Эхлэл Подкаст

ПРО ПОДКАСТ: “ХУУЛЬ БУСААР МОД БЭЛТГЭХ” ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ ЮУ ВЭ?

Про подкаст №28. УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Бичинхүүтэй Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг сэдвийн хүрээнд ярилцлаа.

-Архангай аймгийн нийт газар нутгийн 19 хувийг ой мод бүхий талбай эзэлдэг учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг түгээмэл гарч байна.

-Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2018 онд 7, 2019 онд 5,  2020 онд 27, 2021 оны 1 дүгээр сарын байдлаар 7 гэмт хэргийг эцэслэн шийдвэрлүүлсэн.

-Энэхүү гэмт хэргийг бүлэглэн, байнга үйлдсэн, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд үйлдсэн мөн төрийн албан хаагч үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн хүлээлгэдэг.

-Иргэд модыг түлшинд хэрэглэх, зарж борлуулах, хашаа, хороо барих зорилгоор бэлтгэж байгаа ч холбогдох байгууллагаас зөвшөөрөл авдаггүй, тогтоосон хугацаанд зөвшөөрсөн хэмжээгээр тээвэрлэлт хийдэггүй нь энэ төрлийн  гэмт хэрэг өсөх шалтгаан болж байна.