хоногийн дотор хянаж шийдвэрлэнэ. Зайлшгүй тохиолдолд дээд шатны прокурорт танилцуулан, хугацааг 14 хүртэл хоногоор сунгуулна.
14.3.7. Шинэ илэрсэн нөхцөл байдлыг шалгахад хуульд заасан үндэслэлийн аль нэг тогтоогдвол прокурор тухайн хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээх, эсхүл урьд гарсан шүүхийн тогтоол, магадлалыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж, материалын хамт Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.
14.3.8. Дүгнэлтэнддараахи зүйлийг тусгана.
а/Шинэ илэрсэн нөхцөл байдлаар хэргийн ажиллагааг үүсгэсэн огноо;
б/Хэнд холбогдох, ямар дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан;
в/ Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдал, нотолж буй баримтууд;
г/Шүүхийн тогтоол, магадлалыгхүчингүй болгуулах үндэслэл;
д/Дүгнэлт бичихэд удирдлага болгосон хуулийн зүйл хэсэг;
14.3.9. Хэргийг шинэ нөхцөл байдал илэрснээр сэргээх үндэслэл тогтоогдохгүй бол прокурор хэргийн ажиллагааг зогсоох тухай тогтоол гарган, гомдол, хүсэлт гаргагчид бичгээр мэдэгдэнэ.
14.3.10. Тогтоолд мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоосон нөхцөл байдал, хэргийн ажиллагааг зогсоосон үндэслэлийг тодорхой бичнэ.
14.3.11. Шүүхээс шинэ нөхцөл байдлын улмаас тогтоол, магадлалыг хүчингүй болгосон хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хугацааг ердийн журмаар үргэлжлүүлэн тооцно.
14.3.12. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн тухай байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдлийг прокурор хүлээн авч,шинэ илэрсэн нөхцөл байдлаар хэргийн ажиллагаа үүсгэх тухай тогтоол гаргана.
АРВАНТАВДУГААР БҮЛЭГ.
Эрүүгийн байцаан шийтгэх
  ажиллагаа явуулах тусгай журам
15.1. Насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт хяналт тавих
15.1.1. Прокурор насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэргийг хянахдаа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь дараахи байдлыг шалгаж тогтоосон эсэхийг анхаарна.
а/ Гэмт хэрэг гарсан байдал, хэргийг хэн, хэдийд, хаана,яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр,яллагдагчийн хувийн байдал,түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцөл байдлууд, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл;
б/ Сэжигтэн, яллагдагчийн төрсөн он, сар, өдөр буюу насыг тогтоохдоо төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспорт, иргэний бүртгэл мэдээллийн лавлагаа гэх мэт холбогдох баримт бичгийг үндэслэсэн эсэх, хэрэв баримт бичиг байхгүй бол шинжээчийн дүгнэлт гаргуулж насыг ньтодорхойлуулсан эсэх;
в/ Гэр бүлийн байдал, амьдарч буй орчин нөхцөл, хүмүүжил, сургуульд сурдаг эсэх/ам бүл, амьжиргааны түвшингтодорхойлсон харъяа нутаг дэсвгэрийн засаг захиргааны нэгжийн тодорхойлолт, сургуулийн тодорхойлолтыг гаргуулан, эцэг,эх, сурган хүмүүжүүлэгч, хөрш зэргэлдээ амьдардаг хүмүүсийг гэрчээр байцаах//;
г/Гэмт хэрэг үйлдэхэд насанд хүрсэн хүмүүсийн нөлөөлөл байсан эсэх /гэмт хэрэг үйлдүүлэхээр хатгасан, ятгасан, уруу татсан, хууран мэхэлсэн, айлган сүрдүүлсэн, өөрийн үйлдсэн хэргийг насанд хүрээгүй этгээдэд хүлээлгэхийг оролдсон, эцэг, эхийн зүгээс буруу үлгэр дууриалал үзүүлсэн, хараа хяналтгүй орхисон, амьжиргааны түвшин, гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтуурал, найз нөхдийн хүрээлэл, сургууль завсардалт гэх мэт нөлөөлсөн шалтгаан нөхцөл/;
15.1.2. Насанд хүрээгүй этгээд сэтгэцийн өвчингүй боловч ухаан санаа нь гүйцэд хөгжөөгүйн улмаас өөрийн үйлдлийг бүрэн ойлгож, үнэн зөв мэдүүлэг өгөх эсэхэд эргэлзээ төрвөлСэтгэц, эмгэг судлалын шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулна.
15.1.3. Насанд хүрээгүй этгээд гэр бүлийн хүчирхийлэл, эцэг, эхийннөлөөлөлд автаж гэмт хэрэг үйлдсэн бол түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, гэр бүлийн гишүүн, ойрын төрөл садангийн хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр томилохгүй.
15.1.4. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорнь цагдан хоригдсон насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагчтай 14 хоног тутамд уулзаж, гаргасан санал хүсэлтийг шийдвэрлэнэ.
15.2. Эмнэлгийнчанартайалбадлагынаргахэмжээхэрэглэх
15.2.1. Гэмт хэрэг үйлдсэн сэтгэцийн өвчтэй этгээдийн сэтгэцийн талаар сэтгэц, эмгэг судлалын шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулна.
15.2.2. Сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт гаргуулахын тулд сэтгэцийн өвчтэй сэжигтэн, яллагдагчийг тодорхой хугацаанд эмнэлэгт байлган, ажиглалт хийх шаардлагатай бол үндэслэл бүхий тогтоол гарган, прокурорын зөвшөөрөлтэйгээр Сэтгэц, эмгэг, гэм судлалын эмнэлэгт шилжүүлнэ.
15.2.3. Тухайн этгээд сэтгэцийн өвчтэй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдвол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь нэн даруй түүний оршин суугаа газрын сум, дүүргийн засаг даргад холбогдох баримтыг хүргүүлж, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгох арга хэмжээ авна.
15.2.4. Сэтгэцийн өвчтэй сэжигтэн, яллагдагчийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч өмгөөлөгч сонгон авах бололцоогүй бол байцаан шийтгэх ажиллагаанд улсын өмгөөлөгчийг оролцуулна.
15.2.5. Сэтгэцийн өвчтэй этгээдийн үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн зохих зүйл, хэсгээр яллагдагчаар татна.
15.2.6.Сэтгэцийн өвчтэй яллагдагч үйлдсэн гэмт хэргийн шинж, өвчний байдлаараа нийгэмд аюултай болох нь тогтоогдвол түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулахаар хэргийг шүүхэд шилжүүлэх тухай тогтоол үйлдэж, 3 хоногийн дотор прокурорт хүргүүлнэ.
15.2.7. Тогтоолд дараахи зүйлийг тусгана.
а/ Эрүүгийн хэрэг үүсгэсэн огноо, зүйл анги, албан тушаалтны нэр;
б/ Гэмт хэрэг гарсан байдал, учирсан хохирлын хэмжээ, хор уршиг;
в/Яллагдагчийн өвчний болон хувийн байдал;
г/ Мөрдөн байцаалтаар шалгаж тогтоогдсон нөхцөл байдал;
д/Яллагдагчид Эрүүгийн хуулийн аль зүйл, хэсгээр ял сонсгосон;
е/ Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл;
15.2.8. Прокурор хэргийг 14 хоногийн дотор хянаж, яллагдагчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах үндэслэлтэй гэж үзвэл тогтоолыг баталж, шүүхэд нэн даруй шилжүүлнэ.
15.2.9. Прокурор сэтгэцийн өвчтэй этгээдийн үйлдсэн хэрэгт дараахи зүйлийг шалгаж тогтоосон эсэхийг хянана.
а/Тухайн этгээд гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчтэй байсан, эсхүл үйлдсэний дараа өвчилсөн эсэх;
б/ Сэтгэцийн өвчний шинж байдлыг Шүүх, сэтгэц, эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт, Сэтгэц, эмгэг, гэм судлалын үндэсний төвийн эмчийн тодорхойлолт, өвчний түүх зэрэг баримтаар тогтоосон эсэх;
в/ Гэмт хэрэг үйлдсэн болох нь ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа, уг гэмт хэргийг өөр этгээд үйлдсэн байж болох нөхцөл байдал байгаа эсэх;
г/ Сэжигтэн, яллагдагчийн гэмт хэрэг үйлдэхээс өмнө, хэрэг үйлдэх болон үйлдсэний дараахи үеийн сэтгэцийн байдал, зан төлөвийн талаар үйл явдал болсон газарт байсан гэрч, хохирогч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, гэр бүлийн гишүүн, орчин тойрны хүмүүсээс асууж, оршин суугаа баг, хорооны засаг дарга, эмчлэгч эмч, хэсгийн байцаагчаас тодорхойлолт гаргуулсан эсэх;
15.2.10. Сэтгэцийн өвчтэй этгээдэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулахаар хэргийг шүүхэд шилжүүлэх тухай тогтоолд прокурор хавсралт үйлдэх ба түүнд дараахи зүйлийг тусгана.
а/Сэтгэцийн өвчтэй этгээдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгосон эсэх;
б/ Хураан авсан эд зүйл, эд мөрийн баримт байгаа эсэх;
в/ Таслан сэргийлэх болон албадлагын бусад ямар арга хэмжээ авсан;
г/ Шүүх хуралдаанд байцаан шийтгэх ажиллагааны ямар оролцогчийг оролцуулах талаар санал;
15.2.11. Яллагдагчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзвэл хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал үйлдэж, прокурорт3 хоногийн дотор хүргүүлнэ.
15.2.12. Прокурор хэргийг 14 хоногийн дотор хянаж, яллагдагчүйлдсэн гэмт хэргийн шинж, өвчний байдлаараа нийгэмд аюулгүй гэж үзэх үндэслэл тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно.
15.2.13. Сэжигтэн, яллагдагч нь гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн өвчнөөр өвчилж, тодорхой хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд хүрэлцэн ирж чадахгүй үндэслэл тогтоогдвол хэргийг түдгэлзүүлэх тухай санал үйлдэж, прокурорт 3 хоногийн дотор ирүүлнэ.
15.2.14. Прокурор хэргийг 14 хоногийн дотор хянаж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх үндэслэл нотлох баримтаар хангалттай нотлогдсон байвал хэргийг түдгэлзүүлнэ.
15.2.15. Гэмт хэрэг үйлдсэнийдараа сэтгэцийн өвчнөөр өвчилж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийгэмч нарын комисс эдгэрсэн гэж дүгнэн, шүүхээс уг арга хэмжээг хүчингүй болгож, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад шилжүүлсэн бол байцаан шийтгэх ажиллагааг ердийн журмаар явуулна.
АРВАНЗУРГААДУГААР БҮЛЭГ.
Эрүүгийн хэрэгт үзүүлэх эрх зүйн туслалцаа 
16.1. Эрүүгийн хэрэгт үзүүлэх эрх зүйн туслалцаа
16.1.1. Эрүүгийн хэргийн талаархи эрх зүйн туслалцаанд дараах ажиллагааг хамааруулна.
а/Эрүүгийн хэрэгт гадаад улсын нутаг дэвсгэрт байцаан шийтгэх тодорхой ажиллагаа явуулах хүсэлт, даалгавар /Цаашид "Хүсэлт” гэх/;
б/Гадаад улсын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн Монгол Улсын нутаг дэвсгэрт байцаан шийтгэх тодорхой ажиллагаа явуулах хүсэлт;
в/Эрүүгийн хэрэг, материалыг гадаад улс оронд шилжүүлэх, гадаад улс орноос шилжүүлэн ирүүлснийг Монгол Улсад хүлээн авч, байцаан шийтгэх ажиллагаа явуулах;
г/Гэмт хэрэгт холбогдсон этгээд, ялтныг гадаадулсад шилжүүлэн өгөх;
д/ Гэмт хэрэгт холбогдсонболон ял шийтгэгдсэн Монгол Улсын иргэнийг гадаад улсаас шилжүүлэн авах;
16.2. Гадаад улсын нутаг дэвсгэрт байцаан шийтгэх тодорхой ажиллагаа явуулах талаархи хүсэлт
16.2.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь гадаад улсын нутаг дэвсгэрт байцаан шийтгэх тодорхой ажиллагаа явуулах талаархи хүсэлтийг утга агуулга, хэлбэрийн хувьд олон улсын гэрээ, хэлэлцээр, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, хүлээн авагч улсын тухайн харилцааг зохицуулж буй үндэсний хууль тогтоомжид нийцүүлэн үйлдэж, холбогдох баримт сэлт, нотлох баримтыг хавсаргана.
16.2.2. Хүсэлтэд дараахи зүйлийг тусгана.
а/Тухайн хэргийг шалгаж буй байгууллага, албан тушаалтны нэр, албан тушаал;
б/ Хүсэлтийг хүлээн авагч улс, түүний эрх бүхий байгууллагын нэр;
в/ Хүсэлтийн утга;
г/ Хүсэлтийг хүргүүлж буй эрх зүйн үндэслэл;
д/Эрүүгийн хэрэгт холбогдсон этгээдийн талаархи мэдээлэл;
е/Хэргийн товч утга, учирсан хохирол, хор уршгийн талаархи мэдээлэл;
ё/Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явц, байдлын талаархи мэдээлэл;
ж/Хүсэлт болгож байгаа эрх зүйн туслалцаа, тухайнулсын нутаг дэвсгэрт хийгдэх байцаан шийтгэх тодорхой ажиллагаа;
з/Хүсэлтэд дурдсан хүний талаархи мэдээлэл /овог, нэр, хүйс, төрсөн огноо, иргэний харьяалал, паспортын дугаар, эрхэлсэн ажил, байнга болон түр оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаар, цахим хаяг, фото зураг, хурууны хээ, холбогдох бусад мэдээлэл/;
и/Хүсэлтэд дурьдсан хуулийн этгээдийн нэр, улсын бүртгэлийн дугаар, бүртгэлийн болон тогтмол үйл ажиллагаа явуулдаг нутаг дэвсгэр, хаяг,холбоо барих утасны дугаар, цахим хаяг, бусад мэдээлэл;
к/Хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг, оногдуулах ял шийтгэлийн талаархи мэдээлэл /Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиас холбогдох хэсгийг хуулбарлан хавсаргана./;
л/Хүсэлт, түүнд хавсаргасан баримт материалын нууцыг задруулахгүй байх талаархи санамж, хүсэлт;
м/Хүлээн авсан баримт материалыг ашиглах зорилго, тэдгээрийг зөвхөн тухайн зорилгод нийцүүлэн ашиглах, хүсэлтийг хүлээн авагч улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахгүй байдлаар ашиглах, баримт, материалын нууцлалыг задруулахгүй байх, түүнчлэн хариу эрх зүйн туслалцаа /адил тэгш/үзүүлэх тухай баталгаа;
н/Зардал шаардагдах байцаан шийтгэх тодорхой ажиллагааг гүйцэтгүүлэх тохиолдолд зардлыг хэрхэн шийдвэрлэх талаархи санал;
о/ Хүсэлтийг хангуулах хугацаа, яаралтай хангуулах шаардлагатай тохиолдолд үндэслэл, шалтгаан;
ө/ Хүсэлтийг хүлээн авсан улсын эрх бүхий албан тушаалтан нь хүсэлттэй холбоотой нэмэлт мэдээлэл шаардсан тохиолдолд тухайн улсын, эсхүл англи хэлээр шууд харилцах албан тушаалтны утасны дугаар, цахим шуудангийн хаяг;
п/Олон улсын гэрээ, эрх зүйн баримт бичгийналь заалт, хэсгийг баримтлан ажиллагаа хийхийг хүсэлт болгож байгаа, тухайн заалтыг хэрэглэх шаардлагатай гэж үзсэн үндэслэлээтодорхой дурдах;
р/ Хүсэлтийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзсэн бусад мэдээлэл;
16.2.3. Хүсэлтэд Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээ, мэдээллийг тусгах, хавсаргахыг хориглоно.
16.2.4. Шаардлагатай тохиолдолд хүсэлтэнд заагдсан ажиллагааг хийж гүйцэтгүүлэх талаарэрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр /хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын тогтоол, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол/-ийн эх хувь, эсхүл баталгаажуулсан хуулбарыг хавсаргана;
16.2.5. Хүсэлтэд хавсаргасан материалыг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын тамга, тэмдгээр баталгаажуулж, хуудсыг нь үдэж дугаарлан товъёоглож,албан ёсны орчуулгын хамт битүүмжлэнхүргүүлнэ.
16.2.6. Хүсэлтийг цахим орчин дахь нээлттэй эх сурвалжууд, гадаад, дотоодын байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд авсан мэдээллийг ашиглан үйлдэж болно.
16.2.7. Эрүүгийн хэрэгт хийгдэх ажиллагааны цар хүрээ, нотлох баримтуудын ач холбогдлыг харгалзан тус тусад ньтодорхой дэс дараалалтайгаар боловсруулан хүргүүлж болно.
16.2.8.Прокурорхүсэлтийн агуулга, түүнд заагдсан ажиллагааньхэрэгт ач холбогдол бүхий баримт сэлт, нотлох баримтыг цуглуулахад хангалттай, хамааралтай эсэх, хавсруулан хүргүүлэх мэдээлэл, баримт нь хүсэлтийг гүйцэтгэхэд хангалттай эсэхэд хяналт тавина.
16.2.9. Хүсэлтийг хуулийн шаардлага хангасан гэж үзвэл,хүсэлт, бусад холбогдох баримт бичгийг олон улсын гэрээнд заасан хэл дээр, гэрээ байгуулаагүй нөхцөлд хүсэлтийг илгээж байгаа улсын хэл дээр, эсхүл англи хэл дээр орчуулахыг мөрдөн байцаах байгууллагад даалгана.
16.2.10. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авсан прокурорын газар нь түүнийг хянан үзсэний дараа Улсын Ерөнхий прокурорын газрын эрх зүйн туслалцаа хариуцсан хэлтсээр/Цаашид "Хэлтэс” гэх/ дамжуулан гадаадын улс оронд хүргүүлэхээр тус хэлтэст шилжүүлнэ.
16.2.11. Хүсэлтийг хүлээн авсан хэлтэс ньтүүний бүрдэл, хэлбэр, утга агуулга, орчуулга шаардлага хангаж байгаа эсэхийг хянаж, шаардлага хангаагүй тохиолдолд үндэслэлийг тодорхой дурдаж, харъяалах прокурорын газраар дамжуулан хүсэлт гаргасан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад буцаана.
16.2.12. Дээр дурьдсанаархүсэлтийг буцаасан тохиолдолд харъяалах прокурорын газар нь тавигдсан шаардлагыг бүрэн хангуулж, хүсэлтийг дахин хүргүүлэх арга хэмжээ авна. Хүсэлтийг дахин хүргүүлэх шаардлагагүй болсонтохиолдолд эрх зүйн туслалцаа хариуцсан хэлтэст энэ тухай албан бичгээр мэдэгдэнэ.
16.2.13. Хүсэлтийг олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан байгууллагаар дамжуулан хүргүүлэх ба Монгол Улстай гэрээ байгуулаагүй улс оронд НҮБ-ын дүрэм, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, олон улсын уламжлалт жишигт нийцүүлэн Улсын Ерөнхий прокурорын газраас хүргүүлнэ.
16.2.14. Хэлтэс нь Монгол Улсаас гадаад улсын эрх бүхий байгууллагад хүргүүлсэн хүсэлтийгцахим бүртгэлд бүртгэн, биелэлтийг хангуулах талаар хууль зүй болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүнчлэн тухайн гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газартай харилцан мэдээ, мэдээлэл солилцон хамтран ажиллана.
16.2.15. Шаардлагатай тохиолдолд хүсэлт хүргүүлэхтэй холбогдуулан гадаад улсын байгууллага, албан тушаалтантай харилцан мэдээлэл солилцоно.
16.2.16. Хэлтэс нь гадаад улсын эрх бүхий байгууллагаас хүлээн авсан хүсэлтийн хариуг цахим бүртгэлд тусгаж, харъяа прокурорын газраар дамжуулан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад хүргүүлэх арга хэмжээ авна.
16.2.17. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь прокурорын байгууллагаар дамжигдан ирээгүй хүсэлтийн хариуг шууд хүлээн авсан, эсхүл байцаан шийтгэх тодорхой ажиллагаа хийгдэлгүй гадаад улсаас буцаасан хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд энэ тухай хяналт тавьж буй прокурорын газар болон Хэлтэст шуурхай мэдэгдэж, цахим бүртгэлд тусгуулна.
16.2.18. Хүлээн авагч улсаас хүсэлтийг олон улсын гэрээ, тус улсын үндэсний хууль тогтоомжид нийцүүлэхээр буцаасан хүсэлтийг Хэлтэс хүлээн авч, шаардлагыг хангуулах холбогдох арга хэмжээ зохион байгуулж, хариуг мэдэгдэнэ.
16.2.19. Гадаад улсаас нэмэлт материал, мэдээлэл шаардсан тохиолдолд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага нь тэдгээрийг нэн даруй бүрдүүлж, харъяалах прокурорын газраар дамжуулан Хэлтэст хүргүүлнэ.
16.2.20. Гадаад улсын нутаг дэвсгэрт монголын талаас тавьсан хүсэлтийн дагуу хийгдэх байцаан шийтгэх тодорхой ажиллагаанд мөрдөн байцаагч зайлшгүй оролцох шаардлагатай тохиолдолд энэ тухай хүсэлтийг Хэлтсээр дамжуулан урьдчилан хүргүүлж, тухайн гадаад улсын эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөр байлцаж болно.
16.2.21. Олон улсын гэрээ, хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол улсын хил орчмын нутаг дэвсгэрийг харьяалах прокурорын газар нь зөвхөн мэдээ, мэдээлэл харилцан солилцох зорилгоор Улсын Ерөнхий прокурорын зөвшөөрснөөр гадаад улсын ижил мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулах, уулзалтын тэмдэглэл хөтлөх ажил зохиож болно.
16.3. Гадаад улсын эрх бүхий байгууллагаас Монгол Улсын нутаг дэвсгэрт тодорхой ажиллагаа хийлгүүлэхээр ирүүлсэн хүсэлтийг гүйцэтгэх
16.3.1. Хэлтэс нь гадаад улсаас ирүүлсэн хүсэлтийг цахим бүртгэлд бүртгэн, Олон улсын гэрээ, Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн байдал, монгол хэл дээр ойлгомжтой зөв орчуулсан эсэхийг хянаж, шаардлага хангаагүй тохиолдолд холбогдох байгууллагад буцаана.
16.3.2. Шаардлага хангасан хүсэлтийг хугацаа тогтоон, зохихажиллагааг хийлгүүлэхээр холбогдох прокурорын газраар дамжуулан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад хүргүүлнэ.
16.3.3. Прокурорын газар нь гадаад улсын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн биелэлтэнд хяналт тавьж, хангуулах арга хэмжээ авна.
16.3.4. Хүсэлт илгээгч тал нь өөрийн улсын байцаан шийтгэх ажиллагааны хэм хэмжээг хэрэглэхийг хүсэлт болгосон нь Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол хэрэгжүүлж болно.
16.3.5. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага гадаад улсаас ирүүлсэн хүсэлтийн дагуу холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэн, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу орчуулж, хяналт тавьж буй прокурорын газарт хүргүүлнэ.
16.3.6 Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага нь хүсэлтэнд заагдсан ажиллагааг тогтоосон хугацаанд гүйцэтгэх боломжгүй тохиолдолд хяналт тавьж буй прокурорын газарт нэн даруй албан бичгээр мэдэгдэж, хугацааг сунгуулна.
16.3.7. Прокурор хүсэлтэд заагдсан ажиллагааны цар хүрээг харгалзан гүйцэтгэх хугацааг тогтооно.
16.4. Эрүүгийн хэрэг, материалыг гадаад улс оронд шилжүүлэх, Монгол Улсад хүлээн авч байцаан шийтгэх ажиллагаа явуулах
16.4.1. Сэжигтэн яллагдагч, хохирогч, бусад оролцогчдын олонхи нь өөрийн эх орондоо байгаа тохиолдолд тэдгээрийн хүсэлт, мөрдөн байцаагчийн саналыг харгалзан прокурортогтоол гарган, эрүүгийн хэрэг,материалыг холбогдох гадаад улс оронд шилжүүлж болно.
16.4.2. Хэрэг, материалыг шилжүүлэхдээ дээрхи этгээдүүд нь тухайн улсын иргэн мөн болохыг, түүнчлэн Монгол Улсаас гарч явсан, Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд төлөх хохирол төлбөргүй, гэмт хэрэг, зөрчилд шалгагдаагүй болохыг баримтаар тогтоосон байна.
16.4.3. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага нь хэрэг, материалыг энэ зааврын 17.1.5-д заасан шаардлагын дагуу бүрдүүлж, хуулбарыг хадгална.
16.4.4. Хэлтэс нь гадаадын эрх бүхий байгууллагад шилжүүлсэн хэрэг, материалын талаархи шийдвэрийг шаардан авч, бүртгэнэ.
16.4.5. Гадаад улс орноос ирүүлсэн хэрэг, материалыг хэлтэс хүлээн авч, харъяалах прокурорын газраар дамжуулан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад шалгуулахаар хүргүүлнэ.
16.4.6. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага хэрэг, материалыг шалгаж, хэрхэн шийдвэрлэсэн талаар бичгээр мэдэгдэх бөгөөд Хэлтэс нь энэ тухай гадаадын эрх бүхий байгууллагад уламжилна.
16.5. Гэмт хэрэгт холбогдсон этгээд, ялтныг гадаад улсад шилжүүлэн өгөх, гэмт хэрэгт холбогдсон болон ял шийтгэгдсэн Монгол Улсын иргэнийг гадаад улсаас шилжүүлэн авах
16.5.1 Дараахи тохиолдолд гадаад улсад гэмт хэрэгт холбогдсон Монгол Улсын иргэнийг Монгол Улсад шилжүүлэн авч болно. 
а/ Гэмт хэрэгт холбогдсон этгээд гадаадын эрх бүхий байгууллага, тухайн улсыг хамаарах Монгол Улсын Элчин сайдын яамандбичгээр хүсэлт гаргасан;
б/ Түүнийг хууль ёсоор төлөөлөх этгээд нь Монгол Улсын прокурорын байгууллагад бичгээр хүсэлт гаргасан, түүнчлэн бусад эрх бүхий байгууллагад хүсэлт гаргасныг Улсын Ерөнхий прокурорын газарт шилжүүлэн ирүүлсэн;
16.5.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа гадаад улсад гарсан Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авах тухай хүсэлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч үйлдэж, холбогдох баримт сэлтийн хамт харьяалах прокурорын газраар дамжуулан Хэлтэст хүргүүлнэ.
16.5.3. Хүсэлт, баримт сэлтийг олон улсын гэрээ, хуульд нийцүүлэн үйлдэнэ. /ЭБШХ 404/
16.5.4. Гадаад улсад гэмт хэрэг үйлдсэний дараа Монгол Улсад ирсэн гадаад улсын иргэн, харъяалалгүй хүнийг шилжүүлэн өгөх тухай гадаад улсын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг Хэлтэс хүлээн авч, бүртгэн, орчуулга болон хүсэлттэй холбогдох баримт сэлтийг хянаж, хуулийн шаардлага хангасан тохиолдолд харьяалах прокурорын газраар дамжууланхэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад шилжүүлнэ.
16.5.5. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага нь гэмт этгээдийг шилжүүлэхтэй холбоотой байцаан шийтгэх ажиллагааг явуулж, шилжүүлэн өгөх хууль зүйн үндэслэл тогтоогдвол баривчилж, шилжүүлэн өгөх хүртэл цагдан хорьж, энэ тухай хяналт тавьж буй прокурорын газарт мэдэгдэх бөгөөд прокурор хийгдсэн ажиллагааг хянан үзэж Хэлтэст нэн даруй мэдэгдэнэ.
16.5.6. Харъяалах прокурорын газар нь гэмт этгээдийг шилжүүлэхтэй холбоотой ажиллагааг хийж гүйцэтгэсэн тухай баримт сэлтийг Хэлтэст хүргүүлнэ.
16.5.7. Гэмт этгээдийг шилжүүлэхтэй холбогдох прокурорын үйл ажиллагааны орчуулгын болон бусад зардлыг УЕПГ хариуцна.
16.5.8. Гадаадын иргэнийг шилжүүлэн өгөх хүсэлтийг шийдвэрлэхдээ тухайн этгээд нь хүсэлт гаргасан тухайн улсын иргэн болохыг нотолсон паспорт, бусад баримт бичгийн баталгаат хуулбарыг авч, Монгол Улсын хилээр орсон, гарсан талаархи лавлагааг гаргуулах, тус улсад байх хугацаандаа өөр бусад гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгана.
16.5.9. Гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг гадаад улсад шилжүүлэн өгөх тухай хүсэлтийг хангах боломжтой талаархи баримтыг прокурор хянаад, олон улсын гэрээ, Монгол Улсын хуульд нийцсэн байвал холбогдох гадаадын байгууллагад шилжүүлэхээр Хэлтэст хүргүүлнэ.
16.5.10. Гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг гадаад улсад шилжүүлэн өгөх хүсэлтийг хангах боломжтой тухай мэдэгдлийг гадаадын тал хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шилжүүлэн аваагүй тохиолдолд прокурор тогтоол гаргаж суллана.
16.5.11. Гадаад улсаас Монгол Улсын иргэнийг шилжүүлэн аваххүсэлт, гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг шилжүүлэн өгөх асуудлыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч хянаж шийдвэрлэн, энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.
16.5.12. Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авах, гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг шилжүүлэн өгөх хүсэлтийг гадаадын байгууллага хүлээн авч, хариу ирүүлсэнтохиолдолд Хэлтэс тухайн улсыг хамаарах Элчин сайдын яам, Хууль зүйн яаманд мэдэгдэж, шилжүүлэн авах, өгөхажиллагааг зохицуулна.
16.5.13. Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авах хүсэлтийг гадаад улсын эрх бүхий байгууллагахангахаас татгалзсан бол энэ тухай хүсэлт гаргасан хүнд мэдэгдэнэ.
16.5.14. Гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг гадаад улсад шилжүүлэн өгөх тухай хүсэлтийг хангахаас татгалзсан бол энэ тухай хүсэлт гаргагчид мэдэгдэж, гомдол гаргах эрхийг тайлбарлаж өгнө.       
Улсын Ерөнхий прокурорын 2015 оны
8 дугаар сарын 11-ний өдрийн А/88 дугаар
тушаалын хоёрдугаар хавсралт
ПРОКУРОР ШҮҮХ ХУРАЛДААНД ТӨРИЙГ ТӨЛӨӨЛӨХ АРГАЧИЛСАН ЗААВАР
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.
Прокурор эрүүгийн хэргийн анхан шатны
шүүх хуралдаанд оролцох
1.1. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд бэлтгэх
1.1.1. Прокурор эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо дараахи бэлтгэлийг хангана.
а/Хэргийн түүвэр, яллах дүгнэлт, хэргээс хуулбарлан авсан шаардлагатай нотлох баримтуудтай танилцан, шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээчээс асуух асуулт, тэдгээрийн мэдүүлэгт өгөх няцаалт,хэлэх ялын шүүмжлэл зэргийг бэлтгэнэ.
б/Томилолтоор шүүх хуралдаанд оролцох тохиолдолд урьдаас хэргийн материалтай танилцаж, тэмдэглэл хөтлөх ба зүйлчлэл, нотлох баримтын талаар яллах дүгнэлт үйлдсэн прокуророос зөрүүтэй саналтай бол энэ тухай дээд шатны прокурорт заавал танилцуулна.
в/Шүүх хуралдаанд орохын өмнө холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенци, Улсын дээд шүүхийн тогтоол зэрэг шаардлагатай удирдамжийн баримт бичгийг уншиж судална.
г/Яллах дүгнэлтийн хавсралтанд дурдсан байцаан шийтгэх ажиллагааны оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулах талаар шүүхээс тодорхой арга хэмжээ авсан эсэхийг танилцана.
д/Хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш яллагдагч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаас гаргасан хүсэлтийг хууль ёсны үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийнэ.
е/Шүүх бүрэлдэхүүнд тухайн шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар томилсон шүүгч оролцсон эсэхийг танилцана.
ё/Шүүх хуралдаанд оролцогчдыг татгалзан гаргах хуульд заасан үндэслэл байгаа эсэхийг судална.
ж/Яллагдагчаар татах тухай тогтоол, яллах дүгнэлтийн хуулбарыг шүүх хуралдаан эхлэхээс 3 хоногийн өмнө зарлан дуудах хуудасны хамт шүүгдэгчид гардуулан өгсөн эсэхийг танилцана.
з/Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцуулах журмыг баримталсан эсэхийг нягтална.
1.2. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцох
1.2.1. Улсын яллагч нь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд яллах баримтыг нотлох үүргийг хүлээж, дараахи байдлаар оролцоно.
а/Шүүх хуралдаанд хэд хэдэн шүүгдэгч, хохирогч, яллах талын гэрчүүд оролцож байгаа бол эхэлж хэнээс мэдүүлэг авах, хохирогч, гэрч, шинжээчийг дуудан оролцуулах, оролцогчоос шүүхэд шинээр гаргаж өгсөн баримтыг үнэлж дүгнэх, шинжилгээ хийлгэх, эд мөрийн баримтад үзлэг хийх, туршилт хийлгэх, шүүх хуралдааныг хойшлуулах, үргэлжлүүлэх, нээлттэй, хаалттай явуулах зэрэг асуудлаар саналаа хэлнэ.
б/Яллагдагчаар татах тухай тогтоол, яллах дүгнэлтийг уншиж сонсгоно.
в/Шүүгдэгч нь яллагдагчаар татах тухай тогтоол, яллах дүгнэлтийг тайлбарлуулах хүсэлтэй байвал түүнд ямар гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн аль зүйл, хэсгээр яллагдагчаар татсаныг тодорхой тайлбарлаж өгнө.
г/Шүүгдэгч, хохирогч, шинжээч мэдүүлэг өгсний дараа, гэрчийг шүүх хуралдаанд оролцуулахаар санал тавьсан бол эхэлж асуулт тавина.
д/Шүүх хуралдааны явцад өмгөөлөгч болон бусад оролцогч нараас хөтөлсөн, тулгасан, хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаагүй, хамааралгүй асуулт асуувал зогсоолгохоор хуралдаан даргалагчид санал тавина.
е/Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлгийн үед мэдүүлэг өгөхөөс татгалзсан, гаргасан мэдүүлэг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлгээс ноцтой зөрсөн, эсхүл хэргийг түүний оролцоогүйгээр хэлэлцэж байгаа тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг уншиж сонсгоно.
ё/Шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэрч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, байцаан шийтгэх тодорхой ажиллагааны тэмдэглэл зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд цуглуулсан шаардлагатай нотлох баримтуудыг уншиж сонсгоно.
ж/Нотлох баримтыг шинжлэн судлах явцад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байцаан шийтгэх тодорхой ажиллагаа явуулах талаар санал гаргана./хэргийн газрын үзлэг, туршилт хийх, шинжилгээ хийлгэх гэх мэт/
з/Эрүүгийн хэргийн талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр гүйцэтгэх ажлын арга, хэрэгсэл ашиглаж цуглуулсан баримт сэлтийг шүүхээр хэлэлцүүлэхээр бол шүүх хуралдааныг хаалттай явуулах талаар санал тавина.
и/Хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтуудад тулгуурлан шүүх хуралдааны шүүмжлэлийн үед ялын санал гаргана.
1.2.2. Ялын санал нь дараахи бүтэцтэй байна.
а/Удиртгал: Хэнд холбогдох хэргийг яллахаар ямар хуулийн аль зүйл, хэсгийг баримтлан шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож байгаа талаар;/ҮХ 56, ЭБШХ 239, ПБТХ 15/.
б/Хэргийн байдал: Шүүгдэгч нь хаана, хэдийд, ямар гэмт хэргийг хэрхэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, шалтгаан нөхцөл, учруулсан хор уршиг, хохирлын талаар;
в/Нотолгоо: Үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан ямар нотлох баримтуудаар хэрхэн нотлогдож байгааг тодорхой хэлнэ.
г/Яллах хэсэг: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн аль зүйл, хэсэгт заасан ялыг хэр хэмжээтэй оногдуулах, ялыг хүндрүүлэх нөхцөл байдал, хорих ял эдлүүлэх дэглэм,ял хойшлогдсон, тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн бол өмнөх ялыг нэмж нэгтгэх, нэмэгдэл ял хэрэглэх тухай;
-Хохирол төлсөн байдал, төлөгдөөгүй хохирлыг хэрхэн шийдвэрлэх талаар;
-Хураагдсан эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх талаар;
-Мөрдөн байцаалтын шатанд цагдан хоригдсон хоногийг хэрхэн тооцох, цаашид шүүгдэгчид ямар таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх талаар;
-Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур хураах талаар;
-Шүүгдэгч нь насанд хүрээгүй, эсхүл жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэг байвал ял хойшлуулах, хуульд зааснаас хөнгөн ял оногдуулах, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нөхцөл байдлын талаар;
-Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд учруулсан хохирлоо бүрэн төлж, гэм хорыг арилгасан, хохирогчтой сайн дураар эвлэрсэн, эсхүл хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх талаар;
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар ял хөнгөрүүлж оногдуулах, Өршөөл үзүүлэх тухай хуулиар ялаас хасах буюу хөнгөрүүлэх үндэслэл байгаа талаар;
-Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл байгаа талаар;
-Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцуулах талаар;
1.2.3. Шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн, завдсан, төгссөн, төгсөөгүй алин болох, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол оролцогч нэг бүрийн оролцоо, гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах санал тавина.
1.2.4. Олон шүүгдэгчтэй, ээдрээ төвөгтэй хэргийн шүүх хуралдаанд хэд хэдэн улсын яллагч оролцож болно.
1.2.5. Шүүмжлэлийг эсрэг тал няцаасан тохиолдолд улсын яллагч нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий тайлбар хэлнэ.
1.2.6.Улсын яллагч шүүгдэгчийг гэм буруугүй хэмээн яллахаас татгалзсан, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаах саналыг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө бичгээр гаргана.
1.2.7. Улсын яллагч нь өөр гэмт хэрэг үйлдсэн талаар шүүгдэгчийн мэдүүлэг, энэ тухай хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагаас ирүүлсэн албан бичгийг үндэслэж хэргийг буцаах санал гаргахгүй, хэргийг хэлэлцэхажиллагаагшүүхэдшилжүүлсэнхэргийнхэмжээнийдоторявуулж, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах хуулийн заалтыг баримтлан шийдвэрлүүлэхээр дүгнэлт хэлнэ.
1.2.8. Улсын яллагч нь дараахи хэргийн шүүх хуралдаанд оролцсон тухайгаа дээд шатны прокурорт тухай бүр танилцуулна.
а/ Онц ноцтой аргаар үйлдэгдсэн онц хүнд гэмт хэрэг;
б/ Олон нийтийн анхаарал татсан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдсэн гэмт хэрэг;
в/ Төрийн өндөр албан тушаалтан, дипломат дархан эрх ямба эдэлж байгаа хүн, шүүгч, прокурор болон авлигатай тэмцэх, хил хамгаалах, тагнуул, цагдаа, тахар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах албан тушаалтанд холбогдох гэмт хэрэг;
1.2.9. Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтээ 2 хувь үйлдэж, хувийг хэрэгт хавсаргуулж, нөгөө хувийг орлогч /хэлтсийн дарга, сум дундын ахлах/прокурорт танилцуулан, байгууллагын бичиг хэрэгт хадгалуулна.
1.2.10. Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдаан даргалагч, нарийн бичгийн дарга гарын үсэг зурснаас хойш 3 хоногийн дотор танилцан, засвар оруулах шаардлагатай бол бичгээр санал гаргана.
1.2.11. Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг хүлээн авч, дараахи зөрчил байгаа эсэхийг хянана.
а/Ял хөнгөрүүлснээс бусад тохиолдолд яллах дүгнэлт, яллагдагчаар татах тогтоолд дурдаагүй хуулийн зүйл, хэсгээр шүүгдэгчид ял оногдуулсан;
б/ Ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг зохих зүйл, хэсгийг зөв баримтлаагүй;
в/Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тодорхой хэрэг, үйлдлийг тогтоолд заагаагүй орхигдуулсан;
г/Тогтоолыг уншиж сонсгосны дараа засвар оруулсан, хуульд заасан шаардлагыг зөрчиж үйлдсэн; /ЭБШХ 294-298/
д/ Шүүх хуульд заасан журам, арга хэрэгслээр цуглуулж бэхжүүлээгүй нотлох баримтыг үндэслэн тогтоол гаргасан;
е/Хууль буруу хэрэглэсэн;
ё/ Шаардлагатай бусад үндэслэл;
ХОЁРДУГААР БҮЛЭГ.
Прокурор эрүүгийн хэргийн давж заалдах болон
хяналтын шатны шүүх хуралдаанд оролцох
2.1. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох
2.1.1. Прокурор эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо анхан шатны шүүх хуралдаанд оролцохтой нэгэн адил бэлтгэлийг хангана.
2.1.2. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор  "Улсын яллагчийн эсэргүүцэл”, яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө хэргийг буцаасан шүүгчийн захирамжид "Прокурорын эсэргүүцэл”, аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурор шүүхийн тогтоолыг эс зөвшөөрвөл "Дээд шатны прокурорын эсэргүүцэл”  бичнэ.
2.1.3. Хүндэтгэн үзэх шалтгаанаар эсэргүүцэл бичих хугацааг хэтрүүлсэн бол түүний шалтгаан, нотолгоог тодорхой зааж, хэтэрсэн хугацааг сэргээлгэх хүсэлтийг тогтоол гаргасан шүүхэд гаргана.
2.1.4. Давж заалдах шатны шүүх хурлаас  өмнө прокурор өөрөө  эсхүл аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурор, сум дундын ахлах прокурор  доод шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг  буцаан авч болно.
2.1.5. Ялтан, хохирогч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасан тохиолдолд шаардлагатай гэж үзвэл прокурор тайлбар бичнэ.
2.1.6. Тайлбарт дараахи зүйлийг тусгана.
а/ Давж заалдах хугацаанд гомдол гаргасан эсэх;
б/ Гомдол нь хууль зүйн үндэслэлтэй эсэх;
в/ Гомдолд дурдсан асуудал нь хэрэгт цугларсан ямар нотлох баримтаар үгүйсгэгдсэн, эсхүл нотлогдсон;
г/ Шүүхийн шийдвэр үндэслэлтэй болохыг дурдаж, гомдлыг хэрхэх талаар бичнэ;
2.1.7. Хөнгөн, хүндэвтэр хэргийн ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нь оногдуулсан ял, түүнийг эдлүүлэхтэй холбоотой асуудлаар гомдол гаргасан тохиолдолд прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохгүй байж болно. Энэ тохиолдолд давж заалдсан гомдолд тайлбар бичнэ.
2.1.8. Шүүхээс цагаатгах тогтоол гарсан, төрийн өндөр албан тушаалтан, дипломат дархан эрх ямба эдэлж байгаа хүн, шүүгч, прокурор болон авлигатай тэмцэх, хил хамгаалах, тагнуул, цагдаа, тахар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах албан тушаалтны үйлдсэн, олон нийтийн анхаарал татаж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн, ээдрээ төвөгтэй, хүнд, онц хүнд хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор заавал оролцоно.
2.1.9. Улсын яллагч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол дээд шатны прокурор өөр прокурорыг томилно.
2.1.10. Томилогдсон прокурор нь хэргийн материалтай урьдаас танилцан, давж заалдсан гомдлыг үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийнэ.
2.1.11. Цаг хугацааны хувьд танилцах боломжгүй байвал шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийн материалтай танилцах боломжоор хангах талаар шүүхэд хүсэлт гаргана.
2.1.12. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож буй прокурор нь шүүх бүрэлдэхүүн, бусад оролцогчдыг татгалзан гаргах үндэслэл байвал энэ тухай шүүхэд хүсэлт гаргана.
2.1.13. Давж заалдах шатны шүүх хэргийг эсэргүүцлээр хэлэлцэж байгаа тохиолдолд прокурор бичсэн эсэргүүцлийнхээ үндэслэлийг тайлбарлана.
2.1.14. Шүүх нотлох баримтыг шинжлэн судалсны дараа прокурор дүгнэлтээ хэлнэ.
2.1.15.Дүгнэлтэнд дараахи зүйлийг тусгана.
а/ Шийтгэгдсэн буюу цагаатгагдсан этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, түүнийг нотолж буй нотлох баримтын талаар;
б/Анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоол, шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар;
в/Давж заалдах гомдол үндэслэлтэй эсэх, эсэргүүцлийг хангах талаар;
2.1.16. Прокурор дүгнэлтээ 2 хувь үйлдэж, хувийг хэрэгт хавсаргуулан, нөгөө хувийг орлогч /хэлтсийн дарга, сум дундын ахлах/прокурорт танилцуулж, байгууллагын бичиг хэрэгт хадгалуулна.
2.1.17. Шүүх хуралдаанд оролцсон прокурор хуралдааны тэмдэглэлд шүүгч гарын үсэг зурснаас хойш 3 хоногийн дотор танилцаж, тэмдэглэлд засвар өөрчлөлт оруулах үндэслэл байвал энэ тухай санал гаргана.
2.1.18. Прокурорын туслах ажилтан нь шүүхийн магадлалыг хүлээн авмагц цахим бүртгэлд бүртгэж, улсын яллагч болон тухайн шүүх хуралдаанд оролцсон прокурорт нэн даруй хүлээлгэн өгнө.
2.1.19. Улсын яллагч болон тухайн шүүх хуралд оролцсон прокурор давж заалдах шатны шүүхийн магадлал  хууль ёсны, үндэслэлтэй эсэхийг хянаж, Улсын Ерөнхий прокурорын  эсэргүүцэл бичих  санал тавих эсэхийг шийдвэрлэнэ.
2.1.20. Аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурор эсэргүүцэл бичих шаардлагатай гэж үзвэл саналаа УЕПГ-ын ШТТХ-т эсэргүүцэл бичих боломжит хугацааны дотор цахимаар хүргүүлнэ
2.1.21. Саналд дараахи зүйлийг тусгана.
а/Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан;
б/Эсэргүүцэл бичих үндэслэл, шалтгаан, нөхцлийг  хэрэгт цугларсан  нотлох баримт,  бодит нөхцөл байдал тулгуурлан бичнэ.
в/ Хэргийг тал бүрээс бүрэн гүйцэд, бодитой шалгасан;
г/Шүүгдэгчийн гэм бурууг нотлох баримт хангалттай тогтоогдсон;
д/Хэргийг нэгтгэх, тусгаарлах ажиллагаа хууль зүйн үндэслэлтэй хийгдсэн;
е/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн гүйцэд тогтоосон;
ё/Яллагдагчид сонсгосон ял нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон;
ж/Шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр хангасан;
з/Яллах дүгнэлт хуульд заасан шаардлагын дагуу үйлдэгдсэн;
и/Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн;
2.1.22. Саналд  анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлал, прокурорын яллах дүгнэлт, яллагдагчаар татах тухай тогтоол, бусад шаардлагатай нотлох баримтын хуулбарыг хавсаргана.
2.1.23. Улсын Ерөнхий прокурорын эсэргүүцлийг аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг сум дундын прокурорын газраас  ирүүлсэн саналд   үндэслэн  Улсын Ерөнхий прокурорын газрын    Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсээс бичнэ.
2.1.24. Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор нь прокурорын санал, эрүүгийн хэргээс хуулбарласан  нотлох баримт, шаардлагатай  нэмэлт материал, холбогдох эрх зүйн баримт бичгийг судлан үзээд Ерөнхий прокурорт биечлэн танилцуулж эсэргүүцэл бичих эсэхийг шийдвэрлүүлнэ. 
2.1.25. Улсын Ерөнхий прокурорын эсэргүүцлийг анхан шатны шүүхэд, хувийг цахимаар Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хүргүүлнэ.
2.2. Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцох
2.2.1 Шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичнэ.
2.2.2. Эсэргүүцэл бичих хугацааг шүүхийн магадлалыг УЕПГ-ын ШТТХ-т хүлээн авсан өдрөөс эхлэн тоолно.
2.2.3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэдэгт дараахи тохиолдлыг хамааруулан, энэ тухай эсэргүүцэлд тусгана.
а/Шүүх хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол, магадлал гаргасан;
б/Шүүгдэгч хилийн гадна байгаа бөгөөд хуралдаанд хүрэлцэн ирэхээс зайлсхийсэн, хуралдааны дэгийг удаа дараа зөрчиж танхимаас зайлуулагдснаас бусад тохиолдолд шүүх хуралдааныг шүүгдэгчийн оролцоогүйгээр явуулж, хэргийг шийдвэрлэсэн;
в/Хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг өмгөөлүүлэх бололцоогоор хангаагүй;
г/Зөвлөлдөх тасалгаанд болсон шүүгчдийн зөвлөлгөөний нууцыг задруулсан;
д/Шүүхийн тогтоол, магадлалд шүүх бүрэлдэхүүн болон шүүгчдийн аль нэг гарын үсэг зураагүй;
е/Шүүх хуралдааны тэмдэглэлийг хэрэгт хавсаргаагүй;
ё/Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцуулах журмыг хангаагүй;
ж/ Шүүх хэргийг шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг бүрэн хангаагүй, хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлсөн, нөлөөлж болохуйц бусад байдал;
2.2.4 Улсын Ерөнхий прокурор хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцлээ шүүх хуралдаанаас өмнө буцаан авч болно.
2.2.5. Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцох прокурор нь гомдол, хэргийн материалтай урьдаас танилцаж, анхан, давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчсөн эсэхэд дүгнэлт хийнэ;
2.2.6.Анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй санал зөрсөн бол шүүх хуралдаанд орохын өмнө Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн даргад танилцуулан, санал солилцоно.
2.2.7. Улсын Ерөнхий прокурорын эсэргүүцлээр  хэргийг хянан шийдвэрлэж байгаа хяналтын шатны эрүүгийн шүүх хуралд эсэргүүцэл бичсэн прокурор болон  Улсын Ерөнхий прокурорын  орлогч  оролцоно.
2.2.8. Саналыг 2 хувь үйлдэж, хувийг хэрэгт хавсаргуулан, нөгөө хувийг УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн /цаашид "ШТТХ” гэх/ даргад танилцуулан, байгууллагын бичиг хэрэгт хадгалуулна.
2.3. Шүүхээс хэргийг прокурорт буцаасан, хэрэгсэхгүй болгосон, шүүгдэгчийг цагаатгасан, улсын яллагч яллахаас татгалзсан, эсэргүүцэл биелэгдээгүй үндэслэлийг хэлэлцэх
2.3.1. Шүүхээс хэргийг прокурорт буцаасан, хэрэгсэхгүй болгосон, шүүгдэгчийг цагаатгасан, улсын яллагч яллахаас татгалзсан, эсэргүүцэл биелэгдээгүй үндэслэлийг орлогч/туслах, сум дундын ахлах/ прокурор нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газарт ажлын хэсгийн, аймаг, сум дундын прокурорын газарт прокуроруудын зөвлөгөөнөөр тухай бүр хэлэлцүүлж, үр дүнг дээд шатны прокурорт танилцуулна.
2.3.2. Зөвлөгөөнд тухайн прокурорыг биечлэн оролцуулах ба оролцох боломжгүй бол тайлбарыг бичгээр гаргуулна.
2.3.3. Зөвлөгөөнөөр шүүхээс хэргийг прокурорт буцаасан, хэрэгсэхгүй болгосон, шүүгдэгчийг цагаатгасан, улсын яллагч яллахаас татгалзсан, эсэргүүцэл биелэгдээгүй үндэслэлийг хэлэлцэж, прокурорын хяналтын ажлын алдаанд тооцох эсэхийг шийдвэрлэнэ.
2.3.4. Хэрэг нь нотолгооны хувьд эргэлзээтэй, зүйлчлэлийн талаар онолын маргаантай, шүүх хуралдааны явцад шинэ нотлох баримт илэрч улсын яллагч яллахаас татгалзаж, шүүх хэргийг буцаасан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шүүх хуралдааны явцад талууд эвлэрч хэргийг хэрэгсэхгүй болгосон бол улсын яллагчийн алдаа гэж үзэхгүй.
2.3.5. Дараах тохиолдлыг прокурорын хяналтын ажлын алдаанд тооцно.
а/ Илтэд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн;
б/ Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байхад прокурор хяналтаараа илрүүлж засуулах арга хэмжээ авалгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн;
в/ Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолвол зохих асуудлуудыг бүрэн гүйцэд хийгээгүй байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн;
г/Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байхад үндэслэлгүйгээр яллахаас татгалзсан;
д/ Эрүүгийн хуулийг илтэд буруу хэрэглэсэн;
е/ Прокурорын яллах дүгнэлтийг шаардлагын дагуу үйлдээгүй;
ё/ Албан ажилдаа хайхрамжгүй хандаж бичиг, техникийн алдаа гаргасан;
2.3.6. Дээд шатны прокурор зөрчлийг ноцтой гэж үзсэн бол тухайн прокурорыг мэргэжлийн алдаа гаргасан эсэх талаар дүгнэлт гаргуулахаар танилцуулга, холбогдох материалыг Прокурорын мэргэжлийн зөвлөлд хүргүүлэх, эсхүл арга хэмжээ тооцох эсэхийг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Шүүхээр иргэн, захиргааны хэрэг
хянан шийдвэрлэх ажиллагаанд
  прокурор оролцох
3.1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох
3.1.1. Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн төлөөлөгчөөр оролцох ба энэ тохиолдолд итгэмжлэл шаардахгүй.
3.1.2. Аймаг, Тээвэр, түүрэг, сум дундын прокурорын газар нь тухайн нутаг дэвсгэрт харъяалагдах төрийн байгууллага, Нийслэлийн прокурорын газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагууд, Нийслэлийн харъяа төрийн байгууллага, агентлаг, Улсын Ерөнхий прокурорын газар нь Засгийн газар, яамдын хүсэлтийг тус тус хүлээн авч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан доролцоно.
3.1.3. Төрийн хоёр байгууллага хоорондын, түүнчлэн хөдөлмөрийн маргаантай иргэний хэрэгт оролцуулахаар хүсэлт ирүүлсэн бол прокурор оролцохоос татгалзаж, хариуг бичгээр өгнө.
3.1.4.Нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй байхад төрийн байгууллагын хүсэлтийг хүлээн авч прокурор эвлэрүүлэх арга хэмжээг авч болохгүй. Харин талууд харилцан эвлэрэх хүсэлтэй бол шүүхэд хүсэлтийг уламжлан, шүүгчийн захирамж гаргуулж шийдвэрлүүлнэ.
3.1.5. Нэхэмжлэлийн шаардлага буюу татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа хүсэлт гаргасан тухайн байгууллага өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гойлгуулж, холбогдох материалуудыг авч, үнэлэлт дүгнэлт өгч, нотлох баримтуудыг хэрэгт хавсаргуулна. /ИХШХШТХ 38.1/
3.1.6. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд нөхөн олговор олгох, уг зорилгоор садан төрлийн холбоо тогтоолгох нэхэмжлэлтэй хэрэгт прокурор заавал оролцох ба ийнхүү оролцсоныг прокурор төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсонтой адилтган үзнэ. /УДШ-ийн ЕШ, УЕП-ын хамтарсан 70/480, 417/192 тоот захирамж, тушаал/
3.1.7. Дээд шатны прокурор нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай гэж үзвэл прокурорыг томилно.
3.1.5. Прокурор захиргааны хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт гаргаж оролцоно.
3.1.6. Прокурор хариуцагчийг төлөөлж байгаа тохиолдолд нэхэмжлэлийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд тухайн байгууллагаас нотлох баримтуудыг гаргуулан үнэлэлт дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан үндэслэлийн хамт шүүхэд хүргүүлнэ.
3.1.7. Хариуцагчийг төлөөлөн оролцохдоо сөрөг нэхэмжлэл гаргах боломжтой эсэхийг судалж, шаардлагатай бол төлөөлүүлж байгаа байгууллагаар сөрөг нэхэмжлэл гаргуулна.
3.1.8. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсаны дараа хэргийн материалтай танилцаж, шаардлагатай гэж үзсэн нотлох баримтуудыг хүсэлт гаргасан байгууллагаар хуулбарлуулна.
3.1.9 Хариуцагчийг төлөөлж байгаа бол эсрэг тал улсын тэмдэгтийн хураамж төлсөн эсэх, хураамжаас чөлөөлөгдсөн нь хуульд нийцэж байгаа эсэхийг тодруулна.
3.1.10. Төсвийн байгууллага нь нэхэмжлэл гаргасан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх үндэслэлтэй болохыг төрийн байгууллагад тайлбарлан өгнө. /УТХТХ 41.1.3/
3.1.11. Прокурор иргэний хэргийн харъяалал зөв эсэх, талууд хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх хэргийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж байгаа эсэхийг анхаарна. /ИХ 75, ИХШХШТХ 13, 14, 15, 16, 71/
3.1.12. Прокурор нь гэрчээс мэдүүлэг авах, шинжээч томилох, нотлох баримт хамгаалах, нотлох баримтаас хасах, шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, шүүх хуралдааныг хойшлуулах талаар шүүхэд хүсэлт гаргана.
3.1.13. Төрийн байгууллага, хувь хүний нууцтай холбоотойгоос бусад нотлох баримтыг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гаргуулан авна.
3.1.14. Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлүүлэх, талуудыг эвлэрүүлэх нь төлөөлж буй байгууллагад ашигтай гэж үзвэл энэ талаар зөвлөгөө өгнө.
3.1.15. Тухайн хэрэгт ач холбогдол бүхий тусгай мэдлэг шаардагдах асуудлаар мэргэжлийн байгууллага, хүмүүсээс зөвлөгөө авч болно.
3.2. Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцох
3.2.1. Прокурор иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд хэлэх тайлбар, асуух асуултаа урьдаас бэлтгэж, дараахи байдлаар оролцоно.
а/ Хуульд заасан үндэслэл байвал шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг татгалзана; /ИХШХШТХ 91/
б/ Эсрэг талын оролцогчид ирээгүй нь төлөөлүүлэгчийн эрх ашигт нийцэж байна гэж үзвэл хуралдааныг тэдгээрийн оролцоогүйгээр явуулах талаар шүүхэд хүсэлт гаргана;
в/ Шинэ нотлох баримт бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хүсэлт гаргана;
г/ Оролцогчдоос асуулт асууж, эсрэг талын тайлбарт хариу тайлбар өгнө;
д/ Тайлбарыг хэлэхдээ эсрэг талын гэм бурууг нотлох, хэрэв хариуцагч талыг төлөөлж байгаа бол гэм буруугүйг нь нотлох, хууль зүйн үндэслэлийг гаргана;
е/ Шүүхийн шийдвэрийн агуулгыг тайлбарлуулах хүсэлт гаргана;
3.2.2. Шүүхийн шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор төлөөлж буй төрийн байгууллагын төлөөлөгчөөр дамжуулна авна. /ИХШХШТХ 119.4/
3.2.3. Шүүх хуралдааны тэмдэглэлтэй хурал даргалагч, нарийн бичгийн дарга гарын үсэг зурснаас хойш 3 хоногийн дотор танилцаж, шаардлагатай бол санал өгч нэмэлт, өөрчлөлт оруулна.
3.2.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргана.
3.3.Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох
3.3.1. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байвал прокурор гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргана. /ИХШХШТ 120.2/
3.3.2. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох боломжгүй тохиолдолд дээд шатны прокурор өөр прокурорыг томилно.
3.3.3. Шүүх хуралдаанд оролцох прокурор нь эсрэг талын гаргасан гомдолтой танилцаад хариу тайлбар бичиж, анхан шатны шүүхэд хүргүүлнэ.
3.3.4. Тайлбарыг бичихдээ дараахи зүйлийг анхаарна.
а/ Эсрэг тал давж заалдах гомдлоо хуулийн хугацаанд гаргасан эсэх;
б/ Улсын тэмдэгтийн хураамж төлсөн эсэх;
в/ Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэх;
3.3.5. Прокурор давж заалдсан бол эсрэг талаас түүний гаргасан гомдолд бичсэн хариу тайлбарыг уншиж танилцана.
3.3.6. Гомдол нь дараахи шаардлагыг хангасан байна.
а/ Шүүхийн шийдвэрийн аль хэсгийг ямар учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар үндэслэж буй нотлох баримтын талаар;
б/ Шийдвэр нь хуулийн ямар заалтыг зөрчсөн болох;
в/  Шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах, зарим хэсэгт өөрчлөлт оруулах зэргийн алин болохыг бичих;
г/ Гомдол гаргахдаа удирдлага болгох хуулийн заалтыг зөв баримтлан, биечлэн оролцох тухай заавал бичих;
3.3.7. Гомдлыг шүүх хуралдаанд оролцсон прокурор өөрийн нэрээр бичнэ.
3.3.8. Шүүх хуралдаанд гаргасан гомдлоо дэмжиж байгаа, эсхүл эсрэг талын гомдлыг няцааж буй үндэслэлийг тайлбарлана.
3.4. Иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанд оролцох
3.4.1. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тохиолдолд прокурор шүүхийн шийдвэр, магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргана. /ИХШХШТХ 167.5/
3.4.2. Гомдол,тайлбарыг тус бүр 2 хувь үйлдэж, хувийг УЕПГ-ын ШТТХ-т ирүүлнэ.
3.4.3. Иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанд УЕПГ-ын ШТТХ-ийн хяналтын прокурорууд оролцоно.
3.4.4. Шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэр, магадлал, тогтоолыг хүчингүй болгуулах дараахи үндэслэл илэрвэл хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар прокурор хуульд заасан хугацаанд хүсэлт гаргана. /ИХШХШТ 180 /
а/ Шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрсэн;
б/ Шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон нотлох баримт нь хуурамч, эсхүл шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, хэргийн оролцогчдын уг хэргийг хянан шийдвэрлэх үед гаргасан үйлдэл, эс үйлдэхүй эрүүгийн гэмт хэрэг болох нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон;/ИХШХШТ 179.1.2/
в/ Шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон шүүхийн шийтгэх тогтоол, эсхүл төр захиргааны болон бусад байгууллагын шийдвэр нь хууль бус байсны улмаас хүчингүй болсон; /ИХШХШТ 179.1.3/
3.4.5. Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг хянах үндэслэл байгааг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд хүсэлт гаргана. /ИХШХШТХ 180.1/.
3.4.6. Хүсэлтэд хууль зүйн үндэслэл, баримталж буй хуулийн зүйл, заалт, шүүх хуралдаанд биечлэн оролцох талаар тусгаж, шинээр илэрсэн нотлох баримтуудыг хавсаргана.
3.4.7. Давж заалдах, хяналтын шатны шүүхэд гаргах гомдолд дараахи зүйлийг тусгана. /ИХШХШТХ 162.2/.
а/ Гомдлыг аль шүүхэд гаргаж байгаа;
б/ Шүүхийн шийдвэр, магадлалыг гардан авсан огноо;
в/ Аль шүүхийн шийдвэрийг давж заалдсан, шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа талаар;
3.4.8. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд нөхөн олговор олгуулах, уг зорилгоор садан төрлийн холбоо тогтоолгох хэргийн шүүх хуралдаанд прокурор оролцохдоо тайлбар хэлнэ.
Улсын Ерөнхий прокурорын
2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн
А/88 дугаар тушаалын гуравдугаар хавсралт 
ПРОКУРОРЫН АЖИЛ ДҮГНЭХ ҮНЭЛЭМЖ,
ХЯНАЛТЫН АЖИЛД ХӨТЛӨГДӨХ БҮРТГЭЛ, СУДАЛГАА,
ЭРХ ЗҮЙН ХЭЛБЭРИЙН ЗАГВАР
Нэг. Прокурорын ажил дүгнэх үнэлэмж
1.1. Прокурорын ажлыг шалгах, үнэлж дүгнэхэд дараахи үзүүлэлтийг харгалзана.
а/ Илэрхий гэмт хэргийн шинжгүй, харъяаллын бус, эсхүл өмнө шалгагдаж эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр хүчин төгөлдөр шийдвэртэй гомдлыг хүлээн авч шалгахгүй байх; шалгасан эсэх
б/ Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хуульд заасан хугацаанд, тал бүрээс бүрэн гүйцэд шалгуулж,үндэслэлтэй шийдвэрлэсэн эсэх;
в/ Хэргийг хуулийн үндсэн хугацаанд шалгуулж шийдвэрлэсэн байдал;
г/ Хэргийг үндэслэлгүйгээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан эсэх;
д/ Хэргийг ажиллагааны явцад нь хянаж, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид заалт чиглэл, даалгавар өгч ажилласан байдал;
е/ Даалгаврыг хууль зүйн үндэслэлтэй бичиж, биелэлтийг тооцож ажилласан байдал;
ё/ Сэжигтэн, яллагдагчид үндэслэлгүйгээр таслан сэргийлэх болон албадлагын бусад арга хэмжээ авсан эсэх;
ж/ Байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн хууль зөрчсөн зөрчлийг хяналтаараа тухай бүрт илрүүлж, засуулах арга хэмжээ авсан эсэх;
з/ Түдгэлзүүлсэн хэрэгт зохих ёсоор хяналт тавин, сэргээн шийдвэрлэхэд прокурорын бүрэн эрхийг хэрэгжүүлж ажилласан эсэх;
и/ Эрүүгийн хэргийг хуульд заасан хугацаанд хянаж, үндэслэлтэй шийдвэрлэсэн эсэх;
к/ Гаргасан шийдвэр нь үндэслэлгүй гэж дээд шатны прокурорын хяналтаар өөрчлөгдөж, хүчингүй болж байсан эсэх;
л/ Шүүхээс хэрэг буцсан, хэрэгсэхгүй болгогдсон, цагаатгагдсан, яллахаас татгалзсан, бичсэн эсэргүүцэл биелэгдээгүй шалтгаан нь үндэслэлтэй эсэх, хяналтын ажлын алдаанд тооцогдсон эсэх;
м/ Энэ заавраар тогтоосон журмыг зөрчиж ажилласан эсэх;
Хоёр. Хяналтын ажилд хөтлөгдөх бүртгэл, судалгаа
2.1. Прокурор нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, шүүхэд төрийг төлөөлөх хяналтын ажлын чиглэлээр цахим бүртгэлээс гадна дараахи бүртгэл, судалгааг хөтөлнө.
а/ Эрүүгийн хэргийн нэгдсэн бүртгэл;
Нэгдсэн бүртгэлд дараахи мэдээллийг тусгана. Үүнд:
-Эрүүгийн хэргийн дугаар;
-Эрүүгийн хэрэг үүсгэсэн огноо, зүйл, хэсэг;
-Холбогдогчийн овог, нэр;
-Эрүүгийн хэрэг үүсгэсэн албан тушаалтны нэр, цол;
-Хэргийн товч утга;
-Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас гаргасан саналын огноо;
-Прокурорын гаргасан шийдвэр;
-Шийдвэрийн огноо, дугаар;
-Шийдвэр гаргасан прокурорын нэр;
б/ Эрүүгийн хэргийн эд мөрийн баримт, барьцаа, хохирол төлүүлэхээр хураан авсан мөнгө, валют, үнэт цаас, үнэт эдлэл, битүүмжилсэн эд хөрөнгийг хүлээн авсан, хадгалж буй, шийдвэрлэсэн тухай бүртгэл;
в/ Эрх бүхий албан тушаалтнаас явуулсан хойшлуулшгүй ажиллагааны талаархибүртгэл;
г/ Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн, уг шийдвэрийг цуцалсан сэжигтэн, яллагдагчийн талаархи бүртгэл;
д/ Цагдан хоригдсон сэжигтэн, яллагдагчтай прокурор уулзсан талаархи тэмдэглэл;
е/ Улсын Ерөнхий прокурорын газрын давхар хяналтанд орсон хэргийн талаархи судалгаа;
СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА