Ёс зүй


 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр                             Дугаар 85                                                   Улаанбаатар хот

 Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам,
бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын байгууллагын тухай хуулийн 421 дүгээр зүйлийн 421.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1."Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам”-ыг нэгдүгээр, "Прокурорын ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 263, 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17 дугаар зарлигуудыг тус тус хүчингүйд тооцсугай_

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ
  ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

Улсын Ерөнхийлөгчийн
2015 оны 06 дугаар сарын 04-ны
өдрийн 85 дүгээр зарлигийн нэгдүгээр хавсралт

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

ПРОКУРОРЫН ЁС ЗҮЙН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

2010 оны 12 сарын 27 өдөр                                         Дугаар 268                                                    Улаанбаатар хот

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын байгууллагын тухай хуулийн 421 дугаар зүйлийн 421.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1.Прокурорын ёс зүйн дүрмийг хавсралтаар баталсугай.

2.Энэ зарлиг батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 148 дугаар зарлигийн 1 дүгээр хавсралт, 2007 оны 283 дугаар зарлигийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН

ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ 

12 дугаар сарын 27-ны өдрийн
268 дугаар зарлигийн хавсралт

                                                        ПРОКУРОРЫН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн дээдэлж хамгаалах зарчим, хэм хэмжээ, хуульд нийцүүлэн гаргасан Улсын Ерөнхий прокурорын шийдвэрийг хэлбэрэлтгүй сахин биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байх нь прокурорын нэр төрийг цэвэр ариун байлгаж чиг үүргээ чин шударгаар хэрэгжүүлэх гол нөхцөл мөн.

Прокурор ёс зүйн зөрчил гаргах нь иргэд, олон нийт, иргэний нийгмийн зүгээс прокурорт итгэх итгэлийг алдагдуулах, прокурорын байгууллагын нэр хүндийг бууруулах сөрөг үр дагавартай тул прокурор бүр ёс зүйн хэм хэмжээг чанд сахин мөрдвөл зохино.

Нэг. Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Прокурорын ёс зүйн дүрмийн зорилт

1.1. Прокурорын ёс зүйн дүрмийн зорилт нь Прокурорын үйл ажиллагаанд дагаж мөрдөх ёс зүйг тогтоон хэвшүүлэх, прокурорын нэр төрийг хамгаалахад оршино.

2 дугаар зүйл. Прокурорын ёс зүйн хэм хэмжээ

2.1. Прокурор нь төрийн тусгай албан хаагч, өвөрмөц чиг үүрэг бүхий албан тушаалтан болохын хувьд хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ, түүнчлэн нийгэм, хамт олон, гэр бүлийн харилцааны хүрээнд дагаж мөрдвөл зохих зан үйлийн нийлбэр цогцыг прокурорын ёс зүйн хэм хэмжээ гэнэ.

2.2. Прокурорын ёс зүйн хэм хэмжээг тогтоон мөрдүүлэхэд дараах зарчмыг баримтална.

2.2.1. Хүний эрх, эрх чөлөөг тууштай хангуулах

2.2.2. Хуулийг хүндэтгэн дээдэлж, чанд сахин биелүүлэх

2.2.З. Прокурорын байгууллагын нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх

2.2.4. Прокурор гадны нөлөөнд үл автах

2.2.5. Хуулийг нэг мөр хэрэглэх

2.2.6. Прокурорын нэр төрийг цэвэр ариун байлгах, өөрийн ажил, албан тушаалдаа хүндэтгэлтэй хандах

Хоёр. Прокурорын ёс зүйн тусгайлсан хэм хэмжээ:

3 дугаар зүйл. Прокурор хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх явцад баримтлах ёс зүйн хэм хэмжээ

З.1. Прокурор нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч, түүний өмгөөлөгчтэй харилцахдаа ямарваа ялгавартай байдал гаргахгүйгээр тэдэнд хүндэтгэлтэй хандаж тухайн хэргийг шударга, зөв шийдвэрлүүлэх итгэл үнэмшлийг төрүүлж чадахуйц мэдлэг, харьцааны соёлтой байна.

3.2. Прокурор нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчид болон бусад хүмүүстэй албан үүргийн хувьд харилцахдаа аашилж зандрах, айлган сүрдүүлэх, догшин хэрцгий хандах, үзэл бодлоо тулгах зэргээр зүй бус авир гаргахгүй байна.

3.3. Прокурор нь хувийн сонирхлын үүднээс харъяаллын бус, бусдын хяналтанд байгаа хэрэг, материалтай танилцах, зөвлөгөө өгөх, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч шинжээч нарт өөртөө ашигтай болон үндэслэлгүй шийдвэр гаргуулах хүсэлт тавихыг цээрлэж, хэрэг шийдвэрлэх ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцож, дарамт шахалт үзүүлэхгүй байна.

З.4. Прокурор нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа хэрэг, материалын талаар урьдчилан дүгнэлт гаргах саналаа илэрхийлэхээс зайлсхийж, хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд хэрэг, материалын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэлж, нэвтрүүлэхгүй байна.

3.5. Прокурорт хандаж гаргасан байгууллага, иргэдийн хүсэлт, гомдол, мэдээлэлд анхааралтай хандаж, хуульд заасан хугацаанд шийдвэрлэж байна.

З.6. Гэр бүлийн гишүүн, төрөл садангийн болон ойр дотно харилцаатай хүмүүс, өмнө нь ажиллаж байсан, эрх ашгийг нь ямар нэг хэлбэрээр хамгаалж байсан байгууллагатай холбогдсон эрүү, иргэн, захиргааны хэрэг, материалыг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй.

З.7. Прокурор хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, сэжигтэн, яллагдагчийг яллах, цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлыг адил тэнцүү тогтоолгох үүргийг хангаж, хэт нэг талыг барьж асуудалд хандахгүй байх.

З.8. Прокурор гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотолж байх, хэрэв гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг нотолж чадахгүйд хүрвэл хариуцлага хүлээдэг байх.

З.9. Хүнд суртал гаргах, хэргийг шалгаж хянах нэрийн дор байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдыг тодорхой зорилгогүйгээр хэргийг нь шийдвэрлэхгүй удаашруулах, тэдгээрээс гаргасан хууль ёсны, үндэслэлтэй гомдол, хүсэлтийг хүлээн авч хангахгүй байх зэргээр эрхийг нь зөрчиж чирэгдүүлэхгүй байх.

З.10. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа хэргийг аль нэг талд нь ашигтай шийдвэрлэх талаар бусдад урьдчилан амлалт өгөхгүй байх.

З.11. Өөрийн хяналтанд байгаа хэргийн талаар бусдад ярих, мэдээлэхгүй байх.

З.12. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах тухай хуулийн заалтыг хэлбэрэлтгүй мөрдөх.

З.13. Хэрэг, материал хянах явцдаа олж мэдсэн хувь хүн, байгууллагын нууцтай холбоотой асуудлыг бусдад задруулахгүй байх.

4 дүгээр зүйл. Хяналтын чиг үүргээс гадуур нийгмийн бусад үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээ

4.1.Прокурор дараах үйл ажиллагааг явуулахыг хориглоно:

4.1.1. Прокурорын хяналтын чиг үүрэгтэй холбогдолгүй асуудлаар байгуулсан аливаа хороо, комисс, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орох;

4.1.2. Багшлах болон эрдэм шинжилгээний ажил эрхлэхдээ тэдгээр байгууллагын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орох;

4.1.3. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр прокурорын байгууллагын нэр хүндэд харш сурталчилгаа хийх.

4.2. Прокурор нийгэм, соёлын арга хэмжээнд оролцохдоо уг үйл ажиллагаа, арга хэмжээ нь прокурорын байгууллагын нэр хүндэд харшлахаар бол түүнээс татгалзана.

4.3. Албан үүргээ хэрэгжүүлэхэд харшлах, эсхүл сөргөөр нөлөөлөх, прокурорын албан тушаалыг ямар нэг байдлаар ашиглахыг санаархсан аливаа хэлцэл, үйл ажиллагаанаас зайлсхийнэ.

4.4. Прокурорын албан тушаалд харшлах үндэслэл бүхий хөрөнгө оруулалт, бизнесийн бусад ашиг сонирхлоос татгалзана.

4.5. Албан үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан олж авсан аливаа мэдээллийг өөрийн санхүүгийн эх үүсвэр болгон ашиглахгүй.

4.6. Прокурор нь Авлигын эсрэг хуулийн зөвшөөрөгдсөн хүрээнд бэлэг авч болох боловч эрхэлж буй ажил, албан тушаалтайгаа холбоотойгоор бусдаас хандив, тусламж, зээл хүсэх, шан харамж, бэлэг авах, ямар нэг байдлаар хувьдаа давуу байдал олж авах, мөн түүнчлэн түүхт ой, баяр ёслолыг тохиолдуулан аж ахуйн нэгж байгууллага, иргэнээс бэлэг сэлт, үнэ бүхий зүйл авахыг хориглоно.

4.7. Хэргийн оролцогч, тэдгээрийн гэр бүлийн гишүүн болон өмгөөлөгчтэй хувийн харьцаа тогтоож, тэднээр дайлуулах, үйлчлүүлэх, ажил гүйцэтгүүлэхгүй байх.

4.8. Прокурор багшлах болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.

5 дугаар зүйл. Прокурорын улс төрийн үйл ажиллагаанд хийх хязгаарлалт

5.1. Прокурор улс төрийн дараах үйл ажиллагаанд оролцохыг хориглоно:

5.1.1. Бүх шатны улс төрийн сонгуулийг зохион байгуулах байгууллагын бүрэлдэхүүнд орох;

5.1.2. Улс төрийн аливаа байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаал эрхлэх;

5.1.3. Улс төрийн сонгуульд нэр дэвшигчид болон улс төрийн намд хөрөнгө мөнгө олж өгөхөөр амлах, зуучлах, хандив өргөх, бусад туслалцаа үзүүлэх;

5.1.4. Улс төрийн байгууллага, нэр дэвшигчийг дэмжиж, эсвэл эсэргүүцэж нийтэд хандаж үг хэлэх, сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцох.

6 дугаар зүйл. Прокурор биеэ авч явах ёс зүйн хэм хэмжээ

6.1. Прокурор нь өөрийн бүхий л үйл ажиллагаа, биеэ авч явах байдлаараа прокурорын байгууллагын нэр хүндийг хамгаалж, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хүлээж байна.

6.2. Албан үүргээ хэрэгжүүлэх болон эрх бүхий байгууллагаас шаардсанаас өөр тохиолдолд бусдын зан төлөв, ёс суртахуун, нэр төр, алдар хүндийн талаар тодорхойлохгүй.

6.3. Эрдэм шинжилгээний ажил эрхлэх, багшлах, зохиол бүтээл туурвих, хэвлэн нийтлэх, гэрээ хэлцэл байгуулахад прокурорын албан тушаал, прокурорын байгууллагын нэр хүндийг ашиглахаас зайлсхийнэ.

6.4. Дүрэмт хувцастай яваа үедээ, түүнчлэн албан үүрэг гүйцэтгэж явах үедээ буюу ажлын байранд, эсхүл байцаан шийтгэх ажиллагааны явцад хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгчтэй ууж согтуурах, мансуурахыг хориглоно.

6.5. Прокурор ууж согтууран эрүүлжигдэх, захиргааны арга хэмжээ авагдах, бусадтай зүй бусаар харьцах, бусдыг доромжлохыг цээрлэнэ.

7 дугаар зүйл. Прокурор хөрөнгө орлогоо мэдүүлэх

7.1. Прокурорын хууль тогтоомжид заасны дагуу өөрийн болон гэр бүлийнхээ хөрөнгө, орлогыг үнэн зөвөөр мэдүүлж байх үүрэгтэй.

8 дугаар зүйл. Прокурор эрх ашгаа хамгаалуулах эрхтэй

8.1. Хэрэв прокурорын талаар үндэслэлгүй нийтлэл хэвлүүлсэн, нэвтрүүлсэн тохиолдолд тухайн прокурор, эсвэл түүний эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллага шүүхэд хандаж прокурорын нэр хүндийг сэргээлгэх, эд хөрөнгийн бус гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

 



СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА