Г.МАРАЛМАА, Т.ЦОГТ НАР ХОЛБОГДОХ ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЭН ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ


 Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12,  91.2.15 мөн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 , 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шүүгдэгч Т.Цогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д заасныг баримтлан чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх,

Шүүгдэгч Г.Маралмаад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 23 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д заасныг баримтлан чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх,

Шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нарт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар тус бүр 2 жилийн хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлэх,

Шүүгдэгч нараас 4.646.839 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өнөржаргалд олгуулахаар шийдвэрлэжээ.


788 САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ТАСЛАН ШИЙДВЭРЛЭВ


 
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан иргэн Т-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Иргэн Т нь 2013 онд "Нью Энержи Стар” ХХК-тай хуурамч бичиг баримтаар газрын тос худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хуурч мэхлэх, итгэл эвдэх замаар 375.440 литр түлш залилаж бусдад 788 сая 424 мянга төгрөгийн буюу "онц их хэмжээ”-ний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон байна. Дээрх хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар 100 мянган төгрөгний эд хөрөнгийг хурааж, 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, мөн Иргэний хуулийн 497 дугаар дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Т-оос 788 сая 424.мянган төгрөг гаргуулж "Нью Энержи Стар” ХХК-нд олгуулахаар шийдвэрлэжээ.

ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ПРОКУРОРЫН ХЯНАЛТЫН ЗААВАР


Улсын Ерөнхий прокурорын

2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн

A/89 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

 

 

 

ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ПРОКУРОРЫН

 ХЯНАЛТЫН ЗААВАР

 

 

 

Нэг. Нийтлэг үндэслэл:

1.1.   Энэхүү зааврыг ял эдлүүлэх, хорих ялыг тэнсэх, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг хэрэглэх, баривчлах, албадан саатуулах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд прокурор хяналт тавихад дагаж мөрдөнө.

           1.2. Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналт нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх, гадны нөлөөнд үл автах, хуулийг нэг мөр хэрэглэх зарчимд үндэслэнэ.

            1.3. Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналт нь цахим бүртгэл хөтлөх, танилцах, шалгах, ялтантай уулзах, хувийн хэрэг болон түүнд холбогдох баримт бичгийг хянах, байгууллага, албан тушаалтнаас мэдээ, судалгаа, баримт сэлт гаргуулан авах, тайлбар гаргуулах, тодорхойлолт авах, хяналтын үйл ажиллагаанд шаардлагатай байгууллага, албан тушаалтныг татан оролцуулж дүгнэлт гаргуулах, шинжээч томилох, тэмдэглэл үйлдэх  хэлбэрээр хэрэгжинэ.

1.3.1. Ял эдлүүлэх ажиллагаа хууль, тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу явагдаж байгаа эсэхийг тогтоох зорилгоор танилцах ажиллагаа явуулна. Ял эдлүүлэх ажиллагаатай танилцах бүрд тэмдэглэл хөтөлж, илэрсэн зөрчлийг арилгах үүргийг хяналт тавьж буй албан хаагч түүний удирдлагад амаар буюу бичгээр өгч дээд шатны прокурорт тухай бүр танилцуулна.

1.3.2. Ял эдлүүлэх ажиллагаанд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэрхэн  хангаж байгааг хэсэгчлэн буюу бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор дээд шатны прокурорын баталсан удирдамжийн дагуу шалгана. Шалгалтыг удирдамжид заасны дагуу хийж илтгэх хуудсанд заалт нэг бүрээр тусгана.

1.3.3. Танилцах ажиллагааны явцад илэрсэн нөхцөл байдал, зөрчлийн шалтгааныг тогтоох зайлшгүй шаардлагатай хойшлуулшгүй тохиолдолд шалгалтыг удирдамжгүй явуулж, энэ тухай дээд шатны прокурорт 24 цагийн дотор танилцуулна.

1.3.4. Шалгалтын дүнг тухайн шалгалтанд хамрагдсан байгууллагын удирдлага, нэгж салбарын бие бүрэлдэхүүнд танилцуулна.

1.3.5. Дээд шатны прокурорын баталсан удирдамжийн дагуу болон  удирдамжгүй явуулсан шалгалтын чанар үр дүнг дээд  шатны прокурор дүгнэж, шаардлагатай тохиолдолд прокурорын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэр гаргуулна.

      1.4. Хяналтын үйл ажиллагаанд "Саатуулахтай холбоотой зарчмуудын цогц”, "Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”, "Хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрмүүд”, "Токиогийн дүрэм” болон бусад холбогдох олон улсын гэрээ, конвенц зэргийг судалж ашиглана.

      1.5. Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбоотой ирүүлсэн саналыг хянаж үндэслэлтэй бол дээд шатны прокурорт танилцуулж тогтоол үйлдсэнээс хойш ялтны хувийн хэрэг, холбогдох баримтын  хамт шүүхэд  ажлын 3 хоногт хүргүүлж,  шүүх хуралдаанд гаргах дүгнэлтийг  бичгээр үйлдэнэ. Тогтоолд шийдвэр гаргах үндэслэл болсон нотлох баримтыг тодорхой дурьдана. Шүүхийн шийдвэрийг дээд шатны прокурорт ажлын 3 хоногийн дотор танилцуулна.  

      1.6. Прокурорын дүгнэлтийг шүүх үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон гэж үзвэл эсэргүүцэл бичнэ. Прокурорын дүгнэлт, эсэргүүцлийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй бол мэргэжлийн хариуцлага хүлээлгэх асуудлыг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ.

      1.7. Шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбоотой асуудлаар ял эдлүүлж, хяналт тавьж байгаа байгууллага, албан тушаалтны гаргасан санал үндэслэлгүй, шаардлага хангаагүй бол дээд шатны прокурорт танилцуулж ялтны хувийн хэрэг, ял эдлүүлэх газрын санал, тодорхойлолтыг буцаах болсон үндэслэлээ тодорхой дурдсан тогтоолын хамт хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны даргад  ажлын 5 хоногт албан бичгээр хүргүүлнэ.  

 1.8. Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбоотой асуудлаар үндэслэлгүй санал, бүрдэл дутуу баримт ирүүлсэн ял эдлүүлэх газрын холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцуулна.

  1.9. Прокурор ял эдлүүлэх ажиллагааны явцад хууль, журам, заавар, тушаал зөрчсөн зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг арилгуулахаар шаардлага бичнэ.

1.9.1. Прокурорын шаардлага нь хууль ёсны үндэслэлтэй байна.

1.9.2. Шаардлагад илэрсэн зөрчил, хууль тогтоомжийн аль зүйл хэсгийг                                  зөрчсөн, түүний шалтгаан нөхцөл, зөрчлийг арилгахын тулд авах арга хэмжээ, буруутай албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх эсэх талаар тусгана. Шаардлагын хариуг хүлээн авснаас хойш шаардлагад заасан зөрчил түүний шалтгаан нөхцөл арилсан эсэхийг 30 хоногийн дотор  заалт бүрээр танилцаж, биелэлтийг тооцож үр дүнг дээд шатны прокурорт танилцуулах ба тэмдэглэл үйлдэж  шалгалтын материалд хавсаргана. 

            1.10. Ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой шийдвэрийг хянаж, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг дээд шатны прокурорт танилцуулж, прокурорын тогтоолоор хүчингүй болгох буюу өөрчлөлт оруулж хувийг холбогдох албан тушаалтанд хүргүүлж, биелэлтэнд нь хяналт тавина.

 1.11. Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокурорыг дээд шатны прокурор мэргэжлийн удирдлага, арга зүйгээр байнга хангаж, хяналт тавьж ажиллах ба хяналт хариуцсан прокурор гаргасан шийдвэрээ тухай бүр дээд шатны прокурорт танилцуулна.

1.12. Хяналтын явцад ялтан болон албан хаагчдад холбогдох гэмт хэргийн шинжтэй зөрчил илэрвэл дээд шатны прокурорт танилцуулсны үндсэн дээр эрүүгийн хэрэг үүсгэх эсэх асуудлыг шалгуулахаар холбогдох газарт шилжүүлнэ.

1.13. Ял эдлүүлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу явагдаж байгаа эсэхэд тавих хяналтын  хүрээнд гэнэтийн үзлэг хийж энэ тухай дээд шатны прокурорт нэн даруй танилцуулна.  "Нэн даруй” гэдгийг "24 цагийн дотор” гэж ойлгоно.

1.14. Торгох, албадан ажил хийлгэх, баривчлах, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан ялтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавина.

1.15. Дээд шатны прокурор ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокурорын ажилтай сар бүр танилцаж, хяналтын ажлыг жилд 2-оос доошгүй удаа шалгаж,шаардлагатай тохиолдолд дүнг зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, үнэлэлт, дүгнэлт өгнө.

1.16.    Улсын Ерөнхий прокурорын газарт дараахь асуудлаар нэн даруй танилцуулга ирүүлнэ.

1.16.1. Баривчлах, хорих анги болон цагдан хорих, албадах байранд ялтан, хоригдогч нас барсан, өлсгөлөн зарласан, гэмт хэрэг үйлдсэн /оргосон болон бусад/

1.16.2. Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтан гэмт хэрэг үйлдсэн,  ялаас зайлсхийсэн;

1.16.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, тахар, цагдаагийн байгууллагын                       албан хаагчид нь хорих болон хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн ялтан,  цагдан хоригдож байгаа сэжигтэн, яллагдагч нартай зүй бус харилцсанаас үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн;

1.17. Хяналтын чиглэлээр ял эдлүүлэх байгууллагад хугацаатай эсхүл байнгын шинжтэй үүрэг чиглэл бичгээр өгнө.

1.18. Тахарын алба яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, ялтан шилжүүлэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах талаар явуулсан  үйл ажиллагаа хуульд заасан үндэслэл журамд нийцэж  байгаа эсэхэд хяналт тавина.

      1.19. Хяналтын чиглэлээр ажил хэргийн уулзалт зөвлөгөөнийг шүүхтэй хагас жилд нэгээс доошгүй, ял эдлүүлэх болон тахарын байгууллагатай улирал бүр, шаардлагатай бол тухай бүр хийж тэмдэглэл хөтлөн, шийдвэрийн биелэлтийг тооцно. 

      1.20. Торгох, албадан ажил хийлгэх, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах, эд хөрөнгө хураах ял шийтгүүлсэн ялтныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын, Насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон албадан ажил хийлгэх, баривчлах, хорих ял нь шүүхийн шийтгэх тогтоолоор хойшлогдсон, хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд заасан үндэслэлээр тэнсэгдсэн ялтанд хилийн хориг тавих талаар гаргасан Цагдаагийн байгууллагын саналыг ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж буй прокурор хянаж, дээд шатны прокурорт танилцуулан хилийн хориг тавих тухай албан бичгийг Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт хүргүүлнэ.

      1.21. Торгох, албадан ажил хийлгэх, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах, эд хөрөнгө хураах ял шийтгүүлсэн, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон албадан ажил хийлгэх, баривчлах, хорих ял нь шүүхийн шийтгэх тогтоолоор хойшлогдсон, хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд заасан үндэслэлээр тэнсэгдсэн ялтан өөрөө болон гэр бүлийн гишүүд нь гадаад улсад эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон, гадаад улсад амьдарч буй гэр бүлийн гишүүн, ойрын төрөл садны хүн нь нас барсан, хүндээр өвчилснийг нотолсон эмнэлгийн байгууллагын дүгнэлт, тодорхойлолтыг үндэслэн хилийн хоригийг түр хугацаагаар түдгэлзүүлж болно.

      1.22. Ял шийтгүүлсэн этгээд ялаа эдэлж дуусах буюу ялаас чөлөөлөгдсөн, эсхүл гадаадын иргэнийг Монгол Улсын Олон Улсын гэрээний дагуу харъяалах улсад нь шилжүүлэх тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цагдаагийн байгууллагын саналыг ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж буй прокурор хянаж дээд шатны прокурорт танилцуулан хилийн хориг тавих, цуцлах тухай албан бичгийг Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт хүргүүлнэ.

1.23. Хилээр нэвтрэх хориг тавигдсан ялтны талаарх мэдээллийг Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн нэгдсэн бүртгэлд авч, шилжилт хөдөлгөөнийг тухай бүр хяналт хариуцсан прокурор хариуцаж гүйцэтгэнэ.

1.24. Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар ялтан ял эдлэхээс зайлсхийсэн бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоох ба энэ тохиолдолд прокурор тогтоол гаргаж хувийн хэрэгт хавсаргана.

1.25. Хоригдсон этгээдийг хорих анги, байрнаас өөр газарт шилжүүлэхэд хөндлөнгийн хүний нүднээс нуух болон бусад бүх хэлбэрээр ил тод мэдэгдэхээс хамгаалах арга хэмжээ авч байгаа эсэхэд хяналт тавина.

1.26. Монгол хэл мэдэхгүй хоригдсон этгээдийг хэлмэрч буюу орчуулагчаар дамжуулж эрхээ хамгаалах боломж олгохыг ял эдлүүлэх байгууллагаас шаардана.

      1.27. Консулын харилцааны тухай Венийн конвенцийн 36 дугаар зүйлийн 1в, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 405 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэх шаардлагын дагуу гадаад улсын иргэнд эрүүгийн болон захиргааны журмаар баривчилсан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажлын 5 хоногийн дотор Улсын Ерөнхий прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтэст танилцуулга ирүүлнэ.

1.28. Ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлтийг хянасан прокурорын шийдвэр нь тогтоол байх ба утгыг нь хариу мэдэгдэх хуудсанд ойлгомжтой тусгаж, дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй болохыг зааж өгнө.

1.29. Дээд шатны прокурор гомдол хүсэлтэд дурьдсан асуудлаар прокурорын гаргасан шийдвэрийг хэвээр үлдээж байгаа бол хариуг мэдэгдэх хуудсаар, шийдвэрийг өөрчлөх буюу хүчингүй болгох тохиолдолд тогтоол үйлдэнэ.

1.30. Гомдол, хүсэлтэд дурьдсан хяналтын объектийг хариуцсан прокурорын газраар шалгуулах арга хэмжээг шат дараалан авах ба шаардлагатай тохиолдолд дээд шатны  прокурорын газар шалгалт хийж шийдвэрлэж болно.

      Хоёр. Баривчлах болон хорих ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт:

2.1. Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокурор нь баривчлах, хорих ял эдлүүлэх ажиллагаа хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэхийг дээд шатны прокурорын баталсан удирдамжийн дагуу улирал бүр шалгаж, ял эдлүүлэх ажиллагаатай сард нэгээс доошгүй удаа танилцана.

2.2. Хорих ангийн харуул хамгаалалтыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж байгаа эсэхийг харуул хамгаалалттай холбогдуулан гаргасан хорих ангийн даргын тушаал, өдөр тутмын үйл ажиллагаанд хөтлөгдөх бүртгэл, тэмдэглэл, харуул хамгаалалтын схем зураг, ялтан ажиллуулах  гэрээтэй танилцах, хяналтын телекамерын бичлэг, хамгаалалтын бүс, харуул хамгаалалтгүй ажиллаж байгаа ялтны ял эдлэлтийн байдлыг үзэх зэргээр хянана.

2.3. Прокурор харуул хамгаалалтгүй ажиллуулах зөвшөөрөл олгохдоо хуульд заасан хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, ялын гуравны нэг хувийг эдэлсэн, ялтны засрал хүмүүжил, хувийн байдал, ажлын онцлогийг харгалзана. Хуульд заасан шаардлагыг тухайн ялтан бүрэн хангасан эсэхийг хянаж дээд шатны прокурорт танилцуулж бичгээр зөвшөөрөл олгоно.

2.4. Шаардлага хангаагүй ялтанд харуул хамгаалалтгүй ажиллах зөвшөөрөл олгохгүй ба зөвшөөрөл олгоогүй үндэслэлээ тодорхой дурьдсан албан бичгийг  хорих анги, шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлнэ.

2.5. Прокурорын зөвшөөрөлгүй ялтныг харуул хамгаалалтгүй ажиллуулсан бол тогтоолоор хорих ангид татан оруулж, буруутай албан тушаалтанд хариуцлага хүлээлгэнэ.

            2.6. Хорих ангийн байрлалаас гадна өөр орон нутагт ялтан ажиллуулах тохиолдолд тухайн орон нутгийн прокурорын газар хяналт тавьж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгана.

            2.7. Цагдан хорих байрны аж ахуйн үйлчилгээнд ажиллаж ял эдэлж байгаа ялтанд хорих ангид ял эдэлж байгаа ялтны нэг адил хяналт тавина.

2.8. Ялтны ахуйн нөхцлийг мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулах, ялтанд хоол, хувцас, ор дэр, цагаан хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэл, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл олгосон болон бусад бүртгэлтэй танилцах, ялтантай уулзаж тодруулах зэргээр хянана.

2.9. Ялтантай ганцаарчлан уулзах, хорих ангийн удирдлага, эмнэлгийн ажилтнуудыг байлцуулан ялтны биед үзлэг хийх, өргөдөл гомдол, түр болон удаан хугацааны уулзалт, утас, захидал харилцаа, илгээмж, мөнгөн гуйвуулгын бүртгэл, суллагдаж байгаа ялтанд хувийн бичиг баримт, эд зүйл, суллагдсан тухай албан бичиг, уналга хоолны зардал олгосон баримттай танилцах зэргээр ялтны эрх хангагдсан эсэхэд хяналт тавина.

2.10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 129, 130 дугаар зүйлд заасан    үндэслэл журмын дагуу ялтныг суллаж байгаа эсэхэд хувийн хэрэгтэй танилцах байдлаар  хяналт тавина.

2.11. Хорих ангийн эмч болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн  эмчийн дүгнэлт, нэгдсэн эмнэлгийн эмч нарын комиссын шийдвэрийг үндэслэн хорих ангийн дарга хүнд өвчтэй ялтныг клиникийн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, бүсийн оношлогоо, эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэх зөвшөөрөл өгсөн эсэхийг хянаж; ялтны эмнэлгийн тусламж авах эрхийг хангах арга хэмжээ авна.

2.12. Өвчний учир хугацаанаас өмнө ялаас чөлөөлөх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан эсэхэд хяналт тавина.

2.13. Өвчний учир ял хойшлуулсан ялтанд холбогдох журмын хэрэгжилтэд ялтны оршин суух  газрын харъяаллын дагуу орон нутгийн прокурорын газар хяналт тавина.

2.14. Ялтны дунд зохиосон сургалт, хүмүүжлийн ажил, спорт, урлагийн арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөө, бүртгэл, танилцуулга, сургалтын материалтай танилцах зэргээр ялтныг нийгэмшүүлэх ажилд хяналт тавина. Прокурор нийгмийн ажилтныг хорих ангид зохион байгуулсан сургалт, хүмүүжил, нийгэмшүүлэх ажлыг баримтжуулсан байхыг шаардана.

2.15. Хорих ангийн нийгмийн ажилтан нь ялтны сөрөг зан байдлыг засах, архи согтууруулах ундаа, мансуурах бодис хэрэглэх болон дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн сургалт, ярилцлагыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулсан эсэх, ялтныг нийгмийн амьдралын талаархи мэдээллээр хэрхэн хангасан, ялтны гэр бүл, төрөл төрөгсөдтэй уулзаж зөвлөгөө өгсөн зэргийг судалж танилцана.

2.16. Сахилгын байр болон тусгаарлах тасалгааны нөхцөл нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянаж, ялтанд сахилгын байранд хорих шийтгэл оногдуулсан хорих ангийн даргын тушаал, бусад шийдвэр хууль зөрчсөн бол прокурорын тогтоолоор тушаалыг хүчингүй болгож ялтныг суллаж, дээд шатны прокурорт нэн даруй танилцуулна. Тогтоолыг 2 хувь үйлдэж хувийг ялтны хувийн хэрэгт хавсаргана.

2.17. Тусгай хэрэгсэл, галт зэвсэг журмын дагуу хэрэглэсэн эсэхийг энэ тухай акт, илтгэх хуудас, танилцуулга, мэдээлэлтэй танилцаж ялтан, эрх бүхий албан тушаалтнаас тайлбар гаргуулах, тодорхойлолт авах зэргээр хянана.

2.18. Тусгай хэрэгсэл хэрэглэснээс гэмтсэн ялтанд эмнэлгийн тусламж үзүүлсэн, эмчийн магадлагаа гаргуулан удирдлагадаа бичгээр илтгэсэн эсэхийг шалгана.

2.19. Прокурор тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх нөхцөл байдал бүрдсэнийг нотолсон байдлыг хянана.

2.20. Ялтанд урамшуулал олгохдоо цагийн бүртгэл, хөдөлмөрийн бүтээмж, зан байдал, сургалт хүмүүжлийн ажилд оролцсон байдал, засрал хүмүүжил, ажлын байрны ачаалал, үйлдвэрлэлийн онцлог, үйлдвэрлэлийн хүнд нөхцөлд ажилласан байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ял эдлүүлэхээр хуваарилсан ялтан мөн эсэхийг  харгалзан үзэж хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны даргын тушаал, арга зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл, ялтны хувийн хэрэг, хөдөлмөрийн даамал, нийгмийн ажилтны тодорхойлолттой танилцаж хянана.

2.21 Ялтанд урамшуулал давхардуулан болон үндэслэлгүй олгосон, сахилгын шийтгэлтэй ялтанд урамшуулал олгосон, нөхөж олгосон хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны даргын тушаалыг прокурор тогтоолоор хүчингүй болгох буюу өөрчлөлт оруулна.

2.22. Ялтанд сахилгын шийтгэл оногдуулсан байдлыг сахилгын шийтгэл оногдуулсан тушаал, зөрчлийн акт, зөрчлийг шалгасан материалтай танилцаж, ялтан болон албан тушаалтнаас тайлбар гаргуулах буюу тодорхойлолт авч хянана.

2.23. Хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны дарга хуульд заасан жилд хоёроос дээш удаа сахилгын шийтгэл хүлээж дахин ноцтой зөрчил гаргасан ялтны дэглэмийг чангаруулах тухай саналыг прокурорт гаргаагүй үндэслэлтэй танилцаж зөрчлийг арилгуулна.

2.24. Сахилгын нэг зөрчил гаргасан ялтанд шийтгэлийг давхардуулан оногдуулсан шийдвэрийг прокурорын тогтоолоор хүчингүй болгоно.

2.25. Ялтны хөдөлмөр эрхлэлтийг зохион байгуулахдаа ялтны мэргэжил хөдөлмөрийн чадварыг харгалзан хөдөлмөрт хуваарилсан, ялтны хөдөлмөрийн хөлсийг тооцсон байдал зэргийг хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны даргын тушаал, аж ахуйн нэгж байгууллагатай байгуулсан гэрээ, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн тухай тэмдэглэл, бүртгэл, хувийн хэрэг, хөдөлмөрийн хөлсний суутгалын тооцоо, нэрийн данс, ажлын байрны дүгнэлт, ажлын цагийн бүртгэл болон холбогдох бусад баримтуудыг шалгаж хянана.

2.26.  Ялтан нас барсан тохиолдол бүрт эрүүгийн хэрэг үүсгүүлэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулж, хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны ажилтны хайхрамжгүй, хууль бус үйл ажиллагаа ялтан нас барахад нөлөөлсөн эсэхийг шалгаж тогтооно.

2.27.  Хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны удирдлага, эмнэлгийн ажилтнуудыг байлцуулан ялтны биед үзлэг хийж гэмтэл, шарх, сорви шинээр үүссэн бол шалтгаан нөхцөлийг тогтоох ажиллагаа явуулж буруутай этгээдэд хариуцлага тооцуулна.

2.28. Ялтны уулзалт, чөлөө олголтын байдлыг хорих анги шийдвэр гүйцэтгэх албаны  даргын тушаал, зөвшөөрөл, ялтны хувийн хэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт  мэдэгдсэн тухай тэмдэглэл, ялтны хөдөлгөөний мэдээ, уулзалтын бүртгэл, чөлөө олгосон тухай бүртгэл зэрэгтэй танилцаж хянана.

2.29. Ялтны ял эдэлж байгаа дэглэм өөрчлөх  буюу хорих ялыг солих, хорих ялаас хугацаанаас нь өмнө тэнсэн суллах, өвчний учир ялаас чөлөөлөх, ял хойшлуулах, насанд хүрээгүйчүүдийн хорих ангиас насанд хүрэгчдийн хорих ангид шилжүүлэх, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны даргын саналыг хянахдаа холбогдох материалыг эх баримттай нь тулгаж үзэх шаардлагатай тохиолдолд тайлбар гаргуулж тодорхойлолт авна.

      2.30. Ялтны хорих ял эдлэх дэглэмийг чангаруулсан эсхүл бууруулсан тухай шүүгчийн захирамжид заасан эдлээгүй үлдсэн ялын хоёрны нэгээс доошгүй хувийг эдэлж хуульд заасан бусад шаардлагыг хангасан тохиолдолд  дэглэм бууруулах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ.

2.31. Прокурор хуульд заасан ”ялтан засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулсан байх” шалгуурыг ял эдлэх хугацаандаа хэдэн удаа урамшуулагдсан, хөдөлмөрт хэрхэн ханддаг, үйлдсэн хэрэгтээ хэрхэн гэмшиж гэм буруугаа ойлгож байгаа, бусад ялтнуудтай харилцаж байгаа байдал, тэдэнд  эерэг нөлөө үзүүлдэг зэрэг зан төлөвийн байдалд өгөх үнэлгээг ойлгоно. 

     2.32.  Шаардлагатай тохиолдолд ялтны зан төлөв, хандлага, харилцаанд гарч буй өөрчлөлт, сэтгэлийн хөдөлгөөнөө эерэг, сөрөг хэлбэрээр илэрхийлж буй байдал, сэдэл, тэмүүлэл, хүсэл сонирхол, ертөнцийг үзэх үзэл зэрэг сэтгэл зүйн байдлын талаар сэтгэл зүйчээр тодорхойлолт гаргуулж дүгнэлт хийнэ.  

 2.33. Хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллах талаар хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны даргын ирүүлсэн санал тодорхойлолт, ялтны хувийн хэргийг  хянах явцад   гэмт хэргийн улмаас хохирсон иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирол, гэм хорыг арилгах, ялтныг хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх талаар хууль, журам, зааварт заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажилласан байдалтай танилцана.

2.34. Ялтныг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах тухай хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны даргын саналд тухайн ялтны ял эдэлсэн байдал, сахилгын шийтгэлийн болон засрал хүмүүжлийн талаарх мэдээлэл, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагатай харилцаж суллагдах ялтныг ажлын байраар хангахад зуучилсан эсэх,  суллагдсаны дараах нийгмийн асуудал буюу нийгэмд хүлээн авах орчин, ажиллах болон амьдрах байр бий эсэх, хорих анги, албаны зүгээс үзүүлэх дэмжлэг зэргийг тусгах ба нотлох баримтыг хавсаргахыг шаардана. Прокурор шүүхэд шилжүүлэх тухай тогтоолд энэ талаар тусгана.

2.35. Эд хөрөнгө хураах нэмэгдэл ялтай ялтныг ажлын байраар хангахыг хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны даргаас  шаардах ба ялын биелэлт нь хугацаанаас өмнө тэнсэн суллахад харгалзах үзүүлэлт болно. 

      2.36. Шүүхээс хорих ялын заримыг гянданд эдлүүлэхээр тогтоосон ялтны  хорих ялыг зохих дэглэмийн хорих ангид эдлүүлэхээр солих тухай хорих ангийн даргын санал, хувийн хэрэг бусад баримт бичгийг хянасан прокурор тухайн ялтны үйлдсэн хэргийн нөхцөл байдал, шүүхээс оногдуулсан ялын хэмжээ, хуулийн зүйл анги, засрал хүмүүжил,  ялын тавны дөрвөөс доошгүй хувийг  эдэлсэн байх, хохирол төлбөрийг барагдуулсан зэргийг харгалзах ба прокуророос гарах шийдвэрийн санал, хууль зүйн үндэслэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулгыг Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтэст ирүүлж хянуулсны эцэст шийдвэрлэнэ.

      2.37. Хорих ангид эдлэх ялыг гянданд эдлүүлэхээр солиход сахилгын зөрчил 3 буюу түүнээс дээш удаа гаргасан байх ба энэ нь онцгой дэглэмд ял эдэлж байгаа ялтанд хамаарна.

2.38. Хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллах, дэглэм чангаруулах, бууруулах, гянданд хорих ялыг хорих ангид эдлүүлэх, хорих ангид эдлэх ялыг гянданд хорих ялаар солих, өвчний учир ялаас чөлөөлөх, ял хойшлуулах, насанд хүрээгүйчүүдийн хорих ангиас насанд хүрэгсдийн хорих ангид шилжүүлэх асуудлаар прокурорт ирүүлсэн хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны даргын саналыг прокурор ажлын 10 хоногийн дотор, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг, Нийслэлд   ажлын 14 хоногийн дотор хянана.

2.39. Баривчлах, хорих ял эдэлж байгаа ялтан шүүхээс шийтгэх тогтоол гарахаас өмнө болон ял эдэлж байх хугацаанд гэмт хэрэг үйлдсэн нь илэрч сэжигтнээр тооцогдсон буюу яллагдагчаар татагдсан бол  Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын хүсэлт, тухайн прокурорын газрын танилцуулга, эрүүгийн хэргийн хамт Улсын Ерөнхий Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэст хүлээн авч хянах ба үндэслэлтэй бол ялтан шилжүүлэх тухай бичгээр зөвшөөрөл олгоно.

2.39.1. Прокурорын газрын танилцуулгад эрүүгийн хэрэг үүсгэсэн огноо,                                 дугаар, зүйл хэсэг, хэргийн товч утга, тухайн хэрэгт холбогдуулан шалгах болсон үндэслэл, нотлох баримт нэг бүрийг тодорхой бичиж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хяналт тавьж  буй прокурорын нэрийг  бичнэ.

2.40. Хорих байгууллагаас шилжүүлэн авсан ялтанд холбогдох хэргийг шийдвэрлэсэн талаар хэрэгт хяналт тавьж байгаа прокурорын газар тухай бүр  Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэст танилцуулга ирүүлнэ.

2.41. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага шилжүүлэн авсан ялтанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд ялтныг  хорих ангид буцаан  хүргэх ажлыг шалгасан байгууллага хариуцан гүйцэтгэх ба энэ ажиллагаанд прокурор хяналт тавина.

2.42. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар ялтанд холбогдох хэргийг хэлэлцэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан тохиолдолд хяналт тавих прокурорын газар хэргийг хүлээн авмагц ялтныг хорих ангиас авах ажлыг шуурхай зохион байгуулна.

 2.43. Ялтан гэмт хэрэг үйлдсэн /оргосон ба бусад г.м/, нас барсан болон албан хаагч ялтантай зүй бус харилцсанаас үүссэн  хэрэг, зөрчлийн талаар прокурорт  тухай бүр мэдэгдэхийг баривчлах, хорих анги, шийдвэр гүйцэтгэх, тахарын  албаны даргаас шаардана. 

 2.44. Ялтны хөдөлгөөний мэдээг  сар бүр, бусад мэдээ судалгааг шаардлагатай тохиолдолд  баривчлах, хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны даргаас гаргуулж хяналтын үйл ажиллагаанд ашиглана.

      2.45. Олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу хорих ял эдэлж байгаа гадаад улсын иргэнийг хилийн боомтоор шилжүүлэх ажиллагаанд орон нутгийн прокурорын газрын прокурор биечлэн оролцож хяналт тавина. 

2.46. Хорих ял эдэлж байгаа гадаад улсын иргэнийг эх оронд нь ялыг нь эдлүүлэх асуудлаар холбогдох баримт бичгийг заасан хугацаанд бүрдүүлэхийг хорих ангийн даргаас шаардаж биелэлтэд хяналт тавина.

2.47. Хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан шүүгчийн захирамжийг дүгнэлт гаргасан прокурорын газар тухай бүр шүүхээс, бусад холбогдох баримт бичгийг хорих анги, шийдвэр гүйцэтгэх албанаас шаардан авч ялтны оршин суух газрын цагдаагийн байгууллагад албан бичгийн хамт шилжүүлэн хяналт тавина.

2.47.1 Шүүгчийн захирамжид дурьдсан ялтны оршин суух газар нь тухайн прокурорын газрын хяналтанд хамаарахгүй бол хяналт тавих прокурорын газарт ажлын 3 хоногийн дотор картын хамт албан бичгээр (шуудангаар) хүргүүлэх ба цахим бүртгэлд оруулж харъяаллаар шилжүүлнэ.

 Гурав. Баривчлах, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт:

3.1. Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих  прокурор нь баривчлах,  хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэхийг дээд шатны прокурорын баталсан удирдамжийн дагуу тухайн төрлийн ялыг жилд нэгээс доошгүй удаа шалгаж, ялын биелэлттэй сард нэгээс доошгүй удаа танилцана.

    3.2. Шийдвэр гүйцэтгэх газар, алба, хэсгээс торгох, албадан ажил хийлгэх, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах, эд хөрөнгө хураах ялын биелэлтийн талаархи мэдээ, судалгааг  сар бүр авч хяналтын үйл ажиллагаанд ашиглана.

     3.3. Шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг прокурор хүлээн авч бүртгэснээр хяналтын ажил эхэлнэ. Ялтны ял эдлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс тоолох ба албадан ажил хийлгэх ял эдлэх хугацааг ажил хийж эхэлсэн цагаас тооцно.

3.4. Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаатай танилцах явцад цаашид хийх ажиллагааны талаар хувийн хэрэгт тэмдэглэл үйлдэж эрх бүхий албан тушаалтнаас биелэлтийг шаардана.  

3.5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 330 дугаар зүйлийн 330.1.3 дахь хэсгийн "торгох, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах, эд хөрөнгө хураах, албадан ажил хийлгэх ял оногдуулсан шийтгэх тогтоолыг тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих шийдвэр гүйцэтгэх албанд явуулж энэ тухай прокурорт мэдэгдэнэ” гэсэн заалтын дагуу шийтгэх тогтоол, гүйцэтгэх хуудсыг тогтоосон хугацаанд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж байгаад хяналт тавьж хугацаа хэтрүүлсэн асуудлыг сар бүр судалж тухайн шатны шүүхийн ерөнхий шүүгчид албан бичиг хүргүүлж  зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна.

      3.6. Прокурор ялтны хувийн хэргийг хянах байдлаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, мэдэгдэх хуудас гардуулсан, ялтан торгох ял хойшлуулах болон мөн хугацааны дотор хэсэгчлэн төлөх өргөдөл гаргаагүй тохиолдолд ялыг албадан биелүүлэх ажиллагаа явуулж байгаа эсэхтэй танилцана.

3.7. Торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх, шийдвэр гарсан үеэс болон хойшлуулах шийдвэр дуусмагц ялын биелэлттэй сар тутам танилцаж албадан биелүүлэх арга хэмжээ авахуулна.

3.8. Албадан биелүүлэх ажиллагааг гүйцэтгэхийн тулд тухайн ялтны хувьд ногдох эд хөрөнгийг тогтоох ажиллагаа хийсэн байхыг шаардана.

     3.9. Торгох ялаар шийтгүүлсэн этгээд ялыг биелүүлээгүй тохиолдолд шалтгааныг тогтоох нуугдмал хөрөнгийг олох, илрүүлэх эрэн сурвалжлах ажлыг хуулийн байгууллагатай хамтран зохион байгуулахыг шийдвэр гүйцэтгэгчээс шаардаж биелэлтийг сар бүр тооцно.

     3.10. Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялаар шийтгүүлсэн ялтны үнэмлэх, гэрчилгээ, зөвшөөрлийг эрх олгосон байгууллага нь хураан авсан, хүчингүй болгосон эсэхэд холбогдох баримт бичгийг шалгах замаар хяналт тавина.

3.11. Шийдвэр гүйцэтгэгч ялтанд шүүхээс хориглосон албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулахгүй байх талаар анхааруулж, ялтны эрх үүргийг танилцуулсан эсэхийг хянана.

3.12. Эд хөрөнгө хураах ялаар шийтгүүлсэн ялтны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан хураах эд зүйл, эд хөрөнгийг бүгдийг хураасан эсэхийг эд хөрөнгө хураасан актад үндэслэн хянана.

3.13. Шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгө хураах ялыг эдлүүлэхдээ ялтны хөрөнгө, биед үзлэг нэгжлэг хийх, ялтны эд хөрөнгийг битүүмжлэх, нуугдмал эд хөрөнгө, дансыг илрүүлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах ажиллагааг хугацаа алдалгүй хийж байгаа эсэхэд холбогдох баримт бичигтэй танилцах байдлаар хянана.

3.14. Албадан ажил хийлгэх ялын биелэлтийг ялтны хувийн хэрэг, ажлын байраар хангасан сум дүүргийн засаг даргын шийдвэр, гэрээ, цагийн бүртгэлийг үндэслэн 30 цаг тутамд ялын тооцоо хийсэн эсэх, тодорхойлолт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлтэй танилцаж, шаардлагатай тохиолдолд ял  эдлүүлж байгаа газар дээр нь биечлэн  шалгана. 

3.15. Сум, дүүргийн засаг дарга ажлын байраар хангах үүргээ биелүүлээгүй тохиолдолд зөрчлийг арилгуулахаар шаардлага бичнэ.

3.16. Албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтан ял эдлэх хугацаанд өвчилсөн, гэмтэж бэртсэн бол энэ тухай эмчийн магадлагаатай танилцана. Ялтан ял эдлэх хугацаандаа сэтгэцийн буюу хүнд өвчнөөр өвчилсний улмаас ял эдлэх боломжгүй болсон нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдвол ялаас чөлөөлөх эсэхийг шийдвэрлүүлэхээр тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлнэ.

3.17. Ялтан аж ахуйн нэгж байгууллагын дотоод журмыг ноцтой зөрчих, ажлаа дур мэдэн орхих, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш удаа ажлаас хоцрох, таслах, согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргах, шийдвэр гүйцэтгэгч, ажил олгогчоос тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх, зориудаар өвдөх, эмнэлгийн магадлагаа, чөлөөний баримтыг хуурамчаар бүрдүүлэх, захиргааны журмаар баривчлагдах, албадан саатуулагдах зэргээр ял эдлэхээс ноцтой зайлсхийсэн  тохиолдолд  албадан ажил хийлгэх ялыг баривчлах ялаар солиулахаар тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлнэ. 

3.18. Торгох, албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээдийг ялаас чөлөөлөх, ял солиулах талаар гаргасан саналыг прокурор хүлээн авснаас хойш ажлын 7 хоногийн дотор хянаж шийдвэр гаргана.

3.19. Прокурор хорихоос өөр төрлийн ялын биелэлтийг хангуулах талаар шийдвэр гүйцэтгэх албанд  албан бичгээр үүрэг чиглэл өгч биелэлтийг тооцно.

      3.20. Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтны хүчин төгөлдөр шийтгэх тогтоол, магадлалд дурьдсан ялтны оршин суух газар тухайн прокурорын газрын хяналтанд хамаарахгүй бол хяналт тавих прокурорын газарт ажлын 3 хоногийн дотор  картын хамт  албан бичгээр (шуудангаар) хүргүүлэх ба цахим бүртгэлд оруулж харъяаллаар шилжүүлнэ.

      Дөрөв. Ял тэнсэх, ял хойшлуулах, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнд тавих хяналт:

4.1. Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокурор нь ял тэнсэх, ял хойшлуулах, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг хэрэглэх ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг дээд шатны прокурорын баталсан удирдамжийн дагуу тухайн төрөл тус бүрээр жилд нэгээс доошгүй удаа шалгаж, сард 1-ээс доошгүй удаа  танилцана.

4.2. Цагдаагийн байгууллагаас ялтанд холбогдох мэдээ, судалгааг сар бүр авч хяналтын үйл ажиллагаанд ашиглана.

      4.3. Шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг прокурор хүлээн авч бүртгэснээр хяналтын ажил эхлэх ба ялтан, этгээдийн хяналтанд байх хугацааг шийтгэх тогтоол, захирамж, магадлал,  тогтоол хүчин төгөлдөр болсон  өдрөөс  тоолно.

4.4. Ял тэнсэх, ял хойшлуулах, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг ялтны хувийн хэрэгтэй танилцах, цаашид хийх ажиллагааны талаар тэмдэглэл үйлдэж биелэлтийг тооцох, шаардлагатай тохиолдолд эрх бүхий албан тушаалтан, ялтантай уулзах, тайлбар гаргуулах, тодорхойлолт авах хэлбэрээр хянана.

      4.5. Ялтан захиргааны арга хэмжээ авагдсан эсэх лавлагааг сар бүр авсан байдал, шүүхээс тогтоосон хугацаанд даалгасан үүрэг биелүүлээгүй эсэхийг шалгаж тогтоосон байхыг цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас шаардана.

      4.6. Тэнсэгдсэн болон ял хойшлогдсон ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол үлдсэн ялыг биечлэн эдлүүлэх саналыг шүүхэд гаргах шаардлагыг цагдаагийн байгууллагад бичгээр тавина.

      4.7.Хорих ял нь тэнсэгдсэн, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан ялтан албан томилолтоор явах, өөр орон нутагт түр хугацаагаар ажиллах болсныг нотолсон бичиг баримт, 2-оос доошгүй батлан даагчийн баталгаа зэргийг бүрдүүлсэн байхыг шаардана.

      4.8. Тэнсэгдсэн болон ял хойшлогдсон ялтны хяналтанд байх хугацааг хүчин төгөлдөр болсон  шийтгэх тогтоол, магадлал, захирамж гарсан өдрөөс тоолно. 

      4.9. Ял тэнссэн, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсныг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх, ялаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор оролцож дүгнэлт гаргана.

4.10. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж байгаатай  танилцаж, эмнэлгийн  ахуй нөхцөл, эмчилгээ стандарт шаардлагад нийцэж байгаа эсэхэд мэргэжлийн хяналтын байгууллагаар хагас жил тутамд дүгнэлт гаргуулж, эмчилгээний явц, шүүхээс тогтоосон эмнэлгийн байгууллагад байгаа эсэхийг биечлэн шалгаж хянана.

      4.11. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн тогтоол, сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт болон бусад бичиг баримтыг холбогдох этгээдийн хамт эмнэлэгт хүргүүлсэн эсэхийг хянана.

4.12. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан өвчтөн бүрд хувийн хэрэг нээж түүнд өвчний түүх, бусад холбогдох бичиг баримтыг хавсаргасан байдалтай танилцана.

4.13. Өвчтөнд шаардлагатай ариун цэврийн нөхцөл, ор дэрний хэрэгсэл, хоол ундны хангалтыг ердийн өвчтөний нэгэн адил бүрдүүлсэн байхыг шаардана.

4.14. Албадлагын арга хэмжээг үргэлжлүүлэх асуудлыг 6 сар тутам эмчилгээний чанарын хяналтын комиссын хурлаар оруулж шийдвэрлүүлсэн байдал, түүний  үр дүнг танилцана.

4.15. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж байгаа байрны харуул хамгаалалт тогтоосон журмын шаардлага хангаж байгаа эсэхийг хянана.

4.16. Эмнэлгийн захиргааны зөвшөөрлийг үндэслэн өвчтөнийг бусадтай сард 1 удаа түр уулзуулах болон өдөр бүр салхилуулах үйл ажиллагаатай бүртгэлээр танилцана.

4.17. Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн өрөөнд хийсэн үзлэгээр хураагдсан хориотой эд зүйлийн шийдвэрлэлтэнд хяналт тавина.

4.18. Харуул хамгаалалтын ажилтан,эмнэлгийн эмч, сувилагч албадлагын арга хэмжээ авагдсан этгээдтэй хувийн харьцаа тогтоосон байдлыг шалгаж тогтооно.

4.19. Сэтгэцийн өвчтэй этгээд эмнэлгээс оргосон тохиолдолд түүнийг эрэн сурвалжлах ажиллагаанд цагдаагийн байгууллага, иргэдийн туслалцаа авсан байдалтай танилцана.

4.20. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг цаашид хэрэглэх эсэх талаар эмч нарын зөвлөгөөнөөс гарсан саналыг үндэслэн гурваас доошгүй шинжээчийн бүрэлдэхүүнтэй комисс томилж дүгнэлт гаргуулна.  

4.21. Тухайн этгээдэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан тохиолдолд прокурор тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлэх ба шүүх хуралдаанд оролцож дүгнэлт гаргана.

4.22. Ялтны оршин суух газрын хаяг өөрчлөгдсөн тохиолдолд шийтгэх тогтоол, магадлалыг эх хувиар нь хяналт тавих прокурорын газарт ажлын 3 хоногийн дотор картын хамт албан бичгээр (шуудангаар) хүргүүлэх ба цахим бүртгэлд оруулж харъяаллаар шилжүүлнэ.

Тав. Насанд хүрээгүй ялтны ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын  талаар:

      А/ Хорих ял эдэлж байгаа насанд хүрээгүй ялтанд хяналт тавих талаар:

      5.1. Энэхүү зааварт заасныг баримтлахаас гадна хорих ял эдэлж байгаа насанд хүрээгүй ялтанд дараах байдлаар хяналт тавина.

5.1.1. Насанд хүрээгүй ялтанд мэргэжлийн баримжаа, ажлын дадлага олгох    зорилгоор хөдөлмөр эрхлүүлж байгаа тохиолдолд хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгээр гэрээ байгуулсан эсэхийг хянана.

5.1.2. Хөдөлмөр эрхэлж байгаа насанд хүрээгүй ялтныг  оюун ухааны            хөгжил,эрүүл мэндэд нь харшлах хөдөлмөр эрхлүүлж байгаа болон шөнийн буюу илүү цагаар, түүнчлэн нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажиллуулахгүй байхыг шаардана.

5.1.3. Насанд хүрээгүй хөдөлмөр эрхэлж байгаа ялтныг эмнэлгийн үзлэгт                            жил тутам хамруулж байгаа эсэхийг  бүртгэлээр хянана.

5.1.4. Хөдөлмөр эрхэлж байгаа насанд хүрээгүй ялтанд хууль, журамд             заасан цалин, хөлс  олгож байгаа эсэхийг хянана.

5.1.5. Хорих ангийн сэтгэл зүйч насанд хүрээгүй ялтны гэмт хэрэгт холбогдсон  шалтгаан нөхцлийг нийгмийн хүчин зүйл, найз нөхөд, гэр бүлийн орчин, боловсролын орчин зэрэг нэг бүрчилсэн байдлаар дэлгэрэнгүй, судалж, нөлөөлж буй хүчин зүйлийг зөв  тодорхойлж, ялтныг хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх чиглэлээр хийж буй ажил нь үр дүнтэй  эсэхэд хяналт тавина.    

5.1.6. Насанд хүрээгүй ялтныг ерөнхий боловсролын сургалтад бүрэн хамруулсан эсэх, тэдэнд гэмт хэрэг, түүний нийгмийн хор аюулыг ойлгуулах, хорих ялын зорилгыг хангахын тулд явуулж байгаа сургалт, хүмүүжлийн ажлын чанар үр нөлөөг тухай бүр тооцон ажиллаж байгаа эсэхийг шалгаж зөрчлийг арилгуулна.

5.1.7. Насанд хүрсэн ялтны хувийн байдал, ял эдэлсэн хугацаа зэргийг                          харгалзан  хорих ангийн даргын шийдвэрээр насанд хүрээгүйчүүдийн хорих ангид 2 жил хүртэл хугацаагаар үргэлжлүүлэн  ял эдлүүлж байгаа үндэслэлийг хянана.

 

 

      Б/ Насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан тохиолдолд тавих хяналтын талаар:

5.2. Шүүх насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан тогтоолын хувийг ялтны оршин суугаа газрын цагдаагийн байгууллагад нэн даруй хүргүүлэх, сум дүүргийн засаг дарга, ялтныг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхээр зөвшөөрсөн иргэн, хуулийн этгээдэд энэ тухай бичгээр мэдэгдсэн эсэхийг тухай бүр судалж илэрсэн зөрчлийг арилгуулахаар шийдвэр гаргасан шүүхийн ерөнхий шүүгчид албан бичиг хүргүүлнэ.

      5.3. Цагдаагийн байгууллага шүүхийн тогтоолын хувийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногт багтаан хяналтын хувийн хэрэг нээж, ялтан түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн ялтныг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхээр зөвшөөрсөн иргэн эсхүл хуулийн этгээдийн 2-оос доошгүй төлөөлөгч /иргэн/-ийг дуудан уулзаж, тэдгээрийн эрх, үүрэг, ялтанд хууль, шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоосон хязгаарлалт, даалгасан үүргийг танилцуулж, батлан даалтанд өгсөн эсэхийг хянана.

5.4. Шүүхээс насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа түүний засрал хүмүүжилд дөхөм үзүүлэх үүргийг даалгасан этгээд нь үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдлыг хянана.

      5.5. Ялтны сахилга, засрал хүмүүжил, шүүхээс даалгасан үүргийн биелэлтийн талаар эрх бүхий албан тушаалтан сар тутам хяналтын хувийн хэрэгт тэмдэглэл хийж байгаа эсэхтэй танилцана.

      5.6. Шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан  ялтны хяналтанд байх хугацаанд засрал хүмүүжлийн талаар хорооны засаг дарга, сургуулийн захиргаанаас томилогдсон сурган хүмүүжүүлэгч, хуулийн этгээдээс хагас бүтэн жил тутамд дүгнэлт гаргуулж байгаа эсэхийг хянана.

      5.7. Хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан насанд хүрээгүй этгээдэд цагдаагийн байгууллага  хяналт тогтоохдоо түүнийг засарч хүмүүжихэд нөлөө үзүүлж, дахин гэмт хэрэг үйлдэх, нийгмийн хэв журмыг зөрчихөөс сэргийлэн авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөхцөл байдалтай танилцана.

      5.8. Насанд хүрээгүй этгээд шүүхээс тогтоосон хязгаарлалт, үүргийг биелүүлээгүй, эсхүл хяналтаас зайлсхийсэн тохиолдолд албадан ирүүлэх, түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн ялтныг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхээр зөвшөөрсөн иргэнээс тайлбар авч, тодорхойлолт гаргуулсан эсэх, эрэн сурвалжлах ажлыг хэрхэн зохион байгуулсан байдлыг хянана.

      5.9.  Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан  хугацаа дуусмагц энэ тухай шүүх болон ял шийтгүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэж байхыг цагдаагийн байгууллагаас шаардана.

      5.10. Хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхээр зөвшөөрсөн аж ахуйн нэгж байгууллага, иргэний хүсэлт, цагдаагийн байгууллага, засаг даргын саналыг үндэслэн насанд хүрээгүй ялтныг ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсныг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэх асуудлыг  шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор оролцож дүгнэлт гаргана.

5.11. Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний биелэлтэд арга хэмжээ авагдсан этгээдийн хувийн хэрэгтэй танилцах, шаардлагатай тохиолдолд арга хэмжээ авагдсан этгээд, иргэн, байгууллагын төлөөлөлтэй уулзах, тайлбар гаргуулах, тодорхойлолт авах хэлбэрээр хянана.

      5.12. Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийг засарч хүмүүжээгүй гэсэн  дүгнэлтэд хүрвэл  прокурор уг этгээдийг насанд хүрээгүй хүмүүсийн сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад явуулах саналыг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэхийг цагдаагийн байгууллагаас шаардана.

      Зургаа. Баривчлах, цагдан хорих, захиргааны журмаар баривчлах   шийдвэр биелүүлэх албадах байрны үйл ажиллагаанд тавих хяналт:

6.1. Эрүүгийн болон захиргааны журмаар баривчлах, цагдан хорих төв, байрны үйл ажиллагаандхууль, журмын хэрэгжилтийг улирал бүр шалгана.

 6.2. Захиргааны журмаар албадан саатуулах байр, Согтуурах, мансуурах донтой, этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар, шүүх-сэтгэц, эмгэг судлалын тасгийн  үйл ажиллагааг хагас жилд 1-ээс доошгүй удаа тус тус шалгана. 

 6.3. Цагдан хорих төвийн үйл ажиллагаатай 7 хоногийн ажлын 3-н өдөрт, орон нутгийн цагдан хорих, байрны үйл ажиллагаатай 7 хоног, бусад албадах байруудын үйл ажиллагаатай 14 хоног тутам танилцаж, тэмдэглэл хөтлөн дээд шатны прокурорт танилцуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага бичнэ.

       6.4. Баривчлах, цагдан хорих төв, байр бусад албадах байрны захиргаанаас хөдөлгөөний мэдээг сар бүр, шаардлагатай судалгааг тухай бүр авч хяналтанд ашиглана.

       6.5. Хяналтын хүрээнд гэнэтийн үзлэг хийж энэ тухай дээд шатны прокурорт нэн даруй танилцуулна.

       6.6. Цагдан хорих төвийн үйл ажиллагаанд  харъяалах  прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих прокурорууд хяналт тавина.

6.6.1. Тус төвд ажиллах прокуроруудын хуваарийг харъяалах прокурорын газрын дээд шатны прокурор батлах  ба тухайн прокурор хүндэтгэх шалтгаанаар эзгүй байх хугацаанд прокуроруудын ажиллах хуваарьт зохицуулалт хийнэ. 

6.6.2. Тухайн өдөр ажиллах прокурор нь өмнөх прокурорын ажлаас буусан                       хугацаанаас хойш өөрийн ажиллах хугацааны үйл ажиллагаанд хяналт тавьж, хариуцлага хүлээнэ. Өвчний болон хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд дээд шатны прокурорт нэг өдрийн өмнө заавал мэдэгдэнэ.

6.6.3. Прокурор нь ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа хийж гүйцэтгэсэн ажил, гаргасан шийдвэрийнхээ талаар дэлгэрэнгүй тэмдэглэл хөтөлж гарын үсэг зурах ба маргааш нь энэ талаар дээд шатны прокурорт танилцуулна.

6.6.4. Дээд шатны прокурор тэмдэглэлтэй тухай бүр танилцаж, үүрэг чиглэл өгч гарын үсэг зурж байхын зэрэгцээ  цагдан хорих төвд ажиллаж буй прокуроруудын ажил байдалтай сард 1- ээс доошгүй удаа очиж танилцана. 

6.7. Орон нутгийн цагдан хорих байрны үйл ажиллагаатай  прокурор танилцсан тухай  тэмдэглэлтэй   дээд  шатны прокурор  тухай бүр  танилцаж, үүрэг чиглэл   өгч гарын үсэг зурна.  

6.8. Прокурор нь илтэд байгаа зөрчлийг засуулаагүй болон хууль зөрчсөн шийдвэр гаргасан нь дараа нь шалгалтаар илэрвэл энэ нь түүнд хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

      6.9. Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих, бусад албадах байранд хоригдсон, саатуулагдсан этгээдийн талаархи эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шийдвэр байгаа эсэхийг хянана.

6.10. Цагдан хоригдсон этгээдийг гүйцэтгэх ажиллагаа явуулахаас бусад үндэслэлээр өрөөг нь солих тохиолдолд холбогдох албан тушаалтны санал, тодорхойлолт холбогдох баримт, хүсэлтийг цагдан хорих төв, байрны удирдлага  ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокурорт танилцуулж бичгээр зөвшөөрөл авч  шилжүүлнэ.

6.11. Хоригдсон этгээдийг мөрдөн байцаалтанд дуудлагаар авч гарах, орж ирэхэд  биед нь хийсэн үзлэгийн тэмдэглэлтэй байнга танилцаж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна. 

6.12. Хоригдсон этгээд бүрт Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу хувийн хэрэг нээж, мөн хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасан хучлага, дэвсгэрээр хангаж, усанд оруулж, салхинд гаргаж байгаа эсэхийг бүртгэлтэй нь танилцаж хяналт тавина.

6.13. Цагдан хорих төв, байрны ажилтан галт зэвсэг, тусгай хэрэгслийг хууль зүйн үндэслэлтэй хэрэглэж байгаа эсэхэд зэвсэг хэрэглэх тухай үйлдсэн акт, зөрчлийг шалгасан тэмдэглэл, илтгэх хуудастай танилцаж хянана.

6.14. Хяналтын явцад албадах байруудад тогтоол, захирамж, бусад шийдвэргүй буюу хугацаа хэтэрч саатуулагдсан, баривчлагдсан, хоригдсон этгээд илэрвэл холбогдох албан тушаалтнаас шийдвэр бий эсэхийг тодруулах, суллах үндэслэл байвал прокурорын тогтоолоор суллаж дээд шатны прокурорт нэн даруй мэдэгдэнэ. Суллах тухай тогтоолыг 2 хувь үйлдэж 1 хувийг Цагдан хорих төв болон бусад албадах  байранд үлдээнэ.

6.15. Хоригдсон этгээдэд оногдуулсан сахилгын шийтгэл үндэслэлтэй эсэхтэй тухай бүр танилцаж үндэслэлгүй байвал прокурорын тогтоолоор шийдвэрийг хүчингүй болгож, хоригдсон этгээдийг сахилгын байрнаас суллана.

6.16. Баривчлах, цагдан хорих төв, байранд хоригдсон этгээдүүд бие биенээ болон шийдвэр гүйцэтгэх эрх бүхий албан хаагчид тэднийг зодож дарамтлах, бусад байдлаар эрх, эрх чөлөөг нь зөрчиж буй эсэхэд хяналт тавьж, гэмт хэргийн шинжтэй зөрчил илэрсэн тохиолдолд дээд шатны прокурорт танилцуулсны үндсэн дээр цагдаагийн байгууллагад шилжүүлэх ба бусад зөрчлийг арилгуулж буруутай этгээдэд хариуцлага тооцуулна.

6.17. Цагдан хорих төв, байранд мөрдөн байцаагч байцаалт авч байхдаа сэжигтэн, яллагдагчийг дарамтлах, эрх чөлөөнд нь халдах, насанд хүрээгүй хоригдогчийг байцаах үед  сурган хүмүүжүүлэгч байлцуулах, өмгөөлүүлэх эрхээр хангаагүй зөрчлийг илрүүлж, энэ талаар эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж холбогдох арга хэмжээ авахуулна.

6.18.     Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, цагдан хорих төвийн даргын цагдан хорих шийдвэр биелүүлэхтэй холбогдуулан гаргасан тушаал болон хоригдсон этгээдэд оногдуулсан сахилгын шийтгэлийн хууль зүйн үндэслэл, материалжуулалтын байдлыг хянаж, хэрэв хууль зөрчсөн бол прокурорын тогтоолоор өөрчлөх буюу хүчингүй болгож холбогдох албан тушаалтанд хувийг хүргүүлж биелэлтэнд хяналт тавих ба хоригдсон этгээдийг суллаж, энэ тухай дээд шатны прокурорт нэн даруй танилцуулна.

6.19.     Мөрдөн байцаагч байцаахгүй удаж байгаа, хэргээ хурдан шийдвэрлүүлэх, өмгөөлүүлэх эрхээ хангуулах, хэрэгт хяналт тавьж буй прокурортой уулзах болон бусад асуудлаар хоригдогч этгээдийн гаргасан хүсэлтийг дээд шатны прокурорт танилцуулж шийдвэрлүүлнэ.

6.20.     Хоригдсон этгээдээс цагдан хорих төв, байрны удирдлагад гаргасан гомдол хүсэлтийн шийдвэрлэлтийн байдалтай сар бүр танилцаж хянана.

6.21.     Хоригдсон этгээд өлсгөлөн зарлахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих ба өлсгөлөн зарласан этгээдтэй биечлэн уулзаж шалтгааныг нь тодруулан шалгагдаж байгаа гомдол хүсэлтийг нь дээд шатны прокурорт танилцуулж шийдвэрлүүлнэ.

6.22.     Хоригдсон этгээдэд үзүүлэх эмнэлгийн үйлчилгээний чанар, явц байдалтай улирал бүр, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хяналтын улсын байцаагчтай хамтран шалгаж зөрчлийг арилгуулна.

6.23.     Анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг хуульд заасан хугацаанд цагдан хорих төв, байранд ирүүлж байгаа эсэхтэй танилцаж, тогтоол, магадлал нь ирээгүй шүүгдэгч нарын судалгааг тухай бүр гарган дээд шатны прокурорт танилцуулж, шүүхэд албан бичгээр мэдэгдэнэ.

6.24. Цагдан хорих төв, байранд хоригдсон этгээдийг эрүүгийн байцаан шийтгэх  ажиллагаанд оролцуулахад  хэргийн талаархи  эрх бүхий албан тушаалтны танилцуулга, хүсэлтийг дээд шатны прокурорт, түүний эзгүйд орлогч прокурорт  танилцуулж бичгээр зөвшөөрөл олгоно.

 6.25. Согтуурах, мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар, албадан саатуулах, баривчлах төв, байрын үйл ажиллагаанд дараах байдлаар хяналт тавина.

6.25.1.Тухайн газарт үйл ажиллагаа явуулах шаардлага хангаж байгаа эсэх  талаар мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг хагас жил тутам  гаргуулж илэрсэн зөрчлийг  арилгуулах арга хэмжээ авахуулна.

6.25.2. Хяналт шалгалтын явцад албан тушаалтан болон албадан  хөдөлмөр хийж байгаа буюу албадан саатуулагдсан этгээдтэй уулзаж тайлбар гаргуулж тодорхойлолт авна.

6.25.3. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа эсэхийг шалгаж хүн бүрээр тулгана.

6.25.4. Албадан хөдөлмөр хийлгэх ажлын байраар хангасан эсэх, аж ахуйн нэгж байгууллагатай хийсэн гэрээний үндэслэл, хөдөлмөрийн хөлс тооцогдсон эсэх, ажил  амралтын цагийн хуваарийг байгууллагын дарга баталж мөрдүүлсэн эсэх зэргийг холбогдох баримт бичгийг  хянах байдлаар тодруулна.

6.25.5.Харуул хамгаалалт нь тогтоосон журмын дагуу зохион байгуулсан байдалтай байнга танилцана.

6.26.6.Албадан эмчлэх, албадан хөдөлмөр эрхлэх газрын нөхцөл дэглэм нь Улсын Ерөнхий прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2006 оны 107/А58 дугаар тушаалаар баталсан журамд нийцэж байгаа эсэхэд хяналт тавина.

6.25.7. Хяналтын явцад албан тушаалтан нь тусгай хэрэгслийг хууль зүйн үндэслэлтэй хэрэглэж байгаа эсэхэд холбогдох зөрчлийг шалгасан тэмдэглэл, акттай танилцах байдлаар  хянана.

6.25.8. Холбогдох хууль, журмын шаардлагыг зөрчсөн болон шүүхийн             шийдвэрт заасан хугацаа хэтэрсэн эсхүл  шүүхийн  шийдвэргүй захиргааны журмаар баривчлагдсан, албадан эмчлэгдсэн, албадан хөдөлмөр эрхэлж байгаа этгээдийн талаар тодруулж тэдгээрийг суллах үндэслэл тогтоогдвол прокурорын тогтоолоор суллаж дээд шатны  прокурорт нэн  даруй танилцуулна.

6.25.9.3өрчил гаргасан этгээдийг тусгаарлах өрөөний нөхцөл тогтоосон           журамд нийцэж байгаа эсэхийг танилцана.

6.25.10.Албадан эмчлэх, албадан хөдөлмөр эрхлэх газар, албадан саатуулах, баривчлах төв, байрнаас оргосон, зайлсхийсэн этгээдийг эрэн сурвалжлах, олж  баривчлахажиллагааны явц байдалтай танилцана.

6.25.11.Албадан хөдөлмөрт хамрагдсан этгээдийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан эсэх, зааварчлага өгсөн эсэхийг хянана.

6.25.12.3ахиргааны журмаар баривчлагдсан этгээдийг тодорхой шалтгаанаар /жирэмсэн, халдварт өвчтэй гэх мэт/ буцаасан үндэслэлийг хянаж илэрсэн зөрчлийг арилгуулна.

6.25.13.Үзлэг нэгжлэгээр хураагдсан, хориотой зүйлийг шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавина.

Долоо. Тахарын албаны  үйл  ажиллагаанд тавих хяналт:

7.1. Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих прокурор нь тахарын албаны  яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, ялтан шилжүүлэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах талаар явуулсан үйл ажиллагаа хуульд заасан үндэслэл журамд нийцэж байгаа эсэхийг дээд шатны прокурорын баталсан удирдамжийн дагуу төрөл тус бүрээр жилд 1-ээс доошгүй удаа шалгаж сард 1-ээс доошгүй  удаа танилцана.

7.2. Тахарын албанаас яллагдагч, ялтныг хуяглан хүргэсэн, оргон зайлсан яллагдагч, ялтны талаархи мэдээ судалгааг сар бүр авч хяналтын үйл ажиллагаанд ашиглана.

7.3. Шалгах, танилцах ажиллагааны явцад холбогдох баримт бичгийг хянаж цаашид хийх ажиллагааны талаар тэмдэглэл үйлдэж шаардлагатай тохиолдолд эрх бүхий албан тушаалтан, бусад этгээдтэй уулзах, тайлбар гаргуулах,  тодорхойлолт авах хэлбэрээр хянана.

7.4. Яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан этгээдийг олж баривчлах ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн эсэхэд хяналт тавина.

7.5. Тахарын албаны үйл ажиллагаанд илэрсэн зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага хүргүүлэх, албан бичгээр чиглэл өгч биелэлтийг тооцно.

7.6. Хяналтын хүрээнд тахарын албаны даргын шийдвэрийг хянаж, хууль зөрчсөн тохиолдолд прокурорын тогтоолоор хүчингүй болгоно.

7.7. Биеийн хүч, нэг бүрийн тусгай хэрэгсэл, галт зэвсгийг хууль тогтоомжид заасан журмын дагуу хэрэглэсэн эсэхийг энэ тухай акт, илтгэх хуудас, танилцуулга, мэдээлэлтэй танилцаж хянана.

7.8. Тахарын албан хаагч биеийн хүч, нэг бүрийн тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэснээс гэмтсэн яллагдагч, ялтанд эмнэлгийн тусламж үзүүлсэн, эмчийн магадлагаа гаргуулан удирдлагадаа бичгээр илтгэсэн эсэхийг шалгана.

7.9. Хуяглан хүргэх ажиллагаанд ашиглаж байгаа машин техник, тусгай хэрэгсэл, дагалдах хэрэгсэл шаардлага хангаагүй тохиолдолд уг ажиллагааг зогсооно.



 

---- о0о -----

 


Хилийн хориг тавих, цуцлах журам

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР, ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР,
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, ИРГЭНИЙ ХАРЪЯАЛАЛ,
ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА
НАРЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2015 оны 07-р сарын 03 өдөр                            Дугаар А/41, А/60, А/51, А/227                                      Улаанбаатар хот

Журам батлах тухай

Авлигын эсрэг хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.5, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг тус тусудирдлагаболгон ТУШААХ нь:

1. "Хилийн хориг тавих, цуцлах журам”-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэ журмыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагын болон Иргэний харьяат, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын алба хаагчдад танилцуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Иргэний харьяат, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дэд дарга нарт даалгасугай.

3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга нарын хамтарсан 2009 оны 11 дүгээрсарын 02-ны өдрийн "Журам батлах тухай” 133, 499, 535, 07, 44 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тушаалыг 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН
ДАРГА, ТЭРГҮҮН КОМИССАР Н.ГАНБОЛД

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН
ДАРГА, ТЭРГҮҮН КОМИССАР Р.ЧИНГИС

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН
ДАРГА, ХУРАНДАА Б.ХУРЦ

ИРГЭНИЙ ХАРЪЯАЛАЛ,
ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ

ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭД ДАРГЫН
ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Л.БААТАРЧУЛУУН

 20150703hamtarsanh1.doc [62.5 Kb] (Downloads: 169)

“Прокурор болон прокурорын байгууллага ажилтантай холбогдуулан гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийг шалгах журам


                                                                                                                                            

  Улсын Ерөнхий  прокурорын

2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн
А/59 дугаар тушаалынХавсралт

ПРОКУРОР БОЛОН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН

АЖИЛТАНТАЙ ХОЛБОГДУУЛАН ГАРГАСАН ӨРГӨДӨЛ,

ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ШАЛГАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журам нь Улсын Ерөнхий прокурорын газрын   байдлын хэлтэс /Цаашид "ДАБХ” гэнэ/ нь прокурор болон прокурорын байгууллагын ажилтан /Цаашид "Прокурор, ажилтан” гэнэ/-ы үйл ажиллагаатай холбогдуулан Улсын Ерөнхий прокурорын газарт гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийг шалгах, шалгалтын дүнд үнэлэлт, дүгнэлт өгч асуудлыг шийдвэрлүүлэх харилцааг зохицуулна.

1.2.Прокурор, ажилтны үйл ажиллагаатай холбогдуулан хийгдэх шалгалт нь Төрийн албаны тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, бусад хууль тогтоомж, Улсын Ерөнхий прокурорын тушаал, даалгаврын хэрэгжилтийг хянан үзэх, прокурор, ажилтныг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчил, дутагдал гарахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан зөрчил дутагдлыг бүрэн илрүүлж шалтгаан, нөхцлийг тогтоон холбогдох арга хэмжээ авч байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад оршино.

1.3.ДАБХ нь прокурор, ажилтныг шалгах шалгалтыг зохион байгуулахдаа хууль дээдлэх, шударга ёсыг хангах, бодитой байх, байгууллагын болон хувь хүний нууцыг хамгаалах, нэр төрд хүндэтгэлтэй хандах зарчмыг баримтлан байгууллагын болон бусдын үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр явуулна.

1.4.ДАБХ нь ажлын чиг үүргийн хүрээнд прокурор, ажилтны талаар гарсан өргөдөл, гомдол, мэдээллийг шалгахдаа энэ журмыг мөрдөж ажиллана. 

Хоёр. Шалгалт явуулах үндэслэл

2.1.Дараах тохиолдолд прокурор, ажилтныг шалгах үндэслэл болно.

2.1.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтнаас прокурор, ажилтныг хууль, дүрэм, журам зөрчсөн талаар өргөдөл, гомдол, мэдээлэл гаргасан;

2.1.2.Байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдоос прокурорын хууль бус шийдвэрийн талаар өргөдөл, гомдол гаргасан;

2.1.3.Дээд шатны прокуророос прокурор, ажилтныг шалгуулахаар баримт сэлт, санал гаргасан;

2.1.4.Ажлын чиг үүргээ хэрэгжүүлэх явцад прокурор, ажилтны хууль зөрчсөн талаархи үйлдлийг илрүүлсэн, олж тогтоосон;

2,1.5. Прокурор, ажилтан хууль зөрчсөн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээ, мэдээлэл, нийтлэл гарсан;

2.2. Дээд шатны прокурорын хууль бус шийдвэрийн талаар прокурор, ажилтнуудаас өргөдөл, гомдол гарсан тохиолдолд шалгалт явуулах үндэслэл болно.

Гурав. Шалгалтыг явуулахгүй байх тохиолдол

3.1.Дараах тохиолдолд шалгалтыг явуулахгүй байна.

3.1.1.Прокурор, ажилтны талаар гаргасан өргөдөл, гомдол, мэдээлэл нь нэр, хаяггүй бол;

3.1.2.Шүүхийн шийдвэрээр эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон этгээд эцэг, эх, асран хамгаалагчаараа төлөөлүүлэлгүйгээр өргөдөл, гомдол, мэдээлэл гаргасан;

3.1.3.Тухайн өргөдөл, гомдол, мэдээлэлд дурдсан асуудлаар урьд гаргасан шийдвэр хүчин төгөлдөр байгаа;

3.1.4.Өргөдөл, гомдол, мэдээлэлд дурдсан асуудлын талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа;

3.1.5.Өргөдөл, гомдол, мэдээлэл нь прокурор, ажилтны үйл ажиллагаатай хамааралгүй бол; 

Дөрөв. Шалгалт хийх албан тушаалтны эрх, үүрэг

4.1.Өргөдөл, гомдол, мэдээллийг шалгах үүрэг хүлээсэн албан тушаалтан дараах эрхтэй байна.

4.1.1.Прокурор, ажилтныг дуудан ирүүлж тайлбар авах;

4.1.2.Иргэн, албан тушаалтнаас тайлбар авах;

4.1.3.Өргөдөл, гомдол гаргагчаас болон холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас шаардлагатай баримт сэлтийг гаргуулан авах;

4.1.4.Холбогдох байгууллагаас лавлагаа, тодруулга авах;

4.1.5.Шалгалтын дүнг нэгтгэн, үнэлэлт, дүгнэлт өгөх, санал гаргаж шийдвэрлүүлэх;

4.2.Өргөдөл, гомдол, мэдээллийг шалгах үүрэг хүлээсэн албан тушаалтан дараах үүрэг хүлээнэ.

4.2.1.Шалгалтыг үнэн зөв, бодитой явуулж баримт материалд тулгуурлан хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт, санал гаргах;

4.2.2.Шалгалтын явцад олж мэдсэн прокурор, ажилтан болон байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг задруулахгүй байх;

4.2.3.Прокурор, ажилтантай холбогдуулан гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийг шалгахдаа зохих асуудлыг материалжуулан тогтоосон байх;

4.2.4.Шалгалтыг хийхдээ холбогдох асуудлын талаар урьдчилан дүгнэлт хийж, түүнийгээ батлахын тулд шалгалтын үйл ажиллагааг чиглүүлэхгүй байх;

Тав. Шалгагдаж байгаа прокурор, ажилтны эрх, үүрэг

5.1.Шалгагдаж байгаа прокурор, ажилтан нь дараах эрхтэй байна.

5.1.1.Шалгагдах болсон үндэслэлийг мэдэх;

5.1.2.Шалгалтын явцад шалгалттай холбогдуулан баримт сэлт, материал шалгуулах хүсэлт тавих;

5.1.3.Шалгалттай холбогдуулан тайлбар, баримт, сэлт гаргаж өгөх;

5.1.4.Өөрт хамааралтай асуудлыг хэлэлцэх үед өөрийн биеэр оролцох;

5.2.Шалгагдаж байгаа прокурор, ажилтан нь шалгалтын явцад дараах үүрэг хүлээнэ.

5.2.1.Дуудсан цагт хүрэлцэн ирэх;

5.2.2.Шалгагчаас шаардсан баримт, сэлтийг гаргаж өгөх;

5.2.3.Шалгалтын явц, байдлыг бусдад задруулахгүй байх;

5.2.4.Өөрт хамааралтай асуудлыг хэлэлцэх үед өөрийн биеэр оролцохгүй тохиолдолд бичгээр энэ тухай хүсэлтээ гаргаж өгөх;

5.2.5.Шалгалтын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах; 

Зургаа. Шалгалт явуулах ажиллагаа 

6.1.Шалгалт явуулах албан тушаалтан нь прокурор, ажилтны үйл ажиллагааны талаар гарсан өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авч, шалгалт явуулах удирдамжийг зохих дээд шатны прокуророор батлуулна.

6.2.Шалгалт явуулж байгаа албан тушаалтны өдөр тутмын үйл ажиллагаанд нь түүний ажиллаж буй нэгжийн дээд шатны прокурор мэргэжпийн удирдлагаар дэмжлэг үзүүлнэ.

6.3 Шалгалтыг ажпын 7-10 хоногийн хугацаанд явуулж дуусгана.

6.4.Энэ журмын 6.3-д заасан хугацааг шалгалтын хамрах хүрээ, онцлогийг харгалзан сунгаж болно.

6.5.Шалгалтын явцад шалгуулагч прокурор, ажилтан болон бусад хүнээс саад учруулсан, тайлбар өгөхөөс татгалзсан, үл хүндэтгэсэн асуудал гаргасан бол шалгалт явуулж буй албан тушаалтан нь энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.

6.6.Шалгалтын дүнг удирдлага, хамт олондоо танилцуулахдаа байгууллага, хувь хүний нууц, аюулгүй байдлыг хангахад анхаарна.

6.7.Өргөдөл, гомдол, мэдээллийг шалгахдаа Улсын Ерөнхий прокурорын зөвшөөрлөөр хууль сахиулах байгууллагаас дэмжлэг авч болно.

6.8.Шалгалт дууссаны дараа өргөдөл, гомдол гаргагчид бичгээр, эсхүл амаар хариу өгч байгаа бол тэмдэглэл үйлдэнэ.

6.9.Шалгалт явуулсан албан тушаалтан нь прокурор, ажилтныг шалгасан талаар илтгэх хуудас бичиж Улсын Ерөнхий прокурорт танилцуулж шийдвэрлүүлэх бөгөөд түүнээс өгсөн чиглэлийн дагуу Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлнэ.

6.10.Прокурор, ажилтны ёс зүйтэй холбоотой асуудлыг шалгасан тохиолдолд шалгалтын дүнг зохих журамд заасны дагуу хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.

6.11.Шалгалт явуулсан нэгж, албан тушаалтан нь шалгалтын материалыг цэгцлэн архивын нэгж болгохоор бүрдүүлэн, архивт шилжүүлнэ.

Долоо. Бусад

7.1.Прокурорын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дээд шатны прокурор нь Улсын Ерөнхий прокурорын даалгаснаар прокурор, ажилтанд холбогдуулан гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу шалгалт явуулах тохиолдолд шалгалтын үйл ажиллагаанд энэ журмыг баримталж ажиллана.

 

 

 


Ёс зүйн зөвлөлийн ажиллах журам

2015 оны 06 дугаар сарын 04-ны
өдрийн 85 дүгээр зарлигийн нэгдүгээр хавсралт

ПРОКУРОРЫН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Прокурорын ёс зүйн зөвлөл /Цаашид "Зөвлөл" гэх/ нь прокуророос ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар явуулсан шалгалтын дүнг хэлэлцэж, сахилгын хариуцлага хүлээлгэх үндэстэй эсэх талаар дүгнэлт гаргах үүрэгтэй ажиллана.

1.2.Зөвлөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, холбогдох бусад хууль, Прокурорын ёс зүйн дүрэм, Прокурорын сахилгын дүрэм, энэ журам болон тэдгээрт нийцүүлэн гаргасан Улсын Ерөнхий Прокурорын тушаал, түүгээр баталсан баримт бичгийг удирдлага болгон үйл ажиллагаагаа прокурорын байгууллагын хэмжээнд нэгдмэл байдлаар хэрэгжүүлнэ.

1.3.Улсын Ерөнхий Прокурор нь Зөвлөлийн бүрэлдэхүүний талаарх саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ.

Хоёр.Зөвлөлийн бүрэлдэхүүнд тавигдах шалгуур

2.1.Зөвлөл нь дарга, 10 гишүүнээс бүрдэнэ. Зөвлөлийн дарга нь Улсын Ерөнхий Прокурорын орлогч байх бөгөөд түүний эзгүйд үүргийг нь Улсын Ерөнхий Прокуророос эрх олгосон зөвлөлийн гишүүн гүйцэтгэнэ.

2.2.Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батална.

2.3.Улсын Ерөнхий Прокурор нь зөвлөлийн гишүүнээр 3 жил ажилласан прокурорыг цаашид зөвлөлд ажиллуулах эсэх асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулан шийдвэрлүүлнэ.

2.4.Зөвлөл нь мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагатай, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй прокуроруудаас бүрдэнэ.

2.5.Зөвлөл нь нарийн бичгийн даргатай байх бөгөөд түүнийг Улсын Ерөнхий Прокурор томилно.

2.6.Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь прокурор байна.

2.7.Прокурор ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаарх шалгалтыг Улсын Ерөнхий Прокурорын газрын дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий зохион байгуулалтын бүтцийн нэгж хариуцаж явуулна.

Гурав. Зөвлөлийн эрх хэмжээ, чиг үүрэг

3.1.Зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.1.1. Прокурорын үйл ажиллагаанд дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлаар явуулсан шалгалтын дүнг хэлэлцэж, дүгнэлт гаргана.

3.2.Зөвлөлийн дарга нь гишүүний эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

3.2.1. Прокуророос ёс зүйн зөрчил гаргасан талаарх гомдол, хүсэлтийг хүлээн авч танилцан энэ журмын 2.7-д заасан чиг үүрэг бүхий нэгжид шилжүүлж шалгуулах;

3.2.2. Гомдол, хүсэлтийг харьяаллын дагуу өөр байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх;

3.2.3. Шалгалтын материалтай урьдчилан танилцаж нэмэлт шалгалт

хийлгүүлэх;

3.2.4.Шалгалтын дүнг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэх;

3.2.5. Шалгалтын дүнг харгалзан шалгалтын материалыг харьяаллын дагуу шилжүүлэх;

3.2.6. Зөвлөлийн хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангуулах, хуралдааныг удирдах, зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэр, дүгнэлтийн төслийг бэлтгэх үүргийг зөвлөлийн гишүүдэд даалгах, боловсруулсан төслийг хянан үзэх;

3.2.7. Зөвлөлийн хуралдаанаас гаргасан дүгнэлтэд гарын үсэг зурж баталгаажуулах, гомдол, хүсэлт гаргагчид хариу өгөх;

3.3.Зөвлөлийн гишүүн дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

3.3.1. Прокурорын ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлыг шалгасан дүнг хэлэлцэх зөвлөлийн хуралдаанд оролцох;

3.3.2. Үүрэгт ажилтай нь холбогдуулж өөрт нь илэрхий болсон, эсхүл итгэмжлэн мэдэгдсэн нууцыг чанд хадгалах;

3.3.3. Зөвлөлийн хуралдаанд тухайн прокурор ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар саналаа хэлэх;

3.3.4. Зөвлөлийн даргын даалгасан ажлыг хариуцах;

3.4.   Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь дараах үүргийг хүлээнэ.

3.4.1. Зөвлөлийн хуралдааны бэлтгэл ажлыг хангах;

3.4.2. Зөвлөлийн хуралдааны тэмдэглэл хөтлөх;

3.4.3. Шалгалтын материалыг эмхэлж архивын нэгж болгох;

3.4.4. Бусад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

3.5.   Гомдол, хүсэлтийг шалгах үүрэг хүлээсэн прокурор нь дараах тохиолдолд хянан шалгах ажиллагааг явуулахгүй байна.

3.5.1. Өөрөө гомдол, хүсэлтийг гаргасан болон прокурорын ёс зүйтэй холбоотой зөрчлийг илрүүлсэн бол;

3.5.2. Тухайн прокурортой, эсхүл гомдол, хүсэлт гаргасан этгээдийн гэр бүлийн гишүүдтэй төрөл, садан байвал;

3.5.3.Өөрөө шууд буюу шууд бусаар уг асуудалд хувийн сонирхолтой гэж үзэх үндэслэл байгаа бол;

Дөрөв. Гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх ажиллагаа

4.1.Прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн талаар иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан гомдол, хүсэлт, түүнчлэн прокурорын газруудаас ирүүлсэн хүсэлтийг зөвлөлийн нарийн бичгийн дарга хүлээн авч зөвлөлийн даргад танилцуулна. Зөвлөлийн дарга тухайн гомдол, хүсэлтийг хүлээн авч шалгалт явуулах чиг үүрэг бүхий нэгжид шилжүүлнэ.

4.2.Гомдол, хүсэлтийг шалгах чиг үүрэг бүхий нэгж нь түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан шалгаж дуусгана. Нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай тохиолдолд зөвлөлийн дарга хугацааг нэг удаа 5 хүртэл хоногоор сунгана.

4.3.Шалгалт хийж буй прокурор нь Прокурорын байгууллагын тухай хууль, Прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх асуудлыг нарийвчлан шалган тогтоож, баримтжуулсан байна.

4.4.Прокурор ёс зүйн зөрчил гаргаснаа өөрөө хүлээн зөвшөөрч тайлбараа бичгээр гаргаж өгсөн тохиолдолд зөвлөл нь түүнд үндэслэн дүгнэлт гаргаж, Улсын Ерөнхий прокурорт танилцуулж шийдвэрлүүлэх бөгөөд энэ тохиолдолд энэ журмын 4.4-д заасны дагуу бусад баримтаар зөрчлийг баримтжуулан тогтоосон байна.

4.5.Шалгалтыг явуулахдаа албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс нотлох баримт шаардан гаргуулах, тайлбар авах, хавтаст хэргээс хуулбар хийх, шалгалтын материалыг тухайн прокурорт танилцуулж тэмдэглэл үйлдэх, хариу тайлбар авах зэрэг ажиллагаануудыг хийж гүйцэтгэнэ.

4.6.Шалгалт явуулсан прокурор нь шалгалтын дүнгийн талаар танилцуулга бэлтгэж, зөвлөлийн хуралдаанд илтгэнэ.

4.7.Гомдол, хүсэлт гаргасан этгээд өөрийн биеэр хуралдаанд оролцох хүсэлтээ гаргавал зөвлөлийн хуралдаанд оролцуулж тайлбарыг сонсох ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй бол энэ нь Зөвлөлийн хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.

4.8.Ёс зүйн зөрчилд холбогдон шалгагдаж байгаа прокурор хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд зөвлөлийн хуралдаанд оролцоно.

4.9.Зөвлөл нь прокурорын ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлыг хянан шалгасан шалгалт дууссанаас хойш ажлын 3 хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэнэ. Зөвлөлийн хуралдааныг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй хувийн ирцтэй хийнэ.

4.11.1.Зөвлөл шалгалтын дүнг хэлэлцээд олонхын саналаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана.

4.11.2. Прокурор ёс зүй зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргах;

4.11.3. Нэмэлт шалгалт хийлгэх;

4.11.4.Шалгалтын материалыг харьяаллаар шилжүүлэх;

4.10. Зөвлөлийн хуралдааны шийдвэр, зөвлөлийн дүгнэлтэд зөвлөлийн дарга, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.

4.11. Санал хураалтад зөвлөлийн нарийн бичгийн дарга оролцохгүй ба санал хураалтын дүнг хуралдааны тэмдэглэлд тусгана. Хуралдааны тэмдэглэлд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарна.

4.12. Зөвлөлийн дүгнэлтийг асуудал нь хэлэлцэгдсэн прокурорт мэдэгдэх ба энэ тухай баримт үйлдэж, шалгалтын материалд хавсаргана.

4.13. Зөвлөлийн дүгнэлтийг прокурор, гомдол, хүсэлт гаргасан этгээд нь эс зөвшөөрвөл түүнийг мэдэгдсэнээс хойш 3 хоногийн дотор зөвлөлийн даргад гомдол гаргаж болно.

4.14. Дээрх хугацаанд гомдол гаргаагүй бол уг хугацаа дууссанаас хойш ажлын 3 хоногт багтаан зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэр, зөвлөлийн дүгнэлтийг зөвлөлийн дарга нь Улсын Ерөнхий прокурорт тус тус танилцуулж шийдвэрлүүлнэ.

Тав. Бусад асуудал

5.1.Зөвлөлийн хуралдааны дэгийг Улсын Ерөнхий прокурор батална.

5.2.Зөвлөлийн бичиг хэрэг, техникийн бусад үйлчилгээг Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газар хариуцна.

5.3.Зөвлөл нь Улсын Ерөнхий прокурорын газрын тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудсыг хэрэглэнэ.


 

Мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам

ПРОКУРОРЫН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН

АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Прокурорын мэргэжлийн зөвлөл/цаашид "Зөвлөл" гэх/нь Прокурорын байгууллагын тухайхуулийн 42 дугаарзүйлд заасны дагуу прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгаж, дүгнэх ажлыг эрхлэх чиг үүрэг бүхий орон тооны бус байгууллага мөн.

1.2. Зөвлөл нь үйл ажиллагаандаа шударга ёс, хууль дээдлэх зарчмыг сахиж, Монгол Улсын Үндсэн хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, холбогдох бусад хууль, энэ журам болон тэдгээрт нийцүүлэн гаргасан Улсын ерөнхий прокурорын тушаал, журмыг баримтална.

Хоёр. Зөвлөлийн бүрэлдэхүүн

2.1. Зөвлөл нь дарга, 6 гишүүнээс бүрдэнэ. Зөвлөлийн дарга нь Улсын Ерөнхий прокурорын орлогч байх бөгөөд түүний эзгүйд үүргийг нь Улсын Ерөнхий прокуророос эрх олгосон зөвлөлийн гишүүн түр орлон гүйцэтгэнэ.”

/Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 84 дүгээр зарлигаар дээрх заалтыг бүхэлд нь өөрчлөн найруулсан/

2.2.Зөвлөлийнбүрэлдэхүүнийг УлсынЕрөнхий прокурорын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч батална. Зөвлөлийн бүрэлдэхүүнээс хэн нэгнийг Монгол УлсынЕрөнхийлөгч батлахаас татгалзсан тохиолдолд Улсын Ерөнхий прокурор дахин санал оруулна.

2.3.Зөвлөл нь эрх зүйн өндөр мэдлэг, мэргэжпийн ур чадвар, дадлага туршлага бүхий прокуроруудаас бүрдэх бөгөөд Зөвлөлийн дарга нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан Улсын Ерөнхий прокурорын орлогч байна.

/Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 84 дүгээр зарлигаар дээрх заалтыг бүхэлд нь өөрчлөн найруулсан/

2.4. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь прокурор байх бөгөөд түүнийг Улсын Ерөнхий прокурорын тушаалаар томилно.

Гурав. Зөвлөлийн чиг үүрэг, эрх хэмжээ

3.1. Зөвлөл нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

3.1.1. Нийт прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг 3 жилд нэг удаа шалгаж, дүгнэх;

3.1.2. Улсын Ерөнхий прокурор, түүний орлогч, туслахууд, аймаг, нийслэл, тээврийн прокурорын саналын дагуу тодорхой нэг болон хэд хэдэн прокурорын мэргэшлийн түвшинг шалгаж, дүгнэх;

3.1.3 Хэрэв прокурор хяналтын үйл ажиллагааны явцад гаргасан өөрийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэнтэй холбоотойгоор тухайн шийдвэрийн талаар мэргэжлийн үүднээс Зөвлөлийн дүгнэлт гаргуулахыг хүссэн тохиолдолд холбогдох хэрэг, материалыг хянаж дүгнэлт гаргана;

3.2. Зөвлөлийн гишүүн дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

3.2.1. Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгах;

3.2.2. Зөвлөлийн хуралдаанд дүгнэлт гаргах асуудлаар саналын эрхтэй оролцох;

3.2.3. Зөвлөлийн гишүүний үүрэг гүйцэтгэхтэй холбогдон илэрхий болсон, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн нууцыг чанд хадгалах;

3.2.4. Прокурорын ёс зүйн аливаа зөрчлийг илрүүлсэн тохиолдолд холбогдох албан тушаалтанд мэдэгдэж шийдвэрлүүлэх;

3.3. Зөвлөлийн дарга нь гишүүний эрхээс гадна дараахь бүрэн эрхийг эдэлнэ:

3.3.1. Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгах ажлыг удирдан зохион байгуулах;

3.3.2. Шалгалт хийх бүрэлдэхүүнийг Зөвлөлийн гишүүдээс томилох;

3.3.2. Шалгалтын явц байдал, холбогдох материалтай танилцаж, нэмэлт үүрэг чиглэл өгөх;

3.3.3. Зөвлөлийн хуралдааны товыг зарлах, бэлтгэлийг хангуулах, хуралдааныг удирдах;

3.3.4 Энэ журмын5.15-д заасан тохиолдолд Зөвлөлийн хуралдааныг дахин нэг удаа хуралдуулах;

3.3.5. Шаардлагатай гэж үзвэл холбогдох хүмүүсээс мэргэжлийн туслалцаа авах зорилгоор шалгалтанд татан оролцуулах;

3.4. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь дараахь үүргийг хүлээнэ:

3.4.1. Энэ журмын 3.1.2-т заасан албан тушаалтнаас ирүүлсэн болон 3.1.3-т зааснаар тухайн прокуророос ирүүлсэн саналыг хүлээн авч, бүртгэлд оруулан Зөвлөлийн даргад танилцуулж шийдвэрлүүлэх;

3.4.2. Зөвлөлийн гишүүд орон нутагт томилолтоор ажиллах бэлтгэл ажлыг хариуцан зохион байгуулах;

3.4.3. Шалгалттай холбогдуулан зөвлөлийн дарга, гишүүдээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх;

3.4.4. Зөвлөлийн хуралдааны бэлтгэлийгхангаж, хуралдааны тэмдэглэл хөтлөх;

Дөрөв. Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгаж, дүгнэх ажиллагаа

4.1. Энэ журмын3.1-д заасан бүхтохиолдол нь прокурорынүйл ажиллагаа, мэргэшлийн түвшингзаавал шалгаж, тогтоох,дүгнэлт гаргах үндэслэл болно.

4.2. Нийт прокурорынүйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгаж, дүгнэх ажиллагаанд нийт гишүүдийг татан оролцуулж, арга зүйн удирдлагаар хангах ажлыг Зөвлөлийн дарга хариуцан зохион байгуулна.

4.3. Нийт прокурорынүйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгаж, дүгнэх ажиллагааг Зөвлөлийн гишүүд биечлэн гүйцэтгэх ба гишүүн бус этгээд шалгаж, дүгнэхийг хориглоно.

4.4. Журмын 3.1.2-т заасан холбогдох албан тушаалтнаас ирүүлсэн санал, эсвэл тухайн прокурорын гаргасан хүсэлтийг Зөвлөлийн нарийн бичгийн дарга хүлээн авч, бүртгэлд оруулна. Шаардлагатайгэж үзвэл Зөвлөлийн нарийн бичгийн дарга нэмэлт материал шаардан гаргуулж болно.

4.5. Нарийн бичгийн дарга хүлээн авсан санал, хүсэлтийг Зөвлөлийн даргад танилцуулахба Зөвлөлийн даргауг санал, хүсэлтийгшалгуулахаар тодорхой нэг гишүүнд хуваарилна.

4.6. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд тухайн асуудлыг шалгуулахаар гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг томилж болох ба харин прокурор өөрийн гаргасан шийдвэрийг маргажбуй асуудлыг шалгуулахад3-аас доошгүй гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийг томилно.

4.7 Энэ журмын 3.1.1-д заасан прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн төвшинг шалгаж, дүгнэх ажпыг явуулах хугацааг Улсын Ерөнхий прокурорын баталсан удирдамж, төлөвлөгөөгөөр зохицуулах ба 3.1.2-д заасан мэргэшлийн төвшинг шалгах, дүгнэх ажиллагааг тухайн асуудлаар өгсөн үүрэг, даалгавар, саналыг хүлээн авснаас хойш ажпын 15 хоногт багтаан гүйцэтгэнэ.

/Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 84 дүгээр зарлигаар дээрх заалтыг бүхэлд нь өөрчлөн найруулсан/

4.8. Зөвлөл нь прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгаж, дүгнэх ажлыг дараахь 4 чиглэлээр явуулна. Үүнд:

а/ Эрх зүйн мэдлэгийн түвшинг тогтоох зорилгоор урьдчилан бэлтгэсэн сонжуураар шалгалт авч, дүгнэх;

б/ Мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотой дасгал ажиллуулах замаар сэтгэн бодох чадварыг нь тогтоож, үнэлгээ өгөх;

в/ Ажил хэргийн чадвар тогтоох зорилгоор ярилцлага хийж, үнэлгээ өгөх;

г/ Хяналтын ажлын чанар, үр дүнгийн талаар судалгаа авч, ажилтай нь биечлэн танилцах замаар үнэлгээ дүгнэлт өгөх;

4.9. Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгаж дүгнэх, үнэлгээ өгөх үйл ажиллагаа нь Улсын Ерөнхий прокурорын тушаалаар тусгайлан баталсан журам, заавраар зохицуулагдана.

4.10. Прокурор өөрийнгаргасан тодорхой шийдвэрийнүндэслэлийг хянуулахаар Зөвлөлдхандсан тохиолдолд энэ журмын 4.8 дахь хэсгийн заалт хамаарахгүй.

Тав. Зөвлөлийн хуралдаан, түүний шийдвэр

5.1. Зөвлөл нь прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгасан дүнг хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх бөгөөд хуралдаанд нийт гишүүдийн 50- иас доошгүй хувь оролцсоноор ирц бүрдсэнд тооцно.

5.2. Хуралдааныг Зөвлөлийн дарга удирдан явуулах ба түүний эзгүйд түүнээс эрх олгосон гишүүн даргална.

5.3. Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгасан гишүүн, хэрэв ажлын хэсэг томилогдсон бол ажлын хэсгийн ахлагч шалгалтын дүнгийн талаар Зөвлөлийнхуралдаанд танилцуулах бөгөөдхолбогдох танилцуулга, судалгааг 3-аас доошгүй хоногийн өмнө нарийн бичгийн даргад ирүүлэх ба нарийн бичгийн дарга нь материалыг гишүүдэд урьдчилан тараах ажлыг зохион байгуулна.

5.4. Шалгалтын дүнгийн талаар гишүүд шалгалтын бүрэлдэхүүнээс асуулт асууж, хариулт авах, шалгалттай холбоотой баримт, материалтай танилцах, хэрэв прокурор хуралдаанд биечлэн оролцож байгаа бол түүнээс асуулт асуух, тайлбар авах, санал бодлыг нь сонсох зэргээр хуралдааныг явуулна.

5.5. Хэрэв тухайн прокурор Зөвлөлийн хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргасан тохиолдолд түүнд хурлын товыг мэдэгдэж, энэ тухай баримтыг авах ба хүндэтгэн үзэхшалтгаангүйгээрхуралдаанд ирээгүй болтүүнийг байлцуулахгүйгээр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

5.6. Гүйцэтгэсэн ажлынхаа үнэн зөвийг Мэргэжлийн Зөвлөлийн гишүүн Зөвлөлийн өмнө хариуцах ба хэрэв түүний өгсөн үнэлгээ нь бодитой биш хийгдсэн, эсвэл зөрүүтэйбайдал илэрвэл шаардлагатай хэрэгматериал, холбогдох баримт бичиг,мэдээ, тайланг нарийвчланшалгаж, дүгнэлтийг өөрчлүүлнэ.

5.7. Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгаж, дүгнэхдээ Зөвлөлийн хуралдаанаар прокурор нэг бүрийн тодорхойлолтыг сонсож, шалгалт, дасгал, ярилцлага, хяналтын ажлын үр дүнгийн үнэлгээг хэлэлцэж, гишүүн тус бүрийн саналыг хурааж шийдвэрлэнэ. Зөвлөлийн хуралдаанаас гарах шийдвэр нь дүгнэлт хэлбэртэй байна.

5.8. Саналыг илээр хураах ба хуралдаанд оролцсон гишүүн бүр дүгнэлт гаргах асуудлаар саналын нэг эрхтэй байна. Зөвлөлийн дүгнэлтийг хуралдаанд оролцсон гишүүдийнолонхийн саналаар гаргахбөгөөд санал тэнцсэн тохиолдолд Зөвлөлийн даргын саналаар шийдвэрлэнэ.

5.9. Санал хураалтад Зөвлөлийн нарийн бичгийн дарга оролцохгүй ба санал хураалтын дүнг хуралдааны тэмдэглэлд тусгана. Хуралдааны тэмдэглэлд Зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарна.

5.10. Мэргэжлийн Зөвлөлөөстухайн прокурорын үйлажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлээд гаргах дүгнэлт нь прокурорын албан тушаалд "тэнцэнэ" эсвэл "тэнцэхгүй" гэсэн 2 хувилбарын аль нэг байна.

5.11. Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг Улсын Ерөнхий прокурорын тушаалаар баталсан аргачлалын дагуу дүгнэж, нийлбэр дүнгээрээ 60 хүртэл оноо авсан тохиолдолд прокурорын албан тушаалд "тэнцэхгүй", 60-аас дээш онооавсан тохиоддолд прокурорын албан тушаалд "тэнцэнэ" гэсэн дүгнэлт гаргана.

5.12. Прокурорын албан тушаалд "тэнцэхгүй" гэсэн дүгнэлт гарсан нь тухайн прокурорыг Прокурорын байгууллагын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.5-д зааснаар албан тушаалаас ньчөлөөлөх үндэслэл болохбөгөөд Мэргэжлийн Зөвлөл энэталаарх дүгнэлтийг УлсынЕрөнхий прокурорт хүргүүлнэ.

5.13. Прокурор гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг маргасан асуудлаар Мэргэжлийн Зөвлөлөөрхэлэлцээд гаргах дүгнэлтнь тухайн прокурорын гаргасан шийдвэрийг "үндэслэлтэй" эсвэл "үндэслэлгүй" гэсэн 2 хувилбарын аль нэг байна.

5.14. Хэрэв Зөвлөлнь тухайн прокурорынгаргасан шийдвэрийг "үндэслэлтэй" гэсэн дүгнэлтгаргасан тохиолдолд дээд шатныпрокурорын шийдвэрийг нь хүчингүйболгуулах, эсвэл тухайн прокурортуг асуудалтай холбоотойгоороногдуулсан сахилгын шийтгэлийгхүчингүй болгуулахаар Зөвлөлийн дарга холбогдохалбан тушаалтанд саналаахүргүүлнэ. Харин тодорхой хэрэг, өргөдөл гомдлыг шийдвэрлэхдээ тухайн прокурор мэргэжлийн алдаа гаргасан гэж үзсэн тохиолдолд түүнд сахилгын арга хэмжээ тооцох эсэх тухай асуудлыг хуралдаанаар хэлэлцэж, энэ тухай саналаа холбогдох албан тушаалтанд хүргүүлж болно.

5.15. Зөвлөл нь хууль, эсвэл энэ журам зөрчиж дүгнэлт гаргасан, эсвэл тухайн дүгнэлтнь Зөвлөлийн гишүүдийнхууль зөрчсөн үйлажиллагаанд тулгуурлан гарсан гэж үзэх үндэслэлтэй бол Зөвлөлийн дарга асуудлыг өөр бүрэлдэхүүнээр шалгуулж, Зөвлөлийн хуралдааныг дахин нэг удаа хуралдуулах талаар шийдвэр гаргажболно. Энэ тохиолдолдхуралдаанд Зөвлөлийн гишүүдийн 3/2-оос дээш хувь нь оролцож, асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

5.16. Энэ журмын 5.15-д зааснаас бусад тохиолдолд гаргасан Зөвлөлийн дүгнэлт эцсийн байна.

Зургаа. Бусад асуудал

6.1. Зөвлөлийн хуралдаандоролцсон байдлыг харгалзанЗөвлөлийн гишүүдэд Улсын Ерөнхий прокурорын шийдвэрээр мөнгөн урамшуулал олгож болно.

6.2. Зөвлөлийн бичиг хэрэг, техникийн бусад үйлчилгээг Улсын Ерөнхий прокурорын газар хариуцна.

6.3. Зөвлөл Улсын Ерөнхий прокурорын газрын тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудсыг хэрэглэнэ.

                                                                                                                          Монгол Улсын Ерөнхийлөгчийн

2015 оны 84 дүгээр зарлигийн хавсралт


СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА