МОНГОЛ УЛСЫН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

Монгол улсын төрт ёсны олон зуун жилийн баялаг түүхтэй харьцуулахад Прокурорын байгууллагын түүхэн уламжлал бага. Тухайлбал 1930 он хүртэл хууль ёсны биелэлтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх прокурорын байгууллага манай улсад байсангүй. Эдүгээгээс 85 жилийн өмнө 1930 оны 4 дүгээр сард хуралдсан БНМАУ /хуучин нэрээр/ 6 дугаар их хурал "Тус улсын прокурорын тушаалыг Төв ба аймгуудын зэрэг газруудад үүсгэн байгуулж хянан байцаах эрх хэмжээг тодорхойлон тогтоовол зохино” гэсэн түүхэн шийдвэр гаргаж, Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1930 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолоор Прокурорын дагаж мөрдөх эрх, үүргийн дүрмийг баталж, Прокурорын байгууллагад улсын нэрийн өмнөөс хуулийн биелэлтэд хяналт тавих хариуцлагатай үүрэг хүлээлгэсэн билээ. Энэ өдрийг Монгол улсад Прокурорын байгууллага мэндэлсэн өдөр буюу Монгол улсад прокурорын байгууллага үүссэн цаг тооны бичиг эхэлсэнд тооцдог.
Анхдугаар Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу 1924 оны 12 дугаар сарын 26-нд Шүүх яамны дэргэд сайдаар толгойлуулсан "Шүүх таслах газруудын бүх хэргийг жолоодон явуулах зөвлөл”-ийг байгуулж, 1926 оны 4 сарын 16-нд "Аливаа шүүх таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай дүрэм”, 1926 оны 7 дугаар сарын 6-нд "Шүүх таслах газруудад аливаа хэргийг байцаах ба шийтгэх тухай хууль” /Эрүүгийн байцаан шийтгэх хууль/, 1926 оны 11 дүгээр сарын 24-нд БНМАУ-ын шүүх цаазны бичиг” /Эрүүгийн хууль/-ийн тусгай анги, 1927 оны 5 дугаар сарын 6-нд "Ардын шүүх таслах газруудын байцаагч түшмэлүүдийн түр дагаж явах дүрэм” зэрэг эрх зүйн чухал баримт бичгүүдийг батлан улс орны хэмжээнд дагаж мөрдөх болсноор тэдгээрийн биелэлтэд төрийн нэрийн өмнөөс хяналт тавих эрх бүхий төрийн тусгай байгууллагыг байгуулж ажиллуулах нийгэм, эдийн засаг, оюун санаа, хууль цаазын урьдчилсан нөхцөл бүрдсэн аж. Энэ нь Монгол Улсын төрт ёсны түүхнээ "Прокурор” хэмээх төрийн институци үүсэх эрх зүйн үндэс тавигдсан байна.
БНМАУ-ын 1940 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улсын VIII их хурлаар шинэ Үндсэн хуулийг батлан гаргасан нь Прокурорын байгууллагын эрх зүйн байдал, биеэ даах хандлагад чухал алхам болсон бөгөөд 1940 оны Үндсэн хуульд "Шүүх ба прокурорын газар” гэсэн 7 дугаар бүлэг нэмж оруулснаар прокурорын байгууллага анх удаа Үндсэн хуулийн статустай болсон билээ.
Энэхүү Үндсэн хуулийн 57 дугаар зүйлд "Бүх яамд ба төв, орон нутгийн албан байгууллагууд хийгээд тэдгээрийн харьяат газрууд мөн албан тушаалын хүмүүс ба ард нийтээс хууль цаазыг нарийнаар биелүүлж байгаа явдлыг байцаан хянах үүргийг Улсын прокурор /хууль сахиулагч/ гүйцэтгэнэ” гэж прокурорын үндсэн чиг үүргийг хуульчилсан төдийгүй прокурорын байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалтын зарчим, улс, аймаг, хотын прокурорын бүрэн эрхийн хугацааг хуульчлан тодорхойлжээ.
Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1941 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 46 дугаар тогтоолоор "БНМАУ-ын прокурорын байгууллагын дүрэм” /3 дахь/-ийг шинэчлэн батлан гаргажээ. Энэ дүрмээр прокурорын эрх, үүргийг улам өргөжүүлж, прокурорын  байгууллагын  тогтолцоо, прокурорыг томилох, чөлөөлөх журам, БНМАУ-ын прокурор, түүний орлогч, туслах прокурорын эрх, үүрэг, аймаг, хот, цэргийн прокурорын эрх, үүрэг, прокурорын мөрдөн байцаагчийн эрх, үүргийг тус тусад нь тодорхойлж, ажлаа тайлагнах зарчим, журмыг тогтоосон бөгөөд БНМАУ-ын Прокурорыг Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор 5 жил, Улсын Прокурорын орлогч, туслах прокурорыг Улсын прокуророос 5 жилийн хугацаагаар томилж, Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн газраас баталдаг болжээ. Аймаг, хот, цэргийн прокурорууд, тэдгээрийн туслах прокурорыг Улсын прокуророос 4 жилийн хугацаатайгаар томилох, мөн шилжүүлэх, ажлаас халах явдлыг гагцхүү Улсын прокуророос гүйцэтгэж байхаар тогтоосон нь урьд өмнө байгаагүй шинэ заалт болсон байна.
БНМАУ-ын Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1944 оны 78 дугаар тогтоолоор Бүх цэргийн прокурорыг Улсын прокурорын төлөөлөгч бөгөөд Бүх цэргийн прокурор, Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн 1946 оны 85 дугаар тогтоолоор Улсын прокурорын газрын зохион байгуулалтад өөрчлөлт оруулж ерөнхий хяналтын хэлтэс, мөрдөн байцаах хэлтэс, хянан байцаах анги болгон орон тоог 17 хүнээр нэмэгдүүлж 1960 онд Улсын прокурорын газар нь Улсын прокурор, түүний орлогчид, хэлтсийн дарга бөгөөд туслах прокурорууд, ахлах ба жинхэнэ мөрдөн байцаагчид, аж ахуйн хэлтэс, боловсон хүчин, нууцын эрхлэгч, нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалын 42 орон тоотой ажиллаж байжээ.
БНМАУ-ын Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны 113 дугаар тогтоолоор "БНМАУ-ын прокурорын дүрэм” /4 дэх/-ийг шинэчлэн баталжээ.
Дүрмийн 3 дугаар зүйлд "Монгол Ард Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн ёсоор бүх яамд ба төвийн олон албан байгууллагууд хийгээд тэдгээрийн харьяа байгууллагууд ба түүнчлэн албан тушаалтан хүмүүс БНМАУ-ын дотор оршин сууж байгаа ард иргэдээс хууль цаазыг хэрхэн биелүүлж байгаа явдлыг хянах туйлын үүргийг улсын прокуророос гүйцэтгэх болно, Улсын прокурор нь Улсын Бага хурлаас 5 жилийн хугацаатайгаар томилогдож, Улсын Бага Хурал, түүний Тэргүүлэгчдэд ажлаа хариуцан тайлагнана” гэж тодорхойлсон байна.
Монгол улсад хууль ёсыг бэхжүүлэх ажлыг улам сайжруулахад БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1957 оны 151 дүгээр зарлигаар "БНМАУ-ын прокурорын хяналтын дүрэм” /тав дахь/ батлан гаргасан  явдал ач холбогдолтой болсон юм. БНМАУ-ын прокурорын хяналтын энэ дүрмээр хууль ёс тус улсын нутаг дэвсгэрт нэгэн мөр биелэгдэж байгаа эсэхэд тавих прокурорын хяналтыг үүргийг ерөнхий, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ба тусгай гэсэн дөрвөн төрөл болгон тогтоосны дээр прокурорын байгууллагын зохион байгуулалт, боловсон хүчний тухай асуудлыг тодорхойлжээ.
Прокурорын байгууллагын үйл ажиллагааг нийгмийн хөгжлийн шинэ шатанд гаргахад БНМАУ-ын 1960 оны үндсэн хууль онцгой байр эзэлнэ. БНМАУ-ын үндсэн хуулиар /72-75 дугаар зүйл/ БНМАУ-ын бүх байгууллагууд, албан тушаалтан ба ард иргэдээс хуулийг хэрхэн нарийн чанд биелүүлж байгаад тавих дээд хяналтыг БНМАУ-ын прокурор, орон нутагт тавих хяналтыг аймаг, хот, тусгай болон хэсгийн прокурорууд гүйцэтгэхийн дээр хууль санаачлах эрхтэй болохыг заахын хамт Улсын прокурор БНМАУ-ын Ардын Их Хурал, түүний чөлөө цагт түүний тэргүүлэгчид ажлаа хариуцан тайлагнах, орон нутгийн прокурорууд нь гагцхүү зохих дээд шатны прокурорт захирагдан үүргээ гүйцэтгэх, БНМАУ-ын прокурорыг Ардын Их Хурлаас 3 жилийн хугацаагаар томилох /1970 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 70 дугаар зарлигаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж БНМАУ-ын прокурорыг АИХ-аас 4 жилийн хугацаагаар томилох болсон, аймаг, хот, хэсгийн прокурорыг Улсын прокурор 3 жилийн хугацаатай томилохоор хуульчилжээ.
1992 онд батлагдсан Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар Прокурорын байгууллагыг "Монгол улсын төрийн байгуулал” гэсэн гуравдугаар бүлгийн "Шүүх эрх мэдэл” гэсэн хэсэгт хамааруулан 56 дугаар зүйлд:
Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.
Улсын Ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно.
Монгол Улсын Прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж заажээ.
Монгол Улсын үндсэн хуулийн энэхүү заалт нь ардчилсан тогтолцооны шатан дахь Прокурорын байгууллагын үндсэн чиг үүргийг тодорхойлж, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг баталгаажуулахын хамт өмнөх тогтолцооноос уламжлагдаж ирсэн зарим чиг үүрэг, үйл ажиллагааны гажуудал тухайлбал хуулийн биелэлтэд дээд хяналт тавих /ерөнхий хяналт/; шүүхийн шүүн таслах ажиллагаанд хяналт тавих /шүүхийн хяналт/; хуулийн байгууллагуудаас явуулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах; тодорхой төрлийн гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулах; иргэний хэрэг үүсгэх зэрэг/-ыг арилгах, шүүх эрх мэдлийг жинхэнэ утгаар тогтооход чиглэгдсэн хууль эрх зүйн шинэчлэлийн эхлэл болсон.
Монгол Улсын шинэ үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Улсын Их Хурал 1993 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 6 бүлэг 43 зүйл бүхий "Прокурорын байгууллагын тухай хууль”-ийг батлан гаргасан нь прокурорын байгууллага үйл ажиллагаагаа хараат бусаар явуулах хууль эрх зүйн шинэ орчин бүрдсэн бөгөөд шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд прокурорын байгууллага үйл ажиллагаагаа улам төгөлдөржүүлэх түүхэн замналыг нь үргэлжлүүлэх нөхцөл боломж бүрэлдэн тогтоод байна.
 
"МОНГОЛ УЛСЫН ПРОКУРОРЫН
БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ” 80 ЖИЛ / НОМНООС /
 
 
СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА