Эхлэл Подкаст

ЭРҮҮДЭН ШҮҮЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ

Про подкаст №53

УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Оюунбаттай "Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх нь" сэдвээр ярилцлаа.

- 1948 онд Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал гарч бусдад эрүү шүүлт тулгах буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийг хориглох талаар дэлхий нийтэд анх удаа тунхаглан зарласан.

- Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцид зааснаар “эрүүдэн шүүх” гэж төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авахдаа бие махбод, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ.

 

- Харин хууль ёсны дагуу хүлээлгэж байгаа сахилга шийтгэлийн улмаас үүсч байгаа шаналал зовлонг эрүү шүүлтэд хамааруулахгүй гэж заасан байдаг.

- Эрүү шүүлтийг нөхцөлийн эрүү шүүлт, бие махбодын эрүү шүүлт, сэтгэл санааны эрүү шүүлт гэж ангилах бөгөөд Монгол Улсад төдийлөн байдаггүй ч Олон Улсын төвшинд яригддаг эмнэлгийн эрүү шүүлт гэж бий.

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүгч эсвэл төрийн албан хаагч санаатайгаар хүний /сэжигтэн, яллагдагч, хохирогч, гэрч, шинжээч/ эрхийг зөрчиж байгааг эрүү шүүлт тулгах гэнэ.