ШҮҮХ ХУРАЛДААНД УЛСЫН ЯЛЛАГЧИЙН МЭТГЭЛЦЭХ АРГАЧЛАЛ

Монгол Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10 дугаар хуралдаанд танилцуулагдсан энэхүү аргачлалыг прокуроруудын дунд зохиогдох сургалтанд болон улсын яллагч шүүх хуралдааны мэтгэлцээнд тус тус аргачлал болгон ашиглаж байх талаар харъяа прокурорын газруудад ажлын чиглэл өгөхөөр тогтсон болно.

ШҮҮХ ХУРАЛДААНД УЛСЫН ЯЛЛАГЧИЙН

МЭТГЭЛЦЭХ АРГАЧЛАЛ

Нэг.Аргачлалын зорилго

1.1.Энэ аргачлалын зорилго нь Yндсэн хууль болон Прокурорын байгууллагын тухай хуульд заасан"Эрvvгийн хэргийг хянан шийдвэрлэх шvvх хуралдаандпрокурор тєрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцоно.” гэсэн чиг vvргийг нэг мөр хэрэгжүүлэх, шүүгдэгчид сонсгосон ялыг мэтгэлцэх зарчмаар нотлох ажиллагааг явуулахад улсын яллагчид ур чадвар эзэмшүүлэхэд оршино.

Хоёр.Улсын яллагч шүүх хуралдаанд бэлтгэх

2.1 Прокурор анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо дараах бэлтгэлийг хангасан байна. Үүнд:

2.1.1 Хэргийн түүвэр, яллах дүгнэлт, хэргээс хуулбарлан авсан шаардлагатай нотлох баримтуудыг шүүх хуралдаанд ашиглахад бэлтгэх;

2.1.2 Холбогдох олон улсын гэрээ, конвенци, Монгол Улсын хууль тогтоомж, Улсын дээд шүүхийн тогтоол зэрэг бусад шаардлагатай дүрэм, журам, заавар, эрх зүйн баримт бичгийг уншиж судлан, шүүх хуралдаанд ашиглахаар бэлтгэсэн байх;

2.1.3 Тухайн эрүүгийн хэрэгт гүйцэтгэх ажиллагаа явагдсан эсэхийг нягталж, хэрэв явагдсан бол дээд шатны прокурорт танилцуулан холбогдох арга хэмжээг авах;

2.1.4 Шvvхийн хэлэлцvvлэгт шинжлэн судлах нотлох баримтын дарааллыг бэлтгэхдээ шууд ба шууд бус нотлох баримтыг тал бүрээс нь, бүрэн, бодитойгоор харьцуулан судалж, яллах нотлох баримтуудын холбоо, хамааралд дүгнэлт хийн дараалалыг зөв тодорхойлсон байх;

2.1.5 Хэд хэдэн шүүгдэгч оролцож байгаа хэргийн хувьд шүүгдэгч нэг бүрийн мэдүүлгийг сонссоны дараа, эсхүл бүх шүүгдэгч нарын мэдүүлгийг сонсч дууссаны дараа асуулт асуух нь яллах талд ашигтай талаар тухайн хэргийн нөхцөл байдлаас шалтгаанурьдчилан тооцоолж байх;

2.1.6Шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нараас асуух асуултыг шүүх хуралдаанаас өмнө урьдчилан бичгээр бэлтгэсэн байх;

2.1.7 Цагаатгах нотлох баримтыг үгүйсгэх нөхцөл байдлыг судлах, шаардлагатай бол нотлох баримтын шаардлага хангасан эсэхэд дүгнэлт хийсэн байх;

2.1.8 Ялын шүүмжлэл, улсын яллагчийн дүгнэлтийн төслийг урьдчилан бэлтгэсэн байна. Ялын төрөл, хэмжээ, дэглэм зэргийг үндэслэлтэй зөв тогтоохын тулд гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдсэн арга, учруулсан хохирол, хор уршиг, түүнийг арилгасан байдал, хувийн байдал зэргийг харгалзахаас гадна тухайн төрлийн хэрэгт шүүхээс ногдуулж буй ялын бодлогыг судалсан судалгааны дүн, нийт үйлдэгдсэн гэмт хэрэгт эзэлж буй тухайн төрлийн хэргийн хувь хэмжээ зэргийг харгалзах;

2.1.9 Улсын яллагч нь шүүх хуралдааны явцад техник, тоног төхөөрөмж ашиглах шаардлагатай бол урьдчилан бэлтгэсэн байх.

2.2 Яллах дүгнэлт, яллагдагчаар татах тогтоолын хавсралтанд дурьдсан байцаан шийтгэх ажиллагааны оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулах талаар шүүхээс тодорхой арга хэмжээ авсан эсэхтэй танилцаж, шүүх хуралдаанд гаргах саналаа бэлтгэнэ.

2.3 Хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаас гаргасан хүсэлтийг хууль ёсны үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийж, шүүх хуралдаанд гаргах саналаа бэлтгэнэ.

2.4 Шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүх бүрэлдэхүүнийг томилсон ерөнхий шүүгчийн захирамжтай танилцсан байна.

2.5 Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцуулах журмыг баримталсан эсэхийг нягтлана.

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт асуулт тавих

3.1 Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч оролцогчдоос шууд, зөрүүлсэн, дахин асуулт асуух зэрэг хэлбэрээр асуулт тавина.

3.2 Улсын яллагч нь шүүгдэгч, хохирогч, шинжээч болон шүүх хуралдаанд оролцуулах санал гаргасан гэрчээс яллах талд ашигтай мэдүүлэг өгүүлэхээр урьдчилан бэлтгэсэн асуултыг эхэлж тавихыг "Шууд асуух” гэж ойлгоно.

3.3 Өмгөөлөх тал эхэлж асуулт тавьсан оролцогчоос улсын яллагч өмгөөлөх талын шууд асуултаар тодорхой болсон зүйлүүдийг саармагжуулах, эсхүл няцаахад чиглэсэн асуулт тавихыг "Зөрүүлж асуух” гэж ойлгоно.

3.4 Улсын яллагчийн эхэлж асуулт тавьсан оролцогчийн мэдүүлэг нь өмгөөлөх талын зөрүүлж асуусан асуултаар саармагжиж эргэлзээ төрүүлсэн байдлыг сэргээх болон дутуу орхигдсон зүйлийг нэмж тодруулах зорилгоор давтан асуулт асуухыг "Дахин асуух” гэж ойлгоно.

3.5 Асуултыг хүрээгээр нь нээлттэй, хагас нээлттэй, хаалттай гэж ангилж, шүүхийн хэлэлцүүлгийн явцад асуулт тавина.

3.6 Нээлттэй асуултыг байцаалт єгч байгаа этгээдээр мэдэж байгаа зvйлийн талаар дэлгэрэнгvй яриулахзорилгоор тавина. Энэ асуултыг "Шууд асуух” үед єєрийн талд ашигтай, тодорхой мэдvvлэг єгч байгаа этгээдэд тавих нь ач холбогдолтой байна.

3.7 Хагас нээлттэй асуулт нь харьцангуй чөлөөтэй боловч хариултын хvрээг ямар нэгэн байдлаар хязгаарласан байна. "Шууд асуух” үед єєрийн талд ашигтай мэдvvлэг єгч байгаа этгээдэд тавих нь зохимжтой.

3.8 Хаалттай асуулт нь хариултыг явцуу хvрээнд хязгаарласан зөвхөн яллах талд ашигтай зvйл буюу сонирхсон зvйлээ хэлvvлэхэд чиглэгдсэн байна. Эсрэг талд ашигтай мэдvvлэг єгч байгаа этгээдээс асуухад зохимжтой.

3.9 Шүүхийн хэлэлцүүлэгт тавигдах асуултууд дараах хэлбэрүүдтэй байж болно.

3.9.1 Хөтөлсөн асуулт (хариулж буй этгээдээр өөрийнхөө хvссэн хариултыг хэлvvлэхэд чиглэгдсэн асуулт, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144 дүгээр зүйлийн 144.6 дахь хэсэгт хориглосон)

3.9.2 Хөтлөөгүй асуулт (хариултыг өөрийнхөөрөө өгөхийг нь зөвшөөрсөн асуулт)

3.9.3 Тулгасан асуулт (шууд хамааруулан асуусан асуулт юм.Өөрөөрхэлбэл энэ нь өөрийнхөөхvссэн агуулгатай хариултыг заавал хэлvvлэх гэсэн агуулгатай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144 дүгээр зүйлийн 144.6 дахь хэсэгт хориглосон)

3.9.4 Лавласан асуулт (дахин тодруулан асуусан асуулт)

3.9.5 Баталгаажуулсан асуулт (өмнө нь яригдсан зvйлийг дахин давтуулж, баталгаажуулах зорилгоор асуусан асуулт)

3.9.6 Хувилбаргvй асуулт (зөвхөн нэг зvйлийн талаар хариулт шаардсан асуулт)

3.9.7 Хувилбартай асуулт (хэд хэдэн зvйлvvдээс аль нэг хувилбарыг нь сонгож хариулах боломжтой асуулт)

3.9.8 Жишээ татсан асуулт (асуугдаж байгаа хvндээ жишээ гаргажөгч өөрт ашигтай мэдvvлэг авах зорилгоор асуудаг асуулт. Энэ хэлбэрийг шинжээч нараас асуух нь илvv тохиромжтой байдаг)

3.9.9 Хариулт шаардахгvй асуулт (асуугдаж байгаа этгээдийн сэтгэл зvйд нөлөөлөхгэсэн асуулт бөгөөдхариулт шаарддаггvй)

3.10 Хэлэлцүүлгийн vед асуултаа зөв сонгож асуух нь чухал тул түүнийг тавихад дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд:

3.10.1 Яллах нотлох баримтуудын холбоо, хамаарал, шууд ба шууд бус нотлох баримтыг зөв тодорхойлсны үндсэн дээр асуултын дарааллыгтогтоох;

3.10.2 Асуултанд хэрхэн хариулахыг урьдчилан таамагласан байх;

3.10.3 Хэрэгт нотлогдсон баримтыг оновчтой тодорхой асуултаар баталгаажуулан нотлох;

3.10.4 Хэрэгт ач холбогдолгүй, эргэлзээтэй, зорилгогүйасуулт тавихгvй байх (өөрөөрхэлбэл юу гэж хариулахыг нь таамаглаагүйасуулт тавихгvй байх);

3.10.5 Улсын яллагчийн асуулт нь яллах баримтыг нотлох өөрөөр хэлбэл яллах дүгнэлт, яллагдагчаар татах тогтоолд заасан хэргийн зүйлчлэлийгнотлоход чиглэсэн байх;

3.10.6 Оролцогчдын мэдvvлгийг анхааралтай сонсож хяналтандаа авах;

3.10.7 Асуулт тавих хэв маягийг тааруулсан байх (өөрөөрхэлбэл дуугаа өндөрсгөх, эсвэл зєєлєн намуун дуугаар асуух, яллах талд ашигтай өгч буй хариултыг дэмжих, толгой дохих гэх мэт)

3.11 Зөрүүлсэн асуултанд хариулж буй этгээдийнүгийг урьдаас тааварлах боломжгүйтул өөрийн мэтгэлцэх ур чадварт тулгуурлан шууд асуултын хариултанд гарсан алдаан дээр "тоглох”, зөрүүтэй мэдүүлснийг анхааруулах, өөрийн талд ашигтай байж болохоор хэлсэн үгийг нь давтуулах, гарцаагүй хариулбал зохих асуулт асууна. Хэрэв тухайн оролцогч эсрэг талд тогтвортой мэдүүлэг өгч байвал зөрүүлсэн асуулт тавихгүй байж болно.

Дөрөв.Эсэргvvцсэн санал гаргах

4.1 Эсэргvvцсэн санал нь эсрэг талын хууль зөрчсөн vйлдлийг таслан зогсоолгох, хууль бус нотлох баримтыг нотлох баримтаас хасуулахаар шvvхэд гаргаж байгаа илэрхийлэл юм.

4.2 Улсын яллагч нь өмгөөлөгч болон бусад оролцогч нараас тавьсан хууль бус асуултыг зогсоолгохоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн17 дугаар зүйлийн 17.4, 144 дүгээр зүйлийн 144.6, 267 дугаар зүйлийн 267.4 дэх хэсгүүдийг удирдлага болгон эсэргүүцэх саналыг шүүх хуралдаан даргалагчид гаргаж, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулна.

Хууль бус асуулт тавих гэдэгт өмгөөлөгч болон бусад оролцогч нараас тавьсан хөтөлсөн, тулгасан, хэрэгт авагдаагүй болон хамааралгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаагүй үйл баримтын талаарх асуултыг ойлгоно.

4.3 Хєтєлсєн асуултыг лавласан болон баталгаажуулсан асуултаас ялгаж ойлгох хэрэгтэй. Єєрєєр хэлбэл хєтєлсєн асуулт нь урьд нь яригдаж байгаагvй зvйлийн талаар асуултаар хєтєлж тvvнийхээ дагуу хариулт авахыг хvссэн, мэдvvлэг єгч буй этгээд ам дагуулан хариулах боломжтойгоор асуусан байдаг бєгєєд ихэвчлэн "шууд асуух” vед гардаг.

4.4 Зєрvvлсэн буюу дахин асуух vед ємнє нь шууд асуултаар яригдсан, давтаж хэлvvлсэн, ємнєх мэдvvлгээ баталгаажуулсан байдалтай бол энэ нь хууль зєрчсєн асуулт биш юм. Тvvнчлэн тулгасан асуултыг нотлох баримтуудын зєрєє гаргах, єєрийнх нь болон бусдын мэдvvлэгтэй зєрvvлж асуухаас ялгаж ойлгох хэрэгтэй байдаг.

4.5 Хууль бусаар тулгах гэдэгт асуулт асууж байгаа этгээдийг хууль бус асуултаар тулгах, зvй бусаар дайрч доромжлох зэргийг ойлгодог бол мэдvvлгийн зєрєє гаргаж тулгаж байгаа нь ємнє нь яригдсан болон зєрvvтэй байгаа зvйлийн талаар хуулийн хvрээнд зєвшєєрєгдсєн хэлбэр байдаг.

4.6 Хууль бус нотлох баримтыг эсэргvvцэх нь эсрэг талын нотлох баримт ньхуульд заасан vндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжvvлсэн, шалгасан эсэхэд дvгнэлт хийж хууль бус гэж шvvхэд гаргаж байгаа илэрхийлэл юм.

4.7 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79.4-т "нотлох баримт цуглуулах, бэхжvvлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагvй буюу зєрчсєн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бєгєєд шvvхийн шийдвэрийн vндэс болохгvй” гэж заасныг үндэслэн хууль зєрчиж цуглуулсан нотлох баримт, албадан єгvvлсэн мэдvvлгийн эсрэг эсэргүүцсэн санал гаргана.

4.8 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйлийн 83.2,84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт "гэрч, хохирогч мэдvvлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагvй бол тэр нь нотлох баримт болохгvй" гэж заасан тул дамжмал эх сурвалжтай мэдvvлгийн эсрэг эсэргүүцсэн санал гаргана. Гэхдээ дамжмал нотлох баримт болгоныг хууль бус гэж vзэж болохгvйг анхаарах хэрэгтэй.

Тав. Улсын яллагч шvvх хуралдаанд оролцох

5.1 Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө дараах нөхцөл байдлыг тодруулжшаардлагатай тохиолдолд шүүхэд санал гаргана. Үүнд:

5.1.1 Шүүх бүрэлдэхүүнд тухайн шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар томилсон шүүгч орсон эсэх;

5.1.2 Шүүх хуралдаанд оролцогчдыг татгалзан гаргах хуульд заасан үндэслэл байгаа эсэх;

5.1.3 Яллагдагчаар татах тухай тогтоол, яллах дүгнэлтийн хуулбарыг шүүх хуралдаан эхлэхээс 3 хоногийн өмнө зарлан дуудах хуудасны хамт шүүгдэгчид гардуулан өгсөн эсэх;

5.1.4 Шинээр гаргасан нотлох баримтын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх;

5.1.5 Шүүх хуралдаанд ирээгүй оролцогчдыг зайлшгүй оролцуулах шаардлагатай эсэх талаарсанал гаргах;

5.1.6 Шүүх хуралдааныг хойшлуулах, хэргийг түдгэлзүүлэх болон бусад асуудлаар санал гаргах.

5.2 Шүүхийнхэлэлцvvлэгт оролцох:

5.2.1 Улсын яллагч шvvх хуралдаанд хэлэлцvvлэх нотлох баримтын дэс дараалалыг шүүхэд танилцуулна.

5.2.2 Улсын яллагч шүүх хуралдаанд яллах дvгнэлт, яллагдагчаар татах тогтоолыг бүрэн эхээр нь уншиж сонсгоно.

5.2.3 Шаардлагатай бол яллах дvгнэлт, яллагдагчаар татах тогтоолынутгыг товч ойлгомжтой, хууль зүйн үндэслэлтэй тайлбарлана.

5.3 Шvvгдэгчийн мэдvvлгийг сонсох:

5.3.1 Шvvгч шvvгдэгчээс мэдvvлэг өгөх эсэхийг асууж зєвшєєрсєн тохиолдолд мэдvvлэг авна.

5.3.2 Шүүгдэгч мэдүүлэг өгөхөөс татгалзсан тохилдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь яллах талд ач холбогдолтой бол түүний мэдүүлгийг уншиж сонсгох санал гаргана.

5.3.3 Хэргийг шүүгдэгчийн байхгүйд хэлэлцэж байгаа тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгийг уншиж сонсгох санал гаргана.

5.3.4 Хэд хэдэншүүгдэгчтэй бол эхэлж тэдгээрийн мэдүүлгийг сонсох дэс дарааллын талаар шүүхэд санал гаргана.

5.3.5 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 263 дугаар зүйлийн 263.3, 263.6 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн бодит үнэнийг тогтооход ач холбогдолтой гэж үзвэл улсын яллагч зарим шүүгдэгчийн мэдүүлгийг сонсоход бусад шүүгдэгчийг хуралдааны танхимаас гаргах саналыг шүүхэд гаргаж болно.

5.4 Хохирогч, гэрчийн мэдvvлгийг сонсох

5.4.1 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 267,269 дүгээр зүйлд заасан журмын дагуу хохирогч, гэрчийн мэдүүлгийг сонсоно.

5.4.2 Өмгөөлөх тал хэрэгт холбогдолгүй асуулт асуусан тохиолдолд шүүх хуралдаан даргалагчаар хориглуулах, зогсоолгох саналыг улсын яллагч гаргана.

5.4.3 Гэрч, хохирогч нарын гаргасан мэдүүлэгт ньноцтой зөрөө гарвал шүүхийн хэлэлцүүлэгт тэдгээрийг нүүрэлдүүлэн байцаах хүсэлтийг улсын яллагч гаргана.

5.4.4 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 269 дүгээр зүйлийн 269.3 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит үнэнийг тогтооход ач холбогдолтой гэж үзвэл улсын яллагч шүүгдэгчийг хуралдааны танхимаас гаргаж насанд хүрээгүй гэрч, хохирогчийн мэдүүлгийг сонсох талаар шүүхэд саналгаргаж болно.

5.4.5 Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед өгсөн гэрч, хохирогчийн мэдүүлэг нь шүүхэд гаргасан мэдүүлгээс ноцтой зөрсөн, түүнчлэн улсын яллагчаас шүүх хуралдаанд оролцуулах санал гаргасан гэрч, хохирогч шүүх хуралдаанд ирээгүй болхэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед тэдний гаргасан мэдүүлгийг уншиж сонсгох санал гаргана.

5.4.6 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад шинжээч томилж дүгнэлт гаргуулах тохиолдолд улсын яллагч шинжээчид тавих асуултын талаар үндэслэлтэй дүгнэлт хэлнэ.

5.5.Шинжээчид асуулт тавих

5.5.1 Шинжээч гаргасан дvгнэлтээ уншиж сонсгосны дараа эхэлж улсын яллагч асуулт тавина.

5.5.2 Асуулт нь дvгнэлтийг тайлбарлуулах буюу тодруулахаар тавигдсан байна.

5.5.3 Хэд хэдэн шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийгдэж, дүгнэлт гарсан тохиолдолд шинжээч нар нэгдсэн саналд хүрсэн эсхүл санал зөрсөн эсэхээс үл хамаарч шинжээч тус бүрээс дvгнэлтийг тайлбарлуулах буюу тодруулах асуултыг тавина.

5.5.4 Шүүхийн хэлэлцүүлгийн явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 165 дугаар зүйлд заасан үндэслэл бий болсон тохиолдолд улсын яллагч нь шүүхийн тогтоол буюу захирамжаар шинжилгээг нэмж буюу дахин хийлгүүлэхээр санал гаргаж болно.

5.6. Бусад нотлох баримтыг шинжлэх

5.6.1 Улсын яллагч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтанд хийсэн үзлэгтэй холбогдуулан яллах талд ашигтай байдлыг тодруулах саналыг шүүхэд тавьж болно.

5.6.2 Улсын яллагч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 275 дугаар зүйлийн 275.1, 276 дугаар зүйлийн 276.1, 277 дугаар зүйлийн 277.1 дэх хэсэгт заасан үзлэг, туршилт хийх үндэслэл байгаа гэж үзвэл энэ талаар санал, хүсэлтээ шүүх хуралдаан даргалагчид гаргана.

5.6.3 Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн талаас судлуулж байгаа нотлох баримт, тавьсан асуултанд ач холбогдол өгч анхааралтай сонсож, түүнийг няцаах, эсэргүүцэх санал, тайлбарыг тухай бүр нь гаргаж байвал зохино.

5.6.4 Улсын яллагч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нотлох баримтыг шинжилсний дараа яллах нотлох баримт нь эргэлзээтэй болсон тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 263-277 дугаар зүйлд заасан ажиллагааг дахин хийлгэх талаар нэмж санал гаргаж болно.

Зургаа. Шүүх хуралдааны шvvмжлэл

6.1 Улсын яллагчийн дүгнэлтнь хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтуудад тулгуурласан, хоорондын хамаарал бүхий дэс дараалалтай, хууль зүйн үндэслэлтэй, урьдчилан бэлтгэгдсэн байвал зохино.

6.2 Улсын яллагчийн дүгнэлт нь аргачилсан зааварт зааснаар дараахи бүтэцтэй байна.

6.2.1 Удиртгал: Хэнд холбогдох хэргийг яллахаар ямар хуулийн аль зүйл, хэсгийг баримтлан шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож байгаа талаар;/Үндсэн хуулийн 56, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239, Прокурорын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлүүд/;

6.2.2 Хэргийн байдал: Шүүгдэгч нь хаана, хэдийд, ямар гэмт хэргийг хэрхэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, шалтгаан нөхцөл, тухайн хэргийн онцлог шинж, учруулсан хор уршиг, хохирлын талаар;

6.2.3 Нотолгоо: Үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан ямар нотлох баримтуудаар хэрхэн нотлогдож байгааг тодорхой хэлнэ.

6.2.4 Яллах хэсэг: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн ямар зүйл, хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, тохирох ялыг сонгон, хэр хэмжээтэй оногдуулах, ялыг хүндрүүлэх нөхцөл байдал, хорих ял эдлүүлэх дэглэм, ял хойшлогдсон, тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн бол өмнөх ялыг нэмж нэгтгэх, нэмэгдэл ял хэрэглэх тухай;

6.2.5 Хохирол төлсөн байдал, төлөгдөөгүй хохирлыг хэрхэн шийдвэрлэх талаар;

6.2.6 Хураагдсан эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх талаар;

6.2.7 Мөрдөн байцаалтын шатанд цагдан хоригдсон хоногийг хэрхэн тооцох, цаашид шүүгдэгчид ямар таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх талаар;

6.2.8 Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур хураах талаар;

6.2.9 Шүүгдэгч нь насанд хүрээгүй, эсхүл жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэг байвал ял хойшлуулах, хуульд зааснаас хөнгөн ял оногдуулах, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нөхцөл байдлын талаар;

6.2.10 Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд учруулсан хохирлоо бүрэн төлж, гэм хорыг арилгасан, хохирогчтой сайн дураар эвлэрсэн, эсхүл хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх талаар;

6.2.11 Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар ял хөнгөрүүлж оногдуулах, Өршөөл үзүүлэх тухай хуулиар ялаас хасах буюу хөнгөрүүлэх үндэслэл байгаа талаар;

6.2.12 Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл байгаа талаар;

6.2.13 Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцуулах талаар.

6.3 Шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн, завдсан, төгссөн, төгсөөгүй алин болох, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол оролцогч нэг бүрийн оролцоо, гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах санал тавина.

6.4 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 279 дүгээр зүйлийн 279.6 дахь хэсэгт зааснаар улсын яллагч ємгєєллийн vг, шүүмжлэлд яригдсан зүйлд нэг удаа тайлбар хийнэ.

6.5 Улсын яллагчийн тайлбар нь шүүмжлэлд яригдсан цагаатгах нотлох баримт, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх тухай санал зэрэгт үндэслэл бүхий няцаалт өгөх, ялын дүгнэлтээ баталгаажуулах зорилготой байна.

Долоо. Шүүх хуралдаанд хэд хэдэн улсын яллагч оролцох

7.1. Ээдрээ төвөгтэй, олны анхаарал татсан, олон шүүгдэгч, хохирогчтой, зохион байгуулалттай үйлдэгдсэн зэрэг хэргийн шүүх хуралдаанд2 буюу түүнээс дээш прокурорулсын яллагчаар оролцож болно.

7.2 Шүүх хуралдааны хэлэлцүүлэг, шүүмжлэлийн үед хэн, ямар чиг үүрэг хэрэгжүүлэх, хэрхэн оролцох талаар урьдчилан зөвшилцөн шийдвэрлэсэн байна.

7.3 Шүүгдэгчийн тоо, хохирлын хэмжээ, үйлдлийн шинж , нотлох баримтын онцлог зэргийг харгалзан яллах чиг үүргийг хуваарилж болно.

Найм. Шүүх хуралдаанд оролцоход анхаарах зүйл

8.1 Шүүх хуралдаанд оролцогчтой хүндэтгэлтэй, ёс зvйтэй харьцах;

8.2 Дүрэмт хувцсыг зохих журам, батлагдсан бүрдлийн дагуу өмсөх;

8.3 Сандарсан, тэвдсэн байдал гаргахгvй байх;

8.4 Дууны өнгө, ярианыхэмнэлийгтохируулах;

8.5 Улсын яллагчийн vг хэллэг нь тод,хууль зvйн хэллэгтэй, оновчтойгоор илэрхийлэгдсэн байх. Зарим тохиолдолд хvмvvсийн хэлсэн vгнээс ишлэл авах, зvйр цэцэн vгийг тохируулан хэрэглэх;

8.6 Илтгэхчадварт зєвхєн vг хэллэг биш дохио зангаа, хєдєлгєєний хуваарилалтыг тохируулан хэрэглэх;

8.7 Хараагаа зєв хуваарилах; (шvvгдэгчийн гэмт vйлдлийн талаар ярьж байхдаа шvvгдэгч рvv харах, шvvгчид хандаж байгаа бол шvvгч рvv харах гэх мэт)

8.8 Анхаарал хандуулахыг зориуд хvсэх; (шүүх бүрэлдэхүүн, оролцогчдын анхаарлыг өөртөө татах)

8.9 Сэдвээ єєрчлєн єєр асуудал руу шилжих чадвартай байх;

8.10 Зохимжгүй үг хэллэг хэрэглэх;

8.11 Шүүх хуралдаанд оролцуулах санал тавьсан оролцогч нь шүүх хуралдаанд оролцоход бэлэн эсэхийг анхаарах; (эрүүл мэнд хэвийн эсэх, согтуурсан, мансуурсан эсэх, баримт бичигтэй эсэх гэх мэт)

8.12 Шүүх хуралдаанд дуудагдсан гэрчийн мэдүүлгийг сонсох хүртэл түүнийг бусад гэрчтэй уулзуулахгүй байлгах арга хэмжээ авсан эсэхийг хянах;

8.13 Өмгөөлөх талаас улсын яллагч болон бусад оролцогч руу хэт дайрч доромжлох зэргээр ёс зүйгүй хандсан тохиолдолд тухай бүр таслан зогсоох талаар шүүх хуралдаан даргалагчид санал гаргах. 

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН

ШҮҮХЭД ТӨРИЙГ ТӨЛӨӨЛӨХ ХЭЛТЭС


СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА