Эхлэл Подкаст

ПРО ПОДКАСТ: ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТАЛААР

Про подкаст №30. УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баянмөнх Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх талаар ярилцлаа. 

-Зөрчил гэдэг нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, Зөрчлийн тухай хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.

-Эрх бүхий албан тушаалтан: Хүн, хуулийн этгээдээс зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах шаардлагагүй, Зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, Зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан, хэмжилт хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон зэрэг 3 үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол зөрчлийг газар дээр нь хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж болно.

-Зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ажиллагааны гол онцлог нь зөрчилд холбогдсон хүмүүсийг чирэгдүүлэхгүй байх, цаг хугацааг хэмнэх, гарах зардлыг хэмнэх, хурдан, шуурхай шалгаж шийдвэрлэх боломжтой байдгаараа онцлог ач холбогдолтой.